《•HIDE ME FROM THE BAD BOY• [Mongolian]》[3] Хачин залуус
Advertisement
"За тэгвэл, Франц, Австри хоёр хэдэн онд энх тайвны гэрээ хийсэн бэ?" хэмээн ноён Данфорд асуув.
Хэдхэн хүмүүс л гараа өргөцгөөж байв.Би асуултанд хариулахыг хүссэн ч мэдэхгүй байсан юм.
"Чи юу гэж бодож байна, Клайд?"гэж багш миний ард сууж байсан залуугаас асуув.Би анх удаа түүнийг гараа өргөсөн байхыг харж байна.
"1738."гэж өөртөө итгэлтэйгээр хариулав.
"Зөв байна!"гэж ноён Данфорд толгой дохилоо.
Бид нар дахиад хоёр хоёроороо баг болж хичээллэсэн болохоор цаг их хурдан өнгөрлөө.Азаар Скайлортой нэг баг болсонгүй.
Хонх дуугарч үдийн хоолоос өмнө шүүгээндээ дэвтэр номоо хийлээ.Бонни,Жон хоёртой гадаа сууж цайгаа уухаар болов.
"Өнөө өглөө англи хэлний хичээл дээр их хачин юм болсон."гэж хэлээд жимсний салатнаасаа гүзээлзгэнэ хатгаж авч идээд толгойгоо сэгсэрлээ.
"Айн, шалгалтандаа уначихсан уу?"гэж Жон шууд хэлэв.
"Үгүй ээ.Үнэндээ би шалгалтаа сайн өгсөн.Хадагтай Кайлэн бол маш сайн багш."гээд усаа балгалаа.
"Тэгээд, юу нь тийм хачин байна?"гээд Бонни нэг хөмсгөө өргөөд сэндвичээ хазав.
"Тэр надаас мэтгэлцээний багт орохыг санал болгосон"гэж би
хэлээд мөрөө хавчлаа.
Жон ууж байсан усаа асгаж,Бонни сэндвичиндээ хахлаа.
"Юу? Скай, чи орж болохгүй ээ. Олон нийтийн өмнө гарна гэдэг чинь амиа хорлосонтой ялгаагүй шүү дээ!"гэж Бонни хэллээ.
"Би түүнтэй санал нэг байна"гэж Жон мөрөө хавчив.
"Би орно гэж хэлээгүй байна."Тэд тайвширсан бололтой одоо л амьсгаа авлаа.
"Бас би орохгүй ч гэж хэлээгүй шүү."гэж хэлэхэд тэд над руу үл итгэсэн байдалтай ширтэцгээнэ.
"Яагаад бид нар мэтгэлцээний багт орох ёстой гэж? Ийм сурагчид уралдаан тэмцээнгүйгээр амьдарч чадахгүй"гэж Жон хэлэв.
"Тэд магадгүй чадахгүй байх.Гэхдээ манай үеийнхэнд өөр зүйл хэрэгтэй."гээд би инээлээ.
"Бид нар дөрвөн зүйлгүйгээр амьдарч чадахгүй.Хоол, нойр, утас, Netflix."гэж Бонни хэлээд дахиад нэг сэндвич хазлаа.
"Wifi-г мартаж болохгүй шүү" гэж би нэмэрлэв.
"Тэгвэл таван зүйл юм байна"гэж Бонни инээлээ.
Бид үдийн хоолны цаг дуусахаас өмнө цайгаа уугаад би шүүгээ рүүгээ явж дараагийн хичээлийнхээ дэвтэр номоо авлаа.Шүүгээгээ цоожлоод эргэж хартал хэн нэгэнтэй мөргөлдчихлөө.
Advertisement
"Замаа хараач."гэж Скайлор хэлэв.
"Уучлаарай"гэж би аяархан хэллээ.
Сүүлчийн хичээлийн анги руу алхлаа.Гэхдээ хаалган дээр нэг тэмдэглэгээ байна.
Уулзалтанд орохын тулд компьютерийн лабораторид очих хэрэгтэй.
Би энийг хаана байдгийг нь мэдэхгүй шүү дээ.
Эргэж хараад хамгийн түрүүнд тааралдсан хүнээсээ асуулаа.Гэхдээ тэр нэлээд танил харагдсан.
"Өршөөгөөрэй.Чи компьютерийн лаборатори хаана байдгийг мэдэх үү?"гэж би асуулаа.
Тэр эхлээд над руу бага зэрэг гайхаж байснаа буцаад зальжин инээмсэглээд.
"Мм..өө тийн энэ яг ард талын анги.Би чамайг хүргээд өгье.Намайг дагаад яваарай."
Тэр алхаж явж байгаад нэг хүнтэй таараад юм ярьж эхллээ.
"Хөөх, энэ охин хэн бэ?" гээд нөгөө залуу нь над руу харав.
"Өө нээрээ чамайг хэн гэдэг бэ?"гээд намайг дагуулж явж байгаа залуу асуулаа.
"Скайлин."
"Намайг Кравфорд, харин тэрнийг Жейсон гэдэг" гэж тэр танилцууллаа.
Даан ч тэд танил харагдаад байсан юм.Эд нар Скайлорын найзууд байна.
Би эв хавгүйгээр даллаа.
"Чи хаашаа явж байгаа юм?" гэж Жейсон нэг хөмсгөө өргөн асуув.
"Компьютерийн лаборатори"гэж Кравфорд хариуллаа.
Жейсон хэдэн секунд будилж байснаа удалгүй гялс хийж хэвэндээ оров.
"Янзтай, би ч гэсэн тийш ээ явж байгаа"
Би тэднийг хэдэн минут дагаж явсны эцэст нэг хаалганы урд хүрч ирлээ.Тэд хоёулаа зогсоод намайг дуудаж хаалга онгойлгож өглөө.
"Эмэгтэй нь эхлээд ороорой"гэж Жейсон хэлэв.
Би дотор ороход хүн ч байхгүй компьютер ч байхгүй хоосон өрөөг олж харлаа.
"Юу вэ?"би эргэж хараад эндээс гарах гэтэл тэд хаалгаа хаагаад түгжчихлээ.Хаалганы цаанаас Кравфорд, Жейсон хоёрын инээд сонсогдож байлаа.
"Намайг яг одоо эндээс гарга!" гэж би хашхирав.
"Ха ха"Кравфордын инээх дуу сонсогдож удалгүй тэр хоёр хоёулаа явж одлоо.
Би галзуу хүмүүсээр хүрээлэгдчихсэн юм байх даа.
Арван минут өнгөрлөө.Би хаалгыг цохиж,бариулаас нь мушгиж үзсэн боловч юу ч бүтсэнгүй.Өрөөг эргүүлж тойруулж харвал жижигхэн цонх байна.
Би жижиг ширээ татаж авчраад цонхны доор тавив.Дээр нь авираад дэвхцэж байж цонхоор харвал хөлбөмбөгийн талбай байлаа.Аз болж ямар ч тоглогч алга байна.
Advertisement
Би хүрмээ тайлаад бүх ном дэвтрээ боогоод цонхоор гаргалаа.Дараа нь өөрөө цонхоор гарах гэтэл гацчихав.
"Тоглоогүй биз дээ" гэж өөрөө өөртөө бувтнав.
Би эндээс гарах гэж оролдож байтал хэн нэгнийхоолой сонсогдлоо.
"Юу хийгээд байгаа юм?"гэж бор үстэй цэнхэр нүдтэй залуу надаас асуув.
"Чи харж байгаа биз дээ, цонхоор гарч байна" гэж хэлээд тэвдэнгүй инээлээ.
Тэр гайхсан шинжгүй "Чи гацчихсан юм уу?"Түүний нүүрэн дээр хөнгөн инээд тодорч байв.
Би хоолойгоо засаад "Айн, юу гэж дээ үгүй ээ"
Тэр хөмсгөө өргөөд над руу харлаа.
Би амьсгаа гаргаад "Тийм ээ,гацчихсан."
"Тэгвэл би чамд тусалъя" Тэр над руу ойртоод гараараа намайг тэвэрлээ."Намайг татах үед чи өөрийгөө түлхээрэй." гэж сануулав.
Би толгой дохилоо.
"За одоо,эхэлье".Түүнийг хэлсний дараагаар би өөрийгөө цонхноос түлхэхийг оролдож тэр намайг зөөлнөөр татав.
Хэсэг хугацааны дараа
"Баярлалаа"
Тэр миний газар унасан хүрмийг авч өгөөд тоосыг нь гөвөн надад өмсүүллээ.Мөн номыг минь ч гэсэн авч өгсөн."Зүгээр дээ, намайг Чейс Данелс гэдэг"гээд гараа сунгав.
"Скайлин Риверс" түүнтэй гар барилаа.
"Яагаад цонхон дээр унжчихсан хэвтэж байсныг чинь асууж болох уу?"гээд тэр инээв.
Энд ямар ч инээдтэй зүйл алга.Найзуудаараа нийлж байгаад жүжиг зохиогоод байгаа юм байх даа.
"Яагаад найзуудаасаа асууж болохгүй гэж" хэлээд талбайгаас холдон буцаад сургуулийн зүг алхлаа.
•••
Хичээлийн дараа би мэтгэлцээний багийнхантай танилцахаар шийдлээ.
"Скайлин.Сайн уу.Таныг харсан даа баяртай байна." гэж Франц хэлний ангийн Чейндлэр хэлэв.Тэр үнэхээр ухаантай.
"Би энд нэг юм шалгаж үзэхээр ирсэн юм л даа" гээд Би ангийг тойруулан харлаа.
"Ойлгож байна аа" гэж хэлээд тэр толгой дохив."Хэрвээ та манай багт нэгдэхээр шийдэх юм бол, надад хэлээрэй." гэж хэллээ.
"Мэдээж" гэж би хариулав.Би гучин минут танилцсан ч гэсэн энд орох хүсэл нэг ихээр төрсөнгүй.
"Хог гэж." Чэйндлэр утсаа далд хийв.
Би түүн рүү очоод " Яасан бэ?"
"Манай ах гэртээ байх хугацаандаа миний хичээл тарсны дараа намайг гэрт хүргэж өгөх ёстой.Гэхдээ тэр гэртээ байхгүй байна." гэсээр тэр утсаа оролдон зогсоно."Магадгүй би ээж рүү залгах хэрэгтэй байх"
"Би хүргээд өгье өө" гэж сайн дураараа хэлэв.
Тэр над руу харснаа " Скайлин хэрэггүй дээ"
"Зүгээр ээ.Би машинаа өчигдөр ааваар янзлуулсан.Тийм болохоор чамайг хүргэж өгч болно.Санаа зовох хэрэггүй ээ"гэж хэллээ.
Тэр инээмсэглээд "Баярлалаа Скайлин"
"Зүгээр ээ" гээд би инээмсгэлэв.
Бид машиндаа суулаа."Чи хаана амьдардаг вэ" гэж би асуулаа.
"Бейрбанк Рөүд." гэж тэр хариулав.
"Би ч гэсэн Бейрбанкд амьдардаг!" гэж хэлээд би уулга алддаа.
"Нээрээ юу?"тэр ч бас инээлээ."Янзтай"
Бид хотхондоо ирээд тэр аль байшинд амьдардаг болохоо хэлллээ.Тэр улаан камаро машин гаргаж ирээд хажууд авчирлаа.Би юу ч хийж чадахгүй дэмий л гөлрөнө.
"Сайхан машин байна." гэж биширсэн өнгө аястай хэлээд "Хэнийх вэ?" гэж асуув.
"Энэ манай ах Чейс-нх" гэж тэр хариуллаа.
"Чейс?"гээд би гайхав.
Нөгөө? Цонхноос гаргаж өгдөг залуу юу..
"Чиний ах чинь Чейс Данелс мөн үү?" гэж асуугаад хариулт хүлээсэн янзтай түүн рүү харна.
"Тийм ээ,яасан?" гэж тэр асуулаа.
"Зүгээр л" гэж хэлээд би толгойгоо сэгсрэв."Маргааш уулзъя" гээд даллалаа.
"Тэгье ээ, бас дахиад баярлалаа Скайлин" гэж тэр хариу даллав.
==========================
Advertisement
- In Serial51 Chapters
Transmigrated As Princess
Lin Xiao transmigrate from the modern world into the ancient era as a princess.
8 617 - In Serial79 Chapters
The Male Main's Uncle Is Openly Obsessed With Me
It was only after Su Yayan's death that she realized that she was a malicious cannon fodder female character who became a scapegoat in a Mary Sue story.
8 231 - In Serial32 Chapters
Levi's Titan (Attack On Titan Fanfic)
What happens when the scouts run into a titan that has extra odd behaviour? And what happens when this very same odd titan starts listening to the orders of their corporal? Who is this titan? Why is she obedient to Levi of all people?
8 265 - In Serial27 Chapters
The Tiny Fairy and Alpha
Fairies are creatures of pure joy and kindness who stay hidden from other creatures. They have the same appearance of humans except for their size and wings. Alina Parsleyfrost is a sixteen year old fairy that lives in the forest alone. She is considered to be the most quiet fairy that stands at 2 inches tall. She enjoys her daily life by flying and reading in the day. Soon her whole world will turn upside down.#1 out of 202 stories for giants#2 out of 402 stories for tiny
8 217 - In Serial5 Chapters
the wolf pack and the fangs gang
Being edited(waring.this has profanity, and some sexual seanes involving girls. you have been warned )
8 96 - In Serial32 Chapters
Blood Alpha (Chosen Mate Series 1) [Complete]
Now available on Amazon (paperback & kindle) as well as the three sequels.Every year, each Male Werewolf can choose a mate - and the She Wolf they chooses has no say in the matter. So when the innocent, seemingly young, Gemini Burn turns eighteen she instantly catches the eye of the most infamous Alpha of all - Alpha Layton Vetteriano. Or, as he is better know; the Blood Alpha. The Blood Alpha is cruel, merciless and unforgiving; but can Gemini soften him up with her kind heart and compassionate ways, or will he just ruin her spirit?
8 289

