《[Completed]••Just One Day••Park Jimin••Mongolia••》~~Chapter 15~~
Advertisement
.
Зохиогчийн талаас:
Өмнөх нэг сарын хугацаанд тэдний харилцаа үнэхээр гүнзгийрсэн бөгөөд бие биенийгээ ойлгодог болж ирсэн юм. Тэд бүжгээ бэлдэнэ гэх нэрийдлээр үргэлж уулздаг байсан нь тэднийг ойртуулахад тус болж байв. Нэгхэн сарын хугацаанд гэхэд Жонгүгийн сэтгэл Хи Ён луу бүтэн эргэсэн байлаа. Харин удахгүй тэр Хи Ён-д сэтгэлээ илчлэхээр шийдсэн юм. Юуны түрүүнд мэдээж Минжитэй зөвлөлдөх хэрэгтэйг тэр мэдэж байгаа учир тэднийх луу явж байв. Тэд уулзалдан гадаа хүйтэн байсан тул ойрхон байрлах coffee shop-д орлоо. Тэд халуун шоколад уунгаа ийн ярилцана.
Жонгүг: Минжи? Жимин та хоёр хэр байна даа?
Минжи: Гэнтхэн яасан сонин юм асуудаг юм бэ?... Сайн байгаа...
Ж: Мм... гэж хэлэн шоколаднаасаа нэг балгаад:
- Минжи би Хи Ён-д сэтгэлээ илчилчих үү? гэхэд нь Минжи халуун шоколадандаа түлэгдэх шахлаа. Минжи түүн лүү гайхан харж дараа нь түүний гарыг атгаад:
- Жонгүг~а? Чи Хи Ён-д сайн болчихсон хэрэг үү? гэхэд тэр толгой дохьлоо.
- Аа.. Нээрээ юу? Би үнэхээр та хоёрыг тохирно гэж боддог. гэхэд Жонгүг ичин инээмсэглэхдээ:
- Тийм гэж үү? гэж хэлэхэд нь Минжи итгэлтэй нь аргагүй толгой дохин:
- Би ч бас түүнийг чамд сэтгэлтэй гэж бодож байна. гэхэд Жонгүг үнэхээр их ичсэн бололтой инээсээр байлаа.
.
.
.
.
Тэд ярилцаж дуусаад Жонгүг Минжиг хүргэж өгчихөөд цагаа харвал 17 цаг болж байв. Гадаа өдрийнх шигээ хүйтэн биш байгаад баярлан бас түүний толгойд "Өнөөдөр биш бол хэзээ ч үгүй" гэсэн бодол орж ирлээ. Тэдний ярилцлагын үр дүнд тэр хэтэрхий зоригтой алхам хийх гэж байв. Тэр яг одоо Хи Ён-той уулзаж сэтгэлээ илчлэхээр шийдсэн юм. Хи Ён-той 19 цагт уулзахаар болзоод тэр болтол өөрийгөө бэлдэж эхэллээ. Тольны тусгалд өөрийгөө харан юу гэж хэлэхээ туршиж байв. Нэг бол хэт ширүүн, нэг бол хэт нялуун болчихоод байсан нь түүний дургүйг хүргэж байлаа. Түүнд дахин цаг байхгүй тул гадуурх хувцасаа аван гэрээсээ гарлаа. Болзсон газраа ирэн хүлээх зуураа тэр өөрөө өөртөө хайрын дуу дуулж өгөв. Дурлалдаа шатан түүний хоолойноос хамгийн сайхан үгтэй дуунууд эгшиглэж байлаа.
Advertisement
.
.
Удалгүй түүнийг хэн нэгэн цочооход Жонгүг эргэж харвал бусад өдрөөсөө илүү хөөрхөн болчихсон мэт байх Хи Ён зогсож байв. Хи Ён инээмсэглээд:
- Ийм гоё дуулдаг гэж мэдээгүй юм байна. гэхэд Жонгүг дагзаа майжингаа:
- Ah... Чи сонсчихсон юм уу? гэж хэллээ.
.
.
Жонгүг сэтгэлээ илчлэх тохиромжтой мөчөө хүлээн хэсэг хугацаанд ярилцлаа. Хи Ён уртаар амьсгаагаа гаргаад:
- Өнөөдөр их сайхан өдөр байх чинь... Маргааш бүр л гоё болох гээд байна. гэхэд нь Жонгүг инээмсэглэсэн хэвээр:
- Ямар нэгэн сайхан зүйл болоо юу? гэхэд Хи Ён нүүрэндээ маш томоор инээмсэглэл тодруулан:
- Тийм ээ, маргааш миний найз залуу Америкаас ирэх гэж байгаа. гэж хэлэхэд нь Жонгүг чихэндээ итгэсэнгүй. Тэр буруу сонсчихсон гэдэгтээ итгэхийн тулд:
- Найз залуу? хэмээн дахин лавлан асуулаа. Гэтэл түүний чих худал сонсоогүй гэдгийг батлан Хи Ён толгой дохих нь тэр. Жонгүгийн царай тэр дороо барайн Хи Ён-ий ярьж буй зүйлс зүгээр л урсан өнгөрч байлаа.
.
.
.
Минжи's POV:
Жимин бид хоёрыг ангид орж ирэхэд Хи Ён аль хэдийн ирчихсэн байв. Би Жиминд юу болсон тухай бүгдийг хэлсэн болохоор тэр намайг Хи Ёнтой ярилцахаар үлдээлээ. Би Хи Ён дээр очин:
- За тэгээд юу болов? гэхэд Хи Ён над луу гайхан хараад:
- Найз залуу минь арай ирэх болоогүй. гэхэд нь би инээд алдан түүнийг гарыг хөнгөхөн цохиод:
- Ийм хурдан уу? Заза... гэхэд тэр над луу гайхан харсан хэвээр:
- Чи ингэхэд Alex-ыг мэддэг юм уу? гэж хэлэхэд нь би гайхаж орхилоо.
- Alex гэж хэн юм?
- Миний найз залуу. гэхэд нь би түүнээс бага зэрэг холдон:
- Тэгээд Жонгүг??
- Жонгүг яасан гэж? гэхэд нь түүн лүү харалгүйгээр:
- Хоёулаа дараа ярилцъя. гэж хэлээд түүнийг ангид үлдээн орхин явлаа. Багш нарын өрөө лүү орон ангийн багшийг хайж олоод Жонгүгийн талаар асуулаа. Багш:
- Ээж нь түүнийг өвдсөн гэж хэлсэн. гэхэд нь үргэлжлүүлэн юм асуулгүй бөхийгөөд гарав. Жимин над дээр ирэн:
Advertisement
- Тэд яасан?
- Яагаачгүй. Жонгүг сэтгэлээ ч илчлээгүй юм шиг байна. Бас Хи Ён гадаад найз залуутай бололтой.
- Найз залуу? Бүр гадаад аа? Авга ах ч уурлах байх даа...
- Тэр яах вэ? Жонгүг өвдсөн гэж байна.
- Eh? Нээрээ юу? Тэгвэл би очиж түүнд туслах хэрэгтэй байх?
- Хонгор минь над луу хар! гэж хэлэн түүнийг өөдөөсөө харуулж зогсоож байгаад:
- Чамд өвдсөн хүн асарсан удаа байгаа билүү?
- Ээж маань сувилагч, тэр намайг өвдөхөд зөндөө удаа асарч байсан...
- Тойруулалгүй шууд хэл. гэхэд тэр доош хараад:
- Байхгүй ээ...
- Тэгвэл би явсан нь дээр байх...
- Үгүй ээ, цуг явцгаая?
- Хичээл...?
- Нэг удаа зүгээр дээ? гэж хэлэн бид бие биен лүүгээ харан инээмсэглээд ангиас гадуурх хувцас цүнхээ аван сургуулиас гарлаа.
.
.
.
Жонгүгийнд.
Жимин бид 2 тэднийд ирэхэд ээж нь хаалга тайлсан бөгөөд биднийг ирсэн даруйд баярлан хүүгээ бидэнд даатгаад ажил руугаа яаран явлаа. Бид түүний өөрөө лүү орвол тэр орон дээрээ хэвтэж байх бөгөөд нүүр нь хувхай цайчихсан хар хөлс нь цутгачихсан байж байв. Алчуур аван хүйтэн усанд базаад духан дээр нь тавьхад түүний нүд арай гэж нээгдэж байлаа. Тэр хөнгөхөн инээгээд:
- Та хоёрыг... Үгүй ээ, Жиминийг ирнэ гэж бодсонгүй. гэхэд Жимин:
- Минжи явъя гээд гуйгаад байсан юм. гэхэд Жонгүг инээж байлаа. Хэд хэдэн удаа халууныг нь бууруулах гэж алчуур сольсны дараа тэр арай гайгүй болж байв.
- Өчигдөрхөн зүгээр байсан байж яагаад гэнтхэн өвдчихдөг байна. хэмээн намайг уурсахад Жонгүг:
- Гадаа 3 цаг суучихсан юм аа..
- Муу тэнэг! гэж Жиминийг хэлэхэд тэд бие биелүүгээ харан Жонгүг:
- Харин тийм ээ, би ёстой тэнэг... гэхэд нь би арагш Жимин лүү харан түр гарч байхыг хүслээ. Жимин ч хэлсэн ёсоор минь өрөөнөөс нь гарлаа. Би Жонгүгийн гарыг атган:
- Өөдрөг байгаарай. Хи Ён чиний амьдрал биш байсан бололтой. Дахин өөр охин гарч ирнээ надад итгэ.
- Мм.. Одоохондоо бол охидуудаас хол баймаар байна. Дахиж шаналахаас айж байна. гэхэд нь би хэсэг чимээгүй боллоо. Доош харан:
- Намайг бас уучлаарай. Би Хи Ён-ыг чамд талтай гэж бодсоноос болж чи бас шийдвэртэй итгэлтэй болсон шүү дээ.
- Зүгээр дээ... гэж хэлэн атгасан байх гаран дээр минь өөрийнхөө гарыг тавьлаа. Энэ үед хаалга тогшин Жимин орж ирж байв. Гартаа аягатай зүйл барьсан байв. Жимин буруу харан түүнийгээ орны хажууд байх жижигхэн ширээн дээр тавин:
- Эм уух хэрэгтэй. гэхэд нь би:
- Тийм шүү эм уу! Босоод ир. гэж хэлэн түүнийг бага зэрэг өндийлгөн эмийг нь өглөө. Тэр бүгдэнг нь уучихаад:
- Яа~ Бён Минжи, чи ер нь надтай үерхэхгүй яасан юм? гэхэд Жимин намайг хүчтэй гэгч нь татан босголоо. Тэгээд худлаа инээд алдан:
- Яа~! Чи чинь халуундаа дэмийрээд байна уу даа? Ер нь чамд эм уулгах гэсэн хүн нь би байхад яагаад миний найз охин луу хандраад байгаа юм. гэхэд Жонгүг түүн лүү харан:
- Тэгээд чи надтай үерхэх гээд байгаа юм уу? гэхэд Жимин хоолойгоо засаад:
- Одоо унт унт! Унтаж байж дээрдэнэ. гэж хэлэн Жонгүгийг хөнжил рүү нь шигдүүлээд нүүрийг нь бүтээж тавиад над луу харан:
- Гарцгаая! гэж хэлэв. Бид ч тэдний өрөөнөөс гаран зочны өрөөнд нь буйдан дээр сууцгаалаа.
- Хоёулаа Жонгүгт сайн найзууд байцгаая? гэж намайг хэлэхэд тэр:
- Угаасаа л сайн найзууд шүү дээ... гэхэд нь би түүний мөрийг дэрлэн санаа алдлаа.
---------------------------
A/N: Ahh... Удсанд уучлаарай. Миний онгод гэгч нь хаа нэг тийшээгээ явчихсан байсан юмаа :')) Тэгээд Жонгүгийг ийм өрөвдөлтэй байлгаж байгаад уучлаарай :'((
All the love ❤
Үжээнээ ✌✌✌
Advertisement
- In Serial182 Chapters
Harbinger of Destruction (an EVP LitRPG)
Hirrus Callabryn is cursed. Afflicted. Infected. He’s also aware. For once. After a player-led event turns his once peaceful town into a band of ravenous monsters, Hirrus obtains a sentience usually unobtainable by non-player characters. It might be a gift of the gods, or a mistake, but Hirrus doesn’t care. It means he can track down and find the players responsible and stop them from doing it again. Thing is, players don’t like their plans being interrupted. And in this game, there’s no resurrection until the weekly reset. Will Hirrus be able to cut a path of destruction across the land to get his revenge, or will the players be able to overwhelm him and bring him to justice?
8 252 - In Serial29 Chapters
Hunger for affection
"I'm hungry" This thought haunts the head of Rin Shin, a beastly hybrid throughout her unfortunate life. In a region where human dominance ruled over other races, she was the undesirable fruit of a slave and her master. Since she was little she was sold many times for various reasons, but nowhere did she receive affection, if not hatred and disgust, and the only thing that saved her from the greatest misfortune was her luck and discretion. But now when her mind was fed up with everything, she was sold as the lowest ranking servant to the most prestigious but dangerous place in the region, the crown prince's palace. It is in this place where the opportunity for freedom will finally be presented in exchange for being able to resist several years of servitude. But can she get her freedom?. "I will be posting this story on scribblehub.com too" Timeline: the false master of death (at the same time) | not related The folly of a failed magician (at the same time) | not related The ice queen and the nobody (prequel) | not related 7 envoid of the end (at the same time) | little related
8 94 - In Serial11 Chapters
The Great Demon Slayer Gatsu-be
It is an age of Cultivation, and battle-weary Chi-Wei Nic moves to the village of West End, where he discovers that his neighbor is the eclectic grandmaster Gatsu-be Jai. As he and Gatsu-be become acquainted, Nic is thrown into a world full of demon killing parties, guild politics, and unrequited love. Gatsu-be, though at the height of his cultivation, yearns for the love of a woman who chose another man. Dai Zee, stuck in a loveless marriage and used only as a weapon, dreams of what could have been - and gets a taste for it after she is reacquainted with Gatsu-be through Nic. THIS IS NOT A DEMON SLAYER FANFIC! This is an adaptation of the 1925 masterpiece, The Great Gatsby, considered by critics to be one of the greatest novels ever written. It is a portrait of a prosperous wuxia society that's full of literary intrigue, resounding metaphors, and dazzling glimpses into the chi and ether usage of legendary martial heroes. The Great Gatsby entered the public domain on January 1st, 2021.
8 175 - In Serial11 Chapters
Are You Ready?
If your just in that stage. Or look forward to something so descriptive it makes you wet. Or gets you thinking. There passages. Lesbian. Pussy dripping passages. They will have you wanting these things in minutes.
8 177 - In Serial50 Chapters
naruto character one shots
a collect of naruto! character one shots from the shippuden era {akatsuki included} modern & naruto verse ;also from my quotev acct
8 122 - In Serial46 Chapters
Deep In The Woods
A young girl wakes up in cold darkness... And that's all you need to know. (Age: 18+) This is a dark story that makes your skin crawl and that causes you to peek an extra time over your shoulder.TRIGGER WARNING: Violence, mature, graphic+Written and completed in 2019Word count: 99.500
8 75

