《•HIDE ME FROM THE BAD BOY• [Mongolian]》[27] Зөнч
Advertisement
Би амандаа дуу аялсаар хумсаа нэг нэгээр нь будаж сууна. Будаж дуусгасныхаа дараа гараараа сэвэн хатаалаа. Хумсныхаа гадуур бага зэрэг илүү будчихсан байх бөгөөд маргааш хичээлдээ явах үед эд нар өөрсдөө арилчих байх гэж найдъя.
Би юу болоод байгааг ойлгохгүй байгаа болохоор Чейс рүү буцаж залгах зориг алга. Би сонссон зүйлийнхээ талаар түүнтэй нүүр тулж ярилцах уу, эсвэл түүнийг ганцааранг нь орхиод өөрөө юу ч болоогүй мэт явах уу гэдгээ бодож үзсэн. Түүн рүү буцаж залгахгүй орхино гэдэг бүдүүлэг санагдаж байна.
Гэхдээ би түүн рүү залгах болно оо.
"Скай. Мэрэдит ирчихлээ." гэж ээж доод давхраас дуудлаа.
"Очлоо." Би энэ хавьд дасан зохицохын тулд Мэрэдиттэй хамт гадуур гарна гэж өчигдөр тохиролцсон юм.
Би өрөөнөөсөө гаран доошоо буутал Мэрэдит хаалганы урд зогсож байв. "Сайн уу. Мэрэдит."
Тэр "Сайн уу"
"Би оройн хоолны өмнө ирнээ, ээж" гэж би ээжид чангаар хэллээ.
Ээж гал тогооноос "Ойлголоо."
• • •
Бид дэлгүүр, ресторан, кафе зэргээр өнгөрсөн ч Мэрэдитийн анхаарлыг нэгэн дал модоор хүрээлсэн бөөрөнхий урц татав. Бид дотогш орвол хөшигний цаана нэгэн ази эмэгтэй мэргийн хөзөр барин хэдэн хүмүүсийг үзэж байлаа.
"Чи мэргэлүүлэх гэж байгаа юм уу?" гэж би түүнээс итгэж ядан асуухад
Тэр мөрөө хавчсаар "Яагаад болохгүй гэж. Нөгөө талаас найз залуу маань намайг хуурч байна уу үгүй юу гэдгийг мэдмээр байна."
Бид ээлжээ хүлээсээр ойролцоогоор арав гаруй минутын дараа Мэрэдитийн үзүүлэх ээлж болов.Би дэмжлэг өгөх гэж түүнтэй хамт орлоо. Тэр сандал дээр суугаад зөнч эмэгтэйн хэлсний дагуу нэг хөзрийг сонгож авав. Тэр эмэгтэй Мэрэдитийн гарыг атгахад тэр
"Би найз залуу маань намайг хуурч байгаа эсэхийг мэдмээр байна."
Хөгшин эмэгтэй ямар нэг тээнэгэлзэлгүйгээр "тийм байна" гэж хариуллаа.
Мэрэ "Нээрээ гэж үү?"
"Волейболын багийн охинтой" гэсээр тэр толгой дохив.
Мэрэдит "Мэднээ. Маргааш баттай шалгаж үзэхээс." гэж тэр гараа зөрүүлсээр толгойгоо сэгсэрнэ.
"Одоо чамайг уншъя." гээд тэр над руу суу гэж дохилоо.
Advertisement
Надад ямар нэгэн мэдэх шаардлагатай зүйл байгаагүй болохоор "Өө хэрэггүй дээ. Би зүгээр" гээд хөнгөхөн инээмсэглэв.
"Алив ээ Скай. Үзээд алд" гэж Мэрэдит хэллээ.
Би нүдээ эргэлдүүлсээр "За яахав."
Би суудал дээр суугаад эмэгтэйн хэлсний дагуу таалагдсан нэг хөзрөө сонгов.
"Хмм. Чи хайрын хөзрийг сонголоо.
Сонирхолтой л юм. Надад сүүлийн хэдэн сард дутагдаад байгаа зүйлийг энэ хөзөр хэлж өгөх ч юм бил үү. Намайг түүнд гараа өгөхөд тэр хэсэг чимээгүй байснаа надаас анхны үнсэлтийг минь асуулаа.
"Мм" гэж би хоолойгоо засаад "Би 5н настайдаа зусландаа нэг хүүг үнсэж байсан. Гэхдээ энэ жинхэнэ үнсэлт биш ээ. Бас тэр хүүхдийг хэн байсныг санадаггүй."
Тэр толгойгоо сэгсрээд " Тэгвэл жинхэнэ анхны үнсэлтээ хэзээ авсан бэ?"
Би бага зэрэг бодлоо. Үүнийг хэлэхэд ичмээр юм. " Магадгүй дөрвөн сарын өмнө"
Тэр толгой дохин "Чиний анхны үнсэлт чиний жинхэнэ хайр байна."
"Үнэхээр гайхалтай юм аа Скай!" гэсээр Мэрэдит "Хэн байсан юм?"
Одоо Мэрэдит болон зөнч эмэгтэйн нүд хоёулаа над дээр туссан байна. Би тэр хоёр луу хальт харчхаад доошоо харан үсээ оролдон сууна. Хэн гэдгийг хэлэхэд эвгүй юм.
Би гүнзгий амьсгаа аваад "Түүний нэрийг Чейс гэдэг."
• • •
Дараагийн өдрийн эхний цагт Мэрэдит харагдсангүй. Би Клей-ээс түүнийг асуухад хоцорсон л гэж хэлсэн. Тэр битгий л найз залуудаа галзуу үйлдэл гаргаасай гэж найдъя.
Үдийн хоолны цаг болох үед одоо болтол Мэрэдит харагдахгүй байсан болохоор түүн рүү залгахаар шийдлээ.
"Би сургууль дээр байнаа. Зүгээр л хичээлдээ суугаагүй"
Тэр миний асуултанд хариулсангүй.
"Юууу? Үгүй ээ? Хэзээ ч"
"Ойлголоо доо. Би зүгээр л зөнчийн хэлснийг үнэн гэдгийг нь шалгаж байна. Гэхдээ ӨӨ-" гээд тэр утсаа тасаллаа.
Би түүнийг дуудсан боловч утас тасарчихлаа.. Тэр үүнийг мэдсээр байж заавал шалгах шаардлагагүй байсан юм даа. Би явсаар өнөөдрийн сүүлчийн ангидаа оров.
Математикийн анги руу очвол хаалга хаалттай байх ба багш байхгүй тул өөр багш номын санд хичээл орно гэлээ.
Advertisement
Би номын санг мэдэхгүй тул тааралдсан багшаасаа асуугаад тийшээ явав.
Номын санг ядах юмгүй олоод дотогш ороход манай ангийхан байлаа. Орлогч багш над руу хараад нэрийг минь асуув.
"Скайлин Риверс"
Тэр толгой дохиод "За тэгвэл Чейс"
Би бага зэрэг гайхаад "Уучлаарай та сая юу гэсэн бэ?"
"За тэгвэл суу" гээд тэр хоосон суудал руу заалаа.
Би хоолойгоо засаад "Өө тийм л дээ"
Суудалдаа суусны дараа Руби гэх охин "Скайлин, чамд Чейс байна уу?"
"Юуу?" гэж би нүдээ томруулахад
Тэр бага зэрэг хөмсгөө зангидан "Үзэг байна уу? гэж асуусан ш дээ"
"Өө, мэдээж. Уучлаарай." гээд би цүнхнээсээ хамгийн түрүүнд харагдсан үзгээ аван түүнд өглөө.
"Баярлалаа."
Тэр яагаад надад байн байн бодогдоод байнаа. Удалгүй би хэн нэгний хоорондоо юм ярилцахыг сонсов.
"Би Чейс-ын шоуг үзэх дуртай. Би Чейс-т хайртай. Тийшээ ер нь очноо"
"Нээрээ гэж үү? Тэгвэл би ч гэсэн Чейс-ыг үзэх хэрэгтэй юм байна даа"
"Тийм ээ үнэхээр гайхалтай"
Би түүний нэрийг сонсохыг хүсэхгүй байгаа ч юу ч байсан сонсогдоод байх юм. Удалгүй нэг нь ангиар дүүрэн ориллоо.
"ХЭН ЧЕЙС-ЫН ТАЛААР ЯРИАД БАЙГАА ЮМ?"
Энэ л дутаж гэнэ.
Би ширээн дээрээс юмнуудаа аваад багшид охидын юм ирээд сургуулийн эмчид үзүүлнэ гэж худлаа хэлээд ангиас гарлаа.
Сургуулийн коридороор явж байхад түүний нэр хаа сайгүй сонсогдож байна. Бас би цайны цагийн үеэр түүний царайг хоолон дээр байхыг харсан. Надад яг юу тохиолдоод байнаа. Зөнч эмэгтэй надад тэгж хэлснээс болоод ингээд байгаа юм болов уу? Гэхдээ түүний хэлсэн үнэн биш байгаасай.
Би шууд л сургуулиас гаран гэр лүүгээ жолоодлоо.
Гэртээ орж ирснийхээ дараа шууд л өрөө рүүгээ орон гутлаа тайлаад орон дээрээ хэвтэв.
Удалгүй утас дуугараад хартал Мэрэдит залгаж байлаа.
"Байна уу?"
"Скайлин. Үнэн юм байна. Зөнч эмэгтэйн хэлсэн бүгд үнэн. Үнэн" гэж тэр хурдан хэллээ.
"Юу, юу болсон юм?" гэж би орноосоо босоод асуутал
"Би Стэпийг өдөржингөө дагасны эцэст дөнгөж саяхан тэр Алиссонтой уулзсан. Би тэр хоёрыг хамт байхыг харсан. Хамт байхыг" гэж тэр тайлбарлав.
"Өө, үнэхээр харамсалтай юм. Одоо чи яах гэж байна." гэж би асуухад
"Одоохондоо мэдэхгүй л юм."
"Тэднийг битгий л алчихаарай" гэж би инээсээр хэллээ.
"Дараа ярилцацгаая Скай, тэр хоёр дахиад хүрээд ирлээ." гэв.
Би нүдээ эргэлдүүлсээр "Баяртай Мэрэ"
Би утсаа салгасны дараа хэсэг бодлогошров. "Зөнч эмэгтэйн хэлсэн бүгд үнэн гэснүү? Сонирхолтой л юм.."
Advertisement
- In Serial11 Chapters
Let’s Finish What We Started!
She possessed the body of a side character who was suffering because of her toxic fiancée.
8 301 - In Serial19 Chapters
That Girl Who's Always Alone At The Back
A spinoff of A Tale of Two Words... A story about a girl who's writer/artist/meme page admin and a boy who loves her so much. Rianne Gray Reyes - A writer/artist who never gets the attention she deserves. She wanted to be published so bad she made a meme page even though she hates memes herself just to have a place where she could promote her stories and art. Jericho Salvador - A meme lord who actually lives a lazy life and has no certain goal. He doesn't even know why he's alive. He hates people as much as they hate him. All he ever wanted was to meet the girl that he loves. A girl who hides as Tomato. The path of the two collided and at first it was all fun and games. Until something unexpected happened...
8 148 - In Serial47 Chapters
Sparks Reignited
[Includes Story Branches.)After a car accident leaves Riley Perez in a coma, she wakes up in the hospital a year later. With the absence of the memories of her loved ones, she continues to live her life, but nothing is ever the same again, especially with a gaping void in her heart.To start her life afresh, she enrols into a new school. What happens when her locker ends up right next to a cold-hearted guy's, one who claims that he is her ex-boyfriend? What happens when she finds out there's something more to her past than it lets on?Copyright © 2019-2022 by Kim_Knights===========================================Highest rankings:#11 in Teen Fiction#6 in ChickLit===========================================Completed: 30/9/2021(Current word count: 70,000 - 80,000 )
8 258 - In Serial198 Chapters
LGBTQIAP+ Milestones: Book 2
This is where the community can share their own personal LGBTQIAP+ Milestones.
8 229 - In Serial13 Chapters
VegasPete (Fanfic)
This is just a fanfic for those who are supporting VegasPete.
8 76 - In Serial36 Chapters
I Know What You Did Last Night (Zarry / Mpreg)
"He knows .. dirty secrets that I keepDoes he know it's killing me?He knows , he knows..! " Harry."I know what you did last night .. When he looks me in the eyes , they don't seem as mean no more. " Zayn.
8 200

