《•HIDE ME FROM THE BAD BOY• [Mongolian]》[30] Сарнай
Advertisement
"Аав ээж хоёр чинь төрсөн өдрөөр чинь гэнэтийн бэлэг барьсан гэж үү? Бид нар тэнд байсан бол ч" гэж Бонни гоншигнох бол Жон хажууд нь чимээгүй сууна.Тэд кафед байгаа юм шиг байна.
Би starbucks-д байж байхдаа Бонни руу залгахаар шийдсэн юм. Азаар тэр Жонтой хамт байж таарсан. Би найзуудыгаа маш их санаж байна, тэдэнтэй холбогдож чадах ганц зүйл маань утас л юм даа.
"Тийм ээ үнэхээр гайхалтай байсан. Бас би Чейс Чейндлэр хоёрт шинэ сургуулийнхаа зарим найзуудыг танилцуулсан."
"Гоё сонсогдож байна. Чи одоо юу хийж байна?" гэж Жон асуулаа.
Би камераа эргүүлээд тэдэнд нөүтбүүкээ харуулан "Би онлайн дэлгүүрээс хувцас авах гэж байна."
Жон эрхий хуруугаа гозойлгоод толгой дохив.
"Тэгэхээр Скайлор ямархуу сууж байна даа?"
Тэд бие биен рүүгээ харц солилцоод буцаад над руу харлаа.
"Яасан?" гэж би мөрөө хавчаад "Зүгээр л сонирхсон юм."
Жон толгой сэгсэрсээр "Мэдмээр байгаа бол тэр дахиад л өмнө долоо хоног зодоон хийсэн."
"Гайхах зүйл алга." гээд би шанаагаа тулсаар "Тэгвэл Брэтт ямархуу байна Бонни? Түүнийг ч бас санаж байна."
Брэтт Бонни хоёр үерхээд бараг л дөрвөн сар болж байна. Би Боннигийн инстаграм дээр тавьсан баахан зургуудаас л түүнийг олж хардаг болохоос биш явснаасаа хойш түүний талаар сонсоогүй.
"Тэр тайван даа.Бид саяхнаас байнга хамтдаа гадуур гардаг болсон, өө нээрээ нэг удаа бид хоёр усан онгоцонд-" гээд Бонни үгээ тасалдууллаа.
"Нөгөө л уйтгартай юмаа ярих гэж байна уу, Бон?" гэсээр Жон нүдээ эргэлдүүлэхэд Бонни түүний мөрийг цохив.Харин Жон түүнд нь ямар ч хариу үйлдэл үзүүлсэнгүй.
"Хүлээ. Цаана чинь Чейс байна уу даа?" гэсээр Бонни нүдээ томруулав.
Намайг эргэж харахад тэр Боннигийн хэлснээр кафед байлаа. Мэдээж тэр захиалгаа өгч байв. Би бушуухан эргэж хараад толгой дохилоо. " Тийм ээ, тэр мөн байна." гэж би шивнэв.
Жон "Чейс Данелс Starbucks-т байна гэж мэдээд байсан юм аа."
Advertisement
"За за дараа залгая, залуусаа"
"Баяртай, Скай!" гэсээр тэд даллаа.
Би салгасныхаа дараа утсаа халаасандаа хийв. Дараа нь эргэж харвал Чейс цаана хэвээрээ зогсож байлаа. "Чейс!" гэж түүнийг дуудахад удалгүй тэр намайг анзаарав.
"Скай, юу байна даа?" гээд тэр кофе барьсаар хажууд суулаа.
Би нөүтбүүкээ цүнх рүүгээ далд хийн ширээн дээрх зайгаа чөлөөллөө. "Би чамайг ийшээ ордог гэдгийг чинь мэдээгүй юм байна." гэсээр инээв.
"Ийшээ ороод байдаггүй л дээ." гэж тэр инээсээр "Би ханиад хүрээд ээж рүү залгатал тэр намайг халуун шоколад уу гээд л" гэсээр тэр аяга руугаа заалаа.
Үүний дараа бидний хооронд хэсэг чимээгүй байдал үүсэв. Гэхдээ энэ нь надад тийм ч эвгүй байсангүй. Удалгүй түүний илгээсэн дуут шуудан ямар учиртайг тодруулбал зөнч эмэгтэйн үнэн эсвэл худал хэлснийг ч мэдэж болох юм гэдгийг бодоод амжлаа.
"Тэгэхээр, сэдвээсээ өөр юм ярих гэж байгаагаа мэдэж байна л даа. Гэхдээ хэдэн долоо хоногийн өмнө чи над руу дуут шуудан явуулсан байсан." гээд би утаснаасаа түүний явуулсан мессежийг гаргаж ирээд түүнд сонсогдохоор ойртуулав.
Тэр надад хариулаагүй.
Битгий хэнд ч хэрэггүй нэгэн бай. Чи түүнд хэлэх хэрэгтэй.
Тэр чамд таалагддаг бол чи түүнд хэлэх хэрэгтэй. Үгүй бол тэр өөр хэн нэгнийг олох болно.
Үүнийг сонсоод тэр эхлээд гайхширсан царай гарган дараа нь чангаар инээлээ.
Би хөмсгөө өргөөд " Юу нь тийм инээдтэй байна?"
"Скай, чи үүнийг намайг гэж бодоогүй биз дээ?" гэж тэр инээсээр асуув.
Би бага зэрэг эргэлзсээр "Б-би хэн байсан гэдгийг нь мэдээгүй"
Ашгүй тэр инээж дуусаад буцаад хэвийн байдалдаа орон " Скай, энэ би биш."
"Тэгээд, хэн гэж?"
"Энэ Чейндлэр байна. Тэр магадгүй үүнийг Морган руу явуулах гэж байсан байх. Та хоёрын дугаар төстэй шүү дээ. Тэгээд л андуурсан байх." гэж тайлбарлалаа.
Яагаад тэгснийг мэдэхгүй ч түүний үгийг сонсоод сэтгэл санаа шууд л тайтгарав.
Тэр гараа зөрүүлэн тэврээд сандлаа налсаар "Хүлээ. Чи үүнийг намайг хэлсэн гэж бодоогүй биз дээ? Эсвэл тэгсэн юм биш биз?" гэсээр хөмсгөө өргөлөө.
Advertisement
"Юу? Яагаад чи тэгж бодоов?" гэж би тэвдэнгүй хариулаад доошоо харав.
Тэр над руу хараад "Алив ээ, би чамайг яг ном шиг л уншиж чадна, Скай"
Би үүнийг үзэн яддаг. Хүн болгон л намайг юу бодож байгааг амархан мэдчихдэг. Би аав ээжид хичээлдээ явахгүйн тулд өвдчихлөө гэж хэдэн удаа хэлж бүтэлгүйтснийг мэдэх үү? Би бараг л хүн болгонд нэвт харагддаг.
"За яахав. Би тэгсэн. Гэхдээ үнэндээ чамайг биш гэдгийг сонсоод би үнэхээр их баярласан. Өөр юм бодох хэрэггүй шүү."
Одоо надад хэдэн кг ачаа нуруунаас минь авчихсан юм шиг л мэдрэмж төрж байна. Бүх зүйл хэвэндээ орчихсон юм шиг л байна.
"Өө нээрээ чиний найз Мэрэдит чинь их халуухан юм байна лээ." гэсээр тэр халуун шоколадаа балгасаар хэллээ.
• • •
Чейс, Чейндлэр хоёр энд ирээд бараг л гурван долоо хонож байна. Тэгэхээр хөгшин зөнчийн хэлсэн үг худлаа болохийг мэдсэн. Чейс надад таалагддаггүйтэй адил би ч түүнд таалагддаггүй. Тэр хөзрүүд бүгд худлаа гэсэн үг.
Сургууль өдөр болгон хэвийн үргэлжилсээр л. Харин өнөөдөр бол Валентины баярын өмнөх өдөр. Би ганц бие, Мэрэдит найз залуугаасаа салаад хүнд байгаа учир бид хоёр хоёулаа тэмдэглэхгүй ээ гэсэн үг.
"Сарнай хүргэлт" гэсээр нэгэн сурагч ангийн үүдэнд боодол сарнай тэргэн дээр түрсээр орж ирэв.
Манай багш түүнийг зөвшөөрөөд ангиас түр гарлаа.Тэр хүүхдүүдийн нэрийг эхнээс нь дуудан сарнай явуулсан хүний өмнөөс тарааж өгч байв.
"Скайлин Риверс?" гэж тэр сурагч дуудлаа.
Би эхлээд бага зэрэг гайхсаар гараа өргөхөд тэр над дээр сарнайг минь авчирч өглөө. Сарнайн дээр байсан жижиг картыг нээвэл "нэргүй" гэж бичсэн байлаа. Би Мэрэдит рүү эргэж хараад "Мэрэ чи над руу үүнийг явуулсан уу?" гэхэд
Тэр толгойгоо сэгсрээд "Үгүй ээ. Чамайг нууцаар сонирхдог нэг хүн байгаа юм байна даа" гэсээр тэр мишилзэв.
"Мэрэдит Бишофф?" гэж нөгөө сурагч дуудлаа.
"Энд байна" гээд тэр гараа өргөв. "Чи үүнийг явуулсан юм уу?" гэж тэр надаас асуулаа.
Би толгой сэгсрэв.
Хичээл дуусахад бид цайны газар орохоор боллоо. Мэрэдит воллейболын багийнхан руугаа очих шаардлагатай болоод явахад би ангийн хэдэн хүүхдүүдтэй хамт үлдэв.
"Сайн уу, Скайлин?" гэсээр Клей миний хажууд суулаа.
"Өө сайн уу Клей?" гэж би хариулав.
Хөөх түүнээс үнэхээр сайхан үнэр үнэртэж байна. Түүний нүд үнэхээр цэнхэр юм. Тулаад харвал царайлаг юм гээч.
"Скайлин?" гэх түүний хоолойг сонсоод бодлоосоо сарнив.
"За?" гээд би үсээ чихнийхээ ардуур хийлээ.
"Тэгэхээр тийм эсвэл үгүй?" гэж тэр асуув.
Би түүний юу гэж хэлснийг сонсоогүй шүү дээ. "Юу?"
"Чамайг миний явуулсан сарнайг авсан уу үгүй юу гэдгийг чинь асуусан юм?" гэж тэр тодрууллаа.
Өө тэр үүнийг явуулсан байх нь.
"Тийм ээ авсан. Баярлалаа."
"Зүгээр дээ." Удалгүй тэр илүү сандран хоолойгоо нухацтайгаар засаад над руу эгц харан "Хоёулаа заримдаа уулзаж хааяа хамт гарч байх уу?" гэж асуув.
Би инээмсэглэсээр "Мэдээж"
Advertisement
- In Serial39 Chapters
Life as i Didn't Know it
'you can beg all you want but I'm not going to accept you, there are just better people out there for us, so don’t make a fool of yourself. Keep this quiet till I can figure out a way to cover this up, I Zane Anderson officially reject you Marissa hale as my mate” his voice emotionless but hard, and with hat he took one last look at me, a Brocken shell.' Marissa Hale was a girl with a not so great life but not horrible either. she waits for her mate to come and sweep her away but what if that's all ruined when her mate is her brothers best friend, Marissa now searches for a way to escape the life she has hated for oh so long, she is finally going to take a stand. But what if people stand in her way, what lengths will she go to for the nearest thing she can call a happy ending?
8 220 - In Serial47 Chapters
Nightfall
❝I hurt people; especially pretty girls like you ❞In which an innocent but broken girl foxtrots with insanity. And the music only stops when a demented man says so. ➳Criminal psychology student Tahlia Meyers finds her world in disarray after being assigned to observe an infamous serial killer, who in turn, takes an uncanny interest in the girl. [ © Cluelessdaddy 2017]•Featured in Mystery••#2 in Mystery-Thriller•
8 203 - In Serial8 Chapters
Mated To The Alpha King (Editing)
Allison is the runt of her pack, how will she react when she finds out that her mate is the Alpha King?William is not your typical Alpha King that sits in an office and does work all day. He is an outgoing King but protects his pack with his lifeWhat happens when they cross paths? Will they crack under pressure or come out conquers?Join them in their adventure called love.
8 214 - In Serial44 Chapters
Love Child
Eleanor never really stood a chance.Her mother was in love with a married man and a little bit crazy. And even though Eleanor's tired mother hated children, she was convinced that he would love her too if they just had a child together. That's how Eleanor was born. And when Eleanor didn't work, when he didn't leave his wife, she decided that one baby wasn't enough and so she had another. And that's how Casey was born. When she realized that having his children wasn't going to make him fall in love with her, she remembered just how badly she hated children. Eleanor and Casey were suddenly thrown aside by their broken-hearted mother; and then their father, being the married man that he was, completely denied their existence. Which left 8-year-old Eleanor and newborn baby Casey in foster care, hidden from the world like a blemish. As Eleanor gets older, she is forced to protect her brother from the cruel world that they live in. She doesn't want him to grow up like she did, feeling like a thrown away misfit. Eleanor learns that she needs to do whatever it takes to get her brother a better life. And that's when the trouble starts for her.By the time that Eleanor turns 22, she has been consumed by a world of lies, money, and sex. Convinced that doing the wrong thing is okay for the right reasons, Eleanor is used to living with two separate identities. When it all starts to catch up with her, Eleanor has to figure out how she is going to make it out of the mess that she's created. Poor girl. She never really stood a chance.
8 239 - In Serial35 Chapters
Taming Arrogance (MalexMale) 《COMPLETE》
Blake Benson carries an irrefutable air of sophistication about him, one that is as infuriating as it is unsettling. There's nothing worse than working for a prick... ..So what is it about Blake Benson that keeps Callum Greene coming back for more?**Please note, I own no rights to the cover photo and this book will contain MxM content. **
8 177 - In Serial55 Chapters
MR, SUNGIT MEETS MISS, PILOSOPO
Ano kayang gagawin mo kung ang napaka Sungit na tao at pilosopong tao ay nag sama. Siguro ay may magaganap sa pilipinas na world war 3 hahahaha. what do you think? What should you do if the two of them meet.. Then read this story if you want to know what happen to two of them. ☺☺Credits bookcover by:@stuck_n_silence
8 109

