《•HIDE ME FROM THE BAD BOY• [Mongolian]》[12] Анхны хайр
Advertisement
"Ноён Крүс, Ноёнтоон, Эрхэм дээдсээ" гэж Скайлор өөрийгөө дуудуулах нэрүүдээ жагсааж байлаа.
"Ч-чи эндхийн эзэн юм уу?"гээд би ихэд гайхсаар асуув.
"Аав, ээж хоёр үүнийг сарын өмнө нээсэн.Дараа нь надад өгсөн."түүний царай нь гэнэт хувьсаад "Чи намайг daddy гэж дуудвал ямар байна." гэсээр жуумалзлаа.
"Мэдээж үгүй.Би болилоо.Чи надтай таарах болгондоо ингэж тарчлаан зовоох юм бол би энэ ресторанд ажиллаж чадахгүй шүү!" гэж хэлээд би гараа урдаа авав.
"Өө алив ээ,Скай"
Би уртаар амьсгаа аваад "За за баяртай" гэж хэлээд түүний машинаас буун рестораны зүг алхлаа.
Скайлор цонхоо доош буулган нүүрэндээ зэвүүн инээмсгэлэл тодруулаад"Чамайг ажлаас чинь тарахад гэрт чинь хүргэж өгнөө хонгор минь"
Би амандаа түүнийг хараасаар дотор оров.
*Таван цагийн дараа*
"Тэгэхээр, энд хэн байгааг хараач ээ" гэсээр Кравфорд жуумалзан гараа миний мөрөн дээр тавилаа.Би одоо тэдний сууж байгаа ширээг арчиж байна.
"Энэ Скай мөн үү?" гэж Жейсон инээв.
"Чи харж байна уу?Би ажлаа хийж байна." гээд би Кравфордын гарыг мөрнөөсөө зөөлөн түлхлээ.
"Чейс, энийг хар даа.Скайлин энд ажиллаж байгаа." гэсээр Жейсон инээсээр над руу харав.
"Хөөх" гээд Чейс ширээ рүү алхаж ирлээ."Скайлинг энд ажиллуулж байгаа Скайлорыг хараал ид"
За яахав би үүнд инээв.
Би нүдээ эргэлдүүлсээр"Намайг энд ажиллаж байгааг харахад та нарт тийм эвгүй байна уу?"гэж асуулаа.
Тэд бүгд бие биен рүүгээ харж байгаад "Тийм" гэж хэлцгээв.
Тун удалгүй нэгэн бүсгүй орж ирэн хүлээлгийн сандал дээр суулаа.
"Бурхан минь тэр үнэхээр халуухан юм" гээд Кравфорд уруулаа долоов.
"Түүнийг болдог бол-"би тэдний үгийг таслан "Муу гаж донтонгууд" гэсээр тэр эмэгтэйн зүг алхлаа.Тэр надтай адилхан өндөртэй, цайвар үстэй, цэнхэр нүдтэй, өөрөөр хэлбэл үнэхээр царайлаг байв.
"Сайн байна уу" гэсээр би инээмсгэллээ.
Тэр над руу нэг ч харсангүй доороо алхан зогсоно.
"Танд юугаар туслах уу?" гэж би бага зэрэг ээрсээр хэлэв.
"Өө сайн уу, намайг уучлаарай.Би хэн нэгнийг хайж яваа юм л даа.Чи Скайлор Крүсийг хаанаас олж болохыг мэдэх үү?" гэсээр нүдээ томруулан асуулаа.
Advertisement
"Би түүнийг энд ирснээс хойш хараагүй ээ.Гэхдээ та тэнд байгаа найзуудаас нь асууж бол-"гэж үгээ дуусгаж амжаагүй байтал тэр
"Кравфорд! Жейсон! Чейс!" гээд тэр охин тэдэн рүү гүйж очин нэг нэгээр нь тэврэв.
Би тэдэн рүү харвал бүгдээрээ танихгүй царай гарган сууна.
"Та нар намайг санахгүй байгаа юм уу?" гэж тэр асуулаа.
Тэд толгойгоо сэгсрээд "Би чамайг мэдэхгүй юм байна" гэсээр Кравфорд түүнийг дээрээс нь эхлээд доор хүртэл нь ажиглав.Тэр охин инээсээр үсээ задгай тавиад нүдний шилээ авлаа.
Тэр хоолойгоо засаад "Одоо энэ царайг санаж байна уу?"гэж асуув.Тэгтэл бүх хөвгүүдийн царай нь гэрэлтээд
"Кэйси! Энэ чи мөн үү?" гэсээр Жейсон инээмсэглэн тэд бүгдээрээ тэврэлдэцгээв.
"Тийм ээ, би байна." гээд тэр инээгээд "Би энд буцаад ирчихсэн"
"Янзтай!" гэж Чейс инээмсэглэлээ."Хөөе Скайлин наашаа ирээч." гэсээр тэр намайг гараараа даллав.
"Сайн уу, Скайлин гэдэг"
"Кэйси.Танилцсандаа таатай байна." гээд гар барилаа.
"Скайлор хаана байгааг мэдэх үү?" гэж Кэйси тэднээс асуув.
Чейс толгой дохиод "Тийм ээ, тэр эн-"
"Кэйси?" гэсээр Скайлор амьсгаадан хэллээ.
Тэр эргэж харвал Скайлор сүнс харсан юм шиг л хөдөлгөөнгүй таг гацан зогсов.Тэд бие биен рүүгээ хэсэг ширтсэний дараа Кэйсигийн нүүрэнд инээмсэглэл тодорч Скайлор луу хамаг хурдаараа гүйн түүнийг тэвэрлээ.Гэхдээ нэг зүйлээс болоод миний зүрх бараг зогсчхов.
Тэр түүнийг үнссэн...бас Скайлор ч түүнийг хурдан хариу үнслээ.
"Энд юу болоод байгааг хэлэх хүн байна уу?" гэж би шивнэв.
"Э-энэ Скайлорын анхны хайр" гэсээр Жейсон инээмсэглэсээр хэллээ.
• • •
Тэд ширээн дээр сууцгаасан байна.Бие биентэйгээ халуун дотно яриа өрнүүлээд л.Би анх удаа Скайлорыг чин сэтгэлээсээ инээмсэглэж байхыг харлаа.Тэд хоорондоо юм ярилцаж, инээлдэж харин би тэднийг зүгээр л холоос харан сууна.
"Хөөе, Скайлин" гэж Скайлор намайг дуудав.
"За?" би тэдний сууж байгаа ширээ рүү алхлаа.Тэр намайг ширээнд суулгаж хамтдаа юм ярих байх гэсэн найдлага тавьсаар тэнд очив.
Advertisement
"Кэйси бид хоёрт уух юм хэрэгтэй байна.Хоёр аяга пиво авъя." гэж тэр хэлээд над руу ганц ч харсангүй түүн рүү инээмсэглэлээ.
Би хоолойгоо арай гэж гарган хүчээр инээмсэглээд "Тэгэлгүй яахав."
Би тэдний уух юмыг өгөхөд ажлын цаг дууссан байхыг анзаарав.
"Энд байна." гэсээр би ширээн дээр пивонуудыг тавилаа.
"Баярлалаа" гэж Кэйси хэлэв.
"Зүгээр ээ"гэж хэлчхээд надад гэртээ харих унаа байхгүй гэдгийг саналаа.Гэхдээ Скайлор намайг хүргэж өгнө гэсэн."Скайлор, чи намайг гэрт минь хүргэж өгөхгүй юм уу?" гэж би асуув.
Тэр над руу сонин харчхаад "Жейсон эсвэл өөр хүнээс асуу."
Үүнд итгэж өгөхгүй нь.Тэр өдөр надтай яаж харьцаж байсан билээ дээ.Би үүнийг сонсоод ичсэндээ хурдхан шиг өөр тийшээ харлаа.
"Энэ хэн бэ?" гэж Кэйси асуув.
"Өө хэн ч биш дээ, зүгээр л сургуулийн ядаргаатай охин" гэсээр тэр хариуллаа.
Хангалттай эвгүй байдалд орсон болохоор бушуухан эргэж харан ажилчдын өрөөнөөс цүнхээ аван гарав.
Одоо би унаагүй болчихлоо.Намайг гадаа гарахад бороо орж байлаа.
"Нээрээ юу?!" гэж би бухимдан байж байтал
"Скайлин." гэх танил хоолой сонсогдов.
Скайлор байгаасай л гэж бодъё.
"Бас яах гээв?" гэж би ширүүнээр асуулаа.
"Хөөх, чиний сарын тэмдэг ирээ юу?" гэсээр Колтон гараараа өөрийгөө халхлав.
"Өө.Намайг үнэхээр уучлаарай." гээд би санаа алдан "Өнөөдөр их хэцүү өдөр байсан болохоор л"
"Алив ээ, би гэрт чинь хүргээд өгье." гэсээр тэр хүрмээ тайлан надад нөмрүүлсээр машинд суулаа.
"Чамайг энд ажилладаг гэж мэдээгүй юм байна." гээд тэр инээв.
"Өнөөдөр миний эхний өдөр байсан."
"Ямар байсан?" гээд тэр над руу харчхаад буцаад жолоондоо анхаарлаа хандуулав.
"Их аятайхан." гэж хэлээд би цонх руу харлаа.
Колтон радио сольж байгаад "The Anthem" дууг тавив.
"Би энэ дуунд дуртай!"гээд би дуулж эхлэлээ.Өнөөдөр болсон бүх зүйлс дууны үгэнд бүдгэрэн алга болж байгаа мэт санагдана.
Колтон над руу харан инээгээд "Чи хөгжимд их хайртай байх нь ээ."
Бид манай гэрт ирэхэд тэр намайг хаалганы үүдэнд дөхүүлж өгөөд "Сургууль дээр уулзъя, Скайлин" гээд миний хацран дээр зөөлөн үнэсчхээд тэр машиндаа суув.
• • •
"Би өчигдөр нэг дэлгүүрээс загвар өмсөгчдийн өмсөж байсан үнэхээр гоё хувцас авсан.Тэгсэн өнөөдөр нэг охин надтай яг адилхан тэрийг өмссөн явж байсан, ашш"гэж Бонни бидэнд ярилаа.
"Нээрээ юу?Надад бас иймэрхүү зүйл тохиолдсон.Би жолоо бариад явж байтал улаан цамцтай нэг залуу явж өнгөрөөд нэг цагийн дараа яг тэр залуутай кофе шопд таарсан"гэсээр би тайлбарлав.
"Бурхан минь, санаандгүй ингэж таарна гэдэг чинь хайрын давхцал" гэж Бонни хэллээ.
"Тийм ээ, надад наад давхцал чинь таарсан.Өчигдөр орой би шээсэн чинь өнөө өглөө ч бас... Та нар ийм хачин юм ярих юм!" гэсээр Жон нүдээ эргэлдүүлэв.
"Аххаха" Бонни инээлээ.
"Өчигдөр нэг охин "The Cruise"-д ирээд Скайлортой нялуурч байсан." гэж би сэдвээ өөрчлөв.
"Айн? Тэр охин нь хэн байсан юм?" гэсээр Бонни хамраа бага зэрэг үрчийлгэлээ.
"Түүнийг Кэйси гэдэг" гээд би мөрөө хавчив.
"Хөөөөөхх." гэсээр Бонни Жон хоёр зэрэг хэллээ.
"Яасан? Тэр охин хэн юм?" гэж би асуув.
"Хэн нэгэн энд хардаад байна уу даа" гэсээр Жон жуумалзлаа.
"Үгүй ээ, би хардаагүй.Би зүгээр л тэр охин хэн гэдгийг мэдмээр байна."
"Скайлор тэр хоёр өмнө жил үерхдэг байсан.Скайлор түүнд үнэхээр хайртай.Гэхдээ Кэйси өмнөх зун гэрээсээ нүүн өөр сургуульд орсон.Одоо тэр буцаад ирж."гэж Бонни хэлэв.
"Мм" гэж би аяархан санаа алдлаа.
"Гэхдээ тэр бага зэрэг мангар.Тэр одоо ч өөрчлөгдөөгүй байх аа." гэсээр Жон инээв.
"Чи итгэлтэй байна уу?" гэсээр би хөмсгөө өргөн Жон руу хараад дараа нь Скайлор, Кэйси хоёрыг хаалгаар орж ирэхийг харлаа.Тэд хоорондоо үнэхээр төгс зохицож байна.
"Пүүүх" гэсээр Жон уулга алдахад Бонни түүнийг цохив."Байз? Тэр үнэхээр халуухан юм." гэсээр Жон түүн рүү ширтэв.
Үнэндээ сургуулийнхан бүгд тэр хоёрт атаархаж байлаа.
Advertisement
- In Serial2275 Chapters
My Sweetie,You're so hot
Shen Shu thought she was so lucky.Born in a wealthy family,she was arranged to marry Fu Shenyan,the guy she loved the most.However,she had never thought her husband would hate her so deeply.within the two-year marriage,he only slept with her once and never stayed with her for a whole night.all this tenderness was given to another woman,when she decided to give up this marriage ,she suddenly found she was pregnant.didn't want to lose her baby,she chose to hide its existence.but when she prepared the divorce agreement,Fu Shenyan refused to sign his name....
8 2379 - In Serial20 Chapters
As wild as fire
After the burial of her grandmother, Belle's fire element waiting beside them inside the hospital where Merlinda Smith giving birth on her only daughter, Blair Smith who was the heiress of the fire el...
8 378 - In Serial27 Chapters
My Best Mistake
Natalia comes home to find her husband and sister in bed together after her husband tell her they have been sleeping together for 1 year .what is she to do but pack up and leave what she doesn't realize is that she's pregnant and after 3 years away she comes back to all the drama.
8 311 - In Serial39 Chapters
Wedding Flowers [Completed]
Highest Rank: #1 in ChickLit Addison Thomas has been fascinated with flowers since she was little. Her and her mom would plant flower after flower making their home look like a flower shop.Addy has made her dream of opening a flower shop come true with the help of her friend. Marilyn Thomas' Flowers is bustling with business.She never expects to have to create floral arrangements for her ex-neighbor, ex-bestfriend, ex-boyfriend Graham Fields. Oh, and she's invited to the wedding.Now Addy has to find a date, travel three hours, and create the perfect flowers for a wedding she wishes would never happen.
8 173 - In Serial12 Chapters
A little bit Psycho
New girl Heather moves to Woodsburo California just as the murders start taking place. She quickly gets stuck in the middle of it all once she befriends Billy Loomis and his group of friends. This is a very dark story. My first shot at horror so read at your own risk.
8 283 - In Serial47 Chapters
The Nerd and The Frog
*COMPLETED*During his AP Biology class, Alan is presented with an unexpected request: a talking bullfrog is desperately asking him for a kiss. To his surprise, that talking bullfrog turns out to be Daniel, his crush of 5 years. *Awarded First Place in The Totally Rad Writing Contests of @OminouslyAnonymous for the prompt "Fairy Tale Twist."Book cover art by @OminouslyAnonymousRanking History as of 11-3-2022:Most Impressive Ranking#3 in gay out of 368K stories Other Rankings as of 11-3-2022# 1 bxb out of 92.2K stories# 74 highschool out of 303K stories# 87 lgbt out of 349K stories# 120 boyxboy out of 296K stories# 305 teen out of 375K stories# 314 comedy out of 175K stories# 42 gayromance out of 20.4K stories# 415 supernatural out of 177K stories# 629 teenfiction out of 255K stories# 63 gayfiction out of 22K stories# 40 comedy-romance out of 12K stories# 45 malexmale out of 13K stories# 55 lgbtlove out of 14.1K stories# 133 bxblove out of 22.9K stories# 152 lgbtfiction out of 24.9K stories# 1 fairytaletwist out of 58 stories# 1 ominouslyanonymous out of 11 stories
8 87

