《•HIDE ME FROM THE BAD BOY• [Mongolian]》[22] Хичээл дууслаа
Advertisement
Би сарын өмнөх Жон, Бонни хоёртой хамт авахуулсан зургаа гунигтай нүдээр ширтэн зогсоно.Тэнд хөл бөмбөгийн тэмцээн болж байх бөгөөд бид 3 гурвуулаа овооролдож зогсоод байдгаараа инээчихсэн байлаа.Нэг л мэдэхэд нүдэнд нулимс цийлгэнээд уйлчхав.Ямар анх удаа нүүх гэж байгаа биш уйлж тунирхаад баймааргүй л байна.Гэхдээ хайртай хүмүүсээсээ холдоно гэхээр үнэндээ л хэцүү юм.
"Скай, Морган та хоёр хувцаснуудаа баглаж дууссан уу?" гэж аав доод давхраас асуулаа.
Би "Бараг л!" гэж хариуллаа.Үнэндээ би талдаа ч ороогүй байна.Харин Морган догдолсноосоо болоод бүх ачаагаа хоёр цагийн дотор л бэлдчихсэн.
Манай онгоц Хагасайн өдрийн өглөө хөдлөхөөр болсон.Тэгэхээр би өнөөдөр бүх юмаа баглаад маргааш хичээлийн сүүлийн өдөртөө сууна.Хоёр долоо хоногийн дараа албан ёсоор Нью-Йоркийн шинэ сургуульд шинэ улирлаа эхлүүлнэ гэсэн үг.Би яагаад тэнд байх амьдралаа бүрхэг, уйтгартайгаар төсөөлөөд байгаагаа мэдэхгүй л юм.
Хэдэн цаг өнгөрсний дараа би ачаагаа баглаж дууслаа.Бид гадуур оройн хоолоо идэхээр болсон болохоор удалгүй аав ээж хоёр биднийг доороос дуудав.
"Аав, бүгдээрээ хаана хооллох гэж байгаа юм? " гэж би асуулаа.
"The Cruise" гэсээр аав толинд харан зангиагаа янзлана.
Түүний ресторанд.
Оройн долоон цаг гэхэд бид ресторанд ирлээ.Морган бид хоёр хүлээлгийн танхимд суудлаа захиалах хоорондоо юм ярилцан зогсоно.
Бидний цаана хэдэн хүмүүс байх бөгөөд тэдний дунд Кэйси шинэ найз залуутайгаа хамт сууж байв.Тэр яаж хуучин найз залуугийнхаа ресторанд өөр хүнтэй хамт үйлчлүүлж чадаж байнаа!
Гэхдээ энэ надад ямар хамаатай гэж?
"Риверс, дөрвөн хүний ширээ." гэж нэг эмэгтэй хэлээд биднийг дагаад яв гэж дохилоо.
Би ажлаасаа гарснаас хойш энд огт ирээгүй юм байна.Илүү олон хүмүүс үйлчлүүлдэг болчихсон юм уу даа.
"Намайг Сара гэдэг, өнөөдрийн үйлчлэгч" гээд тэр инээмсэглээд ширээн дээр амны алчуур, мөнгөн хутга, сэрээ зэргийг тавив.
"Эхлээд уух юмаа захиалаарай" гэсээр тэр жижигхэн дэвтэр гаргаж ирлээ.
Аав "Дөрвөн мөстэй цай."
"Ойлголоо, одоо уух юмыг тань авчраад ирье." гэсээр тэр инэмсэглэв.
"Баярлалаа."
Би хоолны менюгээ эргүүлэн идэх зүйлсээ сонгох гэж байна.Энд өргөн, хавчуургатай янз янзын бургер, далавч, гэх мэт зүйлс байна.Тэгээд би энгийн тахианы мах, шарсан төмсийг сонголоо.
"Тэгэхээр амралтын өдрөөр нүүнэ гэхээр догдолж байна уу?" гэж аав Морган руу нүдээ ирмэсээр асуув.
"Та бидэнд Нью-Йоркийн хаана нь гэдгээ хэлээгүй биз дээ.Эсвэл хотод нь юм уу?" гэж би асуулаа.
Advertisement
"Манхаттан" гэж тэр хариулав. "Тэр үнэхээр үзэсгэлэнтэй газар шүү хонгор минь. Чамд таалагдана гэдэгт итгэлтэй байна. Та хоёр хоёулаа Lockwood-ын сургуульд сурна.Тэр сургууль үнэхээр нэр хүндтэй."
Ийм сургууль л биш шүү.Заавал сургуулийн дүрэмт хувцас өмсөж дүрэм мөрдөнө.Надад нийтийн сургууль таалагддаг.Арай эрх чөлөөтэй гэх юм уу даа.
"Үнэхээр... дажгүй сонсогдож байна." гэсээр Морган үсээ оролдов. Тэр хуучин сургуульдаа явахыг үзэн яддаг байсан болоод ч тэр үү шинэ сургууль нь түүнд сонирхолтой байгаа бололтой.
"Би ариун цэврийн өрөө орчихоод ирье." гэж би гэрийнхэндээ хэлчхээд түргэхэн суудлаасаа босоод үүд рүү алхлаа.
"Скайлин!" гэх бүдүүн хоолой ардаас сонсогдов.
Энэ Жейсон байлаа.Тэр Кравфорд Чейс хоёртой хамт үүдний танхимд сууж байв.
"Өө, сайн уу залуусаа. Юу байна?"
"Би чамайг аль хэдийн явчихсан гэж бодсон." гэж Чейс хэлэхэд Кравфорд Жейсон хоёр түүн рүү итгэж ядсан харцаар харлаа.
"Явсан гэж юу гэсэн үг юм?" гэж Жейсон асуунгаа Чейс бид хоёр луу нэг нэгээр нь ээлжлэн харав.
"Би нүүж байгаа."
"Өө хонгор минь чи бидэнд хэлээгүй ш дээ.Бид хамтдаа янзтай байсан." гэсээр Жейсон миний амьдралдаа харж байгаагүйгээр хамгийн худлаа хошуугаа цорвойлголоо.
"Тэгээд одоо чи мэдлээ." гээд би хөнгөхөн инээмсэглэв.
"Тэгвэл чи маргааш хичээлдээ явах юм уу?" гэж Кравфорд асуулаа.
"Тийм ээ."
Би тэдэнтэй удаан ярилцахыг хүссэнгүй.Учир нь би яг одоо 00 орох хэрэгтэй байна.
"Би явах хэрэгтэй байна, дараа ярилцацгаая!" гээд би эв хавгүйгээр гараа даллаад тэднийг үг хэлэхийн завдалгүй цаашаа алхав.
Би гараа угааж байхдаа толинд хаалганы цаанаас нэг хүн ирж байхыг анзаарлаа.
"Сайн уу, Кэйси?" гэсээр би гараа салфеткаар арчин хатаав.
Тэр "Би чамайг шалгаахыг хүсэхгүй байгаа ч гэхдээ Чейс чамайг нүүх гэж байгаа гэсэн энэ үнэн үү?."
"Тийм ээ, Хагасайн өдөр явна." гэж түүнд хэллээ.
Тэр толгой дохив.
Намайг ариун цэврийн өрөөнөөс гарах гэж байх хүртэл хэсэг чимээгүй байлаа.
"Хөөе Скайлин."
"За?"
"Чи явахаасаа өмнө Скайлортой ярилцах хэрэгтэй байх.Би түүнийг дахиад хайртай бүсгүйгээ алдахыг харахыг хүсэхгүй байна.Яг л намайг явдаг шиг."
Би юу гэж хариулахаа мэдэлгүй зүгээр л түүнд толгой дохичхоод цааш явав.
• • •
Би хичээлийн шүүгээнээсээ бүх зургуудаа нэг нэгээр нь хуулж аваад цүнхэндээ хийж байлаа.
Advertisement
"Үнэхээр муухай юм.Өнөөдөр чиний энд байх сүүлчийн өдөр шүү дээ." гэсээр Бонни намайг тэврэв.
"Мэднээ." гээд би уйтгартайгаар хөмсгөө зангидлаа.
Бороо орохоо больсон болохоор өнөөдөр бүрхэг өдөр байна. Бонни, Жон, Брэтт гурав намайг харах бүртээ л тэврээд байв.Намайг яг үхэх гэж байгаа юм шиг л гуниглаад л.Би тэднийг тайвшруулж өнөө орой хамт хооллохоор болсон.
Өнөөдөр сургуульд нэг их олон сурагчид байсангүй.Би дараагийн улирлынхаа хичээлүүдээ сонгосон байсан.Гэхдээ одоо хэрэггүй шүү дээ. Би сургуулийн үүдээр танил хөвгүүд явж байхыг анзаарав.
"Сайн уу, Жейсон. Кравфорд." гэж би гараа даллалаа.
"Юу байна Скай?" гэсээр Жейсон утсаа халаасандаа далд хийв.
"Та хоёрын тусламж хэрэгтэй байнаа. Би өнгөрсөн долоо хоногт ангид хайрцагтай материалуудаа үлдээчихсэн юм л даа.Та хоёр тэд нарыг Боннигийн машин руу оруулаад өгч болох уу?"
Тэр хоёр хоёулаа зөвшөөрөөд анги руу алхлаа.Тэд нар анги руу ороод яах бол гэхийг хүлээж тэсэхгүй нь ээ.Би явахаасаа өмнө ганц удаа тэр хоёрыг чадахыг хүссэн юм.
"Энд тэр буланд хайрцаг байгаа." гээд би хаалгаа онгойлгон гэрлээ асаав.Тэр хоёр хоёулаа хайрцаг руу очиход би хаалганы ард зогслоо.
"Намайг анх ирэхэд та хоёр энэ ангийг компьютерийн лаборатори гэж хэлээд энд түгжсэнээ санаж байна уу?" гээд би инээдээ тэссээр хэлэв.
"Өө тийн." гээд Жейсон инээгээд "Энэ-"
"Хүлээ! Чи яах гэж байнаа." гээд Кравфорд хайрцгаа унагаахад
Би" Эндээ цагийг хөгжилтэй өнгөрөөгөөрэй" гэж би жуумалзаад хаалгыг нь хаан түгжлээ.
"Хөгжилтэй биш байна шүү, Скайлин!" гэж Кравфорд хэлэх бөгөөд тэрээр хаалганыхаа бариулыг мушгиж үзэж байв.Тэр хооронд би хаалганы нөгөө талд түүний хэлсэн үг бүрийг шоолж инээсээр л байлаа.
Гэхдээ удалгүй тэр хоёр хаалга онгойлгож гарч ирсний дараа
"Скай." гэж хэн нэгэн дуудахад би бага зэрэг түгшив.
Эргэж харвал Скайлор зогсож байлаа.
Би "Сайн уу?" гэж сулхан хэлэхэд
Тэр Кравфорд Жейсон хоёр луу харж буцаж над руу хараад
"Надтай хамт нэг тийш ээ явах уу?" гэж тэр асуув.
Хэсэг хугацааны турш юу ч дуугараагүй байж өнөөдөр гэнэт ийм юм асуухад нь би гайхсан ч гэсэн миний дотроос ямар нэг зүйл догдлох нь мэдрэгдлээ.
"Тэгье ээ."
• • •
Бонни өнөөдөр намайг гэрт хүргэж өгөх байсан ч би түүнд өөр хүнээр хүргүүлнэ гэдгээ хэлчихсэн.
"Яг өмнө нь болж байсан зүйл болоод байх юм? Чи миний машинд суугаад, гадаа бороо ч ороод, би халуухан харагддаг шигээ л харагдаад."
Би хариулсангүй. Сонин сонсогдож байж болох ч Скайлортой хамт байхад надад тухтай, сайхан санагддаг.Зүгээр л түүний хажууд суухад нэг тийм дулаахан мэдрэмж намайг бүрхээд авдаг.
Би явах гэж байгаагаа мэдээд сэтгэлээ татахыг хичээж, түүнээс авдаг мэдрэмжээ дарахыг хүссэн ч зүгээр л чадахгүй нь.Эндээс нүүснийхээ дараа түүнийг мартаж чадна л гэж найдъя.
Тэр "Чи бэлэн үү?"
Миний бодол сарнин түүн рүү хараад "Юунд?"
"Эндээс явахдаа бэлэн үү?" гэж тэр зам руу харсан чигээрээ асуув.
Би санаа алдаад "Тийм ээ. Энэ миний анхных биш шүү дээ."
Бид түүний рестораных нь урд ирлээ.Тэр зогсоолд тавиад машинаа унтраав.
"Яагаад энд ирж байгаа юм?"
Тэр нүдээ эргэлдүүлсээр хаалгаа онгойлгон "Зүгээр л ороод ир, Скай."
Өнөөдөр түүний ресторан хаалттай байсан байлаа.Тэгэхээр энд зөвхөн бид хоёр л байна гэсэн үг.
"Өнөөдөр энд чиний байх сүүлчийн өдөр болохоор би зөвхөн чамтай хамт байхыг хүсч байна." гээд тэр нүдээ ирмэв.
Би хөмсгөө өргөөд "Энд үнэгүй хоол иднэ гэсэн үг үү?" гэж би наргиан хийхэд тэр
"Чи хүсвэл." гэсээр тэр инээлээ.
Би түүнийг инээж байхыг нэг их хараад байдаггүй.
Би түүнийг дагаж явсаар нэг үдэшлэгийн том өрөөнд оров.
"Энэ юу вэ?" гээд би өрөөг гүйлгэн харлаа.Энд дэлгэц, кино тоглуулагч, амттан, уух зүйлс байв.
"Бид" гээд тэр тоглуулагч аваад "Кино үзэх болно."
"Бяцхан зальт аа?" гээд би киноны гарчгийг уншаад инээлээ.
"Чи энэ кинонд дуртай." гэсээр тэр дэлгэцээ асаав.
"Чи Боннигоос асуусан уу?" гэж би төлөв царай гаргах гэж хичээсэн ч инээчихлээ.
"Бараг л"
Тэр гэрлээ унтраагаад киногоо үзэж эхлэв.Бид нэг сандал дээр суусан бөгөөд цаг хагас киногоо үзэж юм ярьж инээлдлээ.Тэр кинон дундуур юм яриагүй байсан бол би хэсэг бүр дээр инээхгүй байсан байх аа.Үнэхээр сайхан байсан гэж хэлж болно.
Кино дуусч тэр гэрлэн буцааж асаахад би түүн дээр очоод
"Бүдүүлэг сонсогдож магадгүй л дээ.Гэхдээ яагаад ингэсэн юм?"
Тэр "Зүгээр л чамд нэг жижигхэн бэлэг өгөх гээд."
Бидний дунд хэсэг чимээгүй байдал үүсэв.
"Гэхдээ яагаад-"
Юу?
Хүлээ.
Тэр
Скайлор Крүс намайг үнссэн.
Advertisement
- In Serial29 Chapters
Seducing the Diva (On Hold)
Temporarily on HoldNandini Kapoor is perhaps one of the most successful actresses of her time known for her stunning looks passionate acting and Kind attitude. Bedazzled and Infuriated from the industry s shine and glimmer. Her life is going nowhere until she meets Manik Malhotra The Captain of The Indian Cricket Team, equally popular with a whole lot of crazy female following.Manik takes an instant liking towards Nandini and it is reciprocated However, A relationship in front of the media between two central figures of their respective fields isn't that easy as it looks, when, their respective pasts threaten to come between them, MaNan have to act fast. But will they ever find their happily ever after?
8 247 - In Serial31 Chapters
One Shots Compilation
A compilation of different one shots. Suggestions are taken. Comment them of inbox me.
8 193 - In Serial15 Chapters
THARNTYPE ONE SHOTS
Love scenes how I imagine them and randomly written to reflect my obsession
8 178 - In Serial41 Chapters
The Poems of Light and Edge
Poems written at dark and happy times of life. Some mature and others not. An open book for troubles, and some happiness. I wrote this from my own experiences and mistakes, and I ask you to please learn from this. Do not make the same mistakes. I'm not going to be cheesy and say that it's okay, because it isn't but time heals all wounds. Overtime you'll recollect your self, and it's not going to be prefect, but it'll be better. I love you all 🖤(This is now completed)
8 165 - In Serial70 Chapters
A Taste of Christmas (Complete)
Willow Oliver always had a crush on her brother's best friend Jace Pickford but he was always off-limits. Ben would kill him if he even looked in her direction. After high school, She left Vermont packed up, and moved to California for college not looking back. After college she decided to stay in California that was until her brother called saying their dad had a heart attack and mom needs her to come home at Christmas time to help out in our family store Rustic Noel. So she packed up and headed home not giving Jace a second thought until she drove by his family's Christmas tree lot and those old feelings returned. What a long month this will be.Read along and watch as Christmas wishes do come true. 🎄✨🔞Rated R. 🔥Mature Sexual Content🤐Graphic Language#15 in New Adult 4/15/21
8 113 - In Serial44 Chapters
The Mistake
Jonah Lewis Chambers, a multi-billion dollar CEO, has only one objective on his mind - REVENGE.Mindy Ivory Young, your average hardworking, innocent and feisty woman falls prey to his revenge.When a mistake causes Jonah to seek revenge against Mindy and her family to the point of even kidnapping her, he never expected the plan to backfire on him causing him to create even more mistakes. He doesn't know when it happen but he has fallen hard for the girl. Will he ever be able to see past all the hate and revenge? And will she ever be able to forgive him?*Excerpt*Jonah wasn't going to stop. He was enjoying himself too much. Mindy shuts her eyes tightly and her body tense readying herself for his kiss. He smiled at her actions before ever so lightly placing a kiss on her soft cheek closing his eyes as well. A less than appropriate sigh escape from Mindy's mouth. Jonah's eyes snaps open. He lets go of her and shoves her aside. "Hurry and come out!" Then he storms out of the room not looking back.Mindy clutches her towel to her chest breathing heavily. She was so confused as to what just happen. She slowly takes her left hand and touch her cheek where he had kiss so gently. The feeling was still there. That kiss was not of an ogre, but of a prince to his princess. Why would he had kiss her like that? Still confuse she tries her best to forget the thought as she dresses. **Book 1 in Kidnapped Series**FYI: Mild laugange and sexual contents throughout.
8 269

