《[Completed]••Just One Day••Park Jimin••Mongolia••》~~Chapter 12~~
Advertisement
Жимин's POV:
Юнги бид хоёр хуйвалдан Минжиг авч ирсний дараа түүнийг харахад тэр үнэхээр их айсан, гэмшсэн мөн өхөөрдмөөр харагдаж байлаа. Түүнийг тайвшруулахын тулд миний аманд "уучлаарай" гэх үгнээс өөр үгс урссангүй. Минжи ч уйлахаа болин тайвширч Юнги биднийг үлдээн гарлаа. Минжигийн нүдэн доор томоос том хөхөрчихсөн мэт мөр байх бөгөөд энэ нь намайг гэмшүүлэхэд хүргэж байв. Минжи хойш сандалны түшлэг налан суух бол би урд нь түүн лүү өршөөл ирсэн харц шидлэн сууна.
- Минжи, тэгэхээр тэр Хи Ён бол миний үеэл. Аавын ахынх нь охин байгаа юм. Бид хоёр нэг үе, тэгээд багадаа байнга л цуг байдаг байсан болохоор би түүнтэй гэрлэх байх гэж боддог байсан. Харин том болоод бүх учрыг ойлгоод түүнд тэгж боддог байснаа хэлэхэд тэр намайг шоолж үргэлж өөрийгөө миний найз охин гэж ярьдаг болчихсон юм. Харин энэ удаад бол тэр 5 жил Америкт байж байгаад гэнт гараад ирсэн болохоор тэр үедээ цочирдоод чамд юу ч хэлж чадаагүй юм. Тэр ч бас чамайг миний найз охин гэж мэдээгүй болохоор тоглоом нь хэтэрчихсэн юм. гээд би Минжигийн гарыг атгахаар ширээн дээгүүр зөөлхөн гулгуулахад тэр ширээн дээр байх гараа буулгаад юу ч хэлэлгүй гараад явчихав. Энэ үед би хэтэрхий цочирдсон бөгөөд өөртөө үнэхээр дургүй хүрч байлаа. Тэр үедээ л ухаан ороод бүх учраа тайлбарлах ёстой байсан юм. Түүний шууд л гараад явчихдаг нь нэг бол тэр надад итгээгүй миний худлаа ярихыг сонсмооргүй санагдсандаа, эсвэл түүнд зүгээр л бодох хугацаа хэрэгтэй байгаа байх.
Удалгүй Юнги орж ирэн:
- Минжи яагаад гараад явчихав? гэхэд нь би нүдээ аниад:
- Мэдэхгүй ээ... гэхэд тэр намайг дагздан:
- Тайлбарлаж, ойлгуулж чадаагүй юм уу?
- Ууг нь чадахаараа л тайлбарлалаа. Тэгэхдээ чи намайг мэднэ дээ. гээд түүн рүү инээмсэглэхэд тэр Минжигийн өөр лүү нь шидсэн дэрийг миний мөр лүү шидээд:
- Худалч гахай минь явья. гэхэд нь би мөрөө бариад:
- Би өвчтөн штэ?
- Мөр чинь зүв зүгээр байна гэсэн шт! Ямар анх удаагаа мотоциклноос унаж байгаа юу чи? Баашлахаа болиод явцгаая? Lounge оръё. гэхэд нь би дуртай дургүй хувцасаа өмсөж эхэллээ.
Advertisement
.
.
.
.
Минжи's POV:
Түүний үгийг сонсчихоод шууд л өрөөнөөс нь гарлаа. Үеэл? Нээрээ тэдний овог нь адилхан байсан шүү дээ... Бас арай ч тийм шулуухан байна гэж байхгүй байлгүй дээ. Хэдэн жил гадаадад байж байгаад ирсэн байж шууд л найз охин нь гээд шууд хэлчих зориг ямар ч эрүүл хүнд баймааргүй юм... Үнэхээр ийм зүйл төсөөлж байгаагүй болохоор хэтэрхий цочирдсон бөгөөд надад бодох хугацаа хэрэгтэй байсан юм. Өрөөнөөс нь гараад явж байхдаа Юнгитэй тааралдахад тэр над луу нэг харчихаад гэмшсэн мэт доош харна. Түүнтэй юм ярилгүйгээр хажуугаар нь зөрөн гэр лүүгээ явлаа.
.
.
.
Ирэхдээ хар хурдаараа гүйгээд ирчихсэн болохоор ойрхон санагдаж байсан зам минь одоо эцэс төгсгөлгүй урт мэт санагдаж, ядаж байхад гадаа хүйтэн байв. Унтлаганы хувцас, ямар ч нэмэргүй нимгэн цамцтай надад ичмээр санагдан доош харан алхана. Хэдий харанхуй болчихсон байсан ч гэрэлтэй гудамж байсан юм. Гэнэтхэн хоёр гар гарч ирэхэд би цочин бас айн хашгарч орхилоо. Тэр хүн чихээ бариад:
- Ёо... Ямар чанга орилдог юм бэ? гээд над руу харахад нь би түүнийг таньдаг хүн байгаад баярлаж мөн ичиж байлаа.
- Хусог, чи намайг айлгачихлаа.
- Би байнга л чамайг айлгадаг байсан биз дээ?
- Тэр ч тийм шүү! Чи ийм орой...?
- Харин чи! Чи ийм орой унтлаганыхаа хувцастай юугаа хийж байгаа юм? Чи одоо хүртэл зүүдэндээ явдаг хэвээрээ юм уу? Тэгээд ийм хол ирчихээ юу?
- Үгүй ээ, би явахаа больчихсон. Харин өнөөдөр нэг зүйл болоод л...
- Бодвол би мэдээд хэрэггүй л байх даа? гэж хэлэхэд нь би толгой дохьлоо. Тэр гадуурх цамцаа тайлан надад нөмрүүлэхэд нь би бага зэрэг цочирдон цамцыг нь буцааж өгөх гэтэл тэр намайг болиулаад:
- Ядаж ганц удаа л ингэх боломж олгооч? гэхэд нь би түүн лүү гунигтай ширтлээ. Хусог өөрөө ганцхан подволктой үлдсэн болохоор бага зэрэг чичирхийлэн:
- За хурдан явцгаая? гэхэд нь би алхаж эхэллээ.
.
.
.
.
Амралтын өдөр байсан тулдаа л өдөр болтол унтаж чадлаа. Өөрийгөө ийм тайван унтаж байгаад гайхан мөн Жиминий үгэнд итгэсэн гэдгээ мэдлээ. Би өөрөө түрүүлж залгаж болохгүй гэдгээ санаад түүний залгахыг хүлээлээ.
.
.
.
17 цаг болсон байхад тэр над луу нэг ч удаа залгаагүй байгаад дургүй хүрэн байж ядаж байлаа.
Advertisement
.
.
.
18 цаг.
.
.
.
19 цаг.
.
.
.
20 цаг. Пак Жимин чи ч үхсэн дээ! Утсаа аван түүн лүү залгах гэтэл дуудлага ирэв. Мэдээж Жимин байлаа. Дуудуулж дуудуулж салгадагийн даваан дээр нь аваад хариу хэлсэнгүй. Тэр:
- Минжи юу? гэхэд нь нүдээ эргэлдүүлээд:
- Хэн рүү залгах гэж байгаад над руу залгачихсан юм?
- Чам руу л залгах гээд...
- Тэгээд над руу залгасан юм бол, яагаад асуугаад байгаа юм? Яав? Завгүй байхад... хэмээн уурласан мэт худлаа жүжиглэж гарлаа. Жимин:
- Чамтай уулзах гээд.
- Өө... Харин л дээ...
- Минжи гуйя, гараад ир? Би үүдэнд чинь байна.
- За тэгье дээ... Гарахаас биш... гэж хэлчихээд утсаа таслан орноосоо ухас хийн бослоо.
.
.
.
Гэрээс гарахад тэр хана налчихсан зогсож байв. Түүнийг харан дургүй байгаа мэт дүр эсгэн ийш тийш харж байлаа. Түүнийг над дээр ирэхэд нь би:
- Сонсооч?... гээд үргэлжлүүлэх гэтэл тэр намайг зогсоон:
- Үгүй ээ, чи эхлээд сонсож бай! Хоёулаа сарын турш анх эхэлсэн шигээ байя? Тэгэхдээ би чиний араас үхэн хататлаа гүйе? Тэгээд чи сарын дараа шийдээ хэлчих? Тэгээд л болоо? Зөвхөн сар? гэж хэлэхэд нь би бодож байлаа.
Уул нь би Жиминийг шууд уучлаж байна гэж хэлэх гэж байсан. Гэвч тэр өөрөө энэ санааг гаргаж надад санал тавьсан болохоор би боломжийг ашиглаж түүнийг араасаа үхэн хаттал нь гүйлгэнэ.
- За яахав тэгье. гэхэд түүний нүд нь сэргэн миний гарнаас атгаад:
- Нээрээ юу? За тохирсон шүү! Би сарын турш чиний араас сайн гүйх болно оо! гэж хэлэхэд нь золтой л инээчихсэнгүй. Намайг инээдээ тэвчихийн тулд өөр зүйл бодож байх хооронд Жимин:
- Одоо харин чамайг Хи Ён-той танилцуулъя? гэхэд нь өнөөх миний амьдралыг сүйрүүлэх шахсан охин зогсож байв. Тэр намайг өөрийг нь үсдээд авчих байх гэж бодсон шиг надаас хол зогсож байлаа. Түүний нүд нь ийш тийш харан соруултай сүүгээ ууж байх үе түүнийг үнэхээр өхөөрдөм харагдуулж байв. Хи Ён соруулаа амнаасаа салгаад:
- Тэр үед намайг уучлаарай. Чамайг нээрээ л ангийнх нь охин юм болов уу? гэж бодоод баахан юм ярьчихсан чинь би дараа нь энэнд амиа тасдуулах шахсан. гээд Жимин лүү зааж мөн хошуугаа унжуулж байв. Үнэхээр эрх охин бололтой. Жимин түүн лүү ярвайн:
- Хэндээ эрхлээд байгаа юм? Аав чинь энд алга! гэхэд тэр Жимин лүү муухай хараад дараа нь над луу инээмсэглэн харан:
- Одоо албан ёсоор танилцъя. Намайг Пак Хи Ён гэдэг. Жиминий үеэл. гээд гараа сунгахад нь би гарыг нь атгаад:
- Намайг Бён Минжи гэдэг. Жиминий ангийн охин мөн найз охин нь. гээд инээмсэглэхэд тэр ч мөн адил инээмсэглэж байв. Хи Ён:
- Би бас танай ангид орох гэж байгаа болохоор таагүй дурсамжаа мартацгаагаад сайн найзууд болъё. гэхэд нь би толгой дохьлоо. Түүний бага зэрэг эрхийг нь эс тооцвол үнэхээр дажгүй ааштай хөөрхөн охин байсан юм.
.
.
.
Жимин надад чихэр шоколад барьсаар ирнэ. Би харин түүнийг тоохгүй нүднийхээ булангаар харсан шигээ алхацгааж байлаа. Бүтэн сарын турш ийм байна гэхээр гоё юм шиг санагдаж байв.
.
.
.
Ангидаа орж ирэн сууж байтал Жонгүг орж ирэн надад эвгүй санагдаж эхэллээ. Харин Жонгүгт эсрэгээрээ байгаа мэт надад улам л наалдан их зүйл ярьж байлаа. Хичээл орох дөхөхөд багш Хи Ён-ыг дагуулсаар ангид орж ирэв. Намайг түүн лүү инээмсэглэхэд тэр ичингүйрэн инээж доош харна. Би хажуу тийш харвал Жонгүг амаа ангайчихсан Хи Ён луу харж байв. Би түүний эрүүнээс нь түлхэн:
- Хөөе, наад шүлсээ арч! гэхэд Жонгүг над луу харан амаа арчаад:
- Би яасан юм? Яагаа ч үгүй шт? гээд тэнэг царай гаргаж байв. Би түүн лүү жогтой харан сууж байхад багш:
- Өөр нэг сурагч Гванжу-гаас сурагч солилцоогоор ирж байгаа юм. Харин хоцорч байх шиг байна. гэхэд нь би багш луу харан:
- Гванжу? гэхэд багш толгой дохив. Удалгүй багш:
- Өө ирчихлээ. Сурагч солилцоогоор ирсэн сурагч Ким Намжүүн. гэж хэлэхэд нь би уулга алдаж орхилоо.
- Чөтгөр гэж!
---------------------------------
A/N: Хи Ён эцэст нь Жиминий үеэл болж таарлаа шүү. :')))) Харин Намжүүн гэх нөхөр яагаад Минжи-г уулга алдуулах болсон бэ? Санаа оноо байна уу? :'))))
All the love.
Үжээнээ ✌✌✌
Advertisement
- In Serial10 Chapters
Terrortorial
Dead yet not dead. Blood but not mine. Carnage all around, destruction throughout time. I'll take this here land and put down a sign. Fight if you want but this territory mine! A simple verse that conveys my feelings, I'll protect what is mine regardless of the opposition. I am Z and I will thrive.
8 59 - In Serial131 Chapters
Stardust Universe
Set in an alternative world where magic and modern soceity coexist. Infinitum Energy became the main source of energy to most things in this world. This energy can be found anywhere but especially on many of these people. They call these people, wizards. Besides having the basics of magic, each wizard also has their own unique ability which differs from others. Some may inherit from their family, and some may also inherit from an ancient race way before the dawn of wizards. Several months have passed since the end of his magic high school and Cyclone White, one of the few young wizards that has inherited the unique ability of a dragon after some slight setbacks now faces a brand new challenge in the form of university life. Enrolling into Infinity Academy leads to him encountering a whole different set of new friends, foes and even in between. How will the extroverted introvert overcome all of these new challenges? Join White as he uncovers the many mysteries of the world filled with Infinitum Energy.
8 146 - In Serial11 Chapters
Divine Quest
David woke after his last day to find 12 gods requesting they undo their mistake. Tasked with breaking seals on their power, He must find out where those old strengths lie and how to grant it back to their original owners, all while dealing with a land left on its own devices for too long.
8 117 - In Serial9 Chapters
I wish I was Her
based on heatherstory about Shun Kaido and his new discovered feelings for Kubayasu Aren story is based off of heather by Conan Gray some of the lyrics will be in this book .Decide to do a KuboKai story sense there is not a lot of those FINISHED UwUCharacters in here are not mine!!! Only the ones I created thanks for reading bye uwu
8 162 - In Serial8 Chapters
Chosen Path
Based on the 2004 movie game, what if Peter chose to be Spider-Man more often and end up with Black Cat rather than Mary Jane? It may seem that things are finally about to turn good for Peter, little does he know though that the villainous Doc Ock is still out there and is about to activate the new fusion reactor which threatens to destroy not only those close to Peter, but to the whole city.
8 171 - In Serial190 Chapters
Reincarnation: I Married My Ex's Brother (6)
"Marry me. Once we're married, I will be loyal to you for life-as long as you keep me alive."Qiao Jiusheng was pushed into the water by her older twin sister, had her identity stolen, losing her old love and life. With no other choice, she seeks out Fang Yusheng, the blind man rumored to have no interest in women. With blank and empty eyes, he says, "Sure."In her past life, she was betrayed by her sister and trapped in the basement. Her tongue was cut off as she watched her sister take her place, winning overall her loved ones, marrying her lover of six years, and starting a family with him. Now that she's back to a time before it all went wrong, Qiao Jiusheng escapes from the river and goes to her boyfriend's older half-brother. She puts on a mask and marries him, to fight their common enemy. The wheels of fate begin to spin, and the severed threads of destiny are once again entwined... Before their wedding, he tells her, "Don't peek at me so openly just because I'm blind and can't see you." On the night of their wedding, he tells her," You don't have to dress like a bear. I don't care for women." Half a year after their wedding, just because she gives another man another look, Fang Yusheng covers her laptop, phone, bedside drawers, desk, and wallet with nothing but his selfies.This book is a Chinese novel written by Imperial Songs and he deserves all the credits for it. Link for the original novel will be provided at the end of the book.
8 302

