《•HIDE ME FROM THE BAD BOY• [Mongolian]》[5] Муу залуугаас нуугд
Advertisement
"Айн!" гэж би Жон руу аяархан хашхирлаа."Тэр энд байх ёсгүй"гэж би тэвдэнгүй хэлэв.
"За тэгвэл бүгдээрээ арай дээр зүйл хийе"гэж Жон хөшиг рүү харж байснаа над руу хурдан харлаа.
"Юу хийнэ гэж? бидэнд одоо гарах гарц байхгүй байна"гэж Бонни дурдав.
Би санаа алдаад "Зүгээр л...намайг энэ муу залуугаас нуугаад өг, гуйя"
"За тэгвэл о-"Бонни үгээ таслахын хажуугаар бид хаалга тасхийн хаагдах дууг сонслоо.
Бид итгэж ядан юу болохыг хүлээнэ.
Гэхдээ би нэг зүйл сонссон юм.
Гал тогооноос нэг зүйл харжигнуулах чимээ...
"Скай...Танай г-гэрт тэр ороод ирчихсэн юм биш үү?"гэж Бонни ээрэн хэллээ.
"Юу? хэн ч биш ээ.Манай ээж цагийн өмнө гал тогооноос гарса-"
"Би түгжихээ мартчихаж" гэсээр удаанаар гэтэн доошоо буув.
Бид толгойгоо удаанаар хажуу тийшээ болгоод гал тогоо руу харвал Бурхан минь! Тэд манай гал тогоонд ороод ирчихэж.
Тэр над руу зэвүүцсэн харцаар харж байхыг харлаа.
"Скай."гэж Жон дуудав.
"Зугтаарай!"
Би шатаар бууж байхдаа хөлийн чимээ ард сонслоо.Би гүйсээр Морганы өрөөнд орж ирэв.Хаалгаа түгжих гэж оролдсон ч Морган хаалгаа эвдэлсэн гэдгийг мартаж орхисон байна.Би хурдхан шиг гүйсээр ариун цэврийн өрөөнд ороод хаалгаа түгжлээ.Би хаалганыхаа хажууд суугаад гүнзгий амьсгаа авав.Хаалганы нөгөө талд хөлийн чимээ сонсогдож байснаа дараа нь чимээгүй боллоо.
Бага зэрэг л чимээгүй.
Би угаалгын өрөөнөөс гаран эргэн тойрноо гүйлгэн хараад санаа алдав.
Жейсон зогсож байна.
"Скай.Би чамайг эндээс арай дээр газар нуугдаж чадна гэж бодсон юмсан"гээд Жейсон худлаа хошуугаа цорвойлгов.
Би бага зэрэг ухралаа.
"Хэлэх үг байна уу?"гэж хэлээд тэр над руу ойртон хорлонтойгоор инээв.
"Зогс юм үзүүлье" гэж би хэллээ.
"Юу?"би түүний бахархал руу нь өшиглөлөө.Түүний нүүр...улаан болсон байна.
Би түүний хажуугаар зөрөн өрөө рүүгээ гүйгээд аяны цүнхнээсээ хуучин теннисний цохиураа аваад өөрийгөө хамгаалахад бэлдлээ.
Эргэж харвал Жейсон угаалгын өрөөнөөс гарсан байв.Хэсэг ажигласны эцэст тэр өрөө рүү маань хазганасан алхаж байхыг харлаа.Би хэдэн секунд хашхирасны дараа гүйхээр шийдлээ.Тэр намайг барьж чадсангүй.
Advertisement
Би доод давхар луу Жон ,Бонни хоёрыг хайхаар гүйлээ.
"Чи надаас зугтааж чадахгүй шүү!"гэж Жейсон ард орилно.
Тэр гэрээр дүүрэн зэвүүцмээр инээв.
Би түүний хар царайтай мөргөлдөж толгойгоороо шалан дээр уналаа.Арав гаруй секунд болсны дараа би нүдээ удаанаар нээхэд Скайлор, Жейсон, Кравфорд, Чейс дөрөв намайг хараад зогсож байв.
Миний өмнө байгаа энэ бүлэг залуусыг хараад би нэг дүгнэлтэд хүрсэн.
Би удаанаар шанаагаа барьж байснаа ууртайгаар гомдоллон "Би тамд байна уу?"
"Одоохондоо үгүй, одоо мотоциклоо авъя"гэж Скайлор ширүүнээр шаардлаа.
"Жон, Бонни хоёр хаана байна?"гэж би босоод асуув.Чейс надад босоход минь туслах гэж байсан ч Скайлор түүнийг болиуллаа.
"Миний. Дугуй. Хаана. Байна?" гэж ууртайгаар асуув.
Скайлор бид хоёр удаан бие биен рүүгээ муухай харсан боловч эцэст нь би бууж өглөө."За яахав.Намайг дагаад яв."Би ард талын хаалгаар гараад алхахад ард бүгдээрээ намайг дагаж байлаа.Би нууц кодоо оруулаад грашаа онгойлгон Скайлорын мотоциклыг гаргаж ирэв.
Тэр найзууд руугаа толгой дохиход тэд бүгдээрээ явлаа.Тэр дугуйгаа асаав.
"Миний найзууд хаана байна?" гэж би болгоомжтойгоор асуулаа.
"Чи өөрөө тэднийгээ ол"гэсээр дугуйндаа суугаад явж одов.
Би грашаа хаагаад байшин руугаа гүйн орлоо.Энэ удаад бүх хаалгаа түгжив.Зочны өрөөнд хэн ч байсангүй.
Гэнэт би нөгөө хоёрын дуугарах чимээ сонслоо.Би хэдэн секунд зогсоод энэ чимээ хаанаас гарж байна гэдгийг сонсов.Би хувцасны шүүгээ рүү очих хүртлээ янз бүрийн газраар хайлаа.
Хаалганы бариулны доор том тээг тавьж хаалга онгойлгоход саад болгосон байна.
Би түргэхэн шиг түүнийг нь авч хаалгыг нээхэд Жон, Бонни хоёр хоёулаа шүүгээнээс өнхрөн уналаа.
"Нээрээ юу, Тэд нар та хоёрыг энд түгжсэн гэж үү?"гэж би асуув.
"Тэд бид нараас олон байсан"гэсээр Жон дарагдсан тоосоо гөвлөө."Чи надад өртэй болсон шүү!"гэж тэр хэлэв.
"Ойлголоо"гэж хэлээд би инээмсгэллээ.
"Тэд чамайг яасан бэ?"гэж Бонни санаа нь зовсон байдалтай асуув.
"Зүгээр л надад уурласан"гэж би хэлээд шүүгээгээ хаан буйдан дээр суулаа.
Advertisement
• • •
Өчигдөр орой бичсэн эсээгээ бусад ангиудад уншсаар байгаад сайн унтаж чадаагүй.
Скайлор анги руу орж ирснээ миний ширээг мөргөчихлөө.
"Яаанаа!Би чиний ширээг мөргөчихсөн үү? Үнэхээр харамсалтай биш байна" Тэр ангиар дүүрэн зэвүүн инээж байснаа өөрийнхөө ширээндээ суув.
Би яаж Скайлорт зэвүүн үгээр хариу барих вэ гэж бодоод сууж байтал хэн нэгний баргил хоолой"Өршөөгөөрэй, энд хүн сууж байгаа юм уу?" гэх нь сонсогдов.
Би хар хүрэн үстэй бор нүдтэй залууг харлаа.Тэр өндөр мөртлөө гоё биетэй харагдаж байна.Би түүн рүү ширтсэн байснаа ч анзаарсангүй.
"Чи зүгээр үү?" гэж тэр хөмсгөө үл ялиг зангидав.
"Өө" би бодлоосоо салан бага зэрэг толгойгоо сэгсрээд түүнд хариуллаа."Хэн ч суугаагүй ээ"
Тэр над руу инээмсгэлээд миний хажууд суув.Хичээл орж эхэлснээс хойш би энэ хоёр сандалтай ширээнд ганцаархнаа суусаар ирсэн.
"Чи шинээр ирсэн үү?"гэж би асуулаа.
"Тийм ээ" гэж тэр хэлээд инээмсгэлэв.
"Би ч гэсэн"
"Брэтт"гэж хэлээд тэр над руу гараа сунгав.
"Скайлин"гэсээр би түүнтэй гар барилаа.
Бид ноён Данфордын хичээлийн цагаар бие биентэйгээ юм ярьцгааж суув.Тэр намайг юм ярих болгондоо инээлгэж багшаас бүр хамт сууж байхыг гуйсан.
Миний үзэг сандалны хажууд унахаар нь авах гээд боссон чинь Скайлор над руу муухай харчихсан сууж байсан нь үнэхээр хачин юм.
Надад хачин санагдсан ч би буцаад Брэттэй яриагаа үргэлжлүүллээ.
Хичээл дууссаны дараа бид хоёр хамт ангиас гарав.Би түүнээс
"Хэрвээ чи намайг шүүгээндээ номнуудаа хийхийг жоохон хүлээчихвэл хамт цайны газар оръё" гэж асуухад тэр ч зөвшөөрлөө.
"Би хэзээ ч ийм цэгцтэй, зохион байгуулалттай шүүгээ харж байгаагүй юм байна."гээд тэр инээв.
"Хөөе, би угаасаа л нямбай хүн шүү"гэж хэлээд би инээлээ."За энэ миний сүүлийн ном.Одоо хоёу-" Миний үгийг таслан Скайлор Брэттийг мөрлөв.Тэр найзуудтайгаа явж байна.
"Замаа хараач, гөлөг минь"гэсээр тэр Брэтт рүү ойртов.
"Ямар асуудал байна!"гэж тэр хэлээд тэр Скайлор луу харав.
Скайлор зогсож байснаа Брэтт рүү хорсолтойгоор ширүүн харлаа.
"Намайг яг одоо харж бай"гэж тэр тохуурхав.
Скайлорын бүх залуус Брэттийн урд гарч ирлээ.
"Брэтт, явцгаая.Тэднийг зүгээр орхи"би түүний гарыг шүүрч аваад эндээс холдохыг хичээлээ.
"Чи дайралтнаас өөрийгөө хамгаалж чадахгүй байна хулчгар минь!"
Одоо Скайлор над руу муухай харж эхэллээ.
"Үгүй ээ, жинхэнэ хулчгар гэж би чамайг л харж байна."гэж би хэлээд Брэттэй хамт цааш явлаа.
Тэр намайг Брэттэй хамт байгааг харахыг хүсэхгүй байгаа бололтой.
Advertisement
- In Serial12 Chapters
Nice Guy Syndrome
18 year-old Raymond McGregory considers himself to be one of the nicest guys out there and a true dominant male. However despite his supposed accolades Raymond is single by choice…... of others, and the only relationships he’s ever had are with his left hand and his couch sleeve. One day the “tfw no gf” is felt strongly within Raymond, and he decides to hatch out a plan to get a girlfriend. But his plan falls apart when he comes to the realization that in order to get girls to fall for him he has to actually talk to them. This isn’t an easy task for Raymond as he suffers from extreme social anxiety. On top of that he’s a massive nerd, not very bright, delusional, and is honestly the kind of guy that would get fourth place in a three-man race. Later Raymond comes across a group of people on the internet known as "Incels" who seem to be in a similar position as he is, but their views on the opposite sex and society seem very wicked. However they say they can help Raymond. Will Raymond seek help from these sinister people or will he try to keep a heart of gold? Furthermore, can Raymond get girls to love him despite not being able to talk to them? How much control does Raymond have over his plan? Find out all of this and more in this dark satirical romantic comedy filled with nice guys, and deep philosophical underpinnings.
8 137 - In Serial27 Chapters
Rogue of Taurus
Livia Fabius, a Taurus house patrician, leaves for her first semester of college intending to build a life outside of Caesarea. Considered a rogue, she experiences contempt from Caesarean society rather than the acceptance she desires. Then Corvin Tullius, son of the Paterfamilias of Lupus house, shows up as a student on campus. At first, Livia hates having Corvin around but the longer they are together the harder it gets to hide her long-suppressed attraction to him. When they return to Caesarea for the fall founding festival Livia confronts her lack of status and admits her true feelings to Corvin.
8 159 - In Serial17 Chapters
safety net, fezco
tripping, falling withno safety net. EUPHORIA | s1(oc x fez)
8 151 - In Serial31 Chapters
A Demon's Mate
""Ok, I admit it may not be the smartest idea to smile and act all cutesy to some stranger but he seems different, I feel safe with him.Suddenly a tiny whooshing sound can be heard followed by a loud thump. I crane my head to see my best friend unconscious with a tiny dart in the side of their neck. Oh, that isn't good."Sorry beloved," whispers a velvety voice.Slowly everything goes fuzzy and my thoughts become watery. Why does my arm hurt? I turn to my arm to see a dart similar to the one my friend got hit by. Oh... Definitely not good.""**Completed****This is the first story I've put online, it's under edited n has mistakes but I wanted to share it. I'm slowly making changes to the grammar n vocabulary but other than that it's finished**
8 64 - In Serial13 Chapters
Falling in love with a witch
"The sun today will be the judge of you men, burning you and your sins, as the wind will sweep away the ashes of you fools. We witches pray to mother nature and she shall save us, as our souls are pure gold unable to rust". A witch spoke these words on the day of her death. Centuries later a hidden tale is unraveled in the 21st century in the town of Mount Giest. What secrets will be discovered and who is lying, whilst who is telling the truth? A love story between a boy and a witch. They learn to bond and heal each other wounds growing together, with a hint of darkness that lurks behind all of us. release dates hopefully if I'm not busy: Tuesday and Friday note: l do not own any copyrights over the cover image l used
8 202 - In Serial35 Chapters
Silent Love (Reposted Ver)
The last book got screwed over by wattpad so I'm trying again with this.Chika x YouWatanabe Yō is a first year finally. It's been a long wait. But now she's wishing she wasn't. Being thrown out of her comfort zone isn't as easy as it is for most people. Yeah, you don't like talking to people or you hate crowds. You can survive that if you have to. But Yō can't survive it without help. It sucks especially for her because it's a part of her forever.Takami Chika is a hyper first year. She is excited to make new friends at school as soon as possible. She meets Yō and is intrigued by her. But, communication isn't as easy as she thought it would be.Despite these obstacles, Chika is determined to make friends with Yō, and hopefully get her to join her idol club. Little did she realize they would become way more than just friends by the end of it.
8 202

