《•HIDE ME FROM THE BAD BOY• [Mongolian]》[31] Дахиад нуугдах уу?
Advertisement
Дин...
Дин...
Дин...
"Бурхан минь, Клей үүнийгээ больчхож болдоггүй юм уу?" гэж би залхсан байдалтайгаар асуулаа.
"Юу? Химийн урвал яаж үүнийг өөрчилдгийг харах хэрэгтэй байна." гэсээр тэр үргэлжлүүлэн нэг уусмалыг төмрөн дээр удаанаар дусаана.
Намайг толгойгоо сэгсрэхэд түүний инээд ард сонсогдоно. "Чи яагаад дандаа энэ олон хичээлүүдээ цагийг нь тулгаж хийдэг юм бэ?"
Тэр хийж байгаа юмаа зогсоогоод над руу ойртож ирээд шуналтайгаар жуумалзан "Учир нь би сүүлийн саруудад өөрийнхөө үзэсгэлэнт охинтойгоо завгүй байсан болохоор." гэсээр намайг тэврэн зөөлнөөр үнсэв.
Клей бид хоёр үерхэж эхлээд бараг л хоёр сар болж байна.Бид хэдэн долоо хоног болзож эхэлсний дараа тэр надаас харилцаагаа илүү албан ёсны болгох уу гэж асуусан. Тэгээд л би зөвшөөрсөн юм. Мэрэдит биднийг олж мэдээд үүнийг хүндээр хүлээж авсан шүү.
Дараа долоо хоногийн тав дах бол хичээлийн сүүлчийн өдөр. Сургуулиуд ахлах ангийнхаас Нью-Йоркийн Их Сургуульд орох хүсэлтэй хүүхдүүдийг энэ хичээлийн жил дуусахаас өмнө бүртгэж авч байгаа. Нью-Йоркийн Их Сургууль (NYU) бол үргэлж миний сурахыг мөрөөддөг газар байсаар ирсэн. Клей, Аарон хоёр сагсаар явах болохоор тийшээ орохгүй.Тэгэхээр Мэрэдит бид хоёр л тийшээ явна.
"Чи NYU-д орохгүй гэдэгтээ итгэлтэй байна уу?" гэж би эрүүгээ тулсаар асуухад
"Би аль хэдийн шийдвэрээ гаргасан, хонгор минь" гээд тэр духан дээр минь үнслээ.
• • •
Өнөө өглөө коллежийнхаа байр луу очиж үзэх санаатайгаар эртлэн босов.
Шүршүүрт орсныхоо дараа үсэндээ хөнгөхөн долгион оруулаад дүрэмт хувцсаа өмслөө. Хэтэрхий их догдлоод байсан болохоор өглөөний цайгаа уусангүй. Би хараахан ахлах сургуулиа төгсөх болоогүй дахиад нэг жил байгаа ч аль болох эртхэн коллежид орвол надад л хэрэгтэй болохоор бүр ч их догдолж байна.
Нью-Йоркийн Их Сургууль үнэхээр гайхалтай юм. Сургуулийн байр нь маш том, олон жижиг кофе шопууд нь кафенуудтайгаа ойрхон болохоор хотхонд байгаа юм шиг л мэдрэмж төрүүлж байв.Мөн төв театр дээрээ одоогийн болон төгссөн оюутнуудаасаа сургуулийн талаар болон сургалтын тухай юу санал болгож байгаагаа дэлгэрэнгүй ярилцдаг юм байна.
Advertisement
"Хөөх. Тэр үнэхээр халуухан юм аа." гэж Мэрэдит шивнэсээр коридорт хэсэг бүлэг хүмүүстэй юм ярилцан зогсож байгаа залуу руу заав.
Би толгой дохисоор "Тийм ээ, би түүний хажуугаар алхаж өнгөрсөн гээд л бод." гэсээр бид чимээгүйхэн инээлдлээ.
Хагас цаг өнгөрсний дараа шинээр орж ирэх хүүхдүүд бүгд цугларлаа. Сургуультайгаа одоо албан ёсоор танилцах болохоор биднийг хоёр грүпд хувааж Мэрэдит бид хоёр өөр өөр хэсэгт оров. Манай бүлэгт арван таваас хорин оюутан байлаа. Энд өөр өөр маш олон хүүхдүүдтэй танилцах боломжтой байсан ч Мэрэдит бид хоёр ямар нэг аргаар нэг бүлэгт орчихлоо.
Хоёр цагийн турш бид дотуур байр, анги танхим, лаброториуд, амралтын хэсэг зэрэгтэй танилцав. Сурагчдад энэ үнэхээр таалагдсан харагдаж байх бөгөөд надад ч энэ сургууль үнэхээр тохиромжтой санагдлаа.
Манай бүлэгт энд сурдаг 2 хүүхэд бидэнд танилцуулсан бөгөөд тэрээр биднийг сургуулийн цайны газартай өөрсдөө танилцаарай гэв. Гэхдээ нэг цаг гэхэд концертын танхимд цугларна гэлээ.
"Тэгэхлээр хоёулаа юу идэх үү?" гэж би Мэрэдитээс асуув.
Тэр мөрөө хавчаад "Мэдэхгүй ээ. Хамгийн ойрхон газар луу оръё. Эндхийг бүтнээр нь тойрмооргүй л байна шүү."
Би утсаа гаргаж ирээд "Хүлээгээрэй би олоодхъё"
Би ойрхон зоогийн газар олох гэж хичээж байх зуур Мэрэдит бид хоёр луу алхаж ирж байгаа хүмүүсийн хоолой сонсогдлоо. "Өршөөгөөрэй" гэж нэг нь хэлэв.
"За?" гэж Мэрэдит хариуллаа.
Энд гурван залуу, хоёр охин бидний зүг ирж байв."Бид ч гэсэн та хоёртой адил шинэ оюутан. Тэгээд та нарыг хоолны газар хайж байгааг сая сонслоо.Хамтдаа хооллох уу?" гэж нөгөө залуу асуув.
Бид бие биентэйгээ харц солилцож байгаад "Тэгье." гэж би хэллээ.
"Тэгэхлээр та нарыг хэн гэдэг вэ?" гэж Мэрэдит яриа үүсгэв.
"Би Вэстон"
"Тэсса" гээд тэр инээмсэглэлээ.
"Зак" гэсээр толгой дохив.
"Алекс"
"Картер"
Би инээмсэглэсээр "Танилцсандаа таатай байна. Намайг Скайлин гэдэг."
Бид тийшээ очиход нэг их удсангүй. Дотогш ороход дүүрэн ахлах сургуулийн хүүхдүүд болон оюутнууд хооллож байлаа.
Advertisement
"Энд ширээ байна." гэсээр би хоосон ширээ рүү алхахад бүгд миний зүг даган алхав. "Энд хувцаснуудаа тавьчхаад юмаа захиалвал бидний суудлыг хүмүүс авахгүй байх."
Бид юмнуудаа ширээн дээр овоолоод хурдхан шиг оочерлож эхэллээ.
Би сэндвичээ авчхаад зогсож байтал Мэрэдит гартаа хоолоо барьсаар "Манай ширээн дээр хүмүүс суучихжээ."
Би хөмсгөө зангидсаар "Юу? Бид нар ширээн дээр юмнуудаа үлдээсэн байсан ш дээ."
"Тэгвэл тэгсэн ч тэдэнд хамаагүй бололтой."
"Инээдтэй юм. Алив суудлаа буцаж авцгаая." гэсээр ширээ рүүгээ алхав. Тэнд очиход хэсэг бүлэг залуучууд сууцгааж байлаа.
"Энд бид нар сууж байгааг харахгүй байна уу?" гэж нэг нь хэлэв.
Би нүдээ эргэлдүүлсээр "Үнэндээ энэ анх манай суудал байсан л даа." гэсээр шинэ найзууд руугаа харлаа."Та нар ширээн дээр байсан юмнуудыг маань шалан дээр унагаачхаж.Бас нэмж хэлэхэд та нар хоол захиалаагүй байна." гэв.
"Бид нар нэг хүнийг ирэхээр хоолоо захиална гэж бодож байсан юм. Одоо бид нар босохгүй."
Миний дургүй хүрч эхэлж байна. Ахлах сургуулийнхан бүгдээрээ ийм тэнэг байдаг байх аа. Коллежид бүр ч их.
"Өө алив ээ. Бид түрүүлж ирсэн байсан. Одоо бид нар гартаа хоол барьчихсан зогсож байгааг харахгүй байна уу?" гэж хэлэхэд
"Хөөе, чи миний суудал дээр суучихсан байна." гэх баргил хоолой ард сонсдов.
Хүлээ.
Би энэ хоолойг таних юм байна.
Намайг эргэж харахад бидний харц нэгэндээ туллаа. Түүнийг хараад зүрх зогсож газарт унах шиг л болов.Нүд минь томорсныг мэдэрч байна. Миний урд зогсож байгаа цайвар арьстай, хүрэн үстэй залууг хараад ам минь өөрийн эрхгүй ангайв.Гэхдээ тэр энд юу хийж байгаа юм бэ? Нью-Йоркт. Ялангуяа Их Сургуульд нь.
"Скайлор?"
"Скай, чи энд юу хийж байгаа юм?" гэж тэр хариулав.
"Би их сургуультай танилцах гэж ирсэн. Харин чи энд юу хийж байгаа юм?" гэж асуулаа.
"Тэгэхээр хоёулаа байнга тааралдах юм байна даа. Би намраас энд сурах гэж байгаа." гэсээр тэр жуумалзав.
Скайлор надтай байсан хүмүүс рүү нэг хараад ширээн дээр сууж байгаа найзууд руугаа дахин нэг харчхаад "Алив ээ, өөр газар очиж юм идье." гэхэд тэд бүгдээрээ босцгоолоо. Тэр эндээс гарахаасаа өмнө над руу нүдээрээ ирмэчхээд цааш явав.
"Ингэж нэг юм бид сууж хоолоо идэх гэж." гэсээр Вэстон инээлээ.
Бид бүгдээрээ суудалдаа сууцгааж юмаа идэж эхлэв. Мэрэдит над руу байн байн хараад байсан болохоор "Яасан?" гэж асуулаа.
"Тэгэхлээр саяны залуу хэн байсан бэ?" Чи сая яг сүнс харсан хүн шиг л байсан."
Би түүнд нүдээрээ дохио өгөхөд тэр "Өөө. Чи түүнийг надад ярьж байсан ш дээ.Хөөх түүнийг царайлаг гэж худлаа хэлээгүй юм байна шүү."
• • •
Өдрийн хоолоо идсэний дараа бид буцаж концертын танхим руу очив.Биднийг ороход хөгжим явах ба олон оюутнууд бие биетэйгээ танилцацгааж байлаа.
Скайлор наашаа ирэхийг хараад би өөр хүнтэй яриа эхлүүлэв. Үнэндээ би түүнтэй юм ярих, эсвэл түүнд харагдмааргүй байна. Мэрэдит надтай ойрхон байсан болохоор түүн рүү гүйж очоод "Мэрэдит, намайг нуугаарай!" гэж би шивнэлээ.
"Юу?" гэж тэр асуув.
"Чи намайг нуух хэрэгтэй. Би түүнд харагдмааргүй байна." гэсээр түүний араар орлоо.
"Инээд хүрчихлээ. Яагаад чамайг нуугдаад байгааг чинь- өө тэр ойртож байна, явъя, явъя." гэсээр намайг түлхэхэд бид хоёулаа ар талын өрөөнд оров.
Ар талын өрөөнөөс бүгд харагдаж байна. Эндээс хүн болгоныг ялангуяа түүнийг харахад тохиромжтой юм.
"Скайлин, чи түүнтэй ярилцах талаар бодож үзсэн үү? Юу гэх гэсэн бэ гэхлээр чи түүнээс үүрд нуугдаж чадахгүй шүү дээ." гэж Морган хэлэв.
"Би нуугдаагүй ээ.Би зүгээр л...магадгүй маргаанаас зугтааж байгаа байх."
Advertisement
- In Serial150 Chapters
I Met The Male Lead In Prison
Okay. I get that I transmigrated into an R-19 tragic romantic novel, but why is he like this?
8 1172 - In Serial49 Chapters
Hero's Undercover Aide
Akiara Nakamura's life was a living hell. After the death of her parents, her normal life started to turn upside down. She was picked and bullied by girls in her class, treated like a slave by her father's relatives and forced to do part-time job to treat her sister who is in coma.Five years passed as she got used to living like this. She was fine hoping that once her sister wakes up, she will cut ties with them and live a quite life with her sister. But her dreams were crushed after her sister's death.She lost all her hopes and attempts suicide. But instead of experiencing death she hears a voice telling her, "You have to compensate for taking your own life.""Who are you?" She asked."I am giving you my blessings to protect the girl with scarlet eyes." The voice replied.After the short conversation with an unknown being, she wakes up in a forest with her perfect unscathed body.Will she be able to survive and protect at the same time?Highest ranking#2 - shoujoai (01.2022)#2 - pastlife (01.2022)
8 124 - In Serial29 Chapters
Poetry: With a thousand words; and a million more reasons
A collection of poems produced by yours truly. My aim is to inspire people in their daily lives, maybe even relate to a person or two along the way. I like writing to relate, whilst having fun and expressing my deepest thoughts and feelings throughout my journey! I hope you enjoy reading through my poems as much as I love creating them! - TH04Rankings:#1- Poetry (17/05/22)#1- Rhyming (18/05/22)#1- Rhyme (18/05/22)#2- PoetryCollection (18/05/22)#2- ThoughtsAndFeelings (18/05/22)#3- Joyful (18/05/22)#5- Poems (18/05/22)#13- Thoughtful (26/05/22)
8 95 - In Serial16 Chapters
From a Cullen to a Mikaelson *Klaus LS* (Twilight x TVD )
Skyler Cullen is Renesmee's twin. The forgotten one. When the Volturi comes after the Cullen's Carlisle calls an old friend to come help. The Mikaelson's. When they do Klaus and Skyler grow close too each other and become very protective over each other. but when Skyler father suddenly 'loves' her things change. will she choose the Mikaelson's who love her with all there heart or the Cullen's when her own mother doesn't really like her and her aunt and father hate her with a burning passion.*has not been edited and was written by a grade 7/8*
8 220 - In Serial29 Chapters
Barron's Second Chance
*Story removed and currently being edited, with new parts added***Follow me on https://www.instagram.com/s.t.moors/ for updates Eden and Barron were highschool sweethearts until an unthinkable betrayal tore them apart. When these two meet again, will forgiveness be on the cards? Or will Eden always be the one who got away?
8 126 - In Serial51 Chapters
Destiny Untold
Amara Johansen is a wolf shifter who was raised a Nomad, her family never settling down with a pack. That all changes on the cusp of her twenty-first birthday which marks the moment a shifter reaches maturity and can recognize their fated mate. What she does not know, is that her parents chose the Onyx Moon pack knowing Amara's future mate is the Alpha and has been waiting for her. Alpha Maddox Kahale had been counting the days since he first laid eyes on his mate years prior. Their age difference meant she would need to catch up to him and he wanted to give her the space to do that. Maddox wanted his mate more than anything but, he also wanted to give her the freedom to grow into her own and fall in love with him without the pressure of knowing their bond. Even without that knowledge, Amara is instantly drawn to him. On top of adjusting to living with a pack for the first time, she also has to wrestle with her feelings and the possibility that on her twenty first birthday, she might have her heart broken if the Alpha turns out to not be hers. if that was not complicated enough, strange visions and dreams have started plaguing Amara and an attack from a rogue wolf brings up questions about her past. There is danger lurking and secrets that threaten to destroy their lives as they know it. UPDATE: Chapter 46 has been extended with a new portion added.Chapter 48 is entirely new content!Added Epilogue is entirely new as well.NOW OFFICIALLY COMPLETE WITH ADDED CHANGES!A/N This book is complete. This is a stand-alone book in a series. Every book in the Fated Mates series will follow a different character that was introduced in Destiny Untold as they find their mates. There will be LGBT pairings and the characters will come from diverse backgrounds. Representation is important to me and I like my stories to reflect that. Thank you for your time! Hope you enjoy reading ❤
8 141

