《•HIDE ME FROM THE BAD BOY• [Mongolian]》[10] Хамтрагч
Advertisement
"Хос хосоороо сууцгаагаарай"гэж ноён Данфорд багш хэлж өглөө.
Брэтт өнөөдөр хичээлдээ ирсэнгүй.Яг үнэндээ ангиас миний мэддэг хүүхдүүдээс тэр л ганцхан дажгүй ааштай.Скайлороос хамаагүй илүү.Би ганцаараа сууж байтал удалгүй Скайлорын хажууд хөөрхөн шар үстэй охин ирээд суув.
"Скайлин чи ганцаараа сууж байгаа юм уу?" гэж ноён Данфорд багш асуулаа.
"Мм би-"
"Би түүний хамтрагч болъё!" гээд бас өөр нэг шар охин ирээд миний хажууд суув.Тэр Скайлорын хажууд сууж байгаа охин руу нүдээ ирмэж байхыг би анзаарлаа.
"За, хичээлдээ оръё" гэсээр багш хоёр гараа хооронд нь үрээд өнөөдрийн сэдэвтээ оров.
"Чи шинээр ирсэн үү?" гээд тэр надаас асуулаа.
"Тийм ээ" гэсээр би толгой дохив.
"Хаанаас ирсэн бэ?"
"Канад" гэж хэлээд би инээмсгэллээ.
"Бурхан минь!Гайхалтай.Энд байх таалагдаж байна уу?"
"Тийм ээ.Цаг агаар нь их сайхан" гээд би бага зэрэг инээв."Чамайг хэн гэдэг гэсэн билээ?"
"Өө, Жижи гэдэг" гэсээр тэр инээлээ.
"Танилцсандаа таатай байна"
Бид үргэлжлүүлэн багшийн яриаг сонсож эхлэв.Долоон хоногийн турш бид хичээлийн төсөл дээр хамтдаа ажиллахаар болсон.Баг тус бүр түүхэнд болсон чухал үйл явдлуудыг сонгон авч судалгаа хийн мөн гарсан уршгийг тэмдэглэж авна гэж багш хэллээ.
"Юуны тухай судалгаа хийхээ бодож олох арван минут та нарт өгье" гээд ноён Данфорд хэлээд ширээ рүүгээ алхав.
"Тэгэхээр чамайг найзуудтай болсныг харахад энд чи хүмүүст нэлээн их танигдсан бололтой." гэсээр тэр хуруугаараа ширээг удаанаар тоншлоо.
"Би олон хүмүүс танихгүй ээ.Зүгээр л сайн найзуудтай." гэж түүнд тайлбарлав.
"Тэгвэл Скайлор та хоёрын хувьд? Та хоёр дотно биш гэж үү?"гэж тэр асуулаа.
"Мэдээж үгүй.Би хэдхэн удаа л түүнтэй орооцолдож байсан болохоос биш тийм зүйл огт биш.Бас тэр муухай ааштай." гээд нүдээ эргэлдүүлсээр түүн рүү харав.
"Тэр надад муухай ааштай санагддаггүй" гэж хэлээд тэр Скайлор луу нүдээ ирмэлээ.
Мэдээж тэр өөрийнхөө хажууд сууж байсан охинтойгоо инээлдээд байж байв.
Advertisement
"Тэгэхээр хичээлийн тухайд чи юу гэж бодож байна?"гээд би ярианы сэдвээ өөрчлөхөөр боллоо.
"Өө тийн Cleopatra-г сонгоё"
• • •
"Скай, Колтон та хоёр юу болсон бэ?Үерхэхээр болсон уу?"гэсээр Бонни муухай инээв.
"Юуу? Үгүй ээ.Би тэгнэ гэж бодохгүй байна" Би энэ жил хэтэрхий эрт хүнтэй үерхэж эхэлмээргүй байна
"Чи худлаа л хэлээд байна даа" гээд Жон бургерээ хазлаа.
"Амаа тат" гэсээр би усан үзэм түүн рүү шидэв.Би түүний нүдийг онож цохино гэж бодсон ч тэр амаа ангайсаар түүний аманд орчхов.
Тэр баяссаар "Баярлалаа хонгор минь"
"Колтон, юу байна даа хөгшөөн" гэсээр Жон Колтоныг хөнгөн нудраад ширээн дээр сууцгаалаа.
Колтон тэр хоёртой мэндэлчхээд над дээр ирэв."Сайн уу Скайлин, юу байна"
"Тайван.Чамаар юу байна?" гэж би асуув.
"Энэ Баасан гараг Halloween-ы үдэшлэг болно.Та нар очих уу?" гэсээр тэр бид нар луу харлаа.
"Мэдээж би очно" гээд Жон мишилзэв.
"Брэтт ирэх болов уу?" гэж Бонни асуулаа.
"Мэдэхгүй ээ.Гэхдээ хөгжилтэй байх болно оо"гээд тэр мөрөө хавчив.
"Ойлголоо"гэсээр Бонни инээмсгэллээ.
Тэгээд бүгд над руу харцгаав.
Би санаа алдсаар "За яахав."
"Тийм ээ!" гэж Бонни инээгээд "Хөгжилтэй байх болно оо, Скай хоёулаа шинэ хувцас авах хэрэгтэй."
Хичээлийн дараа Бонни бид хоёр хувцас авахаар дэлгүүр орлоо.Тэр эцэст нь тод хөх өнгийн хослол авсан бол би өөртөө хувцас хайсаар л байна.
"Алив л дээ Скай.Хоёулаа бүтэн цаг энд байлаа.Чамд таалагдсан хувцас байна уу?" гээд тэр бувтнав.
"Одоохондоо байхгүй" Тэр өдрийг сайхан өнгөрүүлэхийн тулд хувцсаа сайн бодож байж авах хэрэгтэй.
Тэр жижиг сандал дээр суун утсаа оролдож эхэллээ.Би тэндээс холдон алхав.
"Скайлин! Энэ чи мөн үү?" гэх хоолой ардаас сонсогдлоо.
Би эргэж харвал Чейс зогсож байх нь тэр.
Би инээмсэглээд "Сайн уу Чейс."
"Чи ч гэсэн үдэшлэгт явах хувцсаа сонгож байна уу?" гэж тэр асуув.
"Тийм ээ, бас би хувцсаа сонгоход ийм ярвигтай байна гэж бодсонгүй" гэсээр би нүдээ эргэлдүүллээ.
Advertisement
"Надад нэг санаа байна" гээд тэр жуумалзав.
"Ямар?"
Эхэндээ надад байдаг л нэг энгийн юм шиг санагдаж байсан боловч надад үнэхээр зохисон хөөрхөн хослол байсан юм.
"Хмм.Сайхан санаа байна"гэсээр би толгой дохилоо.
"Тэнд уулзъя, Скайлин" гээд тэр даллав.
Би Бонни руу очоод "Өмсөх хувцсаа олчихлоо!"
• • •
Дараагийн өдөр хичээл тараад Жижи намайг түүхийн төслөө хийхээр гэртээ урилаа.Тэднийх манай гэрээс холгүй байдаг.
Бид эхлээд жижиг нугалбар дээр чимэглэн бичив.
"Энэ дажгүй харагдаж байна."
"Би дахиад сэдвээ өөрчилж байгаагаа мэдэж байна л даа, гэхдээ Скайлор та хоёр хоорондоо ямар ч харилцаагүй гэдэгтээ итгэлтэй байна уу?"гээд тэр хатуу цаасан дээр гараараа товшино.
"Тоглоод байна уу? Тэр надад таалагддаггүй, бас мэдээж тэр ч надад дургүй." гэсээр би мөрөө хавчлаа.
"Үнэндээ манай дүү түүнтэй болзоонд явахаар болсон л доо.Чамд эвгүй байж магадгүй гэж бодсон ч үнэхээр зүгээр юм байна." гэж тэр инээмсэглэсээр хэлэв.
"Чи дүүтэй юм уу?" гэж би асуулаа.
"Тийм ээ, Авери гэдэг.Тэр манай түүхийн анги.Өчигдөр Скайлортой хамт суусан." гэсээр надад тайлбарлав.
"Мм.." гээд би хөнгөхөн санаа алдлаа.
"Хөөе, тэд ирж байна." гээд тэр цонх руу харан инээмсгэлэв.Авери гэх охин Скайлорын мотоциклоос бууж байхыг би харлаа.
Аххх, өчигдөр л мотоциклийг нь хулгайлсан юм шиг санагдаж байна.
Үнэндээ надад бага зэрэг хачин мэдрэмж төрж байна.Би Авериг мэдэхгүй ч ямар ч байсан Скайлорт тохирохгүй.Тэр ямар хүн билээ дээ.
Би хардаад байна уу даа?Үгүй ээ, үгүй, үгүй.Тэгж болохгүй.Би түүнд дургүй.Тэр бүдүүлэг, ширүүн.Бусдыг дорд үздэг.
"Тэр чамайг бороотойд гэрт чинь хүргэж өгсөн"гэж дотор минь хэлнэ.
Би хурдхан шиг "Ээж намайг дуудаад байна" гэж Жижи-д худлаа хэллээ.Тэр намайг хүргэж өгье гэсэн боловч өөрөө алхъя гэж хэлээд зөвшөөрсөнгүй.Жижи намайг гэрийнхээ гадаа гаргаж өгөхөөр болов.Бид хоёр гарах гээд хаалгаа онгойлгоход Авери, Скайлор хоёр өөдөөс орж ирлээ.
Тэр намайг хараад гайхсан бололтой "Скайлин, чи энд юу хийж байгаа юм?Нөгөө найзууд руугаа очооч дээ." гэж хэлчхээд Авери-руу харан инээмсгэлэв.
"Чиний сургууль гэж нэрлэдэг газарт чинь бусад хүмүүс хоорондоо хамт хичээлээ хийж болдог юм!" гээд би цэцэрлэгийн багш жоохон хүүхэд загнаж байгаа юм шиг хэллээ.
Тэр нүдээ эргэлдүүлэв.
"Сургууль дээр уулзъя, Жижи" гэж би түүн рүү даллаад хаалга руу алхлаа.
"Чи гэр лүүгээ алхах гэж байгаа юм уу?" гээд Скайлор миний бугуйнаас барин намайг зогсоов.
"Тийм ээ.Эндээс нэг их хол биш." гэсээр түүнээс гараа салгалаа.
"Чи дахиад миний мотоциклыг хулгайлах юм бол жинхэнээсээ үхсэн гэж мэд"
"Өө бүр айчихлаа." гэж айсан дүр үзүүлэв.
Би гэр лүүгээ алхаж эхэллээ.Оройны таван цаг болж нар аажмаар жаргаж эхэлнэ.Ганцаараа алхахад үнэхээр сайхан, тайван байна.Гэхдээ харамсалтай нь энэ байдлыг чанга моторын дуу тасалдууллаа.
"Энд суучих" гэж Скайлор хамгаалалтын малгайгаа аван хэлэв.
"Баярлалаа, гэхдээ алхсан нь дээр байна" гээд би алхлаа.
"Яагаад? Мотоциклд суухаас айж байна уу?"
Би алхахаа болин түүн рүү муухай хараад "Би чиний энэ мотоциклыг чинь хулгайлчхаад яагаад айна гэж?" гэсээр би толгойгоо сэгсрэв."Аан бас чи энд юу хийж байгаа юм? Би уг нь чамайг Аверигийнд байх ёстой гэж бодсон юмсан."гэж хэлчхээд үргэлжлүүлэн алхлаа.
Би явган хүний замаар алхах бөгөөд тэр миний хажууд чимээгүй л мотоциклоо миний алхаж байгаа хурдтай адил хэмжээтэй болгоод удаанаар унана.
Тэр намайг гэртээ орох хүртэл мотоциклтойгоо хамт явлаа.
Advertisement
- In Serial68 Chapters
Chocolate Kisses (Complete)
Vaylin Valentine is a generation after generation Chocolatier. Her grandfather opened Candy Rush over forty years ago and then passed it down to her father and now to her. It's almost Valentine's and the candy is being made so she spends a lot of late nights working on chocolate. On Feb 1st when she got home to her apartment late she found a card stuck to her door. Looks like she has a secret admirer and every day up until the 14th she has received a card but never was a name on it. She finally catches the guy putting flowers by her door and is pleasantly surprised by what she finds. Follow along to see if Vaylin finds romance on the most romantic month of the year! 🔞 Rated R. 🔥 Mature Sexual Content🤐Graphic LanguageCover art was made by: Agacia Remis 💋
8 253 - In Serial9 Chapters
Take my heart
This is the 2nd book in the Murderous love series if you haven't read the first book I suggest doing that. ------- Zeke Guerrero disappears for two months without a trace, when he returns will Lindsey welcome him back in her life or shut him out completely and whos the new detective in town and why is he opening up his mother's murder case once again.
8 246 - In Serial22 Chapters
Clay's Hope
Clay is a man of few human talents. As a wolf, he hunts well and can fight off a grizzly twice his size, but has no aspirations. The idea of a Mate isn't something he has ever seriously entertained. Dreamed about, maybe, but he knows the chances are nearly non-existent. Then he meets Gabby, a human girl. She hates him at first sight, yet he can't let her go. Who he was is no longer important. Now, who he needs to become to win her over is the only thing that matters. Note: This is the companion book to Hope(less), book 1 of the Judgement of the Six Series.
8 142 - In Serial22 Chapters
The quiet felon/ BWWM
"What's in your pocket? Your wallet?" She asked him as she tried to get comfortable while sitting on his lap. Why would his wallet be so weirdly shaped?"My pockets are empty, Muffin." He whispered lowly in her ear as he held her hips still because she kept wiggling. She blushed hardly as he smirked. ~~~~~~~~~~~~~~~~~~(This is a Mafia book)This story is about two people. {bwwm} {wmbw}The first is Ace Hardwick he's a man that has just gotten out of prison for a crime he didn't commit. He went into the system when he was 16. He was at the wrong place at the wrong time. He's been in prison for 8 years and he just got out 2 weeks ago. He went from talk of the party to anti social. He just got a job at a local coffee shop. He's just trying to make a living as a wrongfully convicted felon.The second person is Teagan Travis she's a woman that's making it somewhat some where in life. She's had a trouble childhood that she likes to think she forgot about. She has a nine to five job working as a IT girl at a big company. She is a person that lives by routine. She wakes up at a certain time eats and sleeps at a certain time. What happens when Ace comes and turn her life upside down, but maybe in a good way?This book is definitely not edited!Started August 17, 2020. Ended November 26,2021.
8 191 - In Serial25 Chapters
My Sister's Best Friend [Completed]
Highest Ranking: #1 in ChickLit :) Finn thinks its just another Saturday night of picking up his stumbling drunk younger sister when he meets Westlyn. Westlyn Jacobs is what everyone believes is a typical party girl but her home life is anything but typical and it is starting to take a lot out of her. That is why she is sitting alone at a party when she spots Finn attempting to handle her best friend and his younger sister, Maddy. Finn is older, a bit mysterious, a bit goofy, and exactly the kind of distraction Westlyn thinks she needs. But are distractions a good thing?
8 83 - In Serial37 Chapters
Parenting 101
Jacqueline West, an average girl, who could barely take care of her self finds her life twisted upside down. Taking care of a kid while going to school is something neither she nor Blake Archer knows how to do. Jacqueline always thought you needed love before a kid. Can a kid before love be possible? Who knew so much could change from just one doctor's visit.#1 in Toddler#4 in Steps#39 in Parenting
8 113

