《•HIDE ME FROM THE BAD BOY• [Mongolian]》[6] Дугуйны хий
Advertisement
Брэтт "Саяны залуу хэн байсан бэ?" гэсээр хоолоо иднэ.
"Жирийн л нэг сургуулийн зодоонч"гэж би тээнэгэлзэлгүй хэлэв.
"Тэр яагаад над руу дайрсан юм бол?"гэж тэр асуулаа.
"Үнэндээ, хэлж мэдэхгүй л юм. Гэхдээ тэр өдөр болгон л хэн нэгэнтэй зодоон үүсгэдэг."
"Яг тэгж бодож байлаа"гэж хэлээд Брэтт толгойгоо сэгсрэн хоолоо халбагдан авч идэв.
"Сайн уу, Скай.Энэ хэн бэ?"гэж Бонни асуун миний хажууд ирж суугаад Брэтт рүү харлаа.
"Энэ бол Брэтт.Харин Брэтт энэ бол миний найз Бонни"гэж тэднийг танилцуулаад инээмсгэлэв.Брэтт Бонни руу харц шидэж харин Бонни ичингүйрэн суухыг нь би ажиглав.Тэд ч хэдэн секунд бие биен рүүгээ харж суухыг хараад залхсандаа би тэднийг таслахаар шийдлээ.
"Хөөе, Бонни.Тэр хөлбөмбөгийн багт орох гэж байгаа гэсэн"Би Брэтт рүү хараад "Харин Брэтт, Бонни бол хөгжөөн дэмжигч мөн волейболын багт байдаг"гэж би Бонни руу нүдээ ирмэлээ.
"Хөөх, нээрээ юу"гэж Брэтт жуумалзав.
Бонни"Тийм ээ"гэж хээнцэрхэн өнгөөр хэллээ.
Брэтт"Янзтай.Чи завтай үедээ спортын танхимаа надад харуулж болох юм"гэж хэлээд Бонни руу мишилзэв.
Боннигийн нүүр улайж "Ойлголоо"
"Юу байна даа." гэж Жон ирээд Боннигийн хажууд суулаа.
"Сайн уу"гэж би хэлээд инээмсгэлэн "Энэ бол Брэтт, тэр шинээр ирсэн"
Жон "Гайхалтай байна Брэтт" гэж хэлээд түүнтэй гар барив."Чи хаанаас ирсэн бэ?"
"Исланд" гэж тэр хариулав.
Жон Брэтт хоёр үргэлжлүүлэн ярилцацгаах үед Бонни Брэтт хоёр бие биендээ сээтэн хаяж байлаа.
Үдийн хоолны дараа Брэтт бид 2 дараагийн анги руугаа хамт явав.
"Тэгэхээр?"гээд би түүн рүү мушилзан тохойгоороо нудралаа.
"Тэгэхээр?"тэр миний хэлсэн үгийг давтаад таамаглаж байсан зүйлийг минь анзаарсангүй.
Би түүн рүү харж байснаа "Чи завтай үедээ спортын танхимаа надад харуулж болох юм" гээд хоолойгоо түүнтэй адилхан болгож дуурайв.
Түүний царай бага зэрэг улайж хоолойгоо засаад"Би чиний юу яриад байгааг ойлгохгүй байна"
Би нүдээ эргэлдүүлсээр "Чамайг чадна гэж бодож байна"
"Юу, би түүнд бага зэрэг л сэтгэл татагдсан"гэж тэр мөрөө хавчлаа.
"Бага зэрэг гэнэ шүү" гээд би түүнийг шоолов.
"Жон, Бонни та 3 ямар холбоотой юм?" гэж тэр сониучилж асуулаа.
"Айн!"би түүн рүү харчихаад нарийн хонгил руу алхав.
Тэр"Болздог уу?" гэж хэллээ
"Мэдээж үгүй.Бид нар бүгдээрээ зөвхөн сайн найзууд.Тэгэхээр чамд боломж байна."гэж би тайлбарлав.
Advertisement
"За за.Ойлголоо доо"гээд тэр инээлээ.
Бид үргэлжлүүлэн шатаар буух гэж байтал урдаас Скайлор найзуудтайгаа ирж байхыг харав.
"Чөтгөр ав" гэж би амандаа бувтналаа.
"Яасан бэ?"гэж Брэтт асуув.
"Өөр замаар явъя."гээд түүнийг сугадаад өөр тийшээ явах гэж оролдлоо.
"Скайлин, тайвшир.Нөгөө шатаар явбал хоёулаа хичээлээсээ хоцрох нь байна"гэж тэр намайг хөтлөж явав.
Бид алхах тутам миний хөлс цувран гарч байлаа.Скайлор болон түүний найзууд бид 2-ын хажуугаар зөрж өнгөрсөн боловч гайхалтай нь бидэнд ямар нэгэн байдлаар үг хэлсэн ч үгүй, харсан ч үгүй.
"Хачин юм аа" гэж би амандаа үглэв.
Брэтт над руу гайхаж харснаа "Яасан?"
"Юу ч биш ээ"
• • •
Маргааш өглөө нь би ангидаа ороод Брэттийн хажууд суулаа.
Брэтт " Чи зүгээр үү?"гэж асуув.Тэр миний царайг хараад бага зэрэг санаа зовсон нь харагдана.Би өчигдөр шөнөжингөө цуврал кино үзэж хамаг цагаа өнгөрөөсөн.
"Тиймээ.Би зүгээр.Чи гэрийн даалгавраа хийсэн үү?" гэж ярианы сэдвээ өөрчлөлөө.
"Хийсэн."гэж тэр дэвтрээ гаргаж ирэв.
Скайлор дахиад л хоцорч орж ирэхийг би харлаа."Тэнэг хүмүүс их байх юм даа"гэж хэлээд тэр миний ширээг өшиглөв.
"Тэнэг юм уу?" гэж би хэлээд түүн рүү муухай харлаа.
"Өрөвдөлтэй амьтан"гэж миний хажуугаар өнгөрөн ширээндээ суув.
Би түүний хэлсэн үгэнд гомдохын хэрээр санаа ихээр зовлоо.
"Хөөе залуу, чамд ямар асуудал байна?"гэж Брэтт сандалнаасаа огцом босоод Скайлор луу алхав.
Би гайхсаар юу болохыг харлаа.Скайлорт их зугаатай байгаа бололтой инээдээ барьж ядаж байгаа бол Брэтт их уурласан харагдана.
"Надад асуудал байхгүй гэж бодож байна."гэж хэлээд Скайлор түүн рүү жуумалзан хөлөө ачаад гараа толгойн дээрээ авав.
Ангид бүх хүмүүс чимээгүй болсон байлаа.
"Тэгвэл чи яагаад Скайлинг тайван орхихгүй байгаа юм?"гэж Брэтт уурсав.
Анги тэр даяар тэр хоёрыг харан сууна.Скайлор түүний үгэнд тээнэгэлзэж байгаад удаанаар Брэттийн нүд рүү эгцэлж харлаа.
"Чамд заавал мэдэх ёстой шалтгаан байгаа юм уу?"гэж тэр үргэлжлүүлэн түүн рүү ширүүнээр харав.
"Хөөе, хөөе, хөөе!" ноён Данфорд сурагчдыг холдуулан Скайлор Брэтт хоёрын голд очиж зогсоод "Ангид хэрүүл хийхгүй шүү!"
"Ноён Данфорд багшаа энэ залуу дандаа Скайлин руу дайрдаг."гэж Брэтт хэллээ.
"Худлаа!" гэж Скайлор хэлэв.
Advertisement
"Скайлор! Чиний ааш зан чинь хэрээс хэтэрч байна.Яг одоо захирлын өрөө рүү ор!" гэж багш шаардлаа.
"Энэ дуусаагүй шүү"гээд Скайлор хамаг юмаа шүүрч аваад Брэттийг мөрлөөд ангиас гарав.
• • •
"Сайн уу, Чэйндлэр гэртээ хүргүүлэх хэрэгтэй юу?" гэж би үүдний танхимд ахыгаа хүлээж зогсож буй Чэйндлэрийг хараад асуулаа.
"Скайлин хэрэггүй ээ"
"Зүгээр дээ." гээд би инээв.
Бид машиндаа сууж Чэйндлэрийн гэрт дөхсөөр явж байтал машины баруун тал доголдож байхыг би мэдэрлээ.
Чэйндлэр ч гэсэн анзаарсан байв.
"Скай, машины чинь дугуйны хий гарсан бололтой"гэж тэр хэллээ.
"Новш! Энэ машинд заавал ямар нэг асуудал гарах юмаа"гэж би санаа алдан хэлэв.
"Зүгээр ээ.Манай аав засаж чадна шүү.Чамд сэлбэг хэрэгсэл байна уу?"гэж Чэйндлэр асуулаа.
"Тийм ээ.Машины ард байгаа"Би дугуйны хийг яаж засахыг мэдэх боловч өнөөдөр би даашинз өмссөн байна.
"Ашгүй дээ.Намайг дагаарай" гэж тэр хэлээд гэртээ оров.Түүний гэр манайхтай төстэй ч үнэхээр гоё харагдаж байлаа.
"Чи юм уух уу?"гэж тэр хөргөгчөө онгойлгон асуув.
"Хэрэггүй ээ, баярлалаа."
Бид зочны өрөө рүү ороход буйдан дээр ад чөтгөрүүд сууж байлаа.
"Хөөе, би чамайг мэдэхгүй билүү?"гэж Кравфорд хөмсгөө өргөв.
"Чи их танил харагдаж байх чинь" гэж Жейсон худлаа эргэлзсэн дүр үзүүллээ.
"Аан би саначихлаа.Бид 2 чамайг ангид түгжээгүй билүү?" гээд Кравфорд жуумалзав.
Би нүдээ эргэлдүүллээ.
"Тэдэнд битгий гомдоорой, Скайлин.Гэхдээ чи энд юу хийж байгаа юм?"гэж Чейс эелдгээр асуув.
"Миний дугуйны хий гарчихсан гэж би аяархан хэллээ."
"Еээ! boo!!" гэж Жейсон элэг доог хийв.
"Хэрвээ би чам руу саваа шидвэл чи эндээс гарах уу!" гэж би дургүйцлээ.
"Магадгүй л юм"
Би толгойгоо сэгрээд эргэж харвал Скайлор нөгөө өрөөнөөс наашаа ирж байв.
"Чи энд юу хийж байгаа юм?"гэж тэр тохуурхлаа.
"Чамд хамаагүй"гэж би хариулав.
"За тэгвэл дугуй яаж хийлдгийг мэддэг хүн байна уу?"гэж Чэйндлэр асуулаа.
"Мэдээж байхгүй." гэж Кравфорд хэлэв.
"Би мэднэ" гэж Скайлор толгой дохилоо.
"Тэгвэл та Скайлинд тусалж болох уу?Тэрний машиных нь дугуй нь хагарчихсан."гэж Чэйндлэр асуув.
"Аан.Тэгвэл би туслахгүй ээ."гэж Скайлор бах нь ханасан бололтой хэллээ.
Би санаа алдан эргэж хараад тэднийхээс гарахад Чэйндлэр намайг дуудав.
"Манай аав гэртээ байхгүй байна.Бас тэднээс асуусан боловч бүтсэнгүй.Намайг үнэхээр уучлаарай.Би чадахаараа туслах гэж оролдсон шүү"
"Зүгээр ээ.Манай байшин танайхаас хол биш болохоор маш удаанаар жолоодож явахад болноо" гээд би зөөлөн инээмсгэллээ.
Би хаалгаар гараад явах гэж байтал гайхалтай нь хэн нэгэн миний ардаас дуудав.
"Машинаа онгойлго, Скай"гэж хэлээд Скайлор миний машин руу очлоо.
Би түлхүүрээ гаргаж ирээд онгойлгов.
• • •
Скайлор машиныг минь засч өгсний дараа тэр зорчигчийн суудал дээр суув.
"Би чамд дандаа тусалдаг байх аа."гэж хэлээд тэр алчуураар гараа цэвэрлэлээ.
"Мэдээж"
"Чи яагаад энийгээ өөрийнхөө хуягт баатраараа засуулаагүй юм?"гэсээр түүний царайнд санаа зовсон дүр буув.
"Засуулах байсан.Гэхдээ аав завгүй байгаа" гэж би хариуллаа.
"Үгүй ээ.Би чиний шинэ найзыг чинь хэлж байна." гэж хэлээд тэр дахиад над руу харав.
"Брэтт үү? Тэр чамд таалагдсан гэж бодож байна."гэж би түүнийг ёжлолоо.
"Тийм ээ.Би жоохон хүүхдүүдэд дуртай."гэж тэр над руу ойртсоноо "Гэхдээ тэр хоёр удаа новшийн зан гаргасан болохоор найз чинь үхсэн гэж мэд!"
Би санаа алдаад "Тэр зөвхөн надад санаа тавьсандаа л ингэсэн.Түүний буруу биш.Чи л надад ядаргаа болж байгаа хүн нь биз дээ."
"Тэр охин болгонтой ингэж харьцдаг уу?" гэж тэр асуув.
Би ярианы сэдвээ өөрчлөхөөр шийдлээ."Чи яагаад Брэтт-д дургүй юм бэ?"
Тэр нэг хөлөө ачаад "Би маш олон хүнд дургүй."
Зөв хариулт шиг сонсогдохгүй байна.Танихгүй хүндээ дургүй байна гэдэг чинь утгагүй юм."Гэхдээ тэр шинээр ирсэн.Чамд түүнтэй танилцахаас өөр арга байхгүй."гээд би гараа урдаа авав.
"Тэгвэл чи яагаад түүнээр өөрийгөө хамгаалуулаад байгаа юм" гэж тэр хөмсгөө атирууллаа.
"Үгүй ээ.Би чамайг түүнтэй муухай харьцахад чинь дургүй."
"Тэр чамд таалагддаг.Тийм биз дээ?"
"Би яагаад чамд хэлэх хэрэгтэй гэж?"
Тэр миний машинаас буугаад "За за чи надад хэлэхгүй юм чинь надад хамаагүй юм байна."
"Тийм ээ" гэж би хэлэв.
"Тийм ээ" гэж тэр хэлсээр нүдээ эргэлдүүллээ.
"Мангар" гэж би бувтнасаар амьсгаа авлаа.Гэхдээ би түүнд хангалттай сонсогдохоор хэлсэн байснаа анзаарав.
"Чи сая юу гэсэн бэ?" гэж тэр гайхсан шинжтэй асуулаа.
Би нүдээ томруулаад "Юу ч биш ээ.Баяртай" гэж хэлээд машиндаа хурдхан шиг суугаад явав.
Advertisement
- In Serial109 Chapters
Common Sense of a Warrior
I was born to a Marquess military family; my father is a hero of the country. Motivated by my mother’s death one night in a burglary, I too resolved to study the blade. My aim was to join the army just like my father, and to avoid repeating my mother’s tragedy. Unexpectedly, despite my gender, my swordsmanship grew strong… However, my ambition ended when I learned that women could not enroll into the army. Furthermore, although I hadn’t received even a single lesson in proper etiquette, I suddenly had my engagement set with a Ducal House that had churned out prime ministers for generations…
8 390 - In Serial48 Chapters
The Claim ✔️ *Editing*
Brinn has known Alpha Titus as a close family friend since she was ten years old. He was like a big brother to her. Right before her first shift, her parents decide to ship her off to live with Alpha Titus and his pack due to her reckless behavior. Brinn soon finds out the secrets that have been kept from her since she was a little girl. Causing her life to go spiraling out of control. As we all know, fate has a funny way of doing things. Cover by: icedcoffe The spinoff is "His Alpha Female"**If you do not like the book, don't read it. There's no need to leave a negative comment.**Started 11/12/2016Completed 3/8/18
8 255 - In Serial26 Chapters
Romance - plus Judgemental Powers? Completed
Blue was a red headed boy who desperately wanted a girlfriend. So he asked the class beauty to walk home with him. She very nicely refused him. So he asked another girl in the same class, one with an average rating in the social status ranking. She also refused him. So, still desperate, he thinks – “I’m probably at the bottom of the ranking for boys in this class, so how about I ask the girl who is also at the lowest ranking?” The girl’s name was Pink. She said yes. Gulp. “What do I do now?” was his reaction. Well, obviously, have a romance. And, along the way, they get one hell of a lot more than they bargained for. Like, for example, supernatural Judgemental Powers. How did they get those? And that was only the start. The two most insignificant students in their class become famous. Not just in their class or even in their school, but to the population at large. They end up breaking and making the top politicians and rulers of their country. But finally, of course, they get what they wanted. A committed relationship. This is an Esmeralda the Angel of Death story. It follows on from my previous novel “Maybe it would have been a good idea not to wish for a harem?”, however it is a totally separate story with only a minimal overlap in the characters. There is no need to read the first story to enjoy this one. Although you just might enjoy the first story also… This story has multiple characters and multiple Points of View. Every POV change is clearly marked with a new header. Inside each POV section, the POV character’s thoughts are in italics. This story has about 105,000 words (about 380 RoyalRoad pages). It is fully written and proof read (the poor man’s proof read using Word). It has 25 chapters, and will be published at the rate of roughly one chapter per day. The front-page photo is by Valentin Antonucci from Pexels
8 71 - In Serial16 Chapters
A Magical Life: Ink Swan
What life would you live after you wake up in a foreign room and world? After Lisa fell asleep in her classroom, she suddenly found herself in a different body and a different world. Easy-going as she is and experienced with some otherworldly drama, she quickly adjusts. Her aspiration has been for a long to just live a peaceful and passive life observing others. Yet, with a princess visiting her every other day after she saved her, the passive day seem so far away. Faced with the turmoil surrounding the princess, Lisa has to come to terms with her own insecurities and past, or she'll risk what she loves.Of course, in between she won't forget to learn some long-desired magic! This is in the end a story about a girl leaving the stagnation of her own world, her own life and going into a world moving on its own without her intervention, and she'll have to deal with the consequences, should she stay still. Love and Life can be fleeting, after all.
8 216 - In Serial27 Chapters
False Pretense [EreRi/RiRen AU]
Since their childhood days, Levi is a friend of the Yeager twins. They're inseparable, and something being more than friends eventually developed. But there comes an unfortunate event, an event that separated them. With a promise that they'll meet again, Levi continued his life, waiting for the day that they'll meet again to come. After five years of waiting, Levi's hope to see them is slowly withering. That is until a certain brunet decided to show up and repeat the history, continuing what was left off in the past by jerking the swing off once again. Now that they're together again, how will things work out? Is it going to be the perfect love story they dreamed of? Or will a dark pretense destroy everything? ******* Disclaimer: I don't own anything except for the plot. All credits belong to their respective creators/owners.
8 150 - In Serial37 Chapters
Suga's Jealousy (Imagine)
Even you didn't know how jealous Yoongi can get...
8 165

