《[Completed]••Just One Day••Park Jimin••Mongolia••》~~Chapter 11~~
Advertisement
- Яа~! Пак Жимин юу болъё гэж! хэмээн ангиар дүүрэн орилоход Жимин байсан байрандаа зогсож ангийн хүүхдүүд бидэн лүү гайхан харна. Би эргэн тойрноо харж байтал Жимин гараад явчихав. Нүдээ эргэлдүүлэн тэдэн лүү хальт харчихаад Жиминий араас гарлаа. Жиминийг сургуулиас гарахаас нь өмнө амжин зогсоогоод:
- Яагаад уурлаад байгаа юм? Юу болъё гэж? гэхэд Жимин нүдээ удаанаар анин дараа нь над луу хараад:
- Уурлаагүй ээ.... Хусог, Жонгүг гээд бусдаас болж бухимдацгаахаа болъё л гэсэн юм.
- Тэгээд яагаад уурласан юм шиг явах гээд байгаа юм?
- Явах гэсэн юм биш дээ. Зүгээр л гарч агаар амьсгалах гэсэн юм. Тийм болохоор битгий санаа зов? Мм? гэхэд нь би толгой дохин хошуугаа унжуулаад:
- Тэгвэл намайг тэвэр. гэхэд Жимин ийш тийш харж байгаад:
- Энд үү? гэхэд нь би толгой дохьлоо. Жимин инээмсэглээд намайг тэвэрлээ.
.
.
.
Жиминийг дахин өлсөөд байна гэсэн тул хоол хийж өгөхөөр тэднийх лүү алхаж байлаа. Энэ удаад нүцгэлэхгүй гэсэн амлалт аван явж байгаа юм. Жимин дэлгүүр орон чихэр болон ундаа аваад гарч ирэн үргэлжлүүлэн явж бараг л тэдний үүдэнд ирчихсэн байхад нэгэн охины:
- Сайн уу? Жимин~а. гэх дуу гарав. Дээш түүн лүү харвал нэг үеийнх бололтой охин байв. Намайг Жимин лүү харахад тэр хачин царайлчихсан байв. Нэг л зүйл биш болсныг мэдэн дахин тэр охин лүү харвал байдгаараа инээчихсэн зогсож байлаа. Тэр охин над луу хараад:
- Сайн уу? Намайг Пак Хи Ён гэдэг. Жиминий найз охин. гэж хэлэв. Цээжин тушаа газар атомын бөмбөг тэсрэх шиг л болон нүд харанхуйлаад ирэв. Намайг арай ядан:
- Ө..ө...ө т...тийм үү? гэж хэлэхэд тэр охин Жиминийг сугадан аваад:
- Хэдэн жилийн өмнө би Америк явчихсан юм л даа. Тэгээд Жимин минь намайг зөндөө л санасан байхдаа. хэмээн Жиминий хамрыг чимхэж байв. Уйлахаасаа өмнө тэднээс холдох ёстойгоо мэдээд:
- Би Жиминий ангийнх нь охин байгаа юм. Цуг хичээл давтах гэсэн юм. Та хоёрт ярих зүйл зөндөө л байгаа байлгүй. Би ингээд явъя даа. гэж хэлэн эргэж хараад хурдан хурдан алхлаа. Булан эрэгчихээд шууд л явган суун уйлж эхэллээ. Бодвол хүмүүс хачин харж л байсан байлгүй гэвч тэрнийг анзаарах ч сөхөөгүй бүр эхэр татан уйлж байсан юм. Хэн нэгний гүйж ирэх сонсогдон миний хажууд ирээд зогсчихов.
Advertisement
- Минжи би тайлбарлъя. гэхэд нь Жимин болохыг мэдэн явган суухаа болин бослоо. Нулимстай нүдээр түүн лүү харан мөн харцаа ширүүн болголоо. Жимин айсан мэт царай нь хувьсан дараа нь инээхийг оролдон:
- Минжи~а, би тайлбарлъя... гээд үргэлжлүүлэх гэхэд нь би түүнийг болиулан:
- Юундаа инээсэн юм? Надаар тоглох хөгжилтэй байсан уу? гэж хэлэхэд тэр миний гарнаас барихаар зэхэж байв. Түүнийг гарыг өөрөөсөө түлхэн:
- Хусог та хоёр яг адилхан.... Хөгийн амьтад. гэж хэлэн гэр лүүгээ явахаар алхаж эхэллээ. Аз болж тэр намайг дагаж уурыг минь бүр ихээр хүргэсэнгүй.
.
.
.
Хоол ч идэх хүсэлгүй болон орон дээрээ үхсэн мэт хэвтэнэ. Зөвхөн амьсгалаж байх минь л намайг амьд байгаа гэдгийг илтгэж байлаа. Ингэж хэвтэж байх хугацаанд Жимин над луу зуун удаа залгасан байх. Тэгсэн ч би утсаа аваагүй юм. Одоохондоо түүнийг харах, түүнтэй ярих, уулзахыг хүсэхгүй байсан хэрэг. Ээжийн шөнийн ээлжтэй байдаг өдөр тул түүний санааг зовоолгүй ганцаараа шаналаж чадах хугацаатай болсон юм. Байнга уйлсандаа болоод ядарсандаа ч тэр үү нүд анилдаад ирж байлаа. Яг унтдагийн даваан дээр дахин утас дуугаран ярвайсаар харвал Жонгүг байв. Гүнзгий амьсгаа аван утсаа чихэндээ наалаа.
Жонгүг: Өө унтаж байсан юм уу? Ядарчихсан байсан юм уу? гээд түүнийг надад санаа тавихад хоолой зангиран нулимс хуралдаад ирэв. Дахин гүнзгий амьсгаа аваад:
- Зүгээр дээ? Юу болсон юм? гэхэд тэр:
- Чамтай уулзах гээд... Ядарч байвал хэрэггүй дээ...
- Үгүй ээ, 10 минутын дараа уулзъя. гэж хэлчихээд утсаа тасаллаа. Босон хувцасаа өмсөөд бүлтийсэн нүдээ хар шилээр далдаллаа. Хэдий харанхуй болчихсон ч гэсэн ийм байдалтай байгааг харсан Жонгүгийн санаа нь зовно шүү дээ. Гэрээсээ гаран товлосон газраа очиход тэр ирчихсэн намайг хүлээж байв. Намайг харсан даруйдаа гайхан:
- Харанхуй шөнө юун хар шил вэ? гэхэд нь би түүнд худлаа хэлэхээр шийдлээ. Доош харан шилээ янзлангаа:
- Нүдний ханиад тусчихсан юм шиг байна. Чамд ч бас халдаачихаж мэднэ. гэхэд Жонгүг хоёр талаас минь гараараа мөрнөөс барихад би цочирдон түүн лүү харахад тэр:
- Минжи, надаас юу ч битгий нуу! гэхэд нь би худал инээмсэглэн:
- Үнэн штэ... хэмээн сонсогдох үгүйтэй хэллээ. Жонгүг санаа алдан гараа буулгаад:
Advertisement
- Урлагийн үзлэгээр...
- Хоёулаа бүжиглье. гээд түүний яриаг таслан хэлэхэд тэр:
- Үгүй ээ, чи Жиминтэй бүжиглэ.
- Тэгэх хэрэггүй байх... Хоёулаа л... гэхэд тэр дахин мөрнөөс минь барьлаа.
- Минжи! Юу ч битгий нуу гэж хэлсэн штэ! Би Жимин та хоёрыг үерхдэг гэдгийг мэдсэн. Өнөөдөр тэврэлдэж байхыг чинь харчихсан юм. Харин одоо та хоёр ярилцах хэрэгтэй байх. гэж хэлэн хажуу тийш яваад өгөхөд нь Жимин хаанаас ч юм бэ гараад ирэв. Түүнийг харсан даруй даа харцаа ширүүн болгоход Жимин хэрэг хийчихсэн хүүхэд шиг гараараа оролдон толгой гудайлгасаар над руу дөхөн ирж байв. Жимин:
- Хоёулаа ярилцъя.
- Надад чамтай ярих юм байхгүй. гэж хэлэн гэр лүүгээ буцан алхлаа. Энэ удаад Жимин араас минь гүйж ирээд гарнаас татахад нь түүн лүү хашгарч эхэллээ.
- НАДАД ЧАМТАЙ ЯРИХ ЮМ БАЙХГҮЙ ГЭЖ БАЙНА! гэж хэлэн үргэлжлүүлэн алхахад минь Жимин цочирдон байсан байрандаа зогсон үлдлээ. Булан эрэгчихээд хана налан зогсохдоо буцан харвал Жимин маш ууртай харагдаж байх бөгөөд газар хөшиглөн мотоциклндоо суугаад яваад өгөв.
.
.
.
.
Шөнө дунд нойр ч хүрэхгүй шар шувуу царайлаад байж байтал утас дуугарлаа. Танихгүй дугаар байх бөгөөд хар шөнөөр залгасанд гайхаж байлаа. Арай Жимин биш байгаадаа гэх бодол төрсөн ч танихгүй дугаараас залгаж намайг айлгахгүй байх гэсэн өөр нэгэн бодол толгойд орж ирэн өмнөх бодлыг минь няцааж байв. Утсаа аван чимээгүй сонсвол:
- Байна уу? Минжи юу? гэх танил хоолой сонстов.
- Тийм байна. гэхэд тэр:
- Юнги байна аа. гэхэд нь би нүдээ эргэлдүүлж байв. Эхлээд Жонгүг дараа нь Юнги. Жимин намайг тэнэг гэж бодоогүй л байлтай..
- Яасан? гээд дууныхаа өнгийг бага зэрэг ширүүн болговол Юнги:
- Чи яг одоо эмнэлэг дээр ирэх хэрэгтэй байна... Жимин... гээд чимээгүй болоход нь би сандарч эхэллээ.
- Жимин яасан гэж?
- Жимин мотоциклтойгоо явж байгаад осолд орчихлоо. гэхэд нь цээжин хэсэгт дахин бөмбөг тэсрэх шиг болон шууд л утсаа салган ухас хийн орноосоо бослоо.
.
.
.
Би түүнтэй ярилцсан бол... Түүний үгийг чимээгүй сонсож байсан бол... Тэр осолд орохгүй байсан... Ууртай мотоциклоо барьж явж байгаад л осолд орсон байх... Тэнэг Жимин, тэнэг Минжи! Бид хоёр хоёулаа тэнэг!
.
.
.
Эмнэлэг дээр гэрийнхээ хувцастай гутлаа ч бүрэн өмсөөгүй над луу хүн болгон хачин харна. Одоо бол энэ нь надад тийм ч чухал биш тул Жиминий байгаа өрөөг хайж олох хэрэгтэй байсан юм. Ухаан солиотой хүн шиг уйлсаар хүлээн авагч тасагт очвол Юнги өнөөх уйтгартай царайтайгаа намайг хүлээж байв. Юнги над дээр хүрч ирээд:
- Өрөөнд нь орцгооё. гэж хэлэн урд гаран алхлаа. Харин би бага зэрэг тайвшрахыг хичээн нулимсаа арчаад түүний орсон өрөө лүү нь даган орлоо. Итгэлгүйхэн шиг ор луу харвал нүдээ анин амьсгалын аппарат зүүсэн байх Жимин хэвтэж байв. Энэ үеийг хараад л нулимс минь дахин хайр найргүй урсаж орхилоо. Түүний хажууд суун гарыг нь бариад намуухан дуугаар:
- Яа~ Пак Жимин, босоод ир! Чамд хамгийн сүүлд хэзээ хайртай гэж хэлснээ ч санахгүй байхад, тэврэлтийг чинь үгүйлээд байхад, үнсүүлмээр байхад яагаад ингээд хэвтээд байгаа юм бэ! Босч ирээд надад учраа тайлбарла гэж байна. гэж хэлэн түүний гарыг дэрлээд үргэлжлүүлэн уйлж эхэллээ. Уйлж байхад түүний гар хөдлөх шиг болов. Огцом дээш харвал Жимин амьсгалынхаа аппаратаа салгачихсан инээмсэглээд сууж байв. Би гайхан гарнаас нь тавих гэтэл тэр тавиулахгүй гэсэн шиг чанга атгав. Тэр инээгээд:
- Миний тайлбарыг сонсоно гэсэн үү?
- Яа~ Пак Жимин! Чи яагаад байгаа юм? Надаар тоглоод байгаа юм уу?
- Уучлаарай, чамайг ингэж дуудахаас өөр арга байсангүй. гэхэд нь хажууд инээдээ барьж ядан байх Юнги рүү харан хажууд байсан жижигхэн дэрийг шидээд:
- ТА ХОЁР ТЭНЭГ ҮҮ? Намайг ямар их айсан гэж бодож байна! гээд Жиминий гаранд дахин нүүрээ наан уйлж эхэллээ. Жимин толгойг минь илэнгээ:
- Уучлаарай, үнэхээр их уучлаарай. Одоо би чамд тайлбарлъя. гэж хэлэв.
-------------------------------
A/N: Айлгасан бол уучлаарай намайг :'))). За одоо Жимин юу гэж хэлэх бол доо?
All the love.
Үжээнээ ✌✌✌
Advertisement
- In Serial24 Chapters
Comfort Blanket
The only thing scarier than being alone in the dark, is not being alone in the dark. Alice had always been good at keeping secrets. However, when a young man mysteriously disappears, a catastrophic series of events are triggered, threatening to upend Alice’s seemingly quiet life. Haunting memories of her past threaten to make themselves known. A childhood protector turns predator, threatening to defend her from all threats – No matter the cost. Can she navigate the dangers of the unpredictable present? More importantly, is her secret worth dying for?
8 166 - In Serial36 Chapters
Ghosts Within
Remy was the best thief this side of old Boston. Well, he used to be the best. Now, Remy's nothing but a washed up con-man turned private investigator who owes a lot of money to the wrong people. Taking one last job to scrap together enough money to get out of town, he finds himself ensnared in schemes well over his paygrade. To save his own skin, he'll need use skills long gone to rust, old acquaintances who'd just as soon see him dead as succeed, and more than a bit of luck. Ghosts Within takes place in a semi post-apocalyptic world where the lines between technology and magic are blurred and scattered cities are the last refuge of civilization. Essentially, it's Blade Runner + Ocean's 11 with the magic system from Bioshock.
8 143 - In Serial48 Chapters
The Wu Clan's Rise: Legends of the twin dragons
The Immortal Domain is a vast cosmos consisting of the Upper Realm and the Lower Realms, both of which are controlled by the Three Great Families, the Wang family, the Lui family, and the Xue family. Each one of them holds an immense amount of power that could overturn the heavens, reverse yin and yang and change the fate of anyone or anything in the Immortal Domain as they see fit. But, with all of that being said, our story doesn't start from those ancient overpowered families in the Upper Realm, it starts from one of the countless fragmented Lower Realms, called the Wither Daemon Realm, in which there was a planet named Daiyu. On this planet, heavenly prodigies that were born with one of the thirty, rare Legendary Physiques were starting to pop up like common weeds. Longwei, born into the Wu Clan while in possession of the third rank Legendary Physique, was known as one of the six monster-level geniuses on planet Daiyu. His brother Longmin on the other hand, though was a genius in his own right, had faded into obscurity since his birth and was shunned by his own father after a certain ‘incident’. This story is the supposed legends of two dragons, who, through a journey of bloodshed and betrayal led their clan to unify the Immortal Domain and stand above trillions as the highest existence. ******* If you lovely readers can't be bothered to use your eyes, you can join my Patreon and get to stream my audio chapters like everyone else. https://www.patreon.com/TSETH Discord: https://discord.gg/tEdkhmrj5g
8 143 - In Serial21 Chapters
lemons (god forgive us for our sins)
just smut. pure plain indescribable smut i hope u enjoy
8 126 - In Serial36 Chapters
Desire [Newt Scamander]
She looks up at him as he holds out his hand."You know one day, I'm going to be the one helping you up." It's 1926 and Evelyn Lois comes across a curious man with a curious case. - Newt Scamander X OC [BOOK 1] Set around film 1 [Spoilers] [NOV 22 - Currently Rewriting/Editing}
8 115 - In Serial34 Chapters
White Wolf
I am a pure white wolf. To have my talent is rare. My name is Snow and I never knew my parents. When i was little i ran away from my pack. Only cause we were attacked by another pack. They for one are called "The blood pack."#612 in werewolf 10/27/17#3 in running 5/13/18
8 138

