《•HIDE ME FROM THE BAD BOY• [Mongolian]》[34] Өнгөрсөнд
Advertisement
Бурхан минь, миний толгой үнэхээр өвдөж байна. Шуудхан л гараа духан дээрээ тавьж үзвэл халуурч байлаа. Өчигдөр яг юу болсныг санах гэж оролдсон ч чадахгүй нь.
"Нойрсож буй гүнж эцэст нь сэрэх шив." гэх хоолой хажууд сонсогдлоо.
Толгойгоо өндийлгөн эргэн тойрноо харвал орны хажуудах түшлэгтэй сандал дээр Скайлор сууж байх нь тэр.
"Ю-юу болсон юм?" гэж чичирсэн хоолойгоор асуухад
Тэр над руу ойртоод намайг хэсэг ажиглалаа. Тэр гараа зөрүүлсэн байх бөгөөд тохой нь өвдгөнд нь хүрч байв. "Бие нь яаж байна?"
"Тааруу." гэж хариулчхаад толгойгоо буулган гараа духан дээрээ тавив.
"Эхлээд" Тэр босоод ширээн дээрээс аяга ус, эм хоёрыг аваад надад өгөв."Үүнийг уу. Өвдөлт чинь намдана."
Эмээ ууж дуусчхаад түүнээс юу болсныг асуулаа. Скайлор санаа алдаад "Тэр уух юманд чинь хор хийсэн байсан"
Нуруугаар шууд л хүйт оргиж"Юу?" Би биеэ шалгаж үзээд "Т-тэр намайг.."
"Үгүй дээ, тэр чамд огт хүрээгүй. Би Миатай явж байгаад азаар чамайг газар ухаан алдсан байхыг хараад шууд чамайг авч явсан юм."
Үүнийг сонссоны дараа би зүгээр л чимээгүй суугаад өөрийнхөө энэ гэнэн байдлыг үзэн ядна. Яагаад үргэлж надад хамаг муу зүйлс тохиолддог юм бэ? Хэрвээ Скайлор гарч ирээгүй байсан бол тохиолдох байсан бүх муу зүйлийг дотроо бодно.
Нэг нулимс, хоёр, гурав дараа нь дөрөв сүүлдээ тоолж болохгүй олноороо урсаж байлаа. Гараараа нулимсаа арчихад Скайлор орон дээр гараад намайг тайтгаруулах гэтэл "Үгүй ээ үгүй үгүй. Би зүгээр."
"Зүгээр биш гэдгийг чинь мэдэж байна. Скай, тайвшир даа." гэсээр намайг тэвэрлээ.
Яагаад гэдгийг мэдэхгүй ч тэр нулимсыг минь бага ч гэсэн барьж байлаа. Би түүний цээжинд толгойгоо шигтгээд "Би энэ бүхнээс залхаж байна." гээд уртаар амсгаагаа гаргав.
"Чшш. Зүгээр дээ, чи зүгээр. Би чамд дахиж ямар ч муу зүйл тохиолдуулахгүй. Амлаж байна." гээд тэр духан дээр минь зөөлнөөр үнсэхэд нулимс зогсон чимээгүй боллоо.Тэр намайг улам өөртөө ойртуулахад би байж болох хамгийн аюулгүй газар байгаа гэдгээ одоо л ойлгох шиг болов.
Advertisement
• • •
"Би аав ээж хоёрын чинь санааг зовоохгүйн тулд чиний утсаар чамайг Мэрэдитийнд хонохоор болсон гэж хэлчихсэн." гээд тэр утсыг минь өгөв.
Би утсаа аваад "Баярлалаа.Нээрээ Бонни, Жон хоёр яасан?" гэж түүнээс асуув.
"Тэд чамайг сэрэхээс өмнө гэртээ харьцгаасан."
"Тог Тог"
Скайлор босоод буудлын хаалганы дурангаар харчхаад аяархан санаа алдан хаалгыг онгойлголоо.
"Тэр хаана байна?" гэсээр Клей санаа зовнисон байдалтайгаар орж ирэв.
Түүний нүд над дээр тусахад "Скайлин!" гээд гүйсээр очлоо. "Чи зүгээр үү? Юу чинь өвдөж байна?" гэж тэр асуугаад хоёр гараас минь чангаар атгав.
"Би зүгээр ээ" гээд түүнийг тэврэлээ.
Тэр Скайлорыг олж харчхаад "Хүлээ! Чи түүнийг ийм болгосон уу?"
Скайлор "Би түүнд аль хэдийн санаа тавьсан."
"Алив ээ Скайлин гэртээ харьцгаая." гээд Клей хүрмээ тайлан надад өмсүүлэв.
Би Скайлорт талархсанаа илэрхийлээд буудлаас гарахад тэрээр бид хоёр луу ширтсээр үлдэв.
• • •
Клей-ийг бэлтгэл рүүгээ явахаас өмнө би түүнтэй ярилцахаар шийдлээ. Янз бүрийн оршил ярихыг хүсээгүй тул зүгээр л шууд гол зүйлдээ оров.
"Өчигдөр чи хаана байсан юм?" гээд түүний нүд рүү эгцэлж харлаа. Тэр тээнэгэлзсэн харагдах бөгөөд юу ч хариулсангүй.Би түүнд уурласаар "Би өчигдөр гэмтсэн. Яагаад гэвэл чамайг хүлээгээд завгүй байсан болохоор."гэхэд хоолой зангирна.
"Харин миний хүлээж ч байгаагүй хүн над дээр ирсэн." би толгой сэгсрэн "Чи өчигдөр ирээгүй бас өмнө долоо хоног ч гэсэн. Тэгээд одоо надад хаагуур яваад байгаагаа хэл. Бас Ааронтой хамт байсан гэж битгий хэлээрэй би түүнийг тэр орой Мэрэдиттэй хамт байсныг мэднэ."
Дахиад л юу ч хариулсангүй. Доошоо ширтсэн хэвээр.
"Би хүлээгээд л байна."
Тэр гараараа үсээ янзлаад "Уучлаарай, гэхдээ чи үүнийг ойлгохгүй."
Би сүүлийн хэдэн сар түүнд итгэсээр ирсэн. Гэхдээ тэр надаар тоглосон гэж үү. Би худлаа чангаар инээгээд "Намайг ойлгохгүй гэсэн үү? Клей надад хэлж чадахааргүй ямар зүйл байгаа юм?"
Тэр уртаар санаа алдаад хүзүүгээ маажлаа. Тэр хэсэг чимээгүй байснаа толгойгоо сэгсрээд миний урд гарч алхан "Би явах хэрэгтэй байна"
Advertisement
"Хүлээ" гээд түүнийг зогсоох гэж оролдтол түүний цүнхнээс зарим зүйл нь уналаа.
Би хөмсгөө зангидан бушуухан тэр зүйлийг авахад савтай эм шиг зүйл байв. Би тэмдгийг нь хараад "Чи стеройд хэрэглээд байгаа юм уу?"
"Юу, үгүй ээ" тэр миний гарнаас булааж аваад цүнх рүүгээ далд хийн "Энэ бэлтгэлд хүч нэмэгдүүлдэг юм"
Би санаа алдаад "Энийг спортод хориглосон биз дээ. Клей хэрвээ чи энийг хэрэглэх юм бол сагсныхаа багаас гараад зогсохгүй Duke-ээс хөөгдөнө гэдгээ мэдэж байгаа биз дээ."
"Би албан ёсоор намар тэнд орох хүртлээ хэрэглэнэ. Үүнийг түр зуур л хаврын бэлтгэлдээ ашиглаж байгаа юм"
Би нүдээ эргэлдүүлсээр "Тэгээд энэ чинь намайг хаяж байгаа шалтгаан уу? Өөрийнхөө хүчээр сагсаа тоглож чадахгүй болохоороо эм хэрэглэж байгаа юм уу?"
Тэр энэ удаад уурлан "Скайлин чи миний тухай бас намайг яаж бэлтгэл хийдгийг мэдэх үү? Мэдэхгүй болохоор зүгээр л наанаа байж бай!" гээд тэр хурдан алхаж эхлэв.
"Клей, битгий яв" гэсээр түүний гарнаас барихад тэр намайг түлхээд "Намайг зүгээр л ганцааранг минь орхи. Ойлгосон уу?"
• • •
Би хаачих аа мэдэхгүй байж байгаад Скайлорын буудал руу очихоор боллоо. Яагаад гэдгийг мэдэхгүй ч түүнтэй ярилцахыг хүссэн юм.
Клей бид хоёрын хооронд болсон зүйлээс болоод гэртээ орж түүний царайг хармааргүй байна. Би цахилгаан шатнаас буугаад Скайлорын хаалгыг тогшив.
Удсангүй тэр хаалгаа онгойлгоод "Чи энд юу хийж байгаа юм?"
"Энэ хавиар явж байгаад л гэнэт чамтай уулзъя гэж бодсон юм. " Миний харагдах байдлаас болоод тэр намайг худлаа ярьж байгааг бараг л мэдсэн байх.
Тэр инээсээр "Мэдээж" гэсээр дотогш ор гэж дохиход би өглөөний хэвтэж байсан орон дээрээ очоод суув.
"Тэгэхээр юу болоод байгаа юм Скай?" гэж тэр асуунгаа цамцаа шүүгээндээ далд хийлээ.
Би уртаар амьсгаа гаргаад "Клей бид хоёр бага зэрэг маргалдаад л...би яах ёстойгоо мэдэхгүй байна." гэсээр би доош харан хуруугаа оролдоно.
"Хэрвээ та хоёрын маргаан чинь бага юм бол санаа зоволтгүй дээ. Та хоёр амархан эвлэрнэ гэдэгт би итгэлтэй байна." гэж тэр хариулав.
"Гэхдээ..би яагаад түүнтэй харилцаагаа ийм амархан дуусгамаар байгаагаа ойлгохгүй нь." Намайг ингэж хэлэхэд тэр хийж байсан зүйлээ орхиод над руу хариулт эрсэн харцаар харлаа. Тэр надаас тодруулж асуухад
"Магадгүй чамтай хамт байх цаг минь ирсэн бололтой"
Эхэндээ бид зүгээр л хоорондоо чимээгүй ширтэлцэж байсан бол дараа нь тэр над руу алхаж ирэв.
Тэрээр миний хажууд суугаад "Скай." Тэр нүд рүү минь хараад дараа нь уруул руу минь ширтлээ. "Би чамайг анх харснаасаа хойш л үүнийг хүссэн." Тэр намайг зөөлнөөр үнсэж эхлэн гараараа хүзүүг минь илбэнэ. Биеийн минь нэг хэсэг үүнд эргэлзэх бол нөгөө нэг хэсэг минь энэ мэдрэмжийг дуусгахыг хүссэнгүй.
"Намайг зогсоохыг хүсвэл хэлээрэй" гэж тэр шивнээд дур улам ойртов.
Түүний уруул минийхтэй аажим аажмаар уусахад биеэр минь дүүрэн цахилгаан тархах бөгөөд түүний гараас чанга атгаад үргэлжлүүлэн хариу үнсэхэд бидний уруулын хөдөлгөөн яг л нэгэн зэрэг төгс байлаа. Бидний анхны үнсэлт ийм байсан ч хэзээ ч ийм халуун байгаагүй. Тэр намайг орон дээр хэвтүүлээд уруул, хацар, доошлон хүзүүгээр үнсэж эхлэхэд би түүнийг зогсоолоо.
"Би чадахгүй нь" гэж хэлээд "Одоо цаг нь биш бололтой"
Тэр босоод намайг орноос зөөлнөөр татаад "Ойлгож байнаа. Би ингэх хэрэггүй байсан юм." гээд тэр хувцсаа янзлаад өөр тийш ээ харлаа.
"Энэ чиний буруу биш ээ" Үнэндээ би үүнийг зогсоохыг хүсээгүй ч би хэтэрхий сандарсан бололтой.
Бидний дунд хэсэг чимээгүй байдал үүсэхэд азаар би орны буланд нэгэн дөрвөлжин хайрцагтай зүйлийг олж харав. "Энэ юу вэ?" гэсээр би хайрцгийг авлаа.
"Ээж л үүнийг аваад яв гээд байсан юм." гэсээр тэр мөрөө хавчив.
Хайрцгийг онгойлговол Скайлорын багын зургууд байлаа. "Бурхан минь!" гэж би инээсээр "Энэ чи гэж үү? Үнэхээр өхөөрдөм юмаа!"
Тэр бушуухан миний гарнаас зургаа аваад "Үгүй ээ, энэ би биш"
"Тэгвэл өөр ямар зураг байгааг харцгаая" гээд би зургуудыг гүйлгэн харж байтал нүд минь нэг зүйл дээр гацчихав. Энэ байж болно гэж үү?
Энд миний таван настай байх үеийн зураг байлаа.
Advertisement
- In Serial22 Chapters
From hate, to Lust to Love
I drink hard, I play hard, I f*ck hard and I thrive hard in everything I do. I am care free. I use women like toilet papers. I don't care who gets hurt and why they get hurt. And I proceed to live happily. But my problem started when a f*cking Muslim bitch came to live next door. I have to keep my music low because the bitch has to sleep, I have to keep my f*cking inside the apartment because she couldn't soil her eyes. Well, guess what? I don't. People don't mess with me for a reason and this bitch is about to find it out.I am Robert or Rob. Whatever you choose to call me. I need a break from life. My step father kicked me out of the house for refusing to marry the man he choose for me. That is least of my problems. My problem is Rob, the moron who play heavy metal music all night, make out in the open and does a lot of things that is making my life a difficult one. He is too dangerous. He can completely destroy me. Yet..... Can life be anything but cruel? I am Amira and I about to find out. ****************************** I set to destroy her yet I destroyed myself - Rob I meant to change him and became a changed woman - Amira ************************** Please also read "A flower From Heaven (Zahra)", the story of Zainab and Stuart, the billionaire.The rogue Assassin , story of Safia, the doctor and John who kill for a living.
8 153 - In Serial38 Chapters
Without The Words (Student/Teacher)
Poppy Rose had obliviously changed her life only five years ago, resulting in the death of her mother. After grief, blame, depression and suicide attempts came a difficult case of selective mutism. Choosing not to speak ever since her mother's death, it became a habit of not vocally responding to anyone due to the shame she felt of being responsible for her mother's absence. That was until a specific adult entered her life, a man who had no intentions of creating a problem that became constant with the fact that he was her teacher, as well as her cross country coach.
8 148 - In Serial47 Chapters
Get Pucked
The plan has always been simple. Finish college and open my own bakery while supporting my best friend in his journey to the NHL.After a not-so-good experience last year, I've been avoiding most of the hockey team. That is until I finally met their newest teammate whose green eyes have been stuck in my brain ever since. Did I mention he's also my best friend's roommate?
8 112 - In Serial97 Chapters
[1] The Moshino Toy (Female!Reader x Katarina/MNLAAV:ARLTD fanfiction)
•This one is an OOC character•Gay, obviously Yuri here and your forever the star of the show, y/n.•The harem is still there, barely, because you're the star of the show•You've got one supportive friend, don't worry•You're the one that Katarina loves dearly, hurray"Katarina is cursed and You are her only cure."created by: D, G, H(Checker)
8 169 - In Serial30 Chapters
Annyeong, Soojin! [Ateez Fanfiction] ✓
{ATEEZxMC Fanfiction}[Book II of Annyeong series]Soojin gets a second chance to reunite with her friends of the past. Only that she's herself now. Her friends of the past are now idols that she worships and there's no seemingly visible label of whether they are still friends in the present. There's Ateez and there's Soojin, both the parties have no clue on what to feel and how to proceed; they are not AZ Fellaz and Daisy anymore. Amongst the hassles of reunion, emotions, dignity, life and drama, there's also the mystery that both the parties forget to pursue. The answer to that mystery is within Mystery.|||||Ateez as idols AU. Fangirl AU. Fantasy. Mystery. Romcom.Book-II
8 277 - In Serial45 Chapters
Badly Broken
We all know the cliché story of the bad boy falling for the nerdy girl, but what about a bad boy falling for another bad boy?Every Friday, Kai Yoon and Lucas Beck fight. Not only for the enjoyment of the sport, but to release the pent-up hatred they have for one another.After a drunken night, their loathe changes into something else, something new, and their school rivalry becomes insignificant. Unforeseen romance blossoms between the two, but broken families and deadly secrets prove to be perilous obstacles.Mix hidden pasts, a thirst for revenge, and an underground fight club with two of the most lethal and dangerous fighters in the state to unravel the mysteries that lay behind the badly broken.(Under editing)
8 90

