《•HIDE ME FROM THE BAD BOY• [Mongolian]》[20] Нүүх үү?
Advertisement
"Бид...нүүнэ гэсэн үү?" гэж би санаа алдлаа.Энэ гэнэтийн мэдээнд итгэж чадахгүй амаа ангайснаа ч мэдсэнгүй.
"Тийм ээ" гээд аав хажууд минь суун гараа миний мөрөөр оруулаад "Ингэж хэлж байгаад уучлаарай.Найзуудаа орхиж шинэ газарт очих чамд хэцүү байх.Гэхдээ бид энэ том боломжийг алдаж болохгүй шүү дээ." гэсээр тэр сулхан инээмсэглээд намайг тэвэрлээ.
Би одоо юу хийхээ мэдэхгүй байна.Аав ээжид ажил нь хэрэгтэй ч би эндээс үнэхээр явмааргүй байна.Энд байх надад таалагддаг.Би сургууль, найзууддаа хайртай.Жон, Бонни, Брэтт тэд нар миний гэр бүлийн нэг хэсэг минь ш дээ.
"Бид нар хэзээ явах юм?" гэж Морган тайвнаар асуув.
"Энэ амралтаар явна.Тэгэхээр та хоёр дараагийн улирлаа шинэ сургуульдаа эхлүүлэх нь байна" гэж аав тайлбарлалаа.
Үдийн цайны үеэр бид юу ярилаа.Амралтаараа Аспен явж цанаар гулгахаар болсон.Тэнд хамтдаа амрах ямар сайхан байх байсан бол оо.Гэхдээ одоо бүх зүйл өөрчлөгдсөн.
Яагаад гэвэл би явж байгаа.
"Нью-Йорк гэсэн үү?" гэж Морган жуумалзаж байснаа "Тийм ээ!"
"Н-надад бодох хугацаа хэрэгтэй байна" гээд би огцом босоод үүдний өрөөнөөс цүнх болон түлхүүрээ авав.Би машинаа түлхүүрдэж онгойлгоод дотор нь суулаа.Надад очих газар байхгүй байсан ч гэсэн өөрийгөө тайвшруулж олон зүйлийг бодож ойлгох хэрэгтэй байна.
Би жолоодсоор цэцэрлэгт хүрээлэнд ирэв.Тоглоомын хэсгээс жоохон холдоод музейн төгсгөл рүү очиход үзэсгэлэнтэй усан тойром, гүүр, урт зам болон ногоон зүлгүүд байлаа.
Би усан тойром луу ойртвол байгалийг ширхэгчлэн дүрсэлсэн байхыг олж харав.Шувууд жиргээд л.Нугаснууд нэг нэгэнтэйгээ тоглоод нөгөө нугас нь бяцхан зулзагануудаа дагуулан явж байна.
"Скайлин?"
"Чейс? Чи энд юу хийж байгаа юм?" гэж би асуулаа.
"Чейндлэрийг найзуудтай нь музейд хүргэж өгчхөөд явж байна.Чи энд ганцаараа юу хийж байгаа юм?"
Би амьсгаагаа гаргаад "Надад ганцаараа байж юм бодох хугацаа хэрэгтэй байна"
"Чи надад юу болсон талаар хэлэхгүй юм уу?" гэсээр тэр толгойгоо гилжийлгээд хөмсгөө өргөв.
"Үгүй ээ" гээд би толгойгоо сэгсэрлээ.
"Өө, алив л дээ." гэсээр тэр гарнаас минь бариад "Тэгээд чи юу бодож байгаа юм"
"Хаанаас эхлэх ээ мэдэхгүй л юм." гэсээр би гүүрний сандал дээр суув.
"Бүтэн өдөр сонссон ч яахав." гэж Чейс мишилзсээр хэллээ.
Би доошоо хараад эв хавгүйгээр гараа оролдон "Энэ манай гэр бүлтэй холбоотой асуудал л даа.Бид удахгүй нүүж-"
"Юу!" гээд Чейс уулга алдаад "Нүүнэ гэсэн үү? Болохгүй ээ, Скай"
Хүлээ.Тэр надад санаа тавиад байна уу даа.
"Яагаад?" гэж би асуув.
Тэр "Учир нь би чамтай сайн найзууд болсон гэж боддог.Үгүй гэж үү?"
"Тийм л дээ.Гэхдээ аав ээж хоёрын шинэ ажлыг үүнээс болоод зогсоож болохгүй ээ." гэсээр би санаа алдлаа.
"Хаана?"
"Нью-Йорк"
"Би чамайг нүүх гэж байгаад итгэж чадахгүй нь"гэж тэр санаа алдав.
Advertisement
"Би ч гэсэн.Жон, Бонни хоёрыг орхих гэхээр үнэхээр хэцүү байна" гэж түүнд хэллээ.
"Бас Скайлор"
Би зогсоод "Юу?"
"Чи Скайлорыг санах байх даа." Тэр үүнийг юу ч бодолгүйгээр итгэлтэй хэлж байна.
"Үгүй ээ, би яагаад түүнийг санана гэж бодоов?"
Би худлаа ярьж байна.
"Мэдэхгүй ээ.Та хоёр бие биендээ сайн болохоор." гэсээр тэр мөрөө хавчив.
Би "Үгүй ээ, сайн биш." гээд харцаа шилжүүлэн нар жаргахыг харлаа.Би үзэсгэлэнтэй тэнгэр лүү ширтэнэ.Бид хоёрын хооронд чимээгүй байдал үүссэн нь эвгүй байсангүй харин ч тухтай байна.Чейст Скайлорын найз охин нь өөр хүнтэй явж байсныг хэлэх хэрэгтэй үгүйгээ мэдэхгүй л байна.
Хэрвээ миний найз залуу намайг хуурч байсан бол би мэдэх л байсан.
Гэхдээ тэр намайг биш түүнийг сонгосон шүү дээ.
• • •
"Хмм, би энэ талаас нь барих юм бол зөв өнцгөө олох юм байна." гэсээр Бонни бичлэг хийх гэж утсаа ийш тийш нь хөдөлгөнө.
"Надад өгөө, Бон.Чи болохгүй байна." гээд Жон түүн рүү харав.
"Зүгээр л хар.Би хамгийн мэдрэмжтэй нь"
"Сайн уу" гэж би сулхан хэлсээр тэдэн дээр очлоо.
"Скай, юу болсон бэ?" гэж Брэтт хэлэхэд бүгд л санаа зовсон харцтайгаар над руу ширтлээ.
"Та нарт хэлэх чухал зүйл байна.Өчигдөр аав ээж хоёр-"
"Би мэднэ! Чи шинэ дүүтэй болох гэж байгаа" гэсээр Жон алгаа ташив.
"Хөөрхөн юм аа.Баяр хүргье!" гээд Бонни дулаахан инээмсэглэл тодрууллаа.
"Үгүй ээ, тийм зүйл бишээ...Бид Нью-Йорк руу нүүхээр болсон." гээд би санаа алдав.
"ЮУ!" гэж тэд зэрэг хэлцгээлээ.
"Чи явж болохгүй ээ, би чамайг явуулахгүй!" гээд Бонни намайг чангаар тэврэв.
Жон "Скай, юу гээч нь вэ? Бид чамайг явуулахгүй"
"Тийм ээ.Үүнд итгэхгүй нь" гэж Брэтт хэллээ.
"Би ч гэсэн явмааргүй байгаа ч надад сонголт байхгүй бололтой." гэсээр би суудалдаа суув.
Бонни "Үнэхээр байж боломгүй юм."
Өмнөх зун намайг энд нүүж ирэхэд анх би Бонни, Жон хоёртой танилцаж найзлах болсон.Тэд л намайг энд байхад сайхан болгож, дасгасан шүү дээ.Одоо би эндээс явах гэж байна.Үнэхээр гунигтай юм.
• • •
Хичээл тарсны дараа би кофе шоп орж өөртөө жигнэмэг болон ногоон цай авахаар шийдлээ.
Тэндээс юмаа авчхаад суух гэсэн боловч борооны үүлс байгааг хараад бороо орохоос өмнө гэртээ харъя гэж бодоод машиндаа суув.
Гэхдээ..
Таван минутын дараа л гэхэд машин жолоодоход хэцүү болж тэнгэр харанхуйлан ширүүн бороо цутгаж эхэллээ.Би туршлагагүй жолооч болоод ч тэр үү бороотойд жолоодохыг үзэн яддаг.Бас осол гаргах вий гэхээс үнэхээр айж байна.
Би нэгэн байрны гадаа машинаа зогсоож тавив.Би утсаа оролдсоор цайгаа уун, жигнэмгээ идлээ.Мөн утсаа 10% болтол Боннитой ярив.
Гучин минут өнгөрөхөд бороо илүү ширүүссэн байлаа.Би уйтгартайгаар санаа алдаад үсээ янзалж байхад гэнэт машины цонхыг тогших дуу сонсогдов.
Advertisement
Намайг цонхоо буулгахад борооны цув өмсөж шүхэр барьсан өндөр эрэгтэй зогсож байлаа. "За?" гэж би асуув.
"Чамд ямар нэг зүйлээр туслах уу? Чи манай гэрийн урд хэсэг зогслоо.Манай эхнэр чамайг нууцаар мөрдлөгө хийгээд байна гэж бодоод байнаа." гэсээр тэр бага зэрэг инээсээр хэллээ.
"Өө, намайг уучлаарай.Ширүүн бороотой болохоор машин барьж чаддаггүй болохоор түр зогсож байсан юм.Танд эвгүй байгаа бол би ингээд явъя даа." гэж би борооны чимээг давж түүнд сонсогдуулахын тулд чангаар хэлэв.
"Хүлээ, Скайлин чи юу?" гэж тэр эрэгтэй асуулаа.
Би том борооны цувтай хүнийг сайн ажиглаж хараад түүнийг танилаа.
"Тийм ээ би байна, Ноён Крүс"
"Чамайг энд удаан байлгах хэрэг үү, алив дотогш орцгооё!" гэж тэр санал болгов.
Уг нь Ноён Крүс их эелдэг хүн юм.Гэхдээ хүү нь...
"Өө үгүй дээ, би зүгээр." гээд түүн рүү инээмсэглэлээ.
"Утгагүй юм.Манай эхнэр чамайг энд оройжингоо машинд чинь үлдээх юм бол надад уурлана.Алив ээ Скайлин оръё."
Юу л болох гээд байна даа.
"Ойлголоо" гэсээр би цүнх болон цайгаа аваад Ноён Крүсийг даган гэрт нь оров.Бид дотор ороход үнэхээр дулаахан байлаа.Тэднийх их тохилог юм.Үүдний танхимынх нь голд жижигхэн усан оргилуур байна.Үнэхээр сайхан.
"Скайлин, сайн уу?" гэсээр Хадагтай Крүс над руу зөөлнөөр инээмсэглэв. "Чи байсан байх нь ээ?"
"Тийм ээ.Дараа болсонд уучлаарай.Би бороотойд жолоодохоос бага зэрэг айгаад л.." гэж би санаа зовсоор хэллээ.
"Өө зүгээр дээ, наашаа суугаач." гэсээр тэр зочны өрөө рүү дуудав.
"Сара, надад чиний тусламж хэрэгтэй байна." гээд тэр гараа даллалаа.
"Ойлголоо, хонгор минь."
Би буйдан дээр суугаад байшинг нь ажиглав.Том гэрлэн бүрхүүлээр нь бүдэг шар өнгө өрөөнд тусна.Зочны өрөөний голд хоёр том хос баримал харагдана.Бүгд үзэсгэлэнтэй юм.Тэдний рестораны дотор засал нь ч гэсэн сайхан гэдгийг мартсан байна.
Би "Хадагтай Крүс, танайх үнэхээр үзэсгэлэнтэй юм аа."
"Баярлалаа.Намайг Сара гэж дуудаарай." гэж тэр инээмсэглэсээр над дээр ирэн "Энэ" гээд зурагтын удирдлагыг өглөө."Гэртээ байгаа юм шиг байгаарай.Чи юм уух уу?"
"Хэрэггүй ээ, баярлалаа" гээд би ногоон цайгаа түүнд харуулав.
Тэр инээмсэглээд "За за.Би гал тогоо орж оройн хоол бэлдлээ.Чамд ямар нэг зүйл хэрэгтэй болвол зүгээр л чангаар дуудаарай"
Хүлээ.
Скайлорын ээж "чангаар дуудаарай" гэсэн үү?
Тэр гайхалтай юм аа.
"Ойлголоо."
Би аав ээж хоёр луу мессеж биччихээд хэсэг зурагт үзэж байтал удалгүй хэн нэгэн миний хажууд очин зогслоо.
Зургаа эсвэл долоо насны нэгэн охин.Тэр мөрөөр нь татсан бор үстэй, цэнхэр нүдтэй байв.Тэр намайг хэдэн секунд ширтэхээр нь
Би "Сайн уу?" гэхэд тэр гүйгээд явчхав.
Тэр хэсэг удсаны дараа буцаад миний хажууд суулаа.
"Сайн уу?" гэж тэр нарийхан хоолойгоороо хэлэв.
"Сайн." гээд би инээмсэглээд "Чамайг хэн гэдэг вэ?"
"Жэми." гээд тэр хөлөө буйдан дээр гаргаж тавиад "Таныг хэн гэдэг вэ?"
"Скайлин.Гэхдээ чи Скай гэж дуудаж болноо." гээд түүн рүү харахад тэр "Энэ миний ахын нэр ш дээ." гэсээр инээлээ.Би Скайлорыг дүүтэй гэж мэдээгүй юм байна.
"Та миний хүүхэлдэйг янзлаад өгөөч." гээд тэр надад хүүхэлдэйгээ өгөв.
Би түүнийг аваад гарыг нь буцаж дотор нь хийж янзлаад түүнд өгөхөд тэр инээмсэглээд намайг тэвэрлээ."Баярлалаа, Скай." гэсээр тэр цааш гүйгээд "Ээж ээ! Би хүүхэлдэйгээ янзлуулчихлаа!!"
Би түүн рүү инээмсэглээд сууж байтал дээд давхраас хэн нэгэн зөвхөн алчуураар биеэ ороосоор бууж ирэхийг харав.
"Ээж, та хаана миний-" Скайлор намайг хараад үгээ таслан "Чи энд юу хийж байгаа юм?" гэж асуулаа.
Би түүнээс бушуухан нүдээ салган өөр тийшээ хараад өөрийгөө барих гэж хичээсэн ч болсонгүй."Б-би.." Ашгүй Сара эгч ирж намайг тэнэг байдлаас минь салгав.
"Юу болоов Скай?" гэж Сара түүнээс асуулаа.
"Тэр энд юу хийж байгаа юм?" гэж тэр ууртайгаар асуув.
"Хөөе хөөе хөөе.Битгий ингэж ярь.Цаг агаар муухай байсан болохоор аав чинь түүнийг бороо намдах хүртэл оруулсан юм.За одоо оройн хоолоо идэцгээе." гэж тэр хэллээ.
Скайлор дээшээ гарч хувцсаа өмсчхөөд "Алив ээ Скайлин хоолоо идэцгээе."
"За"
Хэрвээ Жэми байхгүй байсан бол энд хооллоход үнэхээр эвгүй байх байсан гэдэгт итгэлтэй байна.Тэр тоглоом хийж, хөгжилтэй асуулт асуугаад л үнэхээр хөөрхөн.Би харин Скайлорыг дүүгээ хараад хэд хэдэн удаа сэтгэлээсээ инээж үнсэж байхыг анзаарсан.Тэр байгаагүй байсан бол би Скайлорын хажууд суух байлаа.
Харин дараа нь..
Жэми тоглоомон саваагаа хөдөлгөж байгаад санамсаргүй хоол руугаа унагаахад тэр нь Жэми бид хоёр луу үсэртэл Скайлор зогсолтгүй чангаар инээв.
"Инээдтэй зүйл алга Скайлор."
"Тийм ээ, алга" гэсээр тэр инээсэн чигээрээ нулимсаа арчлаа.
"Өө хонгор минь Жэми нааш ир!" гээд Сара эгч Жэмигийн нүүрийг цэвэрлэв."Скайлор чи Скайлинд угаалгын өрөө хаана байгааг зааж өгөөч."
"Алив" гэсээр Скайлор над руу толгой дохив.
Би түүнийг дагасаар дээшээ гартал тэр өөрийнхөө өрөөний урд ирээд зогсчихлоо."Тэгэхээр. Чи дотогш орох уу?"
"Энэ угаалгын өрөө шиг харагдахгүй л байна даа" гэсээр би хөмсгөө өргөлөө.
Тэр "Миний өрөөний 00-д орчихоо"
Би удаанаар өрөө рүү нь ороход хар өнгийн хана, цэвэрхэн дэлгэц, наадаг хуудаснууд гээд энгийн л өрөө байв.
Угаалгын өрөөний урд подволк, сагсны өмсгөл зэрэг байсныг нь тэр холдууллаа.
"Баярлалаа" гэсээр би дотогш оров.
Намайг угаалгын өрөөнөөс гарахад тэр орон дээрхээ янзалсан байлаа.
Намайг өрөөнөөс гарах гэж байтал тэр миний нэрийг дуудав."Скайлин." гэхэд нь би эргэж харлаа.
"Бид ярилцах хэрэгтэй байна."
"Бидэнд ярилцах зүйл байхгүй." гээд би цааш явах гэж байтал тэр намайг татан өөртөө ойртууллаа.Тэр үед ширээ хөдөлснөөс болоод тэндээс нэг зүйл унах нь харагдав.
Бидний Halloween-ы зураг.
Advertisement
- In Serial39 Chapters
MC Forbidden (Broken Demons MC #9)
Needles lives his dream, a member of the Broken Demons MC and runs the tattoo shop owned by the club. He's watched his brothers settle down and start families and he can't help but wonder when it'll be his turn. Molly is the black sheep of the family. After making some poor choices her parents have had enough and send her to live with her aunt for a while. Will she return to the life she doesn't fit into or can she finally find where she belongs?
8 131 - In Serial14 Chapters
The Unknown Stalker [Yandere X Female Reader]
Living a normal life, (Y/N) is popular girl around her high school. (Y/N)'s beauty, intelligence and kindness has everyone swooning all over her. But there's one boy who's different, he wants you bad and will do whatever it takes to get you. The stalker is into you, and he'll cherish every bit of you and your body until the end of time. Will you escape him? Or fall?(Will include lemon/smut later on. Will include violence)Highest ranking on: #2 Nudity
8 155 - In Serial35 Chapters
Hearts Of Gold
➳ Wattpad Picks ~❝Angels don't lie, but you do. If I'm a devil, what are you?❞When Burq loses his memory in an accident and doesn't remember his own wife anymore, Leyla finds it a chance to escape her beastly husband and pretends to be his friend instead. But how long can she play tricks to tame the beast? Or will she actually turn his heart into gold?➳Started: July 2, 2020.Completed: November 22, 2020.➳Featured on Wattpad Explorer, Romance, Adult Fiction, Spiritual, General Fiction, ESL and Undiscovered profiles.Highest ranking #1 - Pakistan
8 238 - In Serial69 Chapters
Villainess undercover the truth :MOMMY VILLAINESS
In Tilly' past life, she was a villainess who neglected her husband and son for power. Then, the "real woman of the prophecy" came and took them away from her. When she failed to seize the throne for herself, she was executed for all the crimes she committed.Then, came her rebirth.She wants to meet her son again so she vowed to be a good person this time. Good enough to seduce Captain Kiho--- her husband in her past life.But soon, she realized that flirting with the captain is the least of her worry. After all, she discovered that her "evilness" in the past was caused by the true villain--- someone who wanted her dead to steal the special power that she didn' know she possessed.Power that has something to do with the Four Ancient Beasts of the Moonc.h.e.s.ter Empire: The Red Phoenix, the Blue Dragon, the Golden Tiger, and The Black Serpent.Apparently, she' the Beast Priestess...... and her lineage isn' supposed to exist anymore.Because of her blood, there are people who want her gone.So now, aside from having a happy life with Kiho and their son, she has a new goal: to burn down the b*tches who want to ruin her family again.*****story contains adult scenes read on your on risk****Its only for offline purpose credit goes to the writer only . If its your story please contact us@sola_cola
8 123 - In Serial34 Chapters
My Mysterious Billionaire ✓
Amayra Williams was another common medico with a lifetime goal of making her late mother's dreams come true. What happens when a whirlwind of circumstances compelled her to get married during her visit to her step-sister's wedding? That too with a mysterious billionaire, world only served rumours about? Will she be able to understand her new relations and Alexander's lifestyle while still trying to balance her own career and emotions?Alexander Smith, unlike other Smith members, was always kept away from the spotlight. The world was curious about his existence and hence, paved the way for various rumours about the 'mysterious billionaire'. He seemed to be having issues with, well 'everything' in general. He was claimed to be arrogant and living under the rocks for years. Amongst everything, he seemed to be nurturing a dark secret. What happens when Amayra and Alexander are 'forced' into matrimony? Will Amayra's stubbornness and curiosity compel the truth out of Alexander? Will they be able to survive and thrive as a couple among the chaos? Dive into the story to find out.[Unedited]
8 270 - In Serial63 Chapters
The Healer | ✔
Important:- You Need To Read The Heartbreaker to understand the plot. Away from everyone, Rivaah is content living a life of single mother and a successful Advertising Head. Her love story didn't had that sappy happy ending, but the little bundle of joy she received was all worth it. She has it all set. Spending her whole life making her son's life better is her ultimate goal. But it seems God doesn't love her enough. When two choices land her in a state of either everything or nothing, she definitely goes for the first one. After all, her son is all she has. But the price she has to pay to make her son's life better, is huge. Will she get her sappy happy ending this time? Or will she be left the same, alone and all on her own. ______"Isn't he my daddy?""He is.""I wanna meet him.""He don't want us.""Why? Was I a bad boy?""No, darling. You're the best.""Mommy, please.""He doesn't remember us, son."He is definitely God's favourite. After ruining three lives, he forgot everything and is happy. He remembers nothing about the past, only the others affected are carrying the scars he inflicted.
8 206

