《[Completed]••Just One Day••Park Jimin••Mongolia••》~~Chapter 10~~
Advertisement
Жонгүгийг тэгж ярьснаас хойш бидний харилцаа нэг л өөрчлөгдөн урьдны найзууд шигээ биш тэр надаас дөлж зугтааж байх шиг санагдсан. Магадгүй тэр надаас ичиж байгаа байх. Харин надад энэ нь тийм ч ичээд байхаар зүйл биш гэж бодож байна.
.
.
.
Жиминтэй цуг сургууль руу орж ирмэгц л хүүхдүүл ийш тийш гүйлдэнэ. Бид бие биенлүүгээ харан гайхаж байгаад анги луугаа орцгоолоо. Хичээл эхлэх арай л болоогүй байтал ангийн багш гартаа цаас барьсаар орж ирлээ. Бид ч үг дуугүй түүний юу хэлэхийг хүлээнэ. Багш:
- Урлагийн үзлэг хоёр долоо хоногийн дараа болох гэж байна. Сүүлийн жил шүү хүүхдүүдээ багш нь та нарт итгэж байгаа шүү! Өөрсдөө зохицоод үзүүлчихээрэй. гэж хэлээд гараад явчихав. Багшийн энэ занд хамгийн дургүйгээ мэдэн бас урлагийн үзлэгийн удирдамж л гарсан болохоор хүүхдүүд гүйлдээд байсанд нүдээ эргэлдүүллээ. Багшийн үлдээсэн цаасыг ангийн дарга аван бидэнд уншиж өгөв. Ангийн дарга:
- Бүжиг, дуун дээр мэдээж Жимин аваад явчихна биз дээ? гэж хэлэн үргэлжлүүлэн юу хийх талаараа бусадтай ярилцана. Харин Жимин над луу эргэж харан инээмсэглэлээ. Би ч түүн рүү ичингүйрэн инээмсэглэхэд хажууд Жонгүг ирж суухыг мэдэн цочив. Жонгүг:
- Бүжгэн дээр бодвол хосоороо бүжиглэх байлгүй, хоёулаа бүжиглэх үү? гэхэд нь би гацаж орхилоо. Жонгүгаас харцаа буруулан Жимин лүү харвал тэр миний хариултыг хүлээж буй мэт над луу нухацтай харж байв. Би хариулж чадахгүй дэмий л түгдэрнэ. Энэ нь Жиминий дургүйг хүргэсэн бололтой тэр урагш харан сандалныхаа түшлэгийг хүчтэй налж байв.
.
.
.
.
Хичээлийн турш Жимин надтай юу ч яриагүй бөгөөд завсарлагаанаар уулзах газраа ч ирсэнгүй. Би Жонгүгтэй бүжиглэнэ ч гэж зөвшөөрөөгүй байхад түүнийг уурлаж байгаад бас миний дургүй хүрж байв. Ангид орж ирэхэд Жимин элгээ тэврэн муухай харан сууна. Би ч мөн адил түүн рүү муухай харж байгаад суудалдаа суулаа. Гаднаас Жи На амьсгаадсаар орж ирэн суугаад:
- Хажуу ангид Гванжу-гийн *** сургуулиас сурагч солилцоогоор нэг шинэ сурагч ирсэн юм байна. гэхэд нь би толгой дохьлоо. Хэсэг бодож байгаад өмнө нь миний сурч байсан сургуулиас хүүхэд ирснийг мэдээд огцом Жи На луу харан:
Advertisement
- Гванжу? Шинэ сурагч аа? Эрэгтэй юу? Эмэгтэй юу? гэхэд Жимин эргэж харан:
- Хүйсээр нь чи яах гээв? гэхэд нь түүн лүү муухай хараад буцан Жи На луу харан хариулт нэхлээ. Жи На:
- Эрэгтэй сурагч. гэхэд нь би таних эсэхтээ эргэлзэж байлаа.
- Танихгүй байж магадгүй л юм байна. Юу ч гэсэн харах хэрэгтэй байна. гэхэд Жимин над луу хачин харна:
- Яа~! Одоо бүр аялага чинь өөрчлөгдөөд байна! гэхэд нь би Жимин лүү хэлээ гаргачихаад ангиас Жи На-тай цуг гарлаа. Нөгөө ангийн үүдэнд ирэн хэн болохыг нь мэдэх санаатай зогсож байтал ардаас:
- Яа~, Бён Минжи. гэх дуу гарав. Намайг эргэж хармагц нүд минь аяганаасаа бүлтрэх шахам томорч байв. Тэр намайг тэврээд:
- Чамайг энэ анги байх гэж бодтол биш байж шүү. Тэгэхдээ ядаж л нэг сургууль юм даа. гэж хэлэн намайг тэврэхээ болин мөрнөөс минь барьлаа. Би гацаж түгдэрсээр:
- Х... Хусог~а? гэхэд тэр инээмсэглээд:
- Тийм ээ, би Хусог байна. Сайхан биш байна гэж үү? Хоёулаа нэг сургууль болчихлоо. гэхэд нь хэвийн төрхөндөө ороод мөрөн дээр минь байх түүний гарыг холдуулан:
- Харин л дээ. гэж хэлээд буцан анги руугаа алхахдаа урагш харвал Жимин ангийн хаалгыг налчихсан над руу болон Хусог руу муухай харж байгаад анги луу буцан орлоо. Одоо бол яалтачгүй түүний уурыг хүргэсэн гэдгээ мэдээд толгой сэгсэрсээр анги луу орлоо. Миний араас Жи На орж ирэн:
- Чамайг таньдаг юм байна штэ? Бас их царайлаг юмаа. гэхэд нь би Жи На луу хачин харан суудалдаа суулаа. Жи На намайг шалгаасаар:
- Чи яаж таньдаг юм? Найзууд байсан уу? Намайг танилцуулаад өгч болох уу? гэхэд Жимин:
- Хуучин найз хөвгүүн нь... гэхэд Жи На-гийн нүд нь томрон:
- Хуучаан? Чи чинь ийм сайхан залууг орхисон хэрэг үү? Чи хаягдсан уу? Тэр хаягдсан уу? гэхэд нь миний уур хүрч эхэллээ.
- Яа~! Өөрийнхөө хүссэнээрээ бодоод одоо амаа тат! гэхэд тэр над луу хялам хийн хараад ангиас гараад явчихав. Жонгүг:
- Хэн хэнийхээ хуучин шинэ нь гэнэ ээ? гэхэд түүний сүнс шиг гэнт гэнт гарч ирээд байгаад цочирдон зүрхээ дарлаа. Дараа нь хэвийн байдалдаа орон:
Advertisement
- Юу ч биш дээ. гэхдээ би уртаар санаа алдлаа.
.
.
.
.
Хичээл таран Жиминээс гурван алхамын зайтай ард нь яван яаж уучлалт гуйх юу гэж хэлэхээ бодон ард нь алхана. Түүнийг намайг орхиод мотоциклндоо суугаад явчих байх гэсэн ч тэр тэгсэнгүй. Нэг шалгачихаад үргэлжлүүлэн алхаж эхэллээ. Сургуулиас бага зэрэг холдмогц түүний араас дуудлаа. Хэд хэдэн удаа дуудсан боловч тэр эргэж харсангүй. Сүүлдээ түүнд гомдох шиг болон алхахаа болиод:
- Яа! Пак Жимин би чамд гомдлоо шүү. гэж хэлэн доош явган суухад тэр эргэж харан над дээр ирээд:
- Яа~ босоочээ. Хүмүүс хараад байна. гэхэд нь би түүн лүү харан:
- Яагаад надтай юм ярихгүй байгаа юм? Яагаад надад уурлаад байгаа юм? гэхэд тэр ийш тийш харж байгаад:
- Эхлээд босчих, дараа нь ярилцъя. гэж хэлэн гараа өглөө. Түүний гарнаас атган босоод алхлаа. Жимин:
- Надад хоол хийгээд өг?
- Хаана? Хэзээ? гэхэд Жимин над луу инээмсэглэн хараад:
- Одоо, манайд. гэж хэлэхэд нь би гацаж орхилоо.
- Танайд аа? гэхэд тэр толгой дохиж байв. Би цээжин дээрээ гараа зөрүүлэн тавиад:
- Ч..чи юугаа яриад байгаа юм? гэхэд Жимин над луу ярвайн хараад:
- Паах... Чи юугаа бодоод байгаа юм? Би өлсөж байна. Тийм болохоор хоол хийгээд өг л гэсэн юм. Дургүй бол яая гэхэв дээ? гэж хэлчихээд гарнаас тавин үргэлжлүүлэн алхаад эхлэв. Түүнийг уурлууж, гомдоочихсон тул түүний аашийг засахын тулд хоол хийж өгөхөөс өөр сонголт байсангүй. Түүний араас даган алхангаа:
- Заза... гэхэд тэр над луу эргэж харан инээмсэглээд мөрнөөс минь тэврэн:
- За тэгвэл манайх руу... гэж хэллээ.
.
.
.
Түүнийг өрөөндөө орон хувцасаа солих хооронд би хоолоо бэлдэж эхэллээ. Удалгүй түүнийг өрөөнөөсөө гарч ирэхэд нь:
- Жимин~а, танай давс... гээд эргэж хартал тэр дээгүүрээ нүцгэн байв.
Нүд минь байх хэмжээнээсээ хэд дахин томрон шууд л нүдээ гараараа даран:
- Ч...чи...чи цамцаа өмсөөч! гэхэд тэр наашаа ирж байгаа бололтой хөлийн чимээ гаран:
- Би гэртээ байхад энэ ямар хамаатай юм? Давс гэсэн үү? Энд байна. гэж хэлэн нүдийг дарсан байх гарыг авахад би нүдээ анин зогсож байтал нэг зүйл бариулав. Нэг нүдээ нээн харвал гарт давс бариулсан байв. Би:
- За баярлалаа. гэж хэлчихээд шууд л эргэж харан үргэлжлүүлэн хоолоо хийлээ.
.
.
.
Жимин элдэвийн зүйл ярин хажууд зогсон би харин ичсэндээ болоод түүн рүү харж бүр ярьж ч чадахгүй байв. Хоолоо хийж дуусаад Жиминийг ширээнд нь суулган аягалаж тавиад урд нь доош харан суув. Тэр идэнгээ:
- Яагаад над луу харахгүй байгаа юм?
- Яаж харах юм? Харах ч хүсэл алга. гэхэд Жимин:
- Чи тэгээд найз залуугаа харахгүй яаж амьдрах гээв? гэхэд нь түүн лүү огцом харан дараа нь бушуухан шиг доош хараад:
- Чиний найз охин чинь... Би! Тэгээд дээгүүрээ цээж нүцгэн яваад байвал чамд эвгүй байна биз дээ? гэхэд тэр юу ч болоогүй мэт:
- Би лав дуртайяа харна аа. гэхэд нь түүн лүү муухай хараад:
- Балиар амьтан. гэж хэлчихээд цамцаа аван тэднийхээс гарлаа.
.
.
.
Маргааш нь ангид Жиминийг харах тоолонд цээж нүцгэн дүр зураг нь харагдаад салахгүй хачин царайлсаар байв. Сургуулиар явахад Хусог ч тааралдан намайг улам хэцүү болгож байлаа. Хичээл тармагц бид урлагийн үзлэгээ бэлдэхээр цуглан ямар бүжиг бүжиглэхээ ярилцана. Жимин над дээр ирээд:
- Энэ жил бид нар заавал нэг дүгээр байранд орно оо за! гэхэд нь би түүн лүү гунигтай харан юу ч бодолгүй:
- Нөгөө ангид Хусог байгаа... Тэгэхээр бидэнд боломж... гээд үргэлжлүүлэх гэтэл түүний харц ууртай болсон байв. Би юу ч бодолгүй хэлсэндээ харамсан өөр тийш харах гэтэл Жимин гарнаас минь татан:
- Тэр үү? Би юу? гэхэд нь би түүн лүү гайхан харж байлаа. Тэр гүнзгий амьсгаа аван шүдээ зуугаад:
- Хусог уу? Би юу? Хэл? гэхэд нь би түүнээс айж орхилоо.
- Жимин~а? Чи намайг айлгаад байна. гэж хэлэхдээ миний хоолой чичирч байв. Тэр надаас харцаа салган:
- Болъё. гэж хэлээд босоод явчихав.
----------------------------------
Үжээнээ ✌✌✌
Advertisement
- In Serial490 Chapters
Plague Doctor
The once-bustling and noisy streets were now filled with an eerie blanket of silence. Hoarse and frenzied whispers lingered high above the heavens, and an indescribable ancient giant lurked in the shadows of the bottomless ocean. A mysterious plague had outbroken, and natural disasters wrought the Earth. Global pandemic and catastrophes had the panicked masses seeking illusory shelters from the devastation, day and night. A bloody shower poured over the land as the streaks of lightning tore across the sky, illuminating the ill-intentioned gathering of ravens above. Nevermore, nevermore, quoth the ravens. “We can see that this malformed creature has twelve pairs of ribs like humans, but also has a “transverse bone” that humans do not possess…” In the medical school, Gu Jun continued bringing down his scalpel, illustrating the abnormal thoracic structure of the malformed cadaver on the dissection table to the surrounding students. Ominous and treacherous times had descended! Truth and logic had crumbled, order warped into a frenzy. Humanity can only forge ahead through the power of intelligence and wisdom.
8 450 - In Serial7 Chapters
Yokai Academy
What does it really mean to be 'human'?Is it our intellect? Our morals? Or just a title we have associated with everything that is 'good' and 'right' in this world?Are Yokai really only the monsters everyone makes them out to be or is there more to these living myths that have reappeared in our modern times?Our protagonist Zeke will find out what really is behind the mask that they show everyone else as he attends a certain Academy...Warning!: The setting is less than original and I am trying out a new style of writing so should you find it unbearable please don't feel like you are forced to read this!
8 189 - In Serial31 Chapters
Down the Deep Blue Hole
Greetings. I would be in those situations called "reincarnated into a dungeon" sort of thing popular in novels. I mean, who would have thought that those wasps could kill. Also, what is with this tiny cave? What is with this....pool? Lake? Either way, somehow I need to find a way to survive, which should be easy right? There's nothing around anyway, what could go wrong? Oh wait, I remember now. If memory serves this strange formation was called, in my previous life,..... a Blue Hole. ------------------------------------------------------------- First time trying to write at all, unless you count school essays. Help me out and rate my writeup I wish to improve my writing skills This has been inspired by way too many fictions to list, I have no life. (Starter concept: Interactive dungeon, Evolution mechanic: The Bound Dungeon and Scale dungeon, Dungeon resource: Lazy Dungeon Master, Magic Mechanic: original, Creatures: original, Dungeon abilities: The Bound Dungeon, Lazy Dungeon Master, The Demon Lord's Urban Development, Dungeon companion: The Slime Dungeon) and many more P.S.:please read said novels as well they are pretty good.(plz pester the writers and translator to do it faster). cover image courtesy of Google Images Beware the Depths of the Deep Blue Hole
8 135 - In Serial9 Chapters
Werewolf Adventure
Although it is permissible to utilize and practice magic in the Dawn Wheel Kingdom, it is strictly illegal to use black magic or magic outside of traditional religions. It has been given the title of witchcraft by the state, and anyone who engages in its practice will face the death penalty. Garvan, an alchemist, is attempting to transform into a werewolf using his witchcraft skills. The terrifying Shadow Soldiers of the state have learned about his deed. Garvan is about to go on an unusual expedition. Image Credit: "Vampire VS Werewolf. VTda.info" by vtdainfo is licensed with CC BY 2.0. To view a copy of this license, visit https://creativecommons.org/licenses/by/2.0/
8 246 - In Serial11 Chapters
The Lost Princess (Peter Pan OUAT Fanfic)
-DISCONTINUED-Salina Nightingale was lost. Moved from foster family to foster family, Salina feels unloved and uncared for. Then one fateful night when she's about to run away Salina finds herself in Neverland.Peter Pan was lonely. The lost boys were great, but he still felt empty inside. Until he saw a young girl unconscious on the beach.
8 115 - In Serial5 Chapters
❄️My Yuki Academia(bnhaxnaruto)❄️
After the events of the reanimation jutsu during the Fourth Great Shinobi War. Haku and Zabuza had thought that their time in the land of the living is over. But then just before they ascended to the afterlife, they were met by the Sage of Six Paths and given the chance to be teleport to leave live in a new world, a world of heroes, villains and quirks as long as they take a plus one...Highest Tags:#3: Hakuyuki- August 2, 2020#6: Narutoxbnha-August 2, 2020#7: Bnhaxnaruto-August 2, 2020#8: SageofSixPaths-August 2, 2020
8 129

