《[Completed]••Just One Day••Park Jimin••Mongolia••》~~Chapter 17~~
Advertisement
Маргааш өглөө Жимин намайг гаргаж өгөхөөр галт тэрэгний буудал дээр ирсэн байлаа. Бид намайг яван явтал бие биенээсээ алхам ч холдолгүй тэврэлдэн зогсоно. Жимин:
- Хажууд байхад ч санаад байдаг хүнийг харалгүй хэд хоног яаж амьдрах болж байна аа би?
- Санах болгондоо залгаж байгаарай... гэхэд тэр утсаа гаргаж ирэн ямар нэгэн зүйл хийгээд байв. Удалгүй миний утас дуугарахад харвал тэр над луу залгаж байх бөгөөд утсаа чихэндээ наасан байв. Би инээвхийлэн утсаа авбал тэр өөдөөс харж байгаад:
- Яа~, Бён Минжи санаад байна. гэхэд нь би:
- Мм... Би ч бас санаж байна. гэж хэлэн дахин тэврэлдлээ. "Галт тэргэндээ суугаарай" гэх анхааруулга явж эхлэхэд нь би түүнээс холдон цүнхээ аван хошуугаа унжуулан түүн лүү харлаа. Тэр миний хоёр хацарнаас шахан:
- Мангар минь дулаахан байж байгаарай мэдэв үү? Ханиад хүрсэн байвал ёстой дэмий шүү! Өөрийгөө боож баглаад дулаахан яваарай! гэхэд нь би толгой дохин түүний ороолтыг дээшлүүлэнгээ:
- Чи ч бас дулаахан байгаарай. Өөр охиноос ханиад авсан байвал ёстой дэмий шүү! Өөрийгөө боож баглаад духан дээрээ "Минжигийнх" гэж бичээд яваарай. гэхэд тэр инээд алдан хацар дээр минь үнсээд:
- Болгоомжтой яваарай, чам луу байнга залгаж байна аа... гэж хэлэн тэр намайг гал тэргэнд минь суулгаж өглөө. Намайг суудалдаа суухад тэр харалдандаа цонхны доор ирсэн байв. Гадаа хүйтэн байсанг би мэдэж байсан тул 'хүйтэн байна, одоо яв даа' гэх үгийг үйлдлээрээ хийн үзүүлэхэд Жимин толгой дохин агаарын үнсэлт илгээгээд буцан явахдаа байн байн эргэж харсаар байлаа. Түүнийг булан эргэн харагдахгүй болмогц урагшаа харан суун санаа алдаад гадуурх хувцасаа тайлан эвхэж тавин цүнхээ ч мөн өөрт эвтэйхэн байхаар байрлуулаад галт тэрэг хөдлөхийг хүлээн цонхоор ширтэн суулаа.
- Минжи? гэх дуунаар эргэж харвал Хусог зогсож байв. Намайг түүн лүү харан:
- Хусог~ah? гэхэд тэр:
- Чи Гванжу руу явах гээ юу?
- Тийм ээ, аав дээр очих санаатай.
- Хоёулаа цуг явах нь ээ? Харин энэ суудал хүнтэй болов уу? Би тэр урд сууж байгаа суудлаа солъё гэж хэлбэл яадаг бол? гэхэд нь би мөрөө хавчин:
- Сайн мэдэхгүй л юм. Хүн нь ирвэл гуйгаад үзье. гэхэд Хусог над луу харан инээмсэглэж байлаа. Удалгүй нэгэн настай эгч ирэн хажууд суухад нь би түүнтэй мэндлэн бөхийгөөд түүнийг байраа сольж суухыг гуйтал тэр уухай тас зөвшөөрөв. Учир нь Хусогийн хажууд түүний нөхөр суусан байж л дээ. Хусогийг цүнхээ аван над дээр ирэхэд тэр эгч инээмсэглэн:
Advertisement
- Нөхрөөсөө хол суучихсан яана даа гэж бодож байсан юм. Бид сайхан таарлаа шүү тийм ээ? Хос хосоороо... гэхэд нь би Хусог луу харвал тэр доош харан инээж байлаа. Хусог эгчид дахин нэг бөхийгөөд:
- Баярлалаа. гэж хэлэн хажууд минь суулаа. Хусог над руу харан:
- Ahh... Ашгүй уйдахааргүй явах нь ээ?
- Намжүүн явахгүй байсан юм уу?
- Чи мэднэ дээ, Намжүүн Сөүлийнх шүү дээ... Тэгээд энд үлдэнэ гэсэн. гэхэд тэр гунигтай сонсогдож байв. Намайг түүн лүү харан хальт инээмсэглэхэд тэр ч мөн инээмсэглэж байлаа.
.
.
.
Бидний харилцаа яг ч урьдны хэвэндээ биш ч ер нь бол арай дээр болсон байлаа. Бид сайн найзууд хэвээр үлдсэн нь намайг баярлуулж байв. Нилээн удаан явсны эцэст шөнө бид Гванжуд ирлээ.(A/N:Сөүл Гванжу хоёр их л хол юм шиг байна лээ, хонодог ч байж магадгүй юм сайх мэдэхгүй нь) Аав намайг тосож авахаар болсон бөгөөд бид уулзалдан зөндөө удаан тэврэлдэн зогслоо. Хусогийг тосож авах хүнгүй тэр алхах гээд байсан тул бид хүргэж өгөн дараа нь гэр лүүгээ харьцгаалаа. Хуучин гэртээ ирэхэд бүх юм яг байдгаараа байсан ч тоосондоо дарагдсан байв. Гэвч аав санасаныг бодвол хамаагүй цэвэрхэн сууж байсан бөгөөд царай зүс нь ч гайгүй харагдаж байв. Гэртээ орж ирэн өрөөндөө цүнхээ тавиад:
- Ваа... Аав та ч бас гайгүй амьдарч байсан байна штэ? Би ч таныг ёстой нохойн хороо шиг болгочихсон байгаа байх гэж бодсон.
- Аавынх нь гэр цэвэрлэнэ ч гэж юу байхав Тэхён л аавд нь тусалж байлаа. гэхэд нь би аав луу гайхан харан:
- Тэхён?... гэж хэлэн хэсэг бодож байгаад аав луу том нүдлэн хараад:
- Ким Тэхён уу? Нөгөө таны зоддог Тэхён? Цэцэрлэгт хамт явдаг байсан Тэхён? Сургуульд нэг анги байсан Тэхён? Тэгээд нүүгээд явчихсан Тэхён? Тэр мөн гэж үү? гэхэд аав над луу хачин царайлан харж байв. Дараа нь тэр толгой дохиод:
- Тийм ээ? Тэр золиг чинь их том болчихсон байна лээ. гээд инээж байв. Би аав луу очин:
- Тэр тэгээд хаана байгаа юм? Хуучин байшиндаа? Энэ хажууд буцаад ирчихсэн юм уу?
- Тэгсээн буцаад ирсэн. Энэ намар буцаад ирсэн.
- Вааа... Ааваа? Би тэр жаалын царайг хармаар байна.
Advertisement
- Хүүш! Орой болчихсон айл амьтан унтаж байгаа маргааш өглөө бол! гэхэд нь би толгой дохин аавыг тэврээд:
- За тэгвэл маргааш өглөө уулзъя! Сайхан амраарай! гэж хэлээд өрөө лүүгээ орлоо.
.
.
.
Өглөө босон цайгаа уух гэтэл аав гэрт байхгүй байгааг мэдлээ. Цайгаа ууж дуусаад чангаар дуу тавин дуулсаар гэрээ эхнээс нь авахуулан цэвэрлэж эхэллээ. Удалгүй хаалга дуугарахад аавыг ирж байна гэж бодоод тоолгүйгээр улам чангаар дуулан үүдэнд очоод аавыг дагаж дуулахыг санал болгох шиг гараа өгөн эргэн хартал танихгүй нэгэн залуу зогсож байлаа. Бантсандаа гараа буулган дуугаа очиж унтраагаад юу ч болоогүй мэт инээмсэглээд:
- Өөрөө хэн бэ? гэхэд тэр гайхсан царай гаргасан хэвээр:
- Бён ах нүүчихсэн юм уу? гэхэд нь би толгой сэгсрэн:
- Үгүй ээ, үгүй. Би охин нь байгаа юм. Харин чи? гэхэд тэр залуу өнөөх царайгаа улам хачин болгон:
- Минжи? гэхэд нь би түүн лүү мөн адил хачин хараад:
- Сонин л юм намайг ч бас Минжи гэдэг. гэхэд тэр залуу толгой сэгсрээд:
- Үгүй дээ үгүй. Би Тэхён байна. Ким Тэхён. гэхэд нь би гайхаж орхилоо. Түүнийг ингэж аймар өөрчлөгдөнө гэж төсөөлөө ч үгүй. Бага зэрэг ч биш үнэхээр царайлаг болж бас өндөр болсон байсан юм. Би түүнийг тэврэн:
- Ээ бурхан минь. Ким Тэхён. Чи мөн гэж үү? Уулзаагүй ямар их удаа вэ? гэхэд тэр ч мөн адил намайг тэврээд:
- Харин тийм ээ? Намайг ирэхэд чи байхгүй байсан тэгээд жоохон гайхсан шүү. гэж хэлэн намайг тэврэхээ болиод:
- Сонин сандраад байгаа болохоор юу гэж хэлэхээ сайн мэдэхгүй байна л даа? гэхэд нь би инээд алдан:
- Чи бага зэрэг хачин хэвээрээ байна шүү. гэхэд тэр бага зэрэг инээвхийллээ. Биднийг үүдэнд ярилцаж байхад аав орж ирэн:
- Өө... Тэхён~ah! Ахдаа дээвэр янзлахад туслаарай. гэж хэлэхэд нь өчигдөрийн аавын хэлсэн "Тэхён тусладаг." гэх үгийг санан Тэхён луу харан:
- Чи нээрээ аавд тусладаг гэсэн үү? Чамд баярлалаа. Харин одоо би гэрээ цэвэрлэчихээд хоол хийгээдхье. гэхэд аав:
- За тэгвэл чи хоолоо хийж байя, бид дээврээ янзлах хэрэгтэй байна. Тэхён~ah гаръя! гэж хэлэн түүнийг дагуулаад гарлаа. Би ч үргэлжлүүлэн гэрээ цэвэрлэж эхэллээ.
.
.
.
.
Намайг хоолоо хийж дуусахад тэд ч ажлаа дуусан гэрт орж ирэн хоол идэж байлаа. Аав:
- Тэхён~ah! Одоо чиний санаа чинь амарсан уу? гэхэд би будаа ам руугаа чихэнгээ:
- Юу? гэхэд аав:
- Энэ золиг чамайг өдөр болгон надаас асуудаг байсан юм. гэхэд Тэхён:
- Ах аа, та битгий худлаа яриад бай л даа. Би хэзээ өдөр болгон асуудаг байсан юм? Аав:
- Чи тэгдэг л байсан штэ? Өдөр орж ирээд Минжи сайн уу? Орой орж ирээд Минжи хэзээ ирэх бол? гээд л чи байнга асуудаг байсан шт. гэхэд Тэхён:
- Ах аа... гээд хошуугаа унжуулаад ирэв. Би инээд алдан:
- Энэ жаал ч намайг их л санаж дээ... гэхэд Тэхён доошоо харан толгой сэгсэрлээ.
.
.
.
Тэхён бид 2 аавд туслан орой болмогц хоолоо идэцгээгээд гадаа хэсэг алхахаар шийдлээ. Хүйтэн байсан тул зайрмаг авалгүйгээр дуртай амттангуудаа аван гудамжаараа алхаж эхэллээ. Тэхён:
- Чамайг намайг явсаны дараа нөгөө ангийн Хусог-той үерхсэн гэж сонссон.
- Аан тэр үү... Тийм ч удаах үерхэл байгаагүй ээ...
- Салчихсан гэснийг чинь ч бас сонссон. Одоо найз залуутай болсон уу?
- Чи юу гэж бодож байна? гээд түүн лүү хартал тэр:
- Өдөр шөнөгүй нэг хүнтэй утсаар яриад байдгийг бодвол байгаа байх... гэж хэлэхэд нь би зүгээр л инээмсэглэлээ. Тэхён:
- Би багадаа чамд сайн байсан. хэмээн юу ч болоогүй мэт хэлэв. Түүний байгаа байдал болон хэлсэн үгэнд цочирдон хэсэг үг дуугарсангүй. Тэгэхэд Тэхён инээгээд:
- Жоохон байсан л даа... Одоо чи хэтэрхий царай муутай болчихож. гэж хэлэхэд түүний толгой руу цохин:
- Юу гэнэ ээ, чи? гэхэд тэр надаас зугтан:
- Царай муутай... гэсээр холдоод байв.
- Ким Тэхён! Нааш ир! гэхэд хаанаас ч юм бэ "Минжи" гэх хоолой гарахад харвал нүдэндээ ч итгэсэнгүй. Дэбак!
------------------------------
A/N: За ингээд бүгд нэг нэгээрээ гарчихлаа.... Дуусахад ойртож л байна даа...
All the love.
Үжээнээ ✌✌✌
Advertisement
- In Serial40 Chapters
Starship Nyx
I am Captain Mara Tan of UEDF Star Fleet. I am also a professor of virtual archaeology and military advanced technology. We've met the fiendish aliens twice, before I was born. Now we're leaving Earth to look for their hidden planets.
8 167 - In Serial12 Chapters
The Cardinal Hero of Magic
[Under Hiatus until further notice] In order to save the world from apocalyptic catastrophe, four heroes will be summoned from another world, The Sword, The Spear, The Bow, and The Shield Hero.However...should the waves surface without the aid of the heroes to combat them a fifth hero shall be called forth to protect the citizens. A hero with a staff and the power of magic. The Fifth Cardinal Hero of MagicBalthasar Black Is summoned to a alternate world to Protect the people from the Waves of Catastrophe, once there he finds himself in a village full of beings known as Demi-Humans, After the First Wave he witnesses the brutality of Melromarc towards the Demi-Humans. Balthasar makes his choice to save Demi-Humans rather than Humans[I welcome any weapon and monster Ideas]Highest Rank#1 Shieldhero[1/6/21]#1 Swordhero[5/11/20]#1 Spearhero[5/28/20]#1 Motoyasu[5/15/20]#7 Itsuki[9/11/20]#5 Raphtalia[10/23/21]#5 Filo[9/11/20]#1 Naofumi[1/14/22]#2 Bowhero[10/23/21]
8 219 - In Serial27 Chapters
Virtual reality: Chaos theory
Rak Devion is a Scion of the Devion family. Scion in this case meaning a descendant of a rich family. Rak like every other human is thrown into the virtual reality named after its creator, Chaos theory. This reality is the artful design, some would say machiniation, of the General Artificial Intelligence Chaos theory. Chaos theory has a singular purpose that has manifested itself in such a way that the world falls into its control but the apocalyptic end never comes and instead a rather dystopian world emerges, one in the form of a virtual reality and the other the changing reality everyone lives in. The story revolves around the experiences of Rak Devion, one of Devion’s family children. He enjoys creating business opportunities and follows the family motto to charge a head and forge new paths.
8 206 - In Serial16 Chapters
Cursed child
Youkai, Japanese spirits and monsters there all around us, you just can't see them. And trust me you wouldn't want to.
8 164 - In Serial37 Chapters
ISEKAI'D INTO REMARRIED EMPRESS
A Remarried Empress Isekai Fanfiction where the FL gets Isekaid into The Remarried Empress.She decides to have fun with this phenomenon and ruin the life of the person she hated with her all being.Disclaimer:The format and few parts of this story is a little identical to another fanfiction but this one follows a different flow of plot.
8 188 - In Serial5 Chapters
One Lucky Bastard ( Deku x Various Female Characters )
Oneshots or possibly two of Izuku being in a relationship various female charaters .
8 78

