《•HIDE ME FROM THE BAD BOY• [Mongolian]》[28] Тэр
Advertisement
"Тэгэхээр бүгд бэлэн биз." гэж багш биднийг суудлын бүсээ бүсэлж байхад хэллээ.
Бүгд бэлэн болсны дараа автобус сургуулиас удаанаар хөдөлж эхлэв.
Өмнөх долоо хоног үнэхээр завгүй өнгөрлөө. Өнөөдөр сургуулиараа уулзаж тоглоом тоглох өдөр. Мөн бие биенийгээ танилцуулж, үүний дараа эцсийн байдлаар сургуулийн сагсны шигшээгээ шалгаруулна.
"Би сагс тоглож чадахгүй болохоор сандраад байна аа." гэж Мэрэдит цээжээ дарсаар хэлэв.
"Чиний зөв. Би энд ирээд сар ч болоогүй байгаа болохоор бусдадаа өөрийгөө харуулна гэхээр сандарч байна."
Миний ойлгосноор манай сургууль спортын талаар амжилт нэг их гаргаад байдаггүй. Гэхдээ өмнө жил хотын аварга хүртэл явсан ч хожигдсон. Харин энэ жил шинэ шинэ багууд гарч ирж сургуулийн нэр хүндийг өргөхөөр бэлдэж байгаа. Ялангуяа Клей- ийн баг.
Удалгүй халаасанд утас чичрэхийг мэдрээд хурдхан шиг хэн байгааг нь харав.
"Манай дүү залгаж байна." гэж Мэрэдит-д хэлчхээд утсаа авлаа.
Би "Сайн уу, юу байна?"
"Та энд Манхаттанд хэн ирснийг тааж мэдэхгүй дээ." гэж тэр яаран хэлэхэд
Би "Хэн?" гээд хөмсгөө өргөв. Энд хэн нэгэн ямар шалтгаанаар ирж байгаа юм бол.
Тэр бараг л орилох шахам "Чейндлэр!"
"Нээрээ юу? Яагаад?"
"Тэр бас мэтгэлцээний багийнхаа найзуудтайгаа энд ирж элчин сайдтай уулзана." гэж тэр хэлэв.
"Хөөх. Үнэхээр мундаг юм аа." гээд би инээмсэглэлээ.
Тэр "Тэр өнөө орой манайд оройн хоол идэх гэж байгаа болохоор би танд хэлж байгаа юм."
"Ойлголоо. Дараа яръя, баяртай"
• • •
Тэмцээн дуусахад дахиад хэдхэн л секунд үлдээд байна.Клей-ийн баг одоогоор хожигдож явж байгаа.Бүгд суудлаасаа босон юу болохыг тэсэн ядан хүлээнэ. Бөмбөг Аарон дээр ирэхэд тэр залсаар харин тэр хооронд Клей шийдний доор зогсоно. Клей гараа даллан Аароноос бөмбөгөө авахад цаг дуусах дөхөж байлаа.
*шүгэл дуугарав*
Бүгд орилдоцгоож, алга ташиж байв. Клей талбай дээр бухимдан зогсох бөгөд Мэрэдит бид хоёр ч дотроо гонсойж байлаа.Биднийг доош суухад Клей бөмбөгөө газар хүчтэйгээр чулуудав.
Advertisement
Нөгөө баг хожсон тул бүгдээрээ баяртай харагдаж байна. Клей үүнийг хараад доороо уурсаж гараараа толгойгоо барьсаар талбайгаас гарлаа.
• • •
Автобус оройны зургаан цагийн үеэр хөдөлж эхлэв. Бид бүгдээрээ л ядарсан байлаа. Би утаснаасаа ирсэн мэдэгдлээ шалгавал ээж надаас оройн хоол хийх эсэхийг асуусан байв. Би ээжид "тийм" гэж хариулчхаад
"Мэрэдит, чи түүнийг зүгээр гэж бодож байна уу?" гэж би Клей-ийг цонхны цаанаас харсаар асуулаа.
Тэр хөнгөнөөр санаа алдаад "Тэр их том боломжоо алдсан." гээд толгойгоо сэгсрэв. "Энэ долоо хоног бүхэлдээ өрөөнөөсөө гарахгүй байж магадгүй"
Дараа нь тэд цаашаа өөрсдөө явав.Тэднийг ийм байдалтайгаар харах үнэхээр хэцүү байна. Харамсалтай юм.
Удалгүй автобуснаас хүмүүс нэг нэгээрээ бууж эхэллээ. Би Мэрэдитд дараа залгая гэж хэлээд гэр лүүгээ харих замаа товчлон буув. Хажуугаар заал өнгөрөхөд сонирхон татан гадагш хаалгыг онгойлголоо.Би хэдэн секунд зогсоод хаалгаа завсраар нь нээтэл Клей бэлтгэлээ хийж байв.
Тэр намайг олж хараад хаалга руу ойртоход нь би явах гэсэн ч тэр намайг дуудлаа.
"Би чамайг дагаж яваагүй шүү, амлая."
Түүний нүүрэнд инээмсэглэл тодорч байсан ч тэр үүнийгээ нуусан юм.
"Нээрээ гэж үү?" гэсээр тэр бөмбөгөө залсаар заалыг тойрон гүйв.
"Тэгэхээр чи зүгээр үү?" гэсээр түүн дээр очлоо.
Тэр чимээгүй болоод зүгээр л толгойгоо сэгсрэв.
"Уучлаарай" гэж би аяархан хэллээ.
Бидний дунд хэсэгхэн чимээгүй байдал үүсэв. Түүний байгаа байдлыг харвал ямар нэгэн зүйл түүний уурыг хүргэж байгаа гэдэг нь тодорхой харагдаж байлаа.
"Энэ миний сүүлчийн тоглолт байсан." гэж тэр нэг ухраад шийд рүү бөмбөгөө шидэв.
"Миний сүүлчийн ахлах сургуулийн тоглолт. Аваргын тоглолт. Би шидэлтээ алдсан болохоор багынхнаасаа ичиж байна." гэсээр дахин бөмбөгөө шидлээ.
Тэр над руу нэг хараад харцаа буруулав. Түүний нүдэнд нулимс хуралдсан байх бөгөөд тэр хэзээ ч үүнийгээ дусаахгүй гэдгийг би мэдэж байлаа. Тэр надад өөрийгөө ийм байдалтай байхыг харуулахыг хүсээгүй бололтой.
"Ийм зүйл болсонд үнэхээр харамсалтай байна Клей. Гэхдээ чи өнөөдөр чин сэтгэлээсээ тоголсон. Ялсан ч бай хожигдсон ч бай чи ямар ч эргэлзээгүйгээр талбай дээр байсан хамгийн шилдэг тоглогчийн нэг байсан."
Advertisement
Тэр над руу энэ удаад инээмсэглэн "Үгүй ээ, би тийм биш" гэж инээхэд
Би "Эргэлзээгүйгээр мөн"
• • •
Би гэртээ долоо өнгөрөөж ирэв. Би үүдний ширээн дээр түрийвч болон түлхүүрээ тавилаа.
"Ээж, аав би ирлээ." гэж хэлээд гаднах хүрмээ өлгөв.
Ээж гал тогооноос намайг дуудаад "Хүрээд ир"
Намайг гал тогоонд орж ирэхэд ширээн дээр Морган нэгэн бор үстэй хүүхэдтэй суухыг нь би ар талаас нь харлаа.
"Скай!" гэсээр Морган даллав.
Дараа нь хажууд нь сууж байсан хөвгүүн эргэж хартал тэр Чейндлэр байлаа. Түүнийг өнөө орой манайд ирнэ гэдгийг мартсан байна.
"Сайн уу" гэж хэлээд би тэдний урд суув.
"Юу байна даа Скай. Шинэ амьдрал чинь ямархуу байна." гэж Чейндлэр малийсаар асуулаа.
"Маш сайн байгаа." гэж би инээмсэглэв.
Би хэдэн секунд бодлогоширлоо. Түүний аав ээж хоёр нь маш их ажилтай байдгийг би мэднэ. Тэгээд тэр энд бараг долоо хоног байна. Эцэг эх нь хүүгээ ганцааранг нь өөр газар луу явуулна гэж үү? Эсвэл гэрээсээ өөр хэн нэгэнтэй хамт ирсэн юм болов уу?
"Аав, ээж хоёр чинь ирсэн юм уу?" гэж би асуув.
Тэр толгойгоо сэгсрээд "Үгүй ээ, тэд энэ долоо хоног чухал уулзалттай болохоор ирээгүй"
Би толгой дохиод " Тэгвэл чи хол газар ганцаараа яваад хэцүү байгаа юм байна даа"
"Би ганцаараа ирээгүй ээ"
Намайг гайхаж байх хооронд аав хэн нэгэнтэй хамт юм ярьсаар зочны өрөөнөөс бидэн рүү ирж байх нь харагдав.
Аав намайг анзаараад " Сайн уу тоглолт нь ямар байв даа"
"Мм.. Бид хожигдсон."
"Өө, харамсалтай юм." гэсээр аав эргэж хараад "Алив ээ хүү минь гэртээ байгаа юм шиг байгаарай" гээд түүнийг миний хажууд суулгав.
"Сайн уу Скайлин" гэсээр тэр над руу толгой дохилоо.
"Сайн уу, Чейс"
Advertisement
- In Serial24 Chapters
Devoured By Them
Lynelle is a sarcastic, sharp-witted artist with a kinky side to her that she doesn't even know she has yet. Her five new guy roommates have a way of coaxing out her kinks and shutting up that smart mouth.
8 263 - In Serial37 Chapters
VOWS THAT BIND US ✔️
Nov, 09, 2020 : #1 in romanceMay, 14, 2021 : #1in respectMay, 14, 2021 : #4 in lovestory"Don't try and act all nice to me. I know girls like you. I don't know what spell you casted on my parents but I won't ever fall for it. And get one thing straight & clear, I don't want anyone to know about this marriage. We will act like a couple only infront of my parents. Don't expect anything more from me and neither do you knock at my door unless it's important." He spoke menacingly and turned to leave but the moment those words left his mouth, I felt as if someone dumped freezing water over my head.If he hates me so much, then why did he marry me and what does he mean by.. "What do you mean by 'girls like me' ?" I asked.He turned around and walked even closer, all my confidence began to fade. He leaned in, I could feel his breath on my ears. His closeness was doing things to me I have never felt before.I was on the verge of losing my senses, until he spoke.."A gold digging, desperate brat." His words pierced my heart, moreover his tone, his words reminded me of people I have been fighting all my life.ZACH KNIGHT FUTURE HIER OF THE KNIGHT'S CORPORATION.HOTSHOT BILLIONAIRE, A LOVING SON WORKAHOLIC, SLIGHTLY ARROGANT. CONFIDENT & ENTHUSIASTIC.CURRENTLY IN A RELATIONSHIP !! AVA ANDERSONCO-OWNER OF THE RAE CORPORATIONBEAUTIFUL, LOVING, CARING, INNOCENT, CONFIDENT, ALSO WORKAHOLIC AND ENTHUSIASTIC NEVER BEEN IN A RELATIONSHIP.WHAT HAPPENS WHEN ZACH IS FORCED TO MARRY AN OBLIVIOUS AVA.MOREOVER, WHAT HAPPENS WHEN HE REALISES THAT THERE IS MORE TO HER THAN SHE SHOWS.WILL THEY BE ABLE TO FIND LOVE OR FALL APART ? READ TO KNOW !!
8 199 - In Serial58 Chapters
Second Wife
Being a second wife is rather like learning to perfect a set of aerial maneuvers. There are seriously complicated stunts involved: trapezing around the first wife, learning when to appear and disappear at exactly the right moments, tolerating your mother in law, enduring the concubines, and getting the husband in your bed.No one expects to be a second wife. No one does.
8 199 - In Serial81 Chapters
The Step Brother
"Perhaps you need a reminder?" he suggested as he rose to his feet. Andie sat back on her heels, her neck craning as her eyes remained on her stepbrother's. "Hmm?" he pressed as he towered over her."I-if you think so," her soft reply drifted up to Eric. Then, she returned to all fours, but only for a moment, before lowering her front to the floor.Eric watched, his face blank, but his heart pounding as Andie stretched her arms above her head as if she were worshipping something. She adjusted her knees on the soft carpet, leaving a small gap between her thighs as she offered her bottom for the "reminder" Eric spoke of."What a good girl..." he murmured as he approached, dropping to one knee beside Andie whose head rolled over so she could see him. He studied her as his hand ran up the smooth skin of her thigh. "You're a submissive little thing, hmm?"In response to his question, she simply nodded. Their eyes met and Eric saw a girl without any walls up. Her guard was as down as he'd ever seen it. She was relaxed, comfortable, and wholly in her element.____When Andie's mother and step-father die unexpectedly, her elusive nineteen-year-old stepbrother comes home from college to be the legal guardian that his father assigned. The two are total strangers, and Eric is less-than-happy with his new role. What will happen when Andie starts acting out for Eric's attention? And when Eric leaves to keep himself from acting on his darker desires, what will happen when the former step-siblings reunite after six long years?
8 316 - In Serial29 Chapters
My Ex Husband
"You betrayed me" I said to Darius who was quite. "No it's not what you think" he said. "Oh please it's what you think he has been cheating on you before you two were married. I mean you were the only person who was stupid enough not to see it." Mariah said with an evil smirk just like her Mom's. "No please listen I can explain" Darius said. "How long has this been going on?"I asked. "ugh I already told you before you were married and he's been cheating on you with me. You know I was the one who was supposed to marry him right? He wanted me not some cheap ugly girl like you but he got you instead so we decided to have an affair behind your back" Mariah said and I felt like crying. I really meant nothing to him. "I'll send you divorce papers tomorrow. Alessia will have a better life with you. Goodbye Darius I hope you have a happy relationship with Mariah and thank you for the birthday gift I loved it" I said walking out of the house. " Aislinn wait" Darius said but I was already out and I'm never going back. _____________________________Aislinn Marie Santiago had an amazing life until she caught her husband in bed with her step sister on her birthday. Like any other girl she left the country without informing anyone about it. Three years after hearing about her father's sickness she returned back and she has to face her past most importantly Her Ex Husband. Darius Leonardo Esposito one of the youngest multi billionaires to live. He had an amazing life with his wife and daughter until his wife caught him in bed with her step sister leaving him alone to with their four year old daughter. After three years he meets her again and this time he was going to make this right even if it means loosing someone you love#1 in divorce (aaaaaaahhhhhh)#1 in cheating (Oh my gooooossshhhhh)#1 in ex-husband#1 in exhusband#1 in husband#1 in exwife#1 in exlover
8 342 - In Serial7 Chapters
Sinister One-Shots
A collection of one-shots from Sinister 1 and 2.
8 191

