《•HIDE ME FROM THE BAD BOY• [Mongolian]》[38] Хүлээ
Advertisement
Өнгөрсөн гучин минут би эмнэлгийн орон дээр ухаангүй хэвтэж байгаа түүнийг ширтэн сууна. Чимээгүй өрөөнд зөвхөн дусал дуслах чимээ болон зүрхний хэмжигч л сонсогдоно. Би түүний хэсэг бүрийг нь судалсан ; хүчилтөрөгчийн маск, духных нь зүүн дээд талд оёсон зүсэлт, хүзүүвч, баруун хөлний гипс гээд л. Би түүний баруун гараас атгачхаад дараа нь хоёр гараараа түүнийг тэвэрлээ. Түүнийг хэзээ сэрэхийг мэдэхгүй ч сэрэх хүртэл нь хамт байхыг хүссэн юм.
Тог Тог
Эргэж харвал Чейс хаалган дээр зогсож байв. "Тэр ямаршуухан байна даа?"
"Одоогоор хэлж мэдэхгүй л юм." гэж би хариулаад Скайлор луу эргэж харлаа.
Түүний над руу ирж байгаа бололтой хөлний чимээ сонсогдов. Удалгүй Чейс хажууд минь зогслоо.
"Би түүнтэй анх яаж таарснаа санаж байна. Тэгээд би үзэн ядсан." хэмээн би тоглоом хийв.
"Тийм ээ. Би ч бас зоогийн газарт болсон үйл явдлыг санаж байна." гээд Чейс инээгээд "Тэр хүрмээ сүүлд нь цэвэрлэгээнд өгсөн шүү."
Бид хэсэг өнгөрсөн дурсамжаа ярилцаж байснаа хоёулаа чимээгүй боллоо. Би Скайлор луу хараад дахин санаа алдав.
"Энэ миний буруу байсан, Чейс." гэж нам дуугаар хэллээ.
Чейс санаа зовсон өнгөөр "Юу? Үгүй ээ. Үгүй, Скай ингэж бодох хэрэггүй." гэж хэлээд "Над руу хар Скай"
Түүн рүү эргэж харав.
"Энэ чиний буруу биш. Чи үүнийг үйлдсэн согтуу жолооч биш шүү дээ. Энэ зүгээр л золгүй явдал байлаа. Бас Скайлор гайгүй байгаад баярлах хэрэгтэй. Өөрийгөө битгий буруутга." Тэр миний нулимсыг арчаад духан дээр үнслээ. "Би чамд кофе аваад ирье."
Би нусаа татангаа толгой дохин "Баярлалаа." Түүнийг өрөөнөөс гарахыг харсаар үлдсэн нулимсаа арчлаа. Гүнзгий амьсгаа аван Скайлор луу буцаж анхаарлаа хандуулав.
• • •
"Өө харамсалтай юм. Түүнийг хурдан эдгэнэ гэж найдъя." гэж Жон хэллээ.
Би Скайлорыг эргэж эмнэлэг рүү очихоосоо өмнө ойр зуурын юм бэлдэж Жонтой утсаар ярьж байгаа нь энэ. "Тийм ээ, би ч гэсэн. Би түүний хагалгааны дараа хэсэг хажууд нь байсан ч түүнд мэдээ алдуулалт үйлчилсэн хэвээр байсан болохоор эмч намайг өнөөдөр ирээрэй гэсэн." хэмээн хэлсээр цүнхээ шүүрч мөрөндөө тавилаа.
Advertisement
"Бонниг далайн аяллаас нь ирэхээр хэлэх болно оо. Болгоомжтой яваарай Скай." гэж тэр хариулав.
"Тэгнээ. Дараа ярья." Бид бие биендээ баяртай гэж хэлээд утсаа таслав. Утсаа далд хийх зуур гараасаа халтираад унагачихлаа. Энэ надад бараг л жижигхэн зүрхний шигдээс өгсөн мэт санагдав. Ядаж байхад ур талын дэлгэцээрээ уначихсан байх юм.
"Гуйя хагараагүй байгаасай, хагараагүй байгаасай" гэж би амандаа бувтнасаар өвдөглөж суугаад утсаа авлаа. Эргүүлж харуулаад уртаар амьсгаа гаргалаа учир нь энд ямар ч хагарсан зүйл алга. Утас маань баталгаатай кейстэй байхад унагахад санаа зовохгүй харин үүнийг нь авчихвал шууд л хагарна. Энэ яг л миний бодит амьдрал шиг гэдэгт хүлээн зөвшөөрөх ёстой бололтой.
Морган өрөөний хаалга огцом онгойлгон "Скай!"
Би эргэж хараад "Чи ер нь амьдралдаа хаалга тогшиж үзэж байсан уу?"
"Мэдээж үгүй." хэмээн тэр хариулав.
Би нүдээ эргэлдүүллээ.
"Тэгэхээр Скайлор зүгээр үү?" Тэр санаа зовсон харагдана.
Би толгой дохин "Тийм ээ. Тэр зүгээр. Одоо би түүнийг эргэхээр явах гэж байна."
"Таатай хэрэг байна. Дараа над руу мессеж бичээрэй." тэр гараас минь барьчхаад өрөөнөөс гарав.
Өөрийгөө нэгтгэн амьсгаа авах гэж хэсэг хугацаа зарцуулав. Энэ бүхэн удахгүй зүгээр болно гэж өөртөө итгүүлэх хэрэгтэй.
• • •
Жейсон өглөө надад Скайлор түргэн тусламжийн тасгаас жинхэнэ өрөө рүү шилжсэн гэж хэлсэн.
Түүнийг анхтхараад би маш их санаа зовсон. Хэдий би өчигдөр энд байсан ч гэсэн түүнтэй дахиад хамт баймаар байна. Би эмнэлэгт орж ирчхээд Жейсоны хэлсэн өрөө рүү очлоо. Хаалганы цаанаас чангаар инээлдэх хоолой сонсогдсон тул хөмсгөө зангидсаар хаалга тогшив.
"Ороод ир ээ" гэх нь сонсогдлоо.
Хаалгыг нээхэд Жейсон, Кравфорд, Чейс гурав шавааралдан сууж байв. Кравфорд сандалны голд суун утсаа барих бол түүний хоёр талд Жейсон, Чейс хоёр хамт дэлгэцийг нь үзэж байлаа.
"Юу байна"
"Юу байна Скай"
"Сайн уу Скайлин"
"Мм, сайн уу?" гэж би хэлээд гайхсан байртай цүнхээ газар тавив.
Тэднийг давуулж харвал Скайлорыг цаана унтаж байхыг харлаа. Түүнийг хүчилтөрөгчийн маск зүүгээгүй байгаад баяртай байна, учир нь тэр одоо өөрөөрөө амьсгалж байгаа шүү дээ. Би түүний орны хажууд очиж зогсоод хэсэг байв. Түүний духыг гараараа илэн урдуур нь унжсан үсийг хойшлуулаад унтаж байхыг нь ажлаа.
Advertisement
Дараа нь дахиад л нөгөө гурав чангаар инээлдэв.
Би тэдэн рүү очоод Кравфордын утсыг авлаа. "Юу нь инээдтэй байна аа?" Би дэлгэц рүү харав.
"Нээрэнгээсээ яриад байна уу? Найз чинь эмнэлгийн орон дээр хэвтэж байхад та хэд comedy үзээд сууж байж байдаг!"
Кравфорд-д утсыг нь буцааж өглөө.
"Өө алив ээ Скай, энэ хөгжилтэй байна ш дээ. Бид нар энд ирээд олон цаг болж байна. Бас Скайлор өглөө сэрсэн болохоор бид бага зэрэг ярилцсан." гэж Кравфорд хэлэв.
"Юу? Тэгээд яагаад над руу залгаагүй юм! " гэсээр би тэдний гар луу цохилоо.
"Яаа!" тэд надаас бултав. "Скайлин бид тэгж бодож амжаагүй юм аа. Өглөөний зургаад бид хоолгүй байсан болохоор юун чам руу залгах тухай бодох." гэсээр Жейсон мөрөө хавчив.
"Сонирхолтой л юм." гээд би Скайлорын оронд ойрхон сандал дээр суусаар удсан ч үгүй зүүрмэглэлээ.
Нүдээ удаанаар нээсээр цаг хэд болж байгааг харах гэсээр халааснаасаа утсаа гаргаж ирэв. Би гурван цаг гаруй унтжээ. Яаж хатуу сандал дээр ингэж удаан унтсанаа ойлгохгүй юм. Би Скайлорыг шалгахаар түүн рүү эргэж хартал тэр аль хэдийн над руу хараад байж байв.
"Бурхан минь!" Би хамаг хурдаараа түүн дээр очлоо. "Яагаад хүмүүст намайг сэрээ гэж хэлээгүй юм бэ?"
"Чи унтаж байсан болохоор сэрээхийг хүсээгүй юм." хэмээн тэр хариуллаа.
Түүний хоолой урьд өмнөхөөсөө хэд дахин сул цонхигор сонсогдож байв. Гэхдээ л би түүнийг сэрсэнд үнэхээр баяртай байна. "Ямар мэдрэгдэж байна?"
"Новш шиг л"
Угаасаа ойлгомжтой шүү дээ.
"Чамайг харсандаа маш их баяртай байна." хэмээн хэлээд "Ямар нэг хэрэгтэй зүйл байна уу?"
Тэр миний гарыг барин над руу хараад инээмсэглэв.
"Надад хэрэгтэй бүх зүйл минь байна. Яг миний хажууд"
Advertisement
- In Serial79 Chapters
The Male Main's Uncle Is Openly Obsessed With Me
It was only after Su Yayan's death that she realized that she was a malicious cannon fodder female character who became a scapegoat in a Mary Sue story.
8 231 - In Serial78 Chapters
His baby girl
Willow Aburn is a shy, clumsy, innocent girl. She didn't have many friends but was kind to everyone regardless. People took advantage of her kindness but she was way too naive to notice. She was modest and very forgiving.Daire Frost is the devil in disguise. He hates any and everything, and that includes people. He has never been shown love so never experienced it. He doesn't talk much which makes his imitation look even more scarier.Daire didn't know why but found himself attached to this girl. And Willow couldn't help but smile when he was around. They were lost without each other and now they're found. Can he learn to love for her?And can he teach her to let lose?
8 203 - In Serial30 Chapters
Against the Odds
Reeling from her father's death and mother's recklessness, Delilah Sterling's life is turned right side up when she meets Hunter Carlisle, a man who almost seems too good to be true. *****Smart and capable, Delilah Sterling thought she had her future all figured out, but when tragedy strikes she finds her dreams on hold. With piling medical bills and old wounds from a past heartbreak, Delilah's life is far from what she envisioned. But after a chance encounter with the handsome son of a healthcare giant, things suddenly feel like they're falling into place. Hunter Carlisle is irresistibly charming, seemingly the perfect gentleman. But he's also from a completely different world, a world that may have more secrets than she expected. Delilah wants to believe in happily ever after, but are there some lies that love just can't overcome?[[Word count: 80,000 - 90,000]]Cover designed by Ren TBook One of the Liberty Series
8 159 - In Serial28 Chapters
Alpha Mate
When Morgan Carter's pack is under attack by rogues, the only thing she can do is leave with her young niece, Lilian, in order to get them to safety. It is then that she runs into the territory of her alpha mate, Calum Barrens. Morgan has always wanted her mate, but can she accept him when he makes a big mistake upon meeting her for the first time. Forced together in such circumstances, Morgan and Calum will have to learn to forgive and love each other if they are to stand against an enemy who wants to tear them apart.
8 287 - In Serial50 Chapters
Grace
He slowly turned to me with the meanest look I've ever seen on his beautiful face. His long legs allowed him to take three short steps towards me until we were face to face. He leaned down to reach my height and then pushed me against the wall. "I don't do relationships," he said very coldly. My heart dropped but my pride fell before my heart could reach my stomach. He resumed packing my bag. "Why not?" I asked with an attitude to appear unbothered but I really am. "Because, they're-" his sentence was cut off by gunshots. "Fuck!" He yelled then grabbed me and threw me on the floor behind the bed. _________________________Life was never easy for Grace whether it was growing up in her country or moving to New York for a better life. But life never turns out the way you think it will. She'll soon find out whether or not, if one of the most dangerous man in the city, will be able to give her what the last man couldn't. Alessandro Columbo. That's all you have to say and men will twitch out of fear. The last name alone will get you to places you could never imagine. But that last name alone, can get you killed in a heartbeat. One of the most dangerous men in New York City, can't fall in love. Right?
8 80 - In Serial49 Chapters
Highborn (Season One)
[High School Paranormal Romance] "If you ask me, life sucks ass, and according to my mother, my future is the reason she never gives me the time of day." Dude, don't ask me why my bitch of a mom sent me away. I mean, I know she has an important career or whatever, but she shipped me thousands of miles away to my aunt's house in Colorado. What the hell's up with that? Don't even get me started on the people in this weird ass town. I hate admitting this since I'm in a committed relationship, but there's these three guys. I'm not sure how to explain it, but they're freaking hot, and since I started at my new school, at least one of them is everywhere I go. I guess they're like the school Royalty or whatever, which is a huge turnoff. I told them to leave me alone, but they don't listen and it's pissing me off.Tyler is a total player and a selfish prick. Lucas is a sweetheart, but he's my cousin's boyfriend. That leaves, Justin, the golden boy. Not only does he literally have gold eyes, but I know he has a secret.The migraines have been getting worse and I've been having some weird ass reactions to people. The only thing that used to help were my pills, but they're not working anymore, and things are starting to get wacky as hell. Like, I'm seeing shit and losing my damn mind!REVERSE HAREM HIGH SCHOOL PARANORMAL ROMANCE (FOR TEENS AND NEW ADULTS)NEW EPISODES: Follow me for update announcements.(Episodes: 1200 to 3500 words)STARTED: August 30, 2019Cover Created by Me [WARNING: THIS BOOK MAY INCLUDE EXPLICIT LANGUAGE, VIOLENCE, GORE, ABUSE, INTENSE SEXUAL SITUATIONS, ALCOHOL USE, AND DRUG USE.]
8 302

