《[Completed]••Just One Day••Park Jimin••Mongolia••》~~Chapter 2~~
Advertisement
Тэр гарнаас минь хүчтэй татан өөрийнхөө цээжинд намайг наалаа. Би давхар давхар шоконд орон түүний тэвэрт 5 секунд орчим байв. Тэр намайг өөрөөсөө бага зэрэг хүчтэй түлхээд:
- Болгоомжтой бай, мангар минь! гэж хэлчихээд сургуулийн зүг алхаж эхэллээ. Түүний араас харан хоцрохдоо баруун талынхаа хацрыг бариад:
- Чи сая Жимин-ий цээжинд наалдсан уу? Би энэ хацраа хэзээ ч угаахгүй ээ... Жимин намайг мангар гэсэн үү? Бүр 'минь' гэсэн үү? Ингээд би Жимин-ийх болчихож байгаа юм байх даа? Бурхан минь ямар гоё өдөр вэ? гэж өөрөө өөртөө хэлээд Жиминий ардаас хашгаран, түүний зүг гүйлээ.
.
.
.
Хичээл дээр үргэлж өөрийн баруун хацраа илэн жаргалтай нь аргагүй инээмсэглэн сууж байлаа. Харин хоолны цаг болоход би бэлдсэн хоолоо гаргаж ирэн түүнд яаж өгөхөө бодож байлаа. Гэтэл Жимин гэнт босоход би даган босож түүнийг дуудан эргэн харуулж гарт байх савтай хоолоо түүн рүү сарвайлаа.
- Май... Энэ... өдрийн... хоол. гэж гацаж түгдэрсээр хэлэхэд тэр гарнаас минь хоолыг аваад:
- За яахав. Энэ удаад л авъя. Харин дахиж битгий ингээрээ! гээд эргэж харан нэг алхахад нь би дахин түүнийг дуудлаа.
- 5 дахад л... Зөвхөн 5 дахад л хийж өгч байя. Ээж чинь эрт явчихдаг шүү дээ. гэхэд тэр хэсэг зогсож байгаад эргэж харан над луу ойртоод:
- За тэгвэл тохирлоо шүү. гээд инээмсэглэн үсийг минь хөнгөхөн сэгсийлгээд ангиас гарлаа. Тэр болтол би хөшин байрандаа зогссоор байлаа. Энэ үнэхээр Пак Жимин мөн үү? Надад муухай ханддаг Жимин? Түүний бие зүгээр байгаа даа? Түүнтэй хоолны тухай ярьвал эсвэл хийж өгвөл тэр надтай сайхан харьцах юм болов уу? Би өөрийнхөө үсийг хөнгөхөн илээд:
- Тэр сая миний үсэнд хүрсэн үү? Oh My God! Би өмнөх насандаа Солонгос улсын баатар байсан байхаа...
.
.
.
Физикийн хичээл ангид орж байв. Ангийн ихэнх хүүхдийн толгой нь эргэж хачин царайтай болчихсон сууцгааж байлаа. Тэдний нэг нь ч мөн Жимин байв. Математикийг бодвол физик хамаагүй амархан хичээл учир би ойлгодог юм. Би урагш түүний дэвтэр лүү өнгийн хараад зогсож байтал тэр над луу харан цочиж орхилоо. Би түүн лүү харахад бид маш ойрхон байсан ч би тэвчин:
Advertisement
- Чамд асуух зүйл байвал би туслаж чадна шүү. гэхэд Жимин бага зэрэг хойшлоод цочирдсон аятай толгой дохьлоо. Би инээмсэглэн буцан суудалдаа суулаа.
.
.
20 минут чимээгүй суусны эцэст Жимин гэнэтхэн эргэж харан надаас бодлого асуулаа. Би чихнийхээ ардуур үсээ хийн түүнд зааж өгөв. Тэр үнэхээр өхөөрдөм царай гарган хошуугаа унжуулаад дэвтэр лүүгээ мөн над луу ээлжлэн харж байлаа.
Би түүн лүү харах тусам улам бүр ичингүйрэн, үсээ байн байн оролдсоор байлаа. Эцэст нь тэр бодлогоо ойлгон буцан эргэн харахдаа надад баярласанаа илэрхийллээ. Түүнийг эргэж хармагц шууд л ширээгээ дэрлэн түүний өхөөрдөм царай болон хоолойны өнгө зэргийг бодон дотроо шатаж байв. Ширээн дээр эрүүгээ тавин Жиминийг араас нь харж байгаад:
- Яа~, ингээд байх юм бол би тэсэхгүй штэ... гэж амандаа бувтнаад сандал руу нь хатган ширээндээ нүүрээ наалаа.
.
.
.
.
Хичээл таран Жиминий ард түүнийг даган удаанаар алхангаа өнөөдөр болсон гайхалтай зүйлсүүдийг бодон инээмсэглэсээр алхаж байлаа. Сургуулийн хашаанаас гармагц тэр огцом зогсон эргэж хараад:
- Би интернет тоглоомын газар луу явлаа. гэхэд би гайхаж орхилоо. Тэр надад хаашаа явах гэж байгаагаа урьд нь хэзээ ч хэлж байгаагүй шүү дээ. Энэ болоод байгаа зүйлс нэг бол бурхан намайг ивээж буйн шинж, эсвэл гэсгээх гэж байж ч магадгүй. Би түүн лүү бага зэрэг санаа нь зовсон аятай харан хөмсөг зангидахад түүний царайны хувирал эрс өөрчлөгдлөө. Би түүний хажууд очин түүний духан дээр гараа тавиад:
- Чи халуураагүй биз дээ? Эсвэл би халуураад байна уу? гээд өөрийнхөө духан дээр гараа тавьлаа.
- Эсвэл би зүүдлээд байна уу? Эсвэл чи? Яагаад өнөөдөр чи надад хэзээ ч хэлж байгаагүй үгсээ хэлж, хэзээ ч хийж байгаагүй үйлдлээ хийгээд байгаа юм? гэж хэлэн хөмсөгөө зангидлаа. Тэр хариуд нь хөнгөхөн инээгээд:
- Зүгээр л миний сэтгэл санаа гайхалтай сайхан байна. гэхэд миний царай гэрэлтэх шиг л болон түүн рүү инээмсэглэлээ.
- Ашгүй дээ. Тэгвэл надад ч бас сайхан байна. За тэгвэл битгий удаан тоглоорой. Эрт гэртээ очоорой. гэхэд тэр миний өөдөөс инээмсэглэн:
Advertisement
- За. гэж хэлээд мотоциклныхоо зүг алхаж эхлэв. Бид яг л хосууд шиг байсан нь намайг бүр галзууруулж байлаа. Түүнийг яван явтал харж зогсож байгаад дараачаар нь гэр лүүгээ буцахдаа халааснаасаа snickers-ээ гаргаж ирэн идлээ.
.
.
.
Амралтын өдрүүдээр түүнийг хараагүйдээ галзуурах шахам байлаа. Хагас мэдрэлтэйгээр хоёр өдрийг арай гэж өнгөрүүлэн нэгдэхийн өглөө урьдны адил дүрэмт хувцасаа өмсөөд, үсээ жижигхэн хавчаараар хавчин цүнхээ үүрсээр гэрээсээ гарлаа.
.
.
Хэт догдолсондоо сургууль дээр эрт ирчихсэн бололтой тийм ч их хүүхэд явахгүй байгаа харагдана. Сургуулийн үүдэн дэх сандал дээр Жиминийг хүлээн сууж байхдаа гараараа хэсэг тоглолоо. Доош харан сууж байхад хэн нэгэн нарыг халхлан урд минь ирж зогсов. Ярвайн дээш харвал өнөөх мөргөлдсөн царайлаг хөвгүүн байв. Тэр хажууд минь суун:
- Би чамайг мөргөсөндөө уучлалт гуйгаагүй юм шиг санагдаад...
- Үгүй ээ, чи гуйсан.
- Үгүй ээ, харин чи л уучлалт гуйгаад байсан, миний буруу байхад... гэж хэлэхэд нь би түүн лүү хэлээ гаргаад:
- Би амархан юм мартчихдаг юм л даа. гэхэд тэр инээмсэглэн:
- Ямартай ч намайг уучлаарай. Би замаа харж явах ёстой байсан юм.
- Зүгээр дээ, санаа зоволтгүй хэн ч бэртэж гэмтээгүй... гэж хэлэхдээ би түүн лүү огцом харцаа шилжүүлэн:
- Чи арай гэмтчихсэн юм биш биз?
- Үгүй дээ. Би зүв зүгээр. гэж хэлэхэд нь миний санаа амрах шиг болон санаа алдан толгой дохьлоо. Бидний дунд хэсэг чимээгүй байдал үүссэний дараагаа тэр ам нээн:
- Намайг Жон Жонгүг гэдэг. Би энэ жилээс шилжиж орж ирсэн юм л даа. Одоохондоо нэг ч найзгүй байгаа. гэж хэлэн инээмсэглэхэд нь би түүн лүү харан мөн инээмсэглэн:
- Хэрвээ хүсвэл хоёулаа найзлаж болно шүү? Намайг... гээд нэрээ хэлэх гэтэл Жимин явж байв. Би шууд л босон түүний нэрийг дуудан өөдөөс нь гүйхдээ эргэж харан:
- Дараа уулзъя Жонгүгаа! гэж хэлээд Жиминий хажууд очин цуг алхлаа.
- 2 хоног уулзсангүй шүү. гээд инээмсэглэхэд тэр над луу харсан ч үгүй чимээгүй алхана.
- 2 өдөр юу хийж өнгөрөөв дөө? Надад лав аймар удаан, аймар муухай өнгөрлөө. Чамайг хараагүй... гээд ярьж байтал тэр над луу хашгарч эхэллээ.
- ЧИНИЙ АМРАЛТЫН ӨДРҮҮДЭЭР ЮУ ХИЙЖ ӨНГӨРӨӨСӨН ЧИНЬ НАДАД ОГТ ХАМААГҮЙ. НАМАЙГ ЗҮГЭЭР ТАЙВАН ОРХИ. Тэгвэл би чамайг үнэхээр надад сайн гэж ойлгъё. Гуйя намайг тайван байлга. гэж хэлээд сургууль руу үргэлжлүүлэн алхаж эхэллээ. Би түүний араас гүйж очин хажууд нь алхангаа:
- Чи чинь яагаад уурлачихаа вэ? Тав дах өдөр чинь л хачин сайхан ааштай байсан биз дээ? Тэр үеийн Жимин надад үнэхээр их таалагдаж байсан шт...
- Минжи-яа~! Би чамаас гуйя. Намайг хайрласан ч хайрлаагүй юм шиг, харсан ч хараагүй юм шиг, сонссон ч сонсоогүй юм шиг байж болохгүй юу? Бид төгсөх гэж байна. Хичээлдээ анхаар! Би ч бас анхаармаар байна. гэж хэлээд эргэн явахад нь шууд л нүднээс минь нулимс урсаж эхэллээ.
- Намайг тэгж чадахгүйг чи сайн мэднэ шүү дээ, Жимин~а! гэж хэлэхдээ нүүрээ даран доош суулаа.
Тэр надад уурлаж байсан ч ингэж хэлж байгаагүй. Тийм болохоор түүнд ингэж их гомдоод байгаа байх. Тэр удахгүй зүгээр болно байх гэж найдаж байна... Найдмаар байна...
----------------------------
Үжээнээ ✌✌✌
Advertisement
- In Serial33 Chapters
World Transcending Dragon Paragon [HIATUS]
NOTE: This story is on hiatus for now. Kindly check my new story here! Yulian Starlighter was formerly an ordinary University Student. After his sudden death, he was sent decades into the future, where the world has been shaken by a heaven rending apocalypse! This is a world of strength, where the only law is the law of the jungle! For what reason did he transcend death? This world that has drastically transformed, is it really Earth or another world? Follow Yulian as he seeks answers on his path of cultivation!Tags: Xianxia, Sci-Fi, Post-Apocalypse, Time Travel, Fanfiction[Note: This story is a fanfiction that takes place in the world of Swallowed Star, a famous novel by I Eat Tomatoes. Swallowed Star ranks among IET's best works and is extremely popular in China. It is currently translated by Zebulin in Translation Nations.] NOTE: This story is on hiatus for now. Kindly check final chapter for the prologue of my new story!
8 181 - In Serial8 Chapters
Reality's Gate: Stealing The Gifts Of The Gods
One day, earth managed to create an alternate Reality Gate. However, it malfunctioned, molding our reality with the other. In this, it became commonplace to jump between worlds, create magical wonders, destroy and create with but a whim. The biggest change though came from something that was truly unique: The "gifts" given at birth. These "Gifts" given by the gods of that reality were now bestowed upon our Reality as well. Yet, there was one person who wasn't given a gift. And in a last ditch effort of The Anomalous One to fight the gods gave him a gift since the gods wouldn't. Though it was a gift for him, it was a curse for others... This is a story about The Successor of the Ouroboros, who was given the gift of thievery, the gift of taking what the gods give to others and using it for his own purposes. ___________________________________________________________________________________________________ This is not a good guy's story. This is someone filled with hate. This is someone who wants revenge against the gods who didn't give him a gift. This. Is. The. Anti-hero. Of. Anti-heroes. Cover art does not belong to me, rights go to the artist.
8 96 - In Serial11 Chapters
Silverestia Chronicles
Silverestia, a once amazing kingdom is under threat by the evil kingdom of Sheedhied. James Noah Smith decides to take matters into his own hands and stop evil and injustice once and for all. But James Noah Smith is not everything he makes himself up to be, and the path to victory is filled with wild twists and unimaginable horrors. He may have to learn a thing or two or even three if he truly wants to save his kingdom and be able to tell his tale back in his village. This is his diary. Hear what he has witnessed and experienced first-hand. Or maybe not.
8 162 - In Serial13 Chapters
Fade Away [Reapertale]
What could go wrong when your living among Gods?
8 91 - In Serial46 Chapters
daggers
- do not read !- main au is on twitter, i'm just using wattpad for the narrations
8 70 - In Serial20 Chapters
If I Fall // Fantastic Beasts
"My biggest mistake was not falling for you. It was me thinking you had fallen for me too"- Fantastic Beasts and Where to Find Them -(Book one - First Priority)(Book two - If I Fall)(Book three - Dear Happy)>> obviously I don't anything involving Fantastic Beasts. All right reserved to JK Rowling and all that good stuff
8 204

