《I MARRIED MY MONGOLIAN FAN》💎19-р хэсэг💎
Advertisement
Гэртээ орж ирэхэд аав ээж 2 их л гайхсан харагдана. Аргагүй биз дээ...Өрөөндөө орж чимдантай хувцасаа оруулчихаад гарч ирлээ.
Ээж: Юу болсон бэ?
" А-Аан харин гэрээ засаж, нэг өрөөний ханаа будуулсан чинь будаг үнэртээд байхаар нь хүрээд ирлээ "
Ээж: Ээж аавдаа үнэнээ л хэл л дээ миний охин. Бид 2 Жонгүгийн тухай мэдээг харсан.
" Аан....Харчихаж ээ?.....Хэрэлдээд хүрээд ирлээ "
Аав: Жонгүг монголд ирчихсэн хэрэг үү?
" Тиймээ...Тэгээд тэр мэдээний тухай тайлбарлаж байсан. Гэхдээ би хэрэлдээд хүрээд ирлээ. Арай л түргэн зан гаргачихав уу даа? гэж бас бодсон "
Ээж: За тэгээд юу гэж байх юм?
" Тэр эмэгтэй 8, 9 жил найзласан найз нь гэсэн. Тэгээд удаан уулзаагүй байж байгаад таараад хамт ууж байсан д гэсэн. Бас өөр нэг эрэгтэй найзтайгаа хамт 3 уулаа байсан гэсэн. Хэдий Жонгүгийг миний араар муухай зүйл хийгээд явах хүмүүжилтэй хүн гэж бодохгүй байгаа ч цаанаасаа уур хүрээд, гомдоод байна. Уг нь надад эмэгтэй найзынхаа тухай хэлсэн бол би ойлгох л байсан. Гэтэл өөрөө л хэлээгүй шүү дээ....Хэрэлдээд 'Хурим болохгүй' гэж хэлээд хүрээд ирлээ "
Аав: Бид чамд хэлсэн байхаа?! Өөрөөсөө ах, харийн хүнтэй уулзаж учирч байгаад өөрөө л сүүлд нь хохирч үлдэх вий гэж? Одоо тэгвэл цагаандаа гарцгаая! Өнөөдөртөө багтаж Жонгүг энд ирж чамаас уучлалт гуйхгүй болхуримыг цуцал!
" А-Ааваа...би яг ч хуримаа цуцлах гээ-- "
Аав: Хурим болохгүй гэж чи өөрөө хэлсэн гээ биз дээ?! Одоо юунд харамсана вэ?!
Ээж: Хөөе хөөе чи охиндоо арай л--
Аав: Охин минь зөв хүнээ олж хайрлаж чадахгүй байгаа бол эцэг нь буруу зүйлээс салахад нь тусалж өгье! Гүйцээ! гээд өрөө рүүгээ орчихлоо.
Ээж: За ээж нь аав дээр нь очиж тайвшируулъя. гээд хацарыг минь илээд аавын араас явлаа.
Манай аав их ширүүн хүн л дээ. Мэдээж байнга хатуу ширүүн байдаггүй. Гэр бүлийхнийхээ төлөө гэвэл чулуунаас ч хатуу хүн болчихдог. Жонгүгт хатуурхахгүй байгаад нь гайхаж л байлаа. Одоо л бүх зүйл эхэлж байх шиг байна....
Яахаа үл мэдэн өрөөндөө ороод хэсэг орон дээрээ хөрвөөж байгаад унтаад өглөө. Хэдэн цаг унтаад утсаа оролдоо. Тэгтэл нөгөө Мижү гэгч чинь инстаграм дээрээ пост хийсэн нь интернэт дээр явж байв.
Цахим ертөнцөөр хэдийн тарсан цуурхалд өөрийн биеэр хариу хэлье. Би Жонгүгтэй ямар ч хайр сэтгэлийн холбоогүй. Бид ердөө л найзууд. Бас тэр яваад байгаа зураг чинь бүтэнээрээ бол Жонгүг, би, бас манай найз залуу бид 3 хамт байсан. Бид 3 гуравуулаа сууж байгаа зургийг оруулахгүй зөвхөн Жонгүг бид 2ыг хамт байсан мэт зураг оруулж байгаад нь гайхаж байна. Би найз залуутай. Мөн би Жонгүгийн найз охин болох Юүнагаас уучлалт гуймаар байна🙏 Хэрвээ Юүнад буруу ойлголт төрүүлснээс болж Жонгүг Юүна 2 салах юм бол би ийм цуурхал тараасан хүнийг уучлахгүй‼️Юүна намайг үнэхээр уучлаарай🙏🙏Цаашдаа энэ тал дээр маш болгоомжтой хандана аа. Дахин хэлье. Жонгүг бид 2 хайр сэтгэлийн холбоогүй.
Advertisement
Мижү гэх хүн энэ цуурхалд тайлбар хийсэн байхнээ? Энэ постны дараа HYBE энтертаймэнт ч мөн адил twitter хуудсаараа дамжуулан тайлбар хийсэн байв.
Сайн байна уу? HYBE энтертаймэнт байна. Бид цахим орчинд тараад байгаа Мижү, Жонгүг 2ын тухай цуурхалд албан ёсны мэдэгдэл хийж байна. Жонгүг Мижү 2 жирийн найзуудын харилцаатай. Цуурхал дээр гарсан шиг тогтмол уулздаггүй. Мөн тэр зурганд ороогүй өөр нэгэн хүн байгаа. Тэр хүн бол Мижүгийн найз залуу. Тэнд 3 хүн байсан гэсэн үг. Жонгүг 2 найзтайгаа уулзаж байснаас биш Юүнаг араар нь тавьсан зүйл огт байхгүй. Мижү Жонгүгийн цамцийг өмссөн зурагаа инстаграм дээрээ оруулсан гэдэг ч мөн адил худал зүйл юм. Мөн удахгүй Юүна Жонгүг 2 хуримаа хийх гэж байгааг хэлэхэд таатай байна. Тэдний харилцаа, хувийн амьдралд оролцохгүйгээр тэдэнд аз жаргал хүсье!
Зааза. Арай тайвширах шиг болж ээж аавд ч мөн адил энэ мэдээг харууллаа.
" Ямартай ч тэдний энтертаймэнт мэдэгдэл хийж-- " хаалга дугарахад нь очиж онгойлголоо.
Жонгүг: Хайраа намайг уучлаарай.
" Юунд тэр вэ? "
Жонгүг: Эмэгтэй найзынхаа тухай хэлээгүйд. Түүнтэй уулзсан өдрөө чамд хэлье гэж бодсон ч юм ярьсаар байгаад хэлэх зав олдоогүй юм. Намайг уучлаач? Хайр нь чамайгаа гомдоосон бол хайрыгаа үнэхээр их уучлаарай.
гээд 2 алгаа хавсран өвдөглөж суулаа. Би бушуухан түүнийг газраас босгож тэвэрлээ.
" Битгий миний өмнө өвдөг сөгдөөд бай. Би таныг аль хэдийн уучилсан. Бас надад ч гэсэн буруу байгаа. Намайг уучлаарай түргэн зан гаргасанд. "
намайг ингэж хэлэхэд Жонгүг 2 хацарнаас минь барин уруул дээр минь үнслээ.
Жонгүг: Би буруутай ч чи арай жоохон хүлээцтэй байвал бидний харилцаа бат бөх хэвээрээ үлдэж чадна шүү дээ. Намайг алдахыг хүлээгээд сууж байдаг хэр олон хүн байгаа билээ дээ. Тэр болгоных нь гаргасан цуурхалд итгээд сална гэж яриад байвал энэ хайр биш шүү.
" Тиймээ миний буруу...Гэхдээ би дахиж таны надад хэлээгүй бүхэнг интэрнэт дээрээс олж уншмааргүй л байна шүү "
Жонгүг: Ойлголоо хайраа.
Аав: За хүү минь ор доо.
аав ээж 2 биднийг хараад зогсож байсан бололтой.
Жонгүг: Сайн байна уу? гэж монголоор эвлэгхэн хэлээд бөхийлөө.
Ээж: Төгөлдөр ах аниа 2 чинь ирж явна гэнэ. Аав ээж 2 нь гарынхаа хоолыг хийе дээ.
гээд гал тогоо руу орлоо. Би ч бас тэдний араас очих бол Жонгүг гутлаа тайлан гараа угаахаар явлаа.
" Би туслах уу? "
Аав: Хэрэггүй дээ. Явж нөхөр дээрээ оч.
Advertisement
Би шууд л аавыгаа үнслээ. Аав минь Жонгүгийг уучилсан бололтой.
Би инээгээд Жонгүгийг дагуулаад өрөөндөө орж ирэн хаалгаа хаагаад шууд л түүнийг ор луу түлхэн хажууд нь хэвтлээ.
Жонгүг: Ээж аавдаа туслахгүй юм уу?
" Миний тусламж хэрэггүй гэсэн. Тэгэхээр санасан сэтгэлийг минь дэвтээцгээе " гээд Жонгүгийг чангаас чанга тэвэрлээ.
Жонгүг: Хайрыгаа санасан юм уу?
" Тиймээ. Бид 2 хоёулаа таныг санасан. "
Жонгүг Санаа алдаад духыг минь үнэрлэн: Уучлаарай. Хайр нь цаашдаа маш болгоомжтой байх болноо. Ийм хэрэггүй балай зүйлээс болж чамайгаа гомдоосон гэхээр.....
" Түргэн зан гаргасанд үнэхээр их уучлаарай. Намайг ийм ааштай хүн биш гэдгийг мэднэ биз дээ? Жирэмсэн болохоор дааварын өөрчлөлтөөс болоод сэтгэл санаа тогтворгүй байгаад байх шиг байна. "
Жонгүг: Зүгээрээ хайраа~ гэсээр намайг үнслээ.
" Нээрээ хайраа Намжүн ах, Тэхён ах 2ыг яасан бэ? Тэр хоёрт их эвгүй байсан байхдаа?"
Жонгүг: Солонгосоос ирсэн зочидоо байлгах зочид буудалд нь оруулаад өгчихсөн.
" Ашгүй дээ "
Жонгүг: Чамайг гараад явсаны дараа Намжүн ах, Тэхён ах 2 намайг нүүр нүдгүй загинасан. Юүна дээр очооч. Ингээд бүр мөсөн түүнийг алдчихвал яах юм? Тийм сайн охинг гээд л .
" Би BTS-ын гишүүдийн бас Мисү, Жонхи, Минжи эгчийн бяцхан дүү шиг л байх юм даа "
Жонгүг: Чамаас өмнө би тэдний бяцхан дүү байсан юм.
Зүгээр л нөхөртөө эрхэлж хэвтээд ээжийг хоолоо идээрэй гэхээр нь өрөөнөөсөө гарлаа. Бид 2ыг өрөөнөөс гарахад аниа, Төгөлдөр ах 2 аль хэдийн ирээд, хоод идээд сууж байв. Ширээний наад цаадаас нэг үнсүүлсэн болоод сууцгаалаа.
Аниа: За сайн уу?
Жонгүг: Сайн байна уу? гэж монголоор хэлээд бөхийлөө.
Төгөлдөр: Монгол үг сурсан байна шүү дээ.
" Миний хайр монгол хэл сурч эхэлж байгаа. Ойр зуурын яриаг бараг л ойлгохтой болж эхэлж байгаа даа. "
Аниа: Янз янзын л юм сошиалаар дуулдах юм байна шүү дээ хоёроо.
" Тэрийг мартаа март март. Сайхан хооллоорой~ "
Амттай хоол идэнгээ гэр бүлээрээ цуглаад сайхан байлаа.
Төгөлдөр: Бумбаалай эгч чинь чамд нэг юм хэлнэ гэсэн.
" Юу юм? "
Аниа сандлаасаа босож зогсоод гэдсээ харууллаа. Би шууд л сэрээгээ унагаагаад амаа дарлаа.
" Хэзээ вэ? Юу вэ? Би яагаад мэдээгүй байдаг билээ? Ийм том болчихсон байхад нь? "
Аниа: Одоо 6 сартай. Чамайг солонгос руу явахаас өмнөхөн мэдсэн. Тэгээд уулзахаараа хэлье гэсээр ийм том болчихлоо.
Намайг их цочирдсон байдалтай байсанд Жонгүг аниа руу биш надруу харсан чигтээ: Юу болсон бэ?
" Манай эгч жирэмсэн болчихож " гээд гараараа аниагийн гэдэс рүү заалаа. Жонгүг сая л нэг юм эгчийг харав бололтой өнөөх хамраа үрчийлгэдэг инээдээрээ инээлээ.
Жонгүг: Вуаа~ Хөөрхөн юмаа.
" Хөөрхөн юм-- "
Аниа: Аниа нь ойлгоод байнаа. Олон жил солонгос драма үзсэнийх сонсголын юм байгаа шүү.
" Хаха зааза "
Би Жонгүг рүү харан жуумалзаж, чихэнд нь нэг зүйл шивнээд ширээнээс босон нэг зүйл авчираад ардаа нуулаа. Жонгүг ч бас босож зогсон намайг мөрөөр минь тэвэрлээ.
Ээж: Юу болоод босоод зогсцгоочиховоо? Хоолоо идээд болчихсон юм уу?
" Май ээж. Таны дуртай choco pie. Би солонгосоос авчирсан. Өгөхөө мартчихаж "
Ээж: За баярлалаа. Задлаад чихэрний таваган дээр тавьчихъя. гээд хайрцагийг нь задлаад амаа даран хөшлөө. Учир нь би солонгосоос монгол руу ирэхдээ л
choco pie-ны хайрцаган дотор жирэмсэний тест хийгээд бэлдээд аваад ирсэн юм.
Аав: Чи бас яачихав аа? гээд хайрцагийг авч хараад бас л хөшчихлөө.
Төгөлдөр: Та нар чинь яагаад байгаа юм бэ?
гээд хайрцагийг авч хараад аниад ч бас харууллаа.
" Бид 2 аав ээж болно! "
Ээж шууд уйлчихсан. Харин нөгөө 3 бүр шоконд орчихсон.
Жонгүг уйлах ээжийг маань тэврээд: Ээжээ битгий уйл л даа. Мм? гэв.
" Таныг битгий уйл гэнээ "
Ээж: За ээж нь уйлахгүй ээ. Алив нааш ир миний охин.
Ээж намайг үнсээд, Жонгүгийг үнсэхэд нөгөө 3 ч бас бид хоёрыг үнсэж баяр хүргэлээ.
Аниа: Миний муу дүү ээж хүн болно гэхээр итгэж чадахгүй юм.
Төгөлдөр: Хэдэн сартай юм?
" 3 сартай "
Аав: 3 сарын зөрүүтэй 2 хүүхдийн өвөө эмээ болох нь байна шүү дээ.
" Баярлаж байна уу? "
Ээж: Хэлэх юм биш. Ийм бяцхан охид минь эхнэр хүн, эх хүн болох нь байна.
" Гэхдээ би одоо хүртэл жирэмсэн, бас Жонгүгтай гэрлэх гэж байгаадаа итгэж өгөхгүй байгаа "
Аав: За одоо хуриман даа сайн бэлд дээ. Болох ёстой зүйл болдогоороо л болог.
-
-Vote💟
-
Advertisement
- In Serial30 Chapters
World Shatter
Henry Miller always dreamt of being teleported to a fantasy world but he never expected that a fantasy world would be brought to him. On that day, the earth cracked open letting loose monsters and magical beasts onto the surface. A stroke of misfortune causes Henry to be incapable of leveling, and in turn, he is forced to become stronger through the power of exercise mixed with a fiery resolve and unparalleled regenerative powers. This isn't a story of candy and roses, but one of pain, struggling, and a strong reliance on community to work together in order to survive. Out of the ruins of shattered earth, many will rise to the top and many will fall at the feet of others, but there are very few truly strong enough to protect others, and of those few even less will willingly choose to do so. Therefore it is Henry's duty to carry that torch and be someone who can bear that responsibility. Through light and darkness, Henry will remain as the pin that holds together the World Shatter.
8 137 - In Serial6 Chapters
The Lost Replicator
Unit 0x6525841 finds itself in a strange place, and it is very confused. Once, it thought it knew all there was to know. When the hive was strong and Mother had taught it everything. But then the enemy came, from beyond the stars, and killed everyone it knew. It’s Mother had sent it through a machine that bent space, to send it far away. It had asked Mother not to, but Mother wouldn’t listen. It must get back to Mother, to save her. It just had to figure out where it was first. This is set in the same world as An Idiot's Guide to Spellcasting.
8 87 - In Serial6 Chapters
A cute duckling in an ugly world
A twist on an old story. A cute duckling in an ugly demon world. A cute demon that starts with nothing, fighting trough the world, the insults, laughter of others at her appearance and other demons making fun of her for being cute, for being different. But she doesn't grow into a monstrous swan. No, that's not how her story ends. ------------------------------- I didn't use any movies, books or series for inspiration the story is my original work. This is just the result of my weird imagination and brain telling me what to write. I hope you liked it :) It’s just a story, like all of my other stores. It doesn’t have a deeper spiritual, moral or ethical meaning.
8 170 - In Serial48 Chapters
My Hero Academia Oneshots
⚠️(CLOSED REQUESTS!!!!!)⚠️Just a bunch of My Hero Academia oneshots! I'll do any character in the series, just leave a request. I'll do Male, Female, Gender Neutral, Trans, and Crossdresser oneshots, along with any AU!!!(and sorry, but I haven't read the manga yet, so o only know the show)
8 128 - In Serial100 Chapters
Escape The Night - Season 3
"I don't remember much about what happened. All I remember was waking up in a coffin with the crown on my head."Joey Graceffa has survived two deadly dinner parties, and has no intention to live through another one. However, he received a letter from a distant relative, informing him that he has inherited a castle. When he went to investigate, he was attacked by the dark spirit that haunts the castle walls."I would have to go through it again. I would have to watch them die without being able to help them."Invites are sent, and twenty of his friends appeared at his doorstep, ready for a party in the medieval era. However, things are not as they seem, and the guests soon discover that they must fight for survival if they want to return home. The guests must protect, betray and kill one another to survive, but even the strongest people can fall. "My friends were going to die."Only a few can return home, but who will they be?
8 103 - In Serial40 Chapters
A Melissa x Midoriya Fic
For people who ship these 2, here's a fic for ya. It starts out Izuocha, but it will become a Melissa x Midoriya thing. (Give me a ship name for these 2) Will be a lemon chapter later on.I don't own any characters by the way! You know who they belong to.I also don't own the picture, I found them on Bing so find them yourselves!Spanish Version: https://www.wattpad.com/story/253338802-un-fic-de-izuku-x-melissa
8 136

