《[Completed]••Just One Day••Park Jimin••Mongolia••》~~Chapter 7~~
Advertisement
Тэр миний гарнаас татан:
- Чи яг юу харчихаад... гээд үргэлжлүүлэх гэтэл нь би зогсоон:
- Заавал тайлбарлах шаардлагагүй шүү дээ. Би чамаас сэтгэлээ татаж авахыг хичээж байгаа. Тийм болохоор харсан ч хараагүй юм шиг, сонссон ч сонсоогүй юм шиг өнгөрөөрэй. Гуйя, хичээл зүтгэлийг минь битгий үгүй хийгээрэй. гэж хэлээд түүнээс гараа татаж аван гэрийнхээ зүг алхлаа.
.
.
Гэртээ орж ирэн түүний бэлгийг нээж үзэх эсэхтээ эргэлзэн зогсож байгаад эцэст нь онгойлгохоор шийдлээ. Жижигхэн дөрвөлжин хайрцаг мөн захидал байв. Эхлээд хайрцагийг нээвэл танил цагны жижигхэн нь байв. Ам минь хагас ангайн хурдхан шиг дугтуйт захидлыг нээн үзвэл захидал дээр:
"Би чамайг snickers-т дуртайг мэднэ. Бас надаас өөр хүн лүү битгий хараарай. Чамд өгөх гэж авсан цагны өрөөсөнг чи аваад надад бэлэглэсэн. Би маш их жаргалтай байна." гэсэн байв. Шууд л нулимс минь урсан гэрээсээ гүйн гарч Жиминийг нөгөө газартаа байгаасай гэж хүснэ. Булан эргэхэд л өнөөх газарт ирэх тул гүйхээ зогсоон удаанаар алхлаа.
Тэр цамцны минь халаасанд байсан snickers, балжингарав цэцгийг хүртэл Жимин өгсөн байж... Толгойгоо хажуу тийш болгон харахад Жимин цаашаа харан зогсож байв. Нулимс минь урссан хэвээр түүний ард очин нэрийг нь дуудахад тэр эргэн харлаа. Тэр гайхсан харагдах бөгөөд би шууд л түүнийг тэвэрлээ. Удалгүй Жиминий гар миний нуруун дээр ирэхийг мэдэрсэн юм. Жимин инээгээд:
- Дахиад л хаягдчихлаа гэж бодож байлаа шүү. гэхэд нь би түүн лүү хараад:
- Дахиад гэнэ ээ? гэхэд тэр:
- Өмнө жил урлагийн үзлэгээр хамт бүжиглэх гэж байгаад чи Ён Жэ-тэй бүжиглэх болсноо санаж байна уу? гэхэд нь би толгой дохьлоо.
- Чамайг шилжиж орж ирэхэд чинь л би чамд дурласан. Тэгээд чамтай бүжиглэх гэтэл чи өөр хүнтэй бүжиглэх болчихсон. Тэгж л би хаягдсандаа... Тэрнээс хойш чамайг сонирхохоо больсон.
- Сонин л юм тэрнээс хойш би чамайг сонирхдог болсон. гэхэд Жимин над луу харан инээгээд:
- Харин одоо чи намайг мартах гэж байхад би чамд дурлачихсан байдаг.... Нэгэнт хөрчихсөн хайр дахин бүлээцдэг юм байна тийм үү? гэж хэлэхэд нь би түүн лүү ширтсээр байлаа. Жимин миний харцнаас бага зэрэг айн:
Advertisement
- Яасан бэ? гэхэд нь би өлмийгөө өргөн түүний уруул дээр хөнгөхөн үнсэн дараагаар нь ичин доош харлаа. Жиминий нүд нь томорсоор:
- Яаж байгаа юм?
- Үнсэж байна... гэхэд тэр:
- Над руу хардаа. гэж хэлэхэд нь би ичингүйрсээр дээш түүн лүү харахад тэр над луу ойртон уруул дээр минь удаанаар хайлж урсуулах мэт үнслээ.
.
.
.
Бид гар гарнаасаа барилцан сандал дээр сууцгаана. Жимин:
- Чи яг юу харсан болоод намайг найз охинтой гэж бодоод байгаа юм?
- Би төрсөн өдрөөр чинь чамд цаг аваад гэрийн чинь үүдэнд хүлээж байсан юм. Гэтэл чи нэг охин хөтөлчихсөн ирж байсан. гэхэд тэр бодлогоширон:
- Хэдэн цагийн үед?
- 17 цаг болох гэж байсан байх.
- Сонин л юм даа? Би гэртээ бүр шөнө харьсан. Тэр үед би найзуудтайгаа байсан шиг санагдаж байна.
- Тэгээд тэр...
- Аан.... Мангархан минь дээ. Чиний бэлгийг надад дүү өгсөн. Тэгэхээр чи дүүг найз охинтой явж байхыг харсан байх. гэхэд нь миний ам ангайж орхилоо.
- Та хоёр хоорондоо адилхан уу?
- Өөр л дөө... Тэгэхдээ холоос бол адилхан харагддаг гэж хүмүүс яриад байдаг юм. гэхэд нь би Жиминий цээжинд наалдан:
- Би тэгээд дүүг чинь харчихсан болж таарч байна уу? Ёоо... Би тийм ч удаан тогтож хараагүй л дээ... Хальт харчихаад л шууд доошоо харчихсан юм.
- Гайхаж бас айсан уу? гэхэд нь би толгой дохьлоо.
- Одоо тийм зүйл болохгүй ээ... Би чиний хажууд байна. гэхэд нь би түүн лүү харан толгой дохьлоо.
- Хоёулаа үерхэлээ нуусан нь дээр үү? дэлгэсэн нь дээр үү? гэж Жимин надаас асуухад би түүн лүү гайхан харна.
- Чамд яасан нь зүгээр вэ? гэж намайг асуухад тэр:
- Надад бол хамаагүй ээ... Чиний л бодол чухал.
- Мм... хэмээн дээш харан бодолхийж байгаад түүн лүү харан:
- Нууцаар үерхэцгээе. гэхэд минь тэр над луу инээмсэглэн харж байв.
- Тэгвэл тэгье. Нууцаар үерхье. гэхэд нь би түүний мөрийг дэрлэлээ.
Advertisement
.
.
- Ингэхэд хоёулаа албан ёсоор үерхээгүй байх шүү. гэж хэлэн жуумалзахад тэр:
- Чи намайг үнсээд надтай үерхэхийг гуйсан биз дээ? гэхэд нь миний нүд томрон түүн лүү харан:
- Үнсэхлээр гуйсан болдог юм уу? За больж үз Пак Жимин. гэж хэлэн доош хараад хошуугаа унжуулан суув. Жиминий инээд хажууд сонсогдон дургүй хүрж эхлэж байлаа. Түүн рүү нүднийхээ булангаар муухай харан буцан доош харахад тэр эрүүнээс минь барин өөр лүүгээ харуулаад уруул дээр минь үнсчихэв. Би гайхан:
- Яаж байгаа юм? гэхэд тэр:
- Үнсэж байна. хэмээн намайг дуйрайн хэллээ. Нүүрэнд минь бага зэрэг инээмсэглэл тодрон:
- Мангар амьтан. гэхэд тэр инээж байв.
.
.
.
Өглөөг хэзээ ч байгаагүйгээрээ жаргалтай угтан дүрэмт хувцасаа өмсөн үсээ жижигхэн хавчаараар хавчаад бас дээрээс нь Жиминий өгсөн цагийг зүүн гэрээсээ гарлаа. Доош харан явсаар сургууль руу алхаж байхад урд хоолойгоо засах сонсогдов. Би гайхан дээш харвал Жимин зогсож байв. Би инээдээ барьж ядан хажуугаар нь зөрөхөө:
- Тэнэг. гэж хэлэн явахад тэр намайг гүйцэж ирэн:
- Хүүе... Яахаараа би зүв зүгээр байхад тэнэг болчихдог юм? гэхэд нь би мөрөө хавчин урагш харсан шигээ алхана.
.
.
Сургууль руу орон ортол Жимин хажууд зогсоо зайгүй чалчина.
- Яа~, Өнөөх их зантай, ууртай Жимин хааччихваа? Би чамайг ингэж их ярьдаг гэж мэдсэнгүй. Хэрвээ чи надтай ингэж их яриад байвал... гэж хэлээд дуугаа намсган:
- Нууц үерхэл чинь дэлгэгдчихнэ шт... гэж хэлэхэд Жимин хачин царайлчихсан байв. Түүнийг харан би ч мөн хачин царайлахад, тэр:
- Яасан? Жонгүгтэйгээ явбал сайхан байх гээд байна уу? гэж хэлэн над луу сэтгэл хөдлөлгүй харцаар харлаа. Би түүн лүү хөмсөг зангидан хараад:
- Юу гэнэ ээ? гэхэд тэр намайг сонсолгүй анги руу чиглэн явлаа. Түүний ард уурлан үлдээд ариун цэврийн өрөө орлоо. Тэр тоглоод байна уу? Үнэхээр Жонгүг бид хоёрыг хардаад байна уу?
.
.
.
Хэсэг хугацааны дараа ангидаа орж ирэхэд Жимин ямар ч хувиралгүй сууж байв. Түүн лүү муухай харсаар суудалдаа суун дэвтэр номоо гаргалаа. Удалгүй хаалгаар Жонгүг орж ирэн над руу харан инээмсэглэлээ. Жимин эргэн миний Жонгүг рүү харан инээмсэглэхийг хараад над луу муухай харна. Би тэр дороо инээмсэглэхээ болин Жонгүг ирэхийг хүлээлээ. Жонгүг:
- Яагаад намайг хаяад ирчихсэн юм бэ? Чамайг зөндөө хүлээлээ.
- Өө тийм үү? Эрт гараад ирсэн юм аа. Би чамд хэлдэг байжээ. гэхэд Жонгүг инээмсэглэн:
- Тэгэхдээ зүгээр дээ. гэж хэллээ.
- Тэгвэл ашгүй дээ. гэхэд минь Жимин инээж байлаа. Түүний араас харан хэлээ гаргахад багш орж ирж байв.
.
.
.
Газар зүйн хичээл дээр дөрөв дөрвөөрөө баг болгон суулган газрын зурган дээр ажиллуулахаар боллоо. Тэр үед Жимин, Жи На, Жонгүг бид 4 болохоор болсон байв. Жимин бид 2 бие биен лүүгээ харилцан муухай харсаар харин Жи На, Жонгүг хоёр л ярилцан хичээлээ хийцгээж байв. Жонгүг:
- Та хоёр Судан улс хаана байдаг талаар мэдэхгүй биз? гэхэд нь би Жимин лүү муухай харахад тэр ч мөн адил муухай харж байв. Бид нэгэн зэрэг шууд л Африк тив рүү заан:
- Тэнд тэнд. гэж хэллээ. Жи На:
- Хоо... Хос цаг. гэхэд нь бид гар луугаа харвал хос цагаа зүүсэн байв. Би цаг луугаа харж байгаад:
- Сонин тохиолдол вэ? Тийм ээ? гэхэд Жимин над луу харан:
- Тийм байна. Үнэхээр сонин тохиолдол байна. гэж хэлэв. Би Жимин лүү харан буцан Жонгүг лүү харвал тэр над луу гунигтай нүдээр ширтэж байлаа.
----------------------------
Эцэст нь нэг юм... All the Love.
Үжээнээ✌✌✌
Advertisement
- In Serial7 Chapters
The Marauders
It has been thirty years since the end of the brutal Andromeda War. The Andromeda Republic was barely able to defeat the Zeta Empire, and its remnants retreated into uncharted space. At first, peace has been settled across the galaxy, but over the decades, the Andromeda Republic became more and more paranoid of the Zeta Empire returning. As a result, they slowly became tyrannical and started to use terrorist tactics to maintain control across the Andromeda Galaxy. But little did they know, the Zeta Empire has secretly been preparing and growing stronger to invade the Andromeda Republic ever since their defeat. With the republic going into turmoil, it is now the perfect opportunity for the Zeta Empire to strike. After the Zeta Empire returned from uncharted space on a full-scale assault against the galaxy, the Great Zeta War has started. Two years later, both factions were at a bitter stalemate. But the Andromeda Republic decided to hire a pair of former bounty hunters; a skilled sniper and pilot Bryce Kiness, and Agnar Reise, a heavy weapons specialist, to sneak behind enemy lines to find a way to end the war. Meanwhile, one of Zeta Empire’s flamethrower specialists, Kyle Savo, goes rogue and befriends a teenage prisoner of the empire named Arrua Veronis. After making a daring escape from the Zeta Empire, they come across the two mercenaries and decide to join forces, becoming the galaxy’s most daring group of mercenaries, the Marauders!
8 147 - In Serial10 Chapters
Genesis: Journey of the Creator
after drifting away in the void for who knows how long, a lonely soul finally decided to create a world base on his memories, follow his journey to enjoy his own creation.###############$##############################meh. its my first time so its crude, if you find it unacceptable, you can just drop it if you want.
8 455 - In Serial28 Chapters
We the People Are Good to Eat
In a fatally overpopulated future Earth, all that the people have to eat is each other, and they thank God for every meal. In this world, keeping the population trimmed and the meat quota filled is every citizen’s responsibility. Gladiator type combat games are now a high school team sport. This is the students’ way of participating in both the population trimming and meat harvest. A Cheerleader/Warrior Girl discovers that certain things in this world are not the way that everybody believes. This leads to other discoveries, which might eventually turn their world upside down.
8 186 - In Serial74 Chapters
My Villain {Loki ff -hun}
Alexis Foster soha nem gondolta volna, hogy egyszer kijuthat a galaxisba, ráadásul egy teljesen idegen bolygóra. Ám amikor ez nővére, Jane kérésére megtörténik és a lány Asgardba kerül, megismerkedik az éppen büntetését letöltő, cellában raboskodó Lokival, aki fenekestül felforgatja a lány életét. Vajon a különös, bátor és talpraesett midgardi lány is képes lesz megváltoztatni a csalás és hazugság istenét? És mi történik akkor, ha a találkozásuk nem csak egy puszta véletlen? Miről szólhat az a bizonyos, titokzatos prófécia és mi történik akkor, ha egy olyan küldetésben kell részt venniük, amelyből nem biztos, hogy mindketten élve visszatérnek? A történet szereplői a Marvel Comics tulajdonában állnak, így minden jog őket illeti. A főszereplő viszont az én ötletem szüleménye, akárcsak a történet, így minden jogot fenntartok rá! A történetben lesz néhány elem, amely megegyezik a filmekkel, ám lényegében inkább a saját elképzelésem után formálom, alakítom azt, tehát nem követi magukat a filmbeli történeteket , hanem kissé átalakítva kerülnek bele események/karakterek.Kellemes olvasást kívánok mindenkinek!
8 185 - In Serial12 Chapters
A Song for the New Age
In a world where humanity has retreated to a tiny amount of land where they established the Four Major Countries as the last bastion in front of the Great Forest of Magical Beasts. Magic, Swords and Sci-fi technology merged to create the last hope of mankind. Experts are everywhere, training to achieve new heights and overcoming countless tribulations to understand the several truths of the world. Seeking power and fame, mercenaries are scattered around. But every good story has an end. The youth who transcended fate itself...Will he bring a new hope or despair? Let`s hear his song, the remains of his legend...
8 109 - In Serial89 Chapters
Ninjago: the Daughter of the Overlord
Aria Lord is the daughter of the Overlord. She lives her life like any other citizen of Ninjago, except for being the princess of darkness. After the defeat of her father she vowed to avenge him and take over Ninjago in his place. She started teaming up with other villains, but she didn't account for getting caught. She also didn't account for falling in love with the enemy.
8 285

