《•HIDE ME FROM THE BAD BOY• [Mongolian]》[14] Гурван найз
Advertisement
Миний хөл хоёр долоо хоног халуун нүүрсэн дээр явсан юм шиг л өвдөж байна.Өнөөдөр Бямба гараг тул ажил багатай.Би ажлын завсарлага аваад явж байтал урдаас танил хүн над руу алхаж ирлээ.
"Сайн уу, Чэйндлэр" гэсээр би инээмсэглэв.
"Сайн уу, Скайлин.Таныг энд ажилладаг гэж мэдсэнгүй шүү"
"Хэдхэн өдрийн өмнөөс л ажиллаж эхэлсэн" гэж түүнд хэллээ.
"Тийм үү.Би юм идэхээсээ өмнө-" гэсээр тэр өгүүлбэрээ дуусгалгүй хэн нэгнийг хараад чимээгүй болчхов.
"Сайн уу, Скай!" гэсээр Морган хаалгаар орж ирлээ.
"Чэйндлэр" гэж түүнийг дуудав."Хөөе Чэйндлэр" гэсээр би гараараа нүүрнийх нь урд даллалаа.
"Өө, тийм ээ, яасан" гэсээр тэр толгойгоо маажив.
Тэр Морганыг нүдээрээ дагуулан ширтэж байгааг нь би анзааран хоолойгоо заслаа.
"Чи сая надад юу хэлэх гэж байсан бэ?" гэсээр би хөмсгөө өргөв.
Тэр тэвдэнгүй инээгээд "Юу?"
Би түүнийг хөнгөхөн цохиод "Чи энд зогсоод л байх уу эсвэл дүү дээр минь очиж яриа өрнүүлэх үү?"
"Намайг тэгэх хэрэгтэй гэж бодож байна уу?" гэж тэр асуулаа.
"Мэдээж" гэсээр би түүнийг дүүгийнхээ зүг рүү түлхэхэд тэр түүнээс холхон буланд суув.Тэд хэсэгтээ юм ярилцсаны дараа Чэйндлэр ашгүй хажууд нь суулаа.
Ямар ч байсан тэдний хооронд бяцхан харилцаа үүссэн гэдэгт итгэлтэй байна.
• • •
Ажлын дараа би арай гэж машинаа онгойлгон дотор суув.Тэндээс хөдлөхдөө Five Second Of Summer дууг амандаа дуулсаар явах гэж байтал хэн нэгний инээх дуунаар би чимээгүй боллоо.
"Хөөх, чамайг дуулж чаддаг гэж бодсонгүй шүү" гэсээр Жейсон машины цонхыг налан зогсов.
"Хүн бүр л дуулж чаддаг" гэсээр би машиныхаа хаалгыг онгойлгож өглөө.
"Чи хаашаа явах гэж байгаа юм?" гээд Кравфорд машинд суув.
"Гэр лүүгээ очиж унтана" гээд би бага зэрэг эвшээлээ.
"Алив ээ, Скайлин.Чи бид нартай хамт цагийг хөгжилтэй өнгөрүүлмээргүй байна гэж үү?" гэсээр Чейс худлаа хошуугаа цорвойлгон ард талын суудалд суув.
Би тэд нар луу харахад бүгд над руу өхөөрдөм болохыг хичээсэн бололтой тэнэг царай гарган сууцгааж байлаа.
Advertisement
"Үгүй" гээд би толгойгоо сэгсрэв.
"За ойлголоо" гэсээр Кравфорд чимээгүй боллоо.
"Ашгүй дээ" гэж би бувтнасаар гэр лүүгээ жолоодож эхлэв.
Нэг их удалгүй тэд нар надтай одоо болтол хамт явж байгааг саналаа.Би гэрийнхээ зогсоолд машинаа тавьчхаад
"Та нар юу хүсээв?" гэсээр би хаалганыхаа урд очин зогсов.
"Бид нар уйдаад танайд зочлохоор ирлээ" гэсээр Жейсон мөрөө хавчлаа.
Би тэд нарыг хэсэг ширтэв.Тэд ч миний өөдөөс шүдээ ярзайлган инээмсэглэлээ. Тэгээд би бууж өгөв.
"За яахав.Гэхдээ та нар надаас далдуур янз бүрийн юм хийвэл манайд буу байгаа шүү!" гэж тэдэнд сануулчхаад хаалгаа нээн тэднийг орууллаа.
Би шууд л буйдан руугаа үсрээд дэрээ тэврэн хэвтэв.
Удалгүй Жейсон над дээр ирээд
"Чамд ийм гоё хөзөр байдаг байсан юм уу?" гэсээр тэр хайрцагтай шинэ хөзөр барьсаар орж ирэв.
"Чи наадхаа хаанаас олсон юм?" гэж би асуулаа.
"Чинийх юм уу?" гэж тэр үргэлжлүүлэн асуув.
Би нүдээ эргэлдүүлсээр "Үгүй ээ, наадах чинь Сэлагийнх.Манайд нэг удаа хонохдоо орхичихсон юм." гэж би хэллээ.
"Тэгвэл онгойлгоод тоглоцгооё!" гэсээр Жейсон над дээр очлоо.
"Наадахыг чинь одоо болтол задлаагүй байгаа.Чамайг онгойлгосноос болж Сэлагийн уурлахыг хармааргүй л байна шүү!" гэж түүнд хэлэв.
"Сэлаг хараал ид." гээд Кравфорд хөзрийг аваад буйдангийн голд жижиг ширээ татаж авчирлаа.
Би "За яахав"
"Сайн байна" гээд Чейс инээв.
Бараг хагас цаг гаран идэх уух юм авсны дараа бид тоглож эхэллээ.
"Миний ээлж" гэсээр Жейсон хөзрөө ширээн дээр тавив.
Надад сайн хөзөр байсан ч энэ удаад дийлэхгүйг мэдээд гарсангүй.
Гучин минутын дараа
"Тог, тог!"
"Би онгойлгочхоод ирье" гэсээр би буйдангаасаа босон хаалгаа онгойлголоо.
Хаалга нээгдэхэд Скайлор зогсож байв.Тэр бид нарыг харчхаад царай нь хүйтэрч юм дуугарсангүй.Тэр над руу нэг харчхаад залуус руу алхаж очоод
"Та нар энд юу хийж байгаа юм? Жижигхэн цайны баяр уу?" гэж Скайлор ууртайгаар асуулаа.
Кравфорд"Хөөе тайвширж үз"
Скайлор "Би та нарыг бүтэн өдрийн турш хайлаа.Та нар хэзээнээс эхлээд энд байсан юм?" гэж асуув.
Advertisement
Жейсон "Бараг цагийн өмнө эсвэл..За за явцгаая.Чи хаа явсан газар гарч ирэх юм аа" гэхэд
Скайлор "Тийм ээ. Бидэнд байх ёстой газар гэж бий." гэсээр бугуйгаа тоншлоо.
Бүх хөвгүүд босон явахад бэлэн болцгоосон байв.
"Дараа болъё Скай" гэж тэд хэлцгээлээ.
Би "Баяртай" гээд гараа даллав.
Скайлор манайхаас хамгийн сүүлд гарлаа.Тэр явахаасаа өмнө над руу сонин харцаар харчхаад явсан.
Түүнийг яагаад ингэж аашлаад байгааг ойлгохгүй юм.Би түүнийг сайн эсвэл муу гэж хэлж чадахгүй ч тэр Halloween-ы үдэшлэгт байснаас өөрөөр харсан.Их зовсон юм шиг.
• • •
"Сайн уу, Скайлин" гэсээр үдийн хоолны үеэр Колтон миний хажууд суув.
"Сайн уу, юу байна" гэж би инээмсэглээд түүнд суух зай гаргаж өглөө.
"Тэгэхээр, би энэ амралтын өдрөөр юм төлөвлөөгүй болохоор чи чөлөөтэй гэсэн үг." гэсээр тэр хөмсгөө өргөв.
"Би үлдсэн амьдралынхаа хугацаанд юу хийх вэ гэж бодсон ч хийх юм алга даа."
"Хөөе дөрвүүлээ энэ амралтын өдрөөр гарцгаая аа" гэж Бонни санал болголоо.
Би "Тэгье"
"Юу? Та нар хаачих гэж байгаа юм?" гэж Жон бидэн дээр ирээд асуув.
"Би, Брэтт, Скай, Колтон гээд бид дөрөв амралтын өдрөөр гадуур гарах гээд л.Чи бидэнтэй хамт явах уу?" гэж Бонни асуулаа.
"Үгүй ээ.Би ганцаараа юм байна" гээд тэр толгойгоо сэгсрэв.
"Өө, алив ээ чи Ториг уриад хамт явж болно ш дээ" гэж би ятгалаа.
"Хөөе тэднийг хар даа" гэж Колтон Скайлорын зүг рүү толгойгоо дохив.Тэд урьдын адил зоогийн газрын ширээн дундуур явж байна.Тэднийг орж ирсэн болохоор зоогийн газар ч бас чимээгүй боллоо.Гэхдээ тэд сайхан харагдсангүй.Жейсоны нүдний доор хөх няц болсон, Кравфордын нүдний дээд тал нь шалбарсан, Скайлорын хацарны нөгөө тал нь гүн зүсэгдсэн байв.Тэд шархны лентээр гэмтлүүдээ наасан боловч шархууд нь илт харагдаж байлаа.
"Бурхан минь, юу болоо вэ?" гэж би шивнэх төдий асуув.
"Өчигдөр шөнө тэд гудамжинд хүмүүстэй зодолдсон" гэж Жон аяархан хэллээ.
Бид Жон руу гайхсан янзтай хараад "Харж байнаа" гээд би нүдээ эргэлдүүлээд "Гэхдээ Яаж? Яагаад?"
"Хэдэн залуус тэдний дэргэдүүр өнгөрсөн.Гэхдээ Скайлор болон түүний найзуудаас илүү олон хүмүүс байсан" гэж Жон хэлэв.Тэр үргэлжлүүлэн
"Тэд Скайлороос муу залуус байсан.Тэд үнэхээр сэтгэлээр унасан харагдаж байна" гэж хэллээ.
Дараа нь би нэг зүйлийг анзаарав.
-------------------------------------------
Чейс энд алга
Advertisement
- In Serial24 Chapters
Devils Spawn
I never wanted the life of a biker, so being shipped off to live with an uncle who is the president of one of the most feared biker gangs in the country wasn't something I was looking forward to. I didn't think when I moved that I would learn to love the life they offer or that I would fall in love with a biker. I never thought for a second that the things to come would test me. This is the story of my love, my loss, and the shit I have to deal with living with these idiots!Interested in my life yet??
8 230 - In Serial20 Chapters
Bound by Duty
Danielle Ward is on the run. After killing her step-uncle, she is exiled by her pack and seeks refuge with one of her good friends. Her callous father, her jealous stepmother and her maternal pack want her blood. But fate has other plans for her. During a royal inspection, Danielle finds that her mate is none other than the king himself. She gets swept into a series of activities from then on to prove and establish herself as the rightful queen of wolves. But Danielle has secrets; secrets her mate finds disturbing and dangerous. What happens when he begins questioning her and pushes her boundaries? Will Danielle, who wants nothing but to be a good queen, decide cover up the truth, or release it, risking their chance to a lifetime of happiness?
8 245 - In Serial37 Chapters
Taking Her Home
| Highest rank #2 in Mafia |Currently Rewriting/Editing Feb. 2020Rebecca was finally ready to start her life. She had just graduated from college, had a great job at the hospital in the city and a gorgeous apartment that was across the hall from her best friends. Everything was falling into place.When she goes out to celebrate and ends up drunker than she ever had been before, she is saved by the handsome and extremely sexy Vincent, son to the Capo, who takes her home.What will happen when she wakes up alone the next day. Will this be the typical one night stand?
8 102 - In Serial29 Chapters
The Midgard Serpent (Halfdan the Black x OC)
The gods said she would never be able to love unless she gave up her passion to fight. But what happens when a vicious Vikings is able to make her give it up and at the same time break his cold heart? This is the story of Alca the Midgard Serpent.Note* I do not own any of these characters, except for the ones I created. Some places and people are made up.
8 235 - In Serial42 Chapters
Stuck on a desert island with Zayn Malik ( One Direction /Zayn Malik Fanfiction)
Everything started when Sarah,Mona and Madeleine went to Spain. a little holiday trip after their graduation. Summer. Pools. Hot chicas.parties.Hot weather.Cheeky Guys. Just like that one that Sarah met during her last day in Madrid.It wasn't really a meeting or a date . She hated him , he hated her. And the story started when they were stuck on a desert island .Here's the story. Their story : SOADIWZM (Abbreviation lol)
8 157 - In Serial31 Chapters
Beautiful Addiction
"𝐈'𝐦 𝐚𝐝𝐝𝐢𝐜𝐭𝐞𝐝 𝐭𝐨 𝐭𝐡𝐞 𝐰𝐚𝐲 𝐈 𝐟𝐞𝐞𝐥 𝐰𝐡𝐞𝐧 𝐈'𝐦 𝐭𝐡𝐢𝐧𝐤𝐢𝐧𝐠 𝐚𝐛𝐨𝐮𝐭 𝐲𝐨𝐮."[𝐁𝐱𝐁]▪︎▪︎▪︎▪︎▪︎After his parents' sudden death, Chester Covington leaves everything behind and moves in with his aunt. But nobody knows what is going on behind the facadé of a traumatized boy who has watched his parents die that he puts up ever single day of his life. They only know one side of him, never the other.He shuts everyone off and isolates himself, trying to protect what is left of his fragile heart.But when he stumbles upon Riku Hamming, the school's very own 'psychopath', indescribable feelings are set free within him and the pull he feels is almost impossible to ignore.With reunited friends, a friend's love struck brother, a psychotic bad boy and a haunting past, Chester is in for the time of his life.But will his scars and memories allow him to move on?-𝙉𝙊 𝙎𝙀𝙓𝙐𝘼𝙇 𝘾𝙊𝙉𝙏𝙀𝙉𝙏!𝙏𝙍𝙄𝙂𝙂𝙀𝙍𝙒𝘼𝙍𝙉𝙄𝙉𝙂: 𝘥𝘦𝘱𝘳𝘦𝘴𝘴𝘪𝘰𝘯; 𝘮𝘦𝘯𝘵𝘪𝘰𝘯 𝘰𝘧 𝘢𝘣𝘶𝘴𝘦, 𝘣𝘶𝘭𝘭𝘺𝘪𝘯𝘨 𝘢𝘯𝘥 𝘴𝘦𝘭𝘧-𝘩𝘢𝘳𝘮.
8 192

