《[Completed]••Just One Day••Park Jimin••Mongolia••》~~Chapter 13~~
Advertisement
Ughh... Эхлээд Хусог, одоо Намжүүн. Яаж нэг сар тэрэнтэй нэг анги байх болж байна аа? Арай гэж тэднээс салахад дахиад наалдчих гэж...
.
.
Намжүүн өөрийгөө танилцуулахдаа над луу "Чиний амьдралыг дахин там болгоно доо" гэсэн шиг харж байв.
Танилцуулж дуусаад хойш суухдаа өнөөх зэвүүн инээмсэглэлээр инээчихээд зөрөн суудалдаа суулаа. Намайг санаа алдахад Жонгүг:
- Саяны залуу яасан эвгүй харцтай юм бэ? гэхэд нь би толгой дохилоо.
- Тэгээд орж ирсэнээсээ хойш чам руу л хараад байлаа. гэхэд нь би дахин толгой дохив.
.
.
.
Завсарлагаан болж ангийн ихэнх хүүхдүүд гарцгаан харин Жимин надад идэх юм авахаар явсан байлаа. Ширээгээ дэрлэн хэвтэж байхад урд хэн нэгэн нь ирж суухад Жиминийг ирсэн байх гэж бодоод дээш хартал нөгөө чөтгөр ирээд суучихсан байв. Намжүүн:
- Сайн сууж байсан уу?
- Тийм ээ, маш сайн байсан.
- Ашгүй дээ, чамайг их санаж байлаа шүү. гээд инээмсэглэхэд нь миний зэвүү хүрч эхлэж байв.
- Ууг нь Хусог энэ ангид, харин би Хусогийн одоо байгаа ангид орсон нь дээр байсан юм. Тийм ээ? Та хоёр ч бас буцаж нийлэх магадлал ихтэй байх байсан.
- Битгий тэнэг юм яриад бай! Буцаж нийлэх ээ? Бидний хооронд дахиж тийм зүйл болохгүй. гэхэд тэр миний гарнаас чангаар зуураад авав. Би гараа татаж авах гэж оролдоход тэр улам л чангалан намайг өвтгөж байлаа.
- Чи мэдэх үү! Хусог чамаас салснаас хойш шал өөр хүн болчихсонг... хэмээн шүд зуун хэлж байв.
- Бидний салалт миний буруу биш, та нарын буруу. гэхэд тэр гарнаас зуурахаа болин, ширээн дээр байх дэвтэр номыг минь газраар нил тараагаад:
- Чи их олон юм ярьдаг болчихсон байна. Удахгүй чи хуучин хэвэндээ орно оо! гэж хэлээд ангиас гараад явчихав. Түүний атгалтнаас болж өвдсөн гараа хэсэг элж байгаад газраар тарсан ном дэвтрээ аван янзаллаа.
.
.
.
Хичээл тараад гэр лүү харьж байхад Жимин над луу санаа нь зовсон мэт харна. Би түүн лүү инээх аядаад:
- Яасан? гэхэд тэр:
- Царай чинь цав цагаан болоод, уруул чинь хөхөрчихсөн байна. Бие чинь зүгээр биз дээ? гэхэд нь би толгой дохьлоо. Жимин угаасаа итгэхгүй шүү дээ.
- Болохгүй ээ, эмнэлэг явцгаая?
- Хэрэггүй ээ, ээжийн эмнэлэг дээр л очих нь ойлгомжтой. Тэгээд ээжийн санааг зовоочихно штэ?
- Орой ядарч ирэхэд нь санааг нь зовоосноос одоо очоод эм бичүүлж аваад харьцгаая? Гуйя, Минжи миний үгэнд ор?
- Тэгээд чамтай очвол ээж буруугаар ойлгоно шт...
Advertisement
- Буруу биш шүү дээ. Манай ээж ч бас тэнд байгаа юм чинь тэднийг өдрийн цайны цагт нь оруулангаа хоёулаа уулзья?
- Тэгвэл би чамайг ээжид "Энэ бол миний араас гүйдэг хүүхэд" гэж танилцуулна шүү! гэхэд Жимин хачин царайлаад:
- Яа~! Юу гэнэ ээ?
- За... хурдан эмнэлэг явцгааяа! гэж хэлэн түүнийг чирч эхэллээ.
.
.
.
Эмч намайг бага зэрэг халуунтай байна гэдгийг дуулгасаны дараа хэд хэдэн эм бичиж өглөө. Бичиж өгсөн эмнүүдийг нь Жимин надад авч өгөөд ээж дээрээ очихыг санал болгов. Би гадаа байхдаа өөртөө итгэлтэй байсан ч одоо бол сандарч байлаа.
- Жимин~а, энэ удаад хэрэггүй байх аа... Би айгаад байна.
- Яагаад? Юунаас айгаад байгаа юм? Манай ээж чамайг бариад идчихгүй, бас би хажууд чинь байна. гэж хэлэн гарыг минь барихад би бага зэрэг тайвширсан ч түгшүүртэй хэвээр байлаа. Энэ удаад Жиминд эрхлэж байгаад аргалаад гарчихья гэсэн санаа олоод түүнд эрхлэж, хэлээ хазан ярьж эхэллээ.
- Жимин~а, би дадахгүйнээ. Гуйдын? Дараа уулдъя? гээд өрөвдөлтэй царай гаргахад Жиминий нүүр нь улайчихав. Тэр инээн мөн үсийг минь бага зэрэг сэгсийлгээд:
- Айхтар охин. За тэгьеэ, дараа уулзъя. гэж хэлээд хөтлөн эмнэлэгээс гарах гэж байхад араас Жиминийг дуудав. Биднийг эргэж хармагц зүрх минь зогсохоо шахлаа. Түүний ээж зогсож байв. Би Жиминий ард орон хөтлөлцсөн байх гараа салгах гэтэл тэр улам чанга атгаад ээж лүүгээ очихдоо намайг чирж байлаа. Тэр:
- Өө ээж, ажилтай байна уу? гэхэд ээж нь мөрөө цохингоо:
- Сая л дуусаж байна. Одоо цайгаа ууна. гэхэд Жимин над луу эргэн харж инээмсэглэлээ. Түүнийг харчихаад шууд л нүдээ анин чимээгүй зогсоно.
- Бён сувилагчийн охин мөн үү? гэхэд нь би дээш харан түүнд бөхийн мэндэллээ. Жиминий ээж инээд алдаад:
- Хөөрхөн охинтой гээд байсан үнэн юм аа, та хоёр нэг анги байх аа? гэхэд нь би толгой дохиход Жимин хөтлөлцсөн гараа дээш өргөөд:
- Ээж. гэхэд тэр бидэн лүү гайхан харж байв.
.
.
.
Бид эмнэлэгийн цайны газарт орж ирэн ээж болон Жиминий ээж нар өөдөөс минь харан сууцгааж байлаа. Би тэдэнд мэдэгдэлгүй Жиминий хөл рүү хөшиглөн чичирч байх гараа зангидаж байв. Жимин миний гарыг атгахад ээж нараасаа санаа зовон тэдэн лүү харахад ээж инээгээд:
- Би мэдээд байсан юмаа. Энэ охин нэг л өөр болоод байсан юм. гэхэд Жиминий ээж:
- Харин манай хүү ч бас инээд алдаад л байдаг болчихсон юм. Ийм л учиртай байж. гэж хэлэхэд нь үнэхээр ичиж үхмээр санагдаж байлаа. Жимин:
Advertisement
- Бид үерхээд удаагүй ч удахгүй ахлах сургууль, дараа нь их сургуулиа төгсөөд шууд л хуримаа хийгээд хүүхэдтэй болох болохоор эртнээс бэлдэж байгаарай. гэхэд нь түүнийг нүүрэн дундуур нь цохиод авмаар санагдаж байв.
- Яа~... гэхэд Жиминий ээж:
- За тэгьеэ, тэгье. Бён сувилагч... Бишээ худаа? Эртнээс бэлдэж эхлэх хэрэгтэй юм байна шүү! гэхэд ээж инээд алдан:
- Тийм байна. Пак сувилагч... Та нар гэр бүлээрээ манайхаар нэг зочилоод гараарай. Та бүхнийг сайхан дайлъя. гэхэд Жиминий ээж толгой дохин тэд инээлдэж байв.
.
.
.
.
Тэдэнд бөхийчихөөд эмнэлэгээс гарангуутаа шууд л Жиминийг зодож эхэллээ.
- Чамд ичих булчирхай гэж алга уу? Хурим аа? Хүүхэд ээ? Галзуурчихсан юм уу?
- Эртнээс л хэлээд ойлгуулчихсан нь дээр штэ? Тийм биз дээ?
- Үгүй ээ, тийм биш.... Ер нь чи нэг сар миний араас гүйдэг хөвгүүн л байна биз дээ? Тэгээд яагаад ээжтэй минь танилцчихав? Чи яаж чадав аа?
- Хөөе, би гомдлоо шүү?
- Гомдохгүй юу чи! гэж хэлээд гэрийнхээ зүг алхаж эхэллээ. Энэ удаад Жимин үнэхээр гомдчихсон бололтой араас минь ирсэнгүй. Түүнийг надад гомдсон би ч бас хариу гомдон эргэж ч харалгүй явлаа.
.
.
.
Орой ээжийг гэрт ирэхэд түүнтэй байхаас ичээд байсан тул шууд л зөрөн дэлгүүр гарч зайрмаг аван сандал дээр суун идэж байв. Суугаад байх уйтгартай санагдсан тул бага зэрэг алхахаар шийдлээ. Замын гэрэл дуусч харанхуй хэсэгт очиход айдас нэмэгдэн буцах гэтэл урд минь нэг хүн гараад ирэв. Тэр хүнээс бултан өөр талаар нь явах гэсэн ч дахин хүмүүс гарч ирсээр намайг хананд шахаж байлаа. Би чичирсэн хойлоогоор:
- Надаас холд, яах гээд байгаа юм? гэхэд тэдэн дунд танил хоолой сонсогдож байлаа.
- Зиа... зиа... Бён Минжи. Ийм орой юу хийж яваа юм? гэхэд тэдний нэг нь миний цамц болон өмднөөс минь татаж байв.
- Ким Намжүүн! Чи надаар яах гээд байгаа юм! гэхэд нэг нь намайг ханатай наалдуулан гуяыг минь илж эхэллээ.
- КИМ НАМЖҮҮН! гээд намайг орилоход хажуу талаас хэдэн залуус гарч ирэн:
- Та нар юу хийгээд байгаа юм? гэж хэлэхэд тэд надаас холдон өнөөх залуус руу харлаа. Намжүүнтэй цуг явж байсан нөхдийн нэг нь:
- Та нарт хамаагүй болохоор зүгээр арилж үз! гэхэд нь өнөөх залуусын нэг:
- Харваас жоохон юмнууд л байх юм! Харин та нар өөрсдөө арилцгаа! гэхэд тэд зодолдож эхлэв. Үүнийг харах надад үнэхээр аймшигтай байсан тул газар суун өвдөгөө тэврэн суулаа. Удалгүй хэн нэгэн гарт минь хүрэхэд би айн дээш харвал ах хэдий ч царайлаг залуу өөдөөс минь харж байлаа. Тэр:
- Зүгээр үү? Саяны залуус явчихсаан... Чамайг гэмтээгээгүй биз? гэж хэлэхдээ тэр надад босоход минь туслав. Би босоод хувцасаа янзлангаа:
- Үгүй ээ, гэмтээгээгүй. Тусалсанд баярлалаа. гэж хэлэн бөхийгөөд явах гэтэл тэр гарнаас минь татан:
- Одоо ганцаараа явбал бас аюултай тиймээс би чамайг хүргээд өгье. гэхэд нь би түүн лүү гайхан харсаар байв. Өнөөх ах залуу эргэж харан нөгөө хүмүүсдээ:
- Та нар орж бай! Би араас чинь очьё. гэж хэлээд намайг гэр лүү минь хүргэж өгөхөөр явлаа.
- Ийм орой ганцаараа гэрээсээ хол юу хийж явж байсан юм?
- Зүгээр салхилаж байсан юм. Гэнт л тэд нар гарч ирээд намайг айлгачихлаа.
- Дахиж ганцаараа битгий орой үдшийн цагаар яваарай. Эмэгтэй хүүхдэд аюултай шүү! Найз залуу эсвэл бие хамгаалагчтай болсон цагтаа л яваарай. гэж хэлэхэд нь би инээчихэв.
- Хөөрхөн юм аа! гэж түүнийг хэлэхэд би бүр ичиж орхилоо.
- Мартсанаас танилцъя, намайг Ким Согжин гэдэг. Жин убба гэж дуудаж болно шүү. гэхэд нь би гарнаас нь барин инээмсэглээд:
- Бён Минжи. гэхэд тэр:
- Минжи? За ойлголоо. Минжи ингээд ор доо? Болгоомжтой байгаарай. гэхэд нь би түүнд бөхийгөөд:
- Үнэхээр их баярлалаа. гэхэд тэр инээмсэглээд яваад өгөв.
.
.
Гэртээ орж ирэхэд ээжийн санаа нь зовсон бололтой үүдэнд сууж байв. Ээж:
- Чи чинь хаашаа яваад ирдэг хүүхэд вэ? Утсаа ч орхичихсон.
- Уучлаарай, утсаа авахаа мартчихаж. Дахиж ингэхгүй ээ. гэхэд ээж намайг тэврээд:
- Ирсэн л бол болоо доо. гэхэд нь би ээжээс салан өрөөнд нь оруулан хэвтүүлээд өөрийнхөө өрөө лүү орлоо. Утсаа шалгавал ээж болон Жиминээс олон дуудлага ирсэн байлаа. Жимин лүү эргүүлэн залгавал удаж байж утас нь авав.
- Ямар удаж байж авдаг юм бэ? гэхэд өөдөөс шал танихгүй хоолой ярьж эхэллээ.
- Амрыг эрье? Та Пак Жиминий асран хамгаалагч мөн үү? гэхэд нь би сандарч орхилоо.
- Тийм ээ, мөн байна.
- Та *** дүүргийн цагдаагийн хэлтэсээс Пак Жиминийг батлан дааж авна уу? гэхэд нь би:
- За гэж хэлчихээд утсаа тасаллаа.
----------------------------
A/N: Намжүүн бол Хусогийн сайн найз нь гэхдээ асуудалтай. Жин бол сайхан сэтгэлт убба. :'))) Таалагдаж байна уу?
All the love.
Үжээнээ ✌✌✌
Advertisement
- In Serial35 Chapters
A guy reincarnated as a sloth and is too lazy to be a protagonist
Hey, so do you also love a Story about people getting isekai’d into another world into a body of a monster that can evolve? Yea, sucks that most of them are either Harems (honestly, at first I was like "weird flex but okay", but now every fucking story that looks like it could go somewhere just throws the MC a new love interest every 3 chapters or so), or idiots that trust the first human they see to not kill them. Also, is it just me, or do most of them evolve into a human-ish Form way too fast? I mean what is the point of a monster MC if the guy is practically just an overpowered human? Well, after like about 3 years I am kinda running out of good stories, so I'm gonna try to make one myself. It's probably gonna be pretty bad to be honest, but it has no harem so it is already better than 3/4 of novels out there. And I haven't even started yet! But to be serious now: The story is about a pretty lazy guy who reincarnates as a sloth....I haven't really planned more for now... well, good luck to me I guess. Also I am not sure if I want this to have blue screens yet... I mean they look pretty neat but personally I'm kind of sick of them. PS: If you wondered, no I am not the person that took the photo of a sloth with sunglasses...god, that dude must be living the Life...
8 222 - In Serial55 Chapters
The Academy
Nicholas Stryder is finally leaving the space colony he grew up on. He has passed the mysterious exam, and gained entrance into the illustrious Academy. Do well at the Academy, and he can finally complete his dream of becoming a DRED Knight, and protect mankind from an alien species that threatens the entire universe. There is only one problem...who will protect him as he goes through the next four years at the Academy?
8 228 - In Serial9 Chapters
Apollyon, The God of Chaos.
The old tales passed down generation by generation speak of a time where Heroes from earth went on to fight the Demon Lord in the Mirror Land but one person is always forgotten. A mystery person who gave the habitants of Earth the weapons capable of destroying cities with the slash of a sword and who gave the Demon's the capability of using destructive magic. With this, the mystery person caused a long cycle of war which is exactly what he wanted. It gave him power, it put everything into a constant state of Chaos and this Chaos is what kept him going. It gave him strength. This person was Apollyon, The God of Chaos. This will be a story of twists and turns as Apollyon tries to return to his former glory. All rights to the picture used go to Razerblade07, a user on Deviant Art. You can find the original picture at https://razerblade07.deviantart.com/art/Ram-Skull-138068340
8 82 - In Serial15 Chapters
Dinosaur Reborn
Darkness, Darkness, shell. Wait, shell? Your MC is reborn into a world, with only some magic and a dungeon core on his side Watch Ryan/Ascendant learn to survive in this new world as a Dominator A typical reborn/iseki story, but maybe some evolution and definitely magic.
8 71 - In Serial44 Chapters
Reborn As Future Trunks
A anime fan reincarnates as Future Trunks with a few special abilitiesNote I don't own dragon ball, bleach or garden of sinners
8 151 - In Serial80 Chapters
Different Love In The Mafia World
-After her painful past she managed to escape and turn from a weak girl into one of the powerful mafia leaders. She is not even aware of what will happen to her in the future and what troubles she will get into. Find out by reading the story.. "Different Love In The Mafia World".
8 146

