《•HIDE ME FROM THE BAD BOY• [Mongolian]》[17] Цалин
Advertisement
"Чейс" гэж би түүнийг дуудав.
Гэхдээ тэр Колтоныг зодоод завгүй байсан болохоор юм дуугарсангүй.Тэгээд түүний тэнэг өгзгийг хангалттай өшиглөснийхөө дараа над дээр ирлээ.
"Чи зүгээр үү...Яагаад энд...Яаж ирсэн юм...Юу?" гэж би будлисан чигтээ олон асуултууд ар араас нь асуув.
"Би гэрт чинь хүргээд өгье" гээд тэр инээмсэглэлээ.
"Баярлалаа" гээд би нүдээ анивчаад толгойгоо сэгсрээд юу болоод байгааг ойлгохыг хичээв."Чи намайг энд байгааг яаж мэдээв?" гэж би асуулаа.
"Энэ манай аав ээж хоёрын зуслангийн байшин л даа.Тэгээд би энд түр зуур байхаар болсон юм.Би түр өөр газраар явж байгаад буцаад байшин руугаа очих гэтэл чамайг хэн нэгнээс зугтааж байхыг хараад л хүрээд ирлээ" гэж тэр надад тайлбарлав.
"Тэгэхээр чи энд байсан байх нь ээ?Энд? Яагаад?" гээд би түүний мөрийг зөөлөн цохилоо.
"Хөөе, өвдөж байна ш дээ"
Би нүдээ эргэлдүүлээд "Тайлбарла."
"За яахав." гээд тэр цамцаа дээшлүүлэв.
Түүний гэдсэн дээр уртаар зүсэж огтолсон шарх байлаа.Бараг арван таван см шархыг оёсон байв.
"Чейс!" гэж би сандарсаар "Юу болсон юм бэ?"
"Нэг зодоон болсон юм.Аав ээж хоёр намайг ийм байдалтай харах юм бол санаа нь зовох болохоор гэртээ харьж чадахгүй найзындаа байна гэж хэлээд л энд долоо хонохоор болсон"
"Би чамайг харахын тулд Скайлорыг дагаж эмнэлэг ороод зөндөө эвгүй байдалд орж байхад чинь.." гээд би инээлээ.
"Хөөх нээрээ юу? Чи надад их санаа тавьж дээ?" гэсээр тэр хөмсгөө өргөв.
Би "Бараг л"
"Колтон та хоёр энд юу хийж байдаг билээ?" гэж тэр асуулаа.
"Өө тийн"
Би Бонни Брэтт хоёр луу залгаж хүрээд ир гэж хэлэв.Бонни хэлэхдээ Колтон тэдэнд юу ч хэлэлгүйгээр яваад өгсөн гэлээ.
"Бонни, Брэтт хоёр одоо ирж байгаа.Чамтай хамт бүгдээрээ энд хоноод явъя." гээд би утсаа салгасныхаа дараа хэлэв.
"Янзтай"
Чейсийн байшинд байх үнэхээр хөгжилтэй байлаа.Бид кино үзэж янз бүрийн тоглоом тоглосоор унтав.
Advertisement
• • •
Даваа гараг болоход Чейс хичээлдээ ирсэн байлаа.Тэр бага зэрэг доголж явах бөгөөд тэр нь бараг л анзаарагдахгүй байв.
Би үдийн цайны цагаар хоолоо аваад явж байхдаа Чейстэй тааралдлаа.
"Сайн уу Чейс" гээд би инээмсэглэв.
Тэр "Сайн уу Скай, юу байна?"
"Юмгүй ээ.Чиний бие зүгээр үү?" гэсээр би түүний шарх байгаа газар луу харлаа.
Тэр хөнгөн инээгээд "Зүгээр ээ, Ээж"
Би "Сайн байна!" гэсээр мишилзэв.
"Нөгөө чамд мэдэх ёстой нэг зүйл байна" гэж тэр нухацтай хэллээ.
Миний инээмсэглэл алга болоод "Юу?"
"Би хөвгүүдэд нууранд юу болсон талаар хэлчихсэн" гэсээр тэр толгойгоо маажив.
"Юу? Үгүй ээ!" гээд би орилчихлоо.Зарим сурагчид над руу сонин харснаа буцаад өөр өөрсөд рүүгээ харав.Би тэднийг мэдээсэй гэж хүсэхгүй байна.Энэ чинь үнэхээр ичмээр зүйл ш дээ.
"Би тэдэнд худлаа хэлж эсвэл юм нууж чаддаггүй юм.Уучлаарай" гэсээр тэр мөрөө хавчлаа.
Би санаа алдаад "За за. Тэдэнд хэлсэн нь буруудахгүй л байх гэж бодохоос.Чи юу гэж бодож байна?"
"Жейсон Кравфорд хоёр зодох хүнтэй болчихлоо гээд баярласан." гээд тэр хүзүүгээ маажин "Харин Скайлор их ууртай байсан"
"Түүнийг тэнэг үйлдэл битгий хийгээсэй гэж найдъя." гэсээр би толгойгоо сэгсрэв.
Тэр толгой дохиод бид салан тус тусын ширээ рүүгээ явлаа.
Би ширээндээ суухад Жон
"Колтон хаачсан юм?" гэж асуув.
Бонни, Брэтт бид гурав хоорондоо харцаараа санал солилцоход Жон анзааран
"Хөөе, юу болоод байгаа юм?" гээд бидэн рүү гайхан харлаа.
"Бид түүнтэй дахиад хэзээ ч нийлэхгүй" гэж Бонни хэлэв.
"Юу? Яагаад? Юу болсон юм, яагаад надад хэлээгүй юм?" гэж санаа нь зовнисноор асуулаа.
"Тэр Скайг хүчиндэхийг оролдсон" гэж Брэтт хэлэв.
"ЮУ?" гээд тэр толгойгоо сэгсрээд "Яг яасан юм?"
"Тэр түүнийг оролдсон боловч Скай зөвшөөрөөгүй" гэж Бонни түүнд ойлгуулахыг хичээлээ.
Жон хэсэг чимээгүй суусны эцэст тэр сандран гараа зангидаад "Муу новш! Тэр надад харагдах л юм бол үхэх болно доо!"
Advertisement
"Ингэх хэрэггүй ээ, Жон.Чейс түүнийг зохицуулсан." гэж би түүнд хэлэв.
"Түүнийг үхсэн гэх гээд байна уу?"
"Үгүй ээ, түүнийг юу ч үгүй болтол нь зодсон" гээд би толгой дохилоо.
"Сайн байна.Тэр үүнийг хүртэх ёстой." гэж Жон хэлэв.
• • •
Үдийн хоолны дараа би шүүгээнээсээ номоо авахаар явлаа.Номоо аваад шүүгээгээ хаахад Колтон миний хажууд зогсож байв.
"Надаас юу хүсээв." гэж би ууртайгаар асуулаа.
"Скайлин, нууранд болсон явдалд үнэхээр уучлаарай.Би согтсон байсан болохоор юу хийж байгаагаа ч мэдээгүй шүү уучлаарай." гэж Колтон шалтаг тоочив.
"Наад үгээ өөрийг чинь тоож байгаа хүнд очиж хэлээч!" гээд би түүнээс холдлоо.
Тэр миний бугуйнаас чанга бариад намайг эргэж харуулав.Дараа нь намайг шүүгээ рүү шахаад өөртөө ойртуулахад хэн нэгэн түүнийг болиуллаа.
"Би чамайг уг нь түүнд дахиад хүрэхгүй байх гэж бодсон юмсан" гээд Скайлор түүний толгойг нь шүүгээнд хүчтэй савав.
"Скайлор.Скайлор! Боль." гэж би хашхирлаа.
Энэ хавийг тойроод олон хүмүүс ч цугларсан байв.
"Чи намайг болиосой гэж бодож байна уу? Новш минь!" гээд тэр түүнийг шүүгээнд шахаж байгаад хамар луу нь цохилоо."тас хийх" дуу гарахад түүний хамраас цус урсаж эхлэв.
"Скайлор! Ингээд хэрэггүй ээ. Одоо зүгээр л боль, гуйя." гэж түүнээс гуйхад тэр Колтон руу муухай харчхаад түүнийг тавилаа.
"Энэ ингээд дуусаагүй шүү" гээд түүн рүү харчхаад явж одов.
• • •
Одоо Скайлорыг зүгээр болсон гэдэгт итгэлтэй байна.Тэр долоо хоног тасралтгүй түүнийг дарамталсан.
Би гэртээ даалгавраа хийн сууж байтал хонх дуугарарыг сонслоо. Би Морганыг хаалга тайлчих гэж хэлэхэд тэр доош буув.Хэдэн минутын дараа тэр над дээр ирээд "Скай" гээд тэр гараараа даллалаа.
"Яасан?" гэж би тайвнаар асуув.
"Та яагаад надад халуухан найзтай гэдгээ хэлээгүй юм" гээд Морган хөмсгөө өргөлөө.
"Чи Жоныг мэднэ биздээ ?" гэж би асуув.
"Тэр бишээ" гээд тэр нүдээ эргэлдүүлсээр "Тэр" гээд хаалга руу харахад Скайлор орж ирлээ.
"Өө, тэр үү" гээд би амандаа бувтнав.
"Би ингээд та хоёрыг үлдээе дээ." гэсээр тэр алгаа ташаад доошоо буулаа.
"Чи юу хийж байгаа юм, Скайлор?" гээд би ширээнээсээ босов.
"Юу ч биш" гэсээр тэр мөрөө хавчлаа.
"Яагаад энд байж байгаа юм?" гэж би асуув.
Тэр миний орон дээр хэвтээд тэнийлээ."Хөөх, үнэхээр зөөлөн ор байна шүү" гээд тэр гараа толгойныхоо ард авав.
Би гараа зөрүүлэн зогсоод "Чи дандаа намайг бухимдуулах юм аа"
"Би чамайг бухимдуулдаггүй" гэж тэр амандаа бувтнав.
Би орноосоо дэр аваад түүний гэдэс рүү цохилоо.
"Яаж байнаа!" гээд тэр гэдсээ барин хэвтэнэ.
"Одоо хэл.Яах гэж ирсэн юм?" гэж би тушаав.
"За яахав" гээд тэр орны нөгөө буланд суугаад халааснаасаа дугтуй гаргаж ирээд надад өглөө.
"Энэ юу вэ?" гэж би болгоомжлон асуув.
Тэр "Онгойлгоод үз"
Би удаанаар нээгээд харахад мөнгө байв.
"Энэ-"
"Чиний цалин." гэсээр үгийг минь таслалаа."Хэрвээ чи хүсвэл дахиад ирж ажиллаж болно."
"Би бодож үзнэ ээ" гээд нүүрэндээ инээмсэглэл тодруулав."Кэйси ямархуу байгаа вэ?" гэж би асуулаа.
"Тэр зүгээр байгаа.Удахгүй эдгэрнээ" гэж тэр хариулав.
"Ашгүй дээ.Тэр сайн охин байна лээ шүү" гээд би толгой дохилоо.
"Тийм ээ.Тийм болохоор л би түүнд хайртай" гэж тэр хэлэв.Удалгүй энэ үг түүний амнаас гарсны дараа тэр над руу гэмшсэн харцаар харж байлаа.Түүний нүд нь томорч яг л миний хажууд хэлж болохгүй үгээ хэлчихсэн мэт болов.
Би түүнийг ингэж хэлсэнд итгэж чадахгүй ч надад таалагддаг хүн өөр хэн нэгнийг хайрладаг гэдгийг мэдэх ямар байдгийг мэдэрч үзлээ.
Advertisement
- In Serial40 Chapters
Long Live The Mad Wife!
Six years ago, Feng Chuge, who was 10 years old, became a disgrace to the entire Feng Family because she was incapable of cultivating. She was then expelled from the family. When the number one killer of the 21st century possessed her body, the world was in turmoil. Calling me trash? Saying that I don't have any spiritual force? Then I'll let you see who's the genius who changed her fate!
8 641 - In Serial203 Chapters
Twisted Magic
His magic can heal anything--except a broken heart. Book one of The Knights of the Twisted Tree. The war is over, and Korin has come to Triome, the greatest city in the world, for a fresh start. But Triome holds its own dark secrets, and Korin may not have left all his enemies behind. A disease stalks the city, a disease made of magic that only a wizard like Korin can cure. But he can't fight it alone, and his new allies may not be as friendly as they seem. Especially handsome Ádan, who awakens feelings and memories that Korin would rather have left behind, and whose smiling face may be hiding the darkest secret of all. Updates daily.
8 91 - In Serial53 Chapters
Goody Two Shoes #Wattys2017
He married her to please his dad. It was just another business deal for him. He had a girlfriend from the start and wasn't willing to give her up. He hated his wife Sophia with a passion even though she hardly crossed his way. She is a goody two shoes and never gave him a solid reason to hate her. She cooked for him and noticed his likes and dislikes even though they didn't share a meal or a room. One day, when his mother fell sick and was waiting for a donor Sophia is the one to step forward. She saved his mother even though the latter used to bully her. So what will happen when his mum starts to side with Sophia ? What will happen when his mum demands them to give her a grandchild? When did his younger brother became so close and flirty with Sophia ? Will he break free from this unwanted marriage or will the unwanted make him fall ?#highest Rank in Romance till today 1/5/2017 is 26Ranked #22 IN ROMANCE in 1/5/2017Highest ranked 12 in romance
8 98 - In Serial68 Chapters
Mehrya My Version
A love story revolve around two love birds and their family feud with their daily activities
8 183 - In Serial10 Chapters
Behind His Mask: The First Spell Book
Evander is a complete mystery to Sarah until she's given a spell book he authored. Is he a tortured prince? A bloodthirsty jester? The owner of the haunted mansion or the man hired to drive the ghosts out? Only the book will tell.
8 133 - In Serial17 Chapters
My Girl Hearted Love [GayxGirl] (Ongoing)
What if you're inlove with someone who's UNDENIABLY GAY?Would you choose to GIVE UP? OR KEEP CHASING ON SOMEONE WHO DOESN'T GIVE A DAMN?!PS. THANKYOUSOMUCH ATE ROMZ FOR THIS AMAZING COVER LOVELOTS! xoxo 💜
8 140

