《•HIDE ME FROM THE BAD BOY• [Mongolian]》[26] Дуут шуудан
Advertisement
Хмм. Энэ үнэхээр сонин л юм.Үүнд анхаарал хандуулахыг хүссэнгүй ч сониуч зан минь үргэлж миний дутагдал болдог.Би нүдээ илүү томруулан сайтар харвал Мэрэдит Клей-ыг өөрөө гэртээ оруулж байгаа нь тод харагдаж байлаа.
Надад энэ хамаагүй болохоор тэднийг орхихоор шийдэв.Гэхдээ Клей-ийн харцнаас үл ойлгогдох зүйл надад мэдрэгдэж байлаа.Удалгүй би буцаж орондоо ороод зөөлөн хөнжилдөө шигдэв.Аажим аажмаар нүд анилдаж удалгүй унтахаа мэдэж байлаа.Маргааш Хагасайн өдөр тул ямар нэгэн хичээл, төлөвлөсөн ажил байхгүйг санаад нүүрэнд цаанаасаа л инээмсэглэл тодроно.Өдөр хүртэл унтаж болноо гэсэн үг.
Маргааш өглөө нь би сэрснийхээ дараа утсаа аван ирсэн мэдэгдлүүдээ гүйлгэн шалгав. Сонин л юм надад 10н зурвас ирсэн байна.(Би Бонни, Жон хоёртой хамт групп чатанд байдаг), бусдууд нь Мэрэдит, Морганаас ирж.Гэхдээ хачин нь өөр нэг дуут шуудан иржээ...
Би босоод хуруугаараа утсаа товшингоо энэ шууданг сонсож үзэх эсэхээ бодлоо. Шөнө дунд энэ ирсэн байв.Тэгээд би сонсохоор шийдэн утсаа чихэндээ ойртууллаа.
---утас унтрав---
Тоглоод байна уу? гэсээр би утсаа цэнэглэгчиндээ залгав. Чейс тийм л чухал хэрэг биш бол шөнө дунд залгах ёсгүй дээ.
Утас цэнэг ороход удахаар байсан болохоор тэр хооронд шүршүүрт орж үсээ угаалаа. Би ихэнхдээ үсээ өөрөөр нь хатаадаг бол өнөөдөр үсээ сэнсдэв. Дараа нь хувцаснуудаа эвхэж байтал утас дуугарлаа. Утсаа аваад "Сайн уу Мэрэдит?"
"Сайн уу, надад чиний зөвлөгөө хэрэгтэй байна, манайд ороод ирэхгүй биз?" гэж тэр сул хоолойгоор асуув.
Би "Таван минутын дараа очъё"
Доошоо буусаар гал тогоонд очиход аав ээж хоёр миний төрсөн өдрийн талаар ярилцаж байлаа. "
"Төрсөн өдрөөр маань том машин л авч өгвөл сэтгэлд нийцэх байх даа" гэж би наргиан хийсээр аавын хажууд суув.
"Тийм шүү тэр том болсон." гэсээр аав миний духан дээр үнслээ.
"Сайхан сонсогдож байна." гэж ээж инээмсэглэсээр хэлэв.
Манай гэр бүл үргэлж тоглоом наргиа хийдэг болохоор тэгж хэлсэн юмсан.Гэхдээ тэд буруугаар ойлгосон бололтой."Би ямар нэгэн онцгой зүйл хүсэхгүй ээ. Хамтдаа оройн зоог барих л надад хангалттай."
Advertisement
"Үүнийг төрсөн өдрөөр хийх зүйлсийн жагсаалтанд чинь бичиж авнаа." гэж ээж инээсээр хэлэв.
"Тэгэхээр чи гарах гэж байгаа юм уу?" гэсээр ээж миний гартаа барьсан хүрмийг харан асуулаа.
"Тийм ээ. Мэрэдит надтай уулзмаар байна гэсэн тэгээд би түүнд..өө аль хэдийн таван минут өнгөрчхөж" гээд би сандалнаасаа яаран боссоор аав ээжид баяртай гэдгээ хэлэв.
"Баяртай" гэж аав хэлсээр үлдлээ.
Гадаа гарсныхаа дараа хүрмээ өмсөөд гаднах хаалгаа түгжив. Би Мэрэдитийн хонхыг дарчхаад түр хүлээж зогслоо.
"Сайн уу, Скай" гэж тэр даллаад "Хурдан ороод ир." гээд тэр хаалгаа хаав.
"Миний толгой үнэхээр эргэж байна.Яах эсэхээ сайн мэдэхгүй нь" гэсээр тэр шатаар дээш гарч байлаа.
"Юу болсон юм?" гэж би асуун түүний өрөөнд орж ирэхэд тэр орон дээрээ эвхрэлдэж хэвтээд дэрээрээ толгойгоо цохив.
"Тэр намайг хуурсан." гэж тэр сонсогдох төдий хэллээ.
Би түүнийг найз залуутай гэж мэдээгүй юм байна.Би энд ирээд хэдхэн л долоо хонож байна."Юу! Хэн? Яагаад?" гэж түүнд санаа зовсоор асуув.Тэр үнэхээр сайн охин, түүнд ийм зүйл тохиолдож болохгүй.
Удалгүй тэр босч ирээд над руу харлаа. Би ч түүнийг юу гэж хэлэхийг хүлээн ширтэнэ.Тэр хамраараа гуншсаар "Манай хэдэн найзууд түүнийг волейболын охинтой юм ярьж байхыг харсан гэсэн. Тэр охин надтай нэг баг гэдэгт итгэж байна уу?" гээд тэр өөр лүүгээ заав.
"Хүлээ. Тэр чамайг хуурсан гэдэгт итгэлтэй байна уу? Магадгүй зүгээр л найзын хуваарь юм ярьсан байж болно шүү дээ." гэж би түүнээс өөрийнх нь хэлсэн зүйлийг тодруулан асуулаа.
Тэр орноосоо босоод ширээн дээрээсээ утсаа авав. Утасныхаа түгжээг тайлсныхаа дараа надад найз залуутайгаа чаталсан хэдэн мессеж мөн багийнхаа охинтой чаталсан мессежээ үзүүллээ. Би мессежүүдээс юм олж харсангүй.
"Тэгээд, ямар асуудал байна?" гэж би хөмсгөө өргөсөөр асуув.
"Өчигдөр би хоёулангаас нь хаана байгааг асуутал 10,10 минутын зайтайгаар надад өөр газар байна гэж хариулсан.Тэгээд удалгүй нэг газар хоол идэж байгаа зургаа нийтэлсэн байсан."
Advertisement
Би бараг л ангайсан зогсож байлаа.Хөвгүүд охидод эргэлзэх эсвэл хардах шалтгаан өгвөл охид хаанаас ч хамаагүй бодсон зүйлээрээ баримтууд олж, мэдээлэл цуглуулж яаж ч авцалдаагүй байсан ч нийлүүлэх юм.
"Тэгэхээр одоо чи яах гэж байна? Үнэхээр солиотой юм." гэж би толгойгоо сэгсэрсээр асуув.
Тэр "Мэдэхгүй л юм. Чамайг надад зөвлөгөө өгч чадна гэж найдъя."
Би Калифорнид байгаа найзуудаа дуудаж тэр залууг зодоод өг гэж хэлж чадахгүй.Тийм болохоор хоёрдох сонголтоо бодъё.
"Чи эхлээд ингэж бодохоо болих хэрэгтэй байх. Гэхдээ тэр хоёр бие биетэйгээ таарах үедээ царайны хувирал нь ямар болж байгааг ажиглаарай. Чи түүнтэй үерхдэг юм чинь түүнийг тэр охинтой уулзах завгүй болтол нь хамт бай.Тэр чамайг хуурч байгаа нь 100% үнэн биш гэдгийг чи ч мэдэж байгаа." гэж би аль болох бүгдийг зөвөөр эргүүлэхийг хичээлээ.
Тэр толгой дохисоор "Би чиний зөв гэж бодож байна."
Түүний найз залуу хэн гэдэг нь сонирхолтой юм. Түүнд чадах чинээгээрээ асуудалд нь тусалбал бидний нөхөрлөл илүү сайжирна гэдэгт итгэлтэй байна.
"Би чамайг найз залуутай гэж мэдээгүй юм байна.Хэн юм?" гэхэд
"Мэрэ, чамд миний чихэвч байна уу?" гэх танил хоолой сонсогдлоо.
Би дээшээ харвал Клей утсаа барьсаар хаалга онгойлгож байв. Тэр бэлтгэлийн шорттой цээжээрээ нүцгэн байлаа..Хөөх..
"Клей, гарч үз" гэсээр тэр дэрээ түүн рүү шидсэн боловч оносонгүй.Тэр намайг энд байгааг хараад бага зэрэг гайхсаар
"Өө, Скайлин. Сайн уу?" гэж нүдээ томруулсаар хэллээ.
Би энд юу болоод байгааг мэдэхгүй ч түүн рүү эв хавгүйгээр рүү даллав.
"Гал тогоонд байгаа." гэж Мэрэдит хэллээ.
Тэр над руу харахаа болиод түүн рүү харан"Юу?"
"Чиний чихэвч. Тэр чинь гал тогоонд байгаа." гэж тэр нүдээ эргэлдүүлсээр хэлэв.
"За, ойлголоо" гэсээр Клей түүний өрөөнөөс гарлаа.
"Түүнийг Стэп гэдэг." гэж Мэрэдит хэлэхэд
Би түүн рүү үл ойлгосон харцаар харахад "Миний найз залууг Стэп гэдэг. Бид хоёр үерхээд 2 сар болж байна." гэж надад тайлбарлав.
"Тэгвэл Клей хэн юм?"
Тэр хаалга руу хараад "Клей бол миний ах."
Өөөөө. Түүний ах байх нь.
• • •
Би бараг өдөржингөө л Мэрэдитийн гэрт байлаа. Би түүнд Калифорнид байдаг найзуудынхаа талаар болон Скайлорын тухай ч ярьсан. Би анх удаа л хэн нэгэн миний яриаг ингэж их сонирхож сонсож байхыг үзлээ.Тэр попкорн идэнгээ миний ярьж байгааг сонссон. Тэр бүр миний түүхээр ном гаргая гэж хэлсэн гээд боддоо. Үнэхээр хачин.
Би гэртээ харьсныхаа дараа хөргөгчнөөсөө амттан болон уух зүйл аваад өрөө рүүгээ явж байтал утсанд мэдэгдэл ирэв. Дараа нь би Чейсээс ирсэн дуут шууданг сонсож амжаагүй гэдгээ саналаа.
Сонсож үзвэл их чимээтэй байх бөгөөд хэлсэн үгүүд нь бараг л сонсогдохгүй байв. Үүнийг хэн хэлж байгааг нь мэдэх боломжгүй юм.Санаандгүй бичигдсэн хоолой юм уу даа.Удалгүй надад сонсогдож эхэллээ.
Тэр надад хариулаагүй.
Битгий хэнд ч хэрэггүй нэгэн бай. Чи түүнд хэлэх хэрэгтэй.
Тэр чамд таалагддаг бол чи түүнд хэлэх хэрэгтэй. Үгүй бол тэр өөр хэн нэгнийг олох болно.
Advertisement
- In Serial74 Chapters
Guilty x Creatures
Dark Elves.Enchanting, mysterious, dominating mavericks blessed with haunting beauty, great magics and built by the Gods themselves to reign over the lives of others.Hated by their Elven brethren and feared by the world at large. These slave-mongering beings stand tall and confident in the knowledge that they as a whole are of the elite.Too skilled to be conquered, too powerful to destroy, too dangerous to engage.They fear nothing.Born to rule, it is said they bow to no one, can not be controlled and are impossible to tame.But are they? *!*!*!*!*!* First time author here! So any and all feedback would be greatly appreciated! Thanks! *!*!*!*!*!*Original artwork by AkiBesuto @AkiBesuto
8 242 - In Serial26 Chapters
orion's belt | ✓
his name was written in the stars.-"this was a story redemption. this was a story of reality. this was a story of what love looks like. and this IS one of the most beautiful things that i have ever read." - @ctfires-highest ranking: #28 in short story. first place in the winner awards. copyright © by emily mae 2017. all rights reserved.
8 145 - In Serial82 Chapters
SWEATER WEATHER | dylan sprayberry [✓]
❛ WE NEVER STOP WRITING BECAUSE OUR HAND IS SHAKING. ❜in which a fake werewolf falls in love with a real writer.[social media, 2014]
8 101 - In Serial28 Chapters
TEASER //LUKADRIEN // KAGAMINETTE
What happens if Marinette's feelings for Adrian goes towards someone else? And a girl at that?And cat noir no longer loves ladybug?
8 139 - In Serial67 Chapters
Tightrope
Lena has hated Jace Hartley with a burning passion since kindergarten. But when everything she thought she knew about Hartley suddenly changes, will she still cling to the familiar feud between them, or will she slip and fall into something far more terrifying?*** Sarcastic rich girl Lena Montez is sure about one thing. Jace Hartley is the worst person. Ever. They've been playing a game of pranks and one-ups for over a decade, fueled by their never-ending feud and mutual burning hatred for the other. But when a car accident keeps Lena at home for months, she returns to school to find that something is different. Instead of spilling his drink over her, Jace is offering to carry her books. Instead of making rude comments about her, he is sending her pretty smiles and gentle laughs. Suddenly, Lena finds herself walking a tightrope between hate and something else.[[word count: 100,000-150,000]]
8 91 - In Serial56 Chapters
Atrocities // Joshler
Joshua Dun's parents are powerful members of the Chechen Mafia, but that doesn't mean it's easy to get their son to America. Tyler Joseph's parents owe a dept, so the Duns propose a way to repay it.In return for the safety of the Josephs, Tyler is ordered to marry Josh. Neither of them want to do it, but it's the only way Josh can escape the Russians that want to end his life.The two are forced to live together, hiding from the Russian Mafia and the daily threats that they face. As they grow closer, so do their pasts.
8 208

