《•HIDE ME FROM THE BAD BOY• [Mongolian]》[2] Бороо
Advertisement
Скайлорын толгойнд аягатай зайрмагаа нялснаас хойш яг хорин нэгэн цаг хорин хоёр минут өнгөрсөн байна.Би түүний царайг хармааргүй байгаа ч одоо түүхийн цаг дээр нэг ангид орно гэдгийг сая л саналаа.
Түүхийн анги руу орон ангиа гүйлгэн харвал ТИЙМ ЭЭ тэр байхгүй байна.Амьсгал аван уужраад өөрийнхөө сандал ширээн дээрээ суулаа.Хэдэн минутын дараа Ноён Данфорд багш орж ирэн самбарын голд зогсоод өнөөдрийн хийх хичээлийг танилцууллаа.
"Өнөөдөр бид онлайн таавар тааж уралдана.Баг болгон удирдлагатай товчоор хариулж ялагчийг тодруулна..."Багш хоёр адилхан хэмжээтэй мөнгөн хонхыг гаргаж ирээд Ялсан хоёр нь энэ мөнгөн хонхыг авна.Тэр сандал дээрээ суугаад "Одоо бүгдээрээ хоёр хоёроороо суугаарай."гэж хэллээ.
Хүн болгон хос хосоороо сууж байхад би ангидаа ганцаараа хосгүй сууж байлаа.Шинэ сурагч байх хэцүү юм.
Гэхдээ удалгүй ТЭР орж ирлээ.
"Скайлор, дахиад л чи хоцорлоо.Чамд энд сурах хүсэл ер нь байна уу? гэж багш асуув.
"Хүсэл байгаа болохоор ирснийг харахгүй байна уу?"гэж ууртайгаар хариуллаа.
"Сайн байна.Одоо Скайлинтай хамт сууж нэг баг бол"гэж хэлэв.
"Скайлин гэсэн үү?" гэсээр тэр хөмсгөө зангидан над руу харлаа.
Энэ л биш шүү!
Тэр сандлаа татаад миний хажууд суув.Би харцаа ноён Данфорд руу шилжүүлэн аль болох түүнийг харахгүй байхыг хүснэ.Би нүднийхээ булангаар Скайлорыг харвал тэр сандлаа налан хөлөө ширээн дээр тавьсан байлаа.
Тэр гараа толгойныхоо ард аван,нүдээ аниад хэвтэж байхыг харав.
"Чи ямар гэртээ байгаа биш, Ангид байгаагаа мэдэж байгаа биз дээ"гэж түүнд хэллээ.
"Тэр чинь надад хамаагүй"гээд тэр үргэлжлүүлэн нүдээ анив.
"За,Бүгдээрээ бэлэн үү?"гэж ноён Данфорд ангиас асуулаа.
"Бэлээн"гэж ангийнхан орилолдоно.
"Чи ингээд юу ч хийхгүй суугаад байх хэрэг үү? Надад энэ хичээл хэрэгтэй байна."
Тэр үл тоов.
"За яахав.Чи туслахгүй бололтой"Би товчлууртай удирдлагаа шүүрч аваад багшийн хэлэх зааврыг биелүүлж байлаа.
Удалгүй асуулт гарч ирлээ.Энийг өчигдөр үзсэн боловч мартчихаж.
"Бурхан минь!яг хожигдох юм байна л даа"гэж амандаа үглээд дараагийн асуултандаа шилжив.
Advertisement
"Хэн Францийн улс төрийн аллага үйлдэх санааг гаргасан бэ?"
A) Гаврило Принчиф
B) Жон Вилкэс Бүүт
C) Жессе Жеймс
D) Блак Ханд
Би "А" Хариулт нь зөв гэж бодож байна.
"А"хариултыг сонгоод "ОК" товчин дээр дарах гэтэл тэр:
"Юу хийгээд байгаа юм?"гэсээр над руу хачин харцаар харна.
"Асуултандаа хариулж байна"гэж түүн рүү муухай харахад бидний нүүр хэдхэн см-ын зайтай ойрхон болсон байлаа.
"Хмм,өчигдөр над руу зайрмаг нялсныг чинь мартаагүй шүү.Чамайг хэн гэдэг гэсэн билээ?"гэж асуув.
"Скайлин"
"Тэгвэл Скай чи бүх асуултандаа буруу хариулж байгаагаа ойлгохгүй байна уу?"гээд тэр нэг хөмсгөө өргөлөө.
"За!Маш их баярлалаа.Буруу хийж байгаагаа мэдсэнгүй"гэж би үгээ удаанаар зөөж хэлэн түүн рүү муухай харав.
Тэр толгойгоо сэгсрээд "Одоо удирдлагаа надад өг"
Би түүнд өгөхөд тэр хариултыг "D" болгож өөрчлөлөө.
"Хөөе,чи юу хийгээд байгаа юм? А хариулт зөв"гэж түүнд хэлэв
"Үгүй ээ, асуултаа уншаад надад итгэ"
Тэр хариултаа хийхэд ногоон өнгө асаж "зөв" гэсэн хариу гарж ирлээ.
Скайлор бараг бүх асуултанд зөв хариулж байсан юм.Тэгээд бид 2 ялагч болсон.
Хонх дуугарахад тэр "Чи үүнийг ав. Их юм гэж бодоод байв даа." гэсээр тэр цүнхээ үүрээд ангиас гарлаа.
Хичээл дуусах үед би шүүгээ рүүгээ очин мөнгөн хонхоо дээр нь тавив.
"Хөөх, энэ чиний хонх юм уу Скай?"гэж Бонни,Жон хоёр миний шүүгээ рүү ойртон сонирхоно.
"Тийм ээ.Түүхийн хичээлийн тэмцээн дээр ялсан юм."гэж хэлэв.
"Айн, ялагч болсон гэснүү?"
"Скайлор надтай хамт баг болоод надад тусалсан юм."
"Тэр ялагч болоход чинь тэр чигтээ тусалсан байхаа.Би өмнө жил түүнтэй хамт нэг хичээл дээр суусан.Тэр ч түүхдээ дажгүй шүү"гэж Жон хэллээ.
"Тийм шүү"гэж Бонни зөвшөөрөв.
"Энэ ангид сурахыг үзэн ядаж байна.Сургуулиас гарчихмаар л байна шүү"гээд би толгойгоо сэгсэрлээ.
"Санаа зоволтгүй дээ,Скай.Чи шилжиж ирээд дөнгөж долоо л хонож байна.Чи удахгүй ангийхаа хамгийн шилдэг нь болох байх гэж бодож байна."За одоо явж үдийн хоолоо идэцгээе.
Advertisement
• • •
Хичээл дуусч одоо би аадар бороонд цутгалдсан явж байна.Би гучин минут номын санд дараагийн долоо хоногт орох нийгмийн хичээлийн судалгааныхаа ажлыг хийсэн.
Би шүхрээ аваагүй болохоор цамцныхаа малгайг толгойндоо углаад гадаа байгаа машин руугаа гүйж байна.Азаар би машинаа дээвэртэй газар тавьсан.Би машин руугаа очоод түлхүүрээ түлхүүрдэхэд онгойсонгүй.Гацчихлаа.
"Юу вэ?" би дахиад машинаа онгойлгох гэж оролдов.
Машин доторх хянах самбар нь шар гэрэл ассан байлаа.
"Гуйж байна!онгойчих л доо"гэсээр дэмий л өөртэйгээ ярив.
Би машиныхаа хажууд суугаад утсаа гарган ээж рүү залгалаа.
Холбогдох боломжгүй байна
Аав руу залгав.
Холбогдох боломжгүй байна
Ашш!Тоглоогүй биз дээ.
Би сургуулийн зүг рүү явлаа.Яг одоо би шалба норсон байна.Бас их даарч байна.Яагаад хэрэгтэй үед утсаа авахаа больчихдог байна аа.
Удалгүй би Скайлорыг цамцныхаа малгайг өмсчихсөн алхаад явж байхыг олж харав.
Бурхан минь! Тэр намайг ийм байдалтай байхад битгий л олоод харчихаасай гэж дотроо залбиран арагшаа эргэн буцаж явж байтал ардаас Скайлорын чанга инээх дуу сонсдов.
"Чи энд юу хийж байгаа юм.Машиныхаа түлхүүрыг гацаасан л гэж битгий хэлээрэй дээ" гэж тэр бах нь ханасан бололтой зэвүүнээр инээв.
"Чи харин өөрөө эндээс явахгүй юм уу?"гээд би түүн рүү муухай харчхаад нүүрээ буруулав.
Удалгүй түүний "Чиний хэлснээр болъё."гэх үг ба усан дээгүүр алхах чимээ сонсдов.
Намайг эргэж хартал тэр алга байлаа.
Би үргэлжлүүлэн алхаж байтал удалгүй урт цагаан машин миний зүг ирж байхыг харав.
"Скайлин, ороод суу!" гэж Скайлор цонхоо онгойлгон хэллээ.
"Би машинаа энд орхиж чадахгүй ээ"гээд би толгойгоо сэгсрэв.
"Санаа зоволтгүй дээ. Маргааш ирээд авчих. Хэн ч чиний машиныг авахгүй."
Би машинаа үлдээмээргүй байна.Хэн нэгэн цонхыг минь хагалчихвал яана? Зза мартдаа хэн л машины хулгай хийв гэж.Скайлор намайг нам гүм байхыг хараад үг хэлэх гэж байх шиг байна.
"Хурдал! Орхиод явлаа шүү"гээд тэр нүдээ эргэлдүүлэн намайг ёжлон инээнэ.
Би түүний машинд нь суулаа.
"Танайх хаана байдаг юм"
"Бейрбанк Рөүд"гэж би хариулав.
Тэр толгой дохиод "Чамайг хүргэж өгөх хэрэггүй байж.Өчигдөр юу боллоо?"гээд над руу нүдний булангаараа харна.
"Эхлүүлсэн хүн нь чи биз дээ.Чи ер нь яагаад дандаа бусадтай муухай харьцдаг юм бэ?"гэсээр би түүн рүү том нүдлэн харлаа. i
"Хүмүүс надтай адилхан байсан бол тэдэнтэй харьцахад амархан байх байсан."Тэр үргэлжлүүлэн жолоогоо харав.
Би дооглон "Тэгэхээр ийм хэвээрээ байна гэсэн үг үү?"
"Яг тийм"
Манайх дөхөөд ирэх үед түүнд аль байшинд амьдардгаа хэллээ.
Тэр машинаа зогсоол дээр тавьчихаад "Өнөөдөр чамд хоёр удаа тусалсныг санаарай"
Advertisement
- In Serial222 Chapters
Forbidden Love: Angel’s Seduction
"Be mine and I'll be yours. I will be your angel and you will be my heaven."
8 3812 - In Serial35 Chapters
The Alpha's House ✔️
Penelope Lewis' life was changed when she found her parents murdered. Her brother quickly took her to "safety." While hiding away in a cottage her brother became abusive, locking her in the basement. With only the voices in her head keeping her company Penelope was losing hope. When she awakes to a war waging outside, she makes her escape. As she runs she finds a house. Quickly she takes shelter inside.James Mason has spent the last four years of his life looking for his mate. Without his mate this Alpha has become cold and fierce. After an attack on a group of rouges, James returns home only to finds his mate. What will happen when Penelope realizes she is a werewolf? Will her brother come after her? How will James react when he learns the truth about his mate?Read The Alpha's House to find out.
8 456 - In Serial20 Chapters
Fake Girlfriend || NamjoonxReader FF
Namjoon, descendant from a wealthy family, has been homeschooled since the very beginning, making him not very social with people. Because of this, his parents begin to worry and wonder if he will ever be able to take over their company. They soon decide that the best choice to help him is to send him to public school, where he can face different situations and learn to socialize better- just what they need. They don't want to sent him off alone, so they meet a young and trustworthy girl, Y/N, and ask her to become his 'bodyguard'. She accepts their request, but is she really prepared for what is coming her way?
8 147 - In Serial48 Chapters
King of the Alphas
#1 in Luna 11.16.2018#1 in Romantic 3.7.2019#1 in Suspense 4.8.2019{Completed}Summary:Charlotte Woods finds herself in a life or death situation. After war breaks out on her territory, she seeks survival, but unknowingly runs onto Royal Territory. Kayden Giordano is the Alpha King. He is protective and sometimes overbearing, which may come across as attractive to some people. But to Charlotte, hell is bound to break loose. Two stubborn mates is never a good combination. But could this be an exception?Read to find out more.UNDER EDITING!!!----Enjoy! Feel free to comment and vote!I love you all!-A.J.
8 427 - In Serial68 Chapters
Realm of Love [Short Love Stories]
Realm (noun.) - a kingdom.Where love resides and conquers because it's a Kingdom of Love.❤️An Anthology of Sweet & Short Love Tales 🕊1. Blessed With The Best. ✓『Trope • High school romance & airport romance.』2. Broken Souls. ✓『Trope • Second marriage &process of healing from abusive relationship.』3. Painfull Facade. ✓『Trope • Clowned revenge & childhood friends』4. Blaze Of Tangled Emotions. ✓ (Published in paperback)『Trope • Cousin's love, love triangle & backstory of the parents.』5. Recovering The Ruined Hope. ✓『Trope • Second love & Supporting love』6. Peerless Perfection.『Trope • Grumpy X Sunshine, healing the abused, enemies to lovers』#53 in pakistani [11-03-2021]#01 in sobstory [13-11-2022]#98 in islam [11-03-2021]#49 in broken [16-04-2022]#90 in india [10-01-2022]#2 in short stories [13-11-2022]#14 in spiritual [13-11-2022]
8 188 - In Serial16 Chapters
Deleterious (Michael Myers x Reader)
deleterious - adj. harmful, destructive, detrimental--(First Name) Loomis is a young 20-year-old supernatural journalist for the news club at her college who has a passion for telling good stories, but her pickiness for a story was costing her job. Her club leader had sent her to report on Laurie Strode, a 17-year-old girl who was attacked by serial killer Michael Myers, who had returned to Haddonfield 15 years later after the Halloween murders of 2004. Unfortunately for (First Name), interviewing Laurie Strode was not going to be an easy job with Michael on the loose. --This story is a modern-day version mixed with the 1978 movie and the 2007 remake. Michael's appearance is based on Tony Moran (1978 Michael) but has the same background as the 2007 remake Michael.Started on: 11.o4.2o18Rewritten on: o1.o3.2o21Ended on: Still Ongoing, Updates Every Tuesday
8 135

