《[Completed]••Just One Day••Park Jimin••Mongolia••》~~Chapter 18~~
Advertisement
"Минжи" гэх дуу гарахад тэр зүг лүү харвал миний хамгаас их харахыг хүсэж байсан хүн минь зогсож байв. Би тэр дороо зог тусан хөшиж орхилоо. Эсвэл хэт их санасандаа хий юм хараад байгаа байх. Доош харан учираа олохгүй зогсож байхад дахин тэр "Минжи" гэхэд ухаан орон түүн лүү гүйн тэвэрлээ. Тэврэлдэж байхдаа би:
- Мангар залуу... Даан ч өнөөдөр бага залгаад байсан юм... Санахгүй байгаа юм байна гэж бодсон чинь, ингээд хүрээд ирдэг байж ээ?
- Дэндүү их санаад байсан болохоор хүрээд ирлээ... гэхэд нь түүн лүү харвал чин сэтгэлээсээ инээмсэглэж байв. Би ч мөн адил инээмсэглээд түүнийг үнслээ. Биднийг тэврэлдэн нялуураад зогсож байхад ард хоолойгоо засах чимээ сонсогдоход Тэхёнтой цуг явж байснаа саналаа. Жимин:
- Тэр хэн бэ? гэхэд нь би:
- Аан... Миний багын найз, танилцаач? гээд түүнийг дагуулан яван Тэхён дээр очоод:
- Тэхён~ah, танилц миний найз... залуу Жимин. Жимин энэ бол Тэхён. гэхэд Жимин:
- Ким Тэхён уу? гэхэд нь би гайхаж орхилоо. Би өмнө түүнд хэлж байсан эсэхтэй эргэлзэж байна. Тэхён:
- Өө... Жимин~ah! Сайн уу? Сайн сууж байсан уу? гэж хэлэхэд нь би юу ч ойлгосонгүй.
- Та хоёр бие биенийгээ таньдаг юм уу? гэж намайг асуухад тэд:
- Тийм ээ, цуг сургалтанд суудаг байсан юм. хэмээг хэллээ.
- Солонгос ч үнэхээр жижигхэн юм аа...
.
.
.
Бид гурав гадаа хэсэг ярилцсаны дараа гэртээ орцгоохоор болов. Тэхён ч өөрийнхөө гэр лүү орон Жимин бид 2 аавд юу гэж хэлэхээ бодож гэрийн гадаа зогсож байлаа.
- Би чамайг аавд гудамжны сэтгэцийн өөрчлөлттэй хүүхэд гээд хэлчихье. Тэгээд гадаа даараад байсан болохоор гэртээ хонуулъя гээд ааваас гуйя. гэж намайг хэлэхэд Жимин хачин царайлчихсан байв. Би урт амьсгаа аван гаргаад:
- За оръё. гэж хэлэн кодоо хийн ороод гутлаа тайлж байхдаа аавыг зочны өрөөнд зурагт үзэж байгааг мэдлээ.
- Аав зочны өрөөнд байна. гэж амаа хөдөлгөн хэлэхэд Жимин ойлгосон бололтой толгой дохив. Дахин нэг амьсгаагаа аван гаргаад:
- Аав би ирлээ... гэхэд аав эргэж харан:
- Өө хүрээд ирсэн үү? Гадаа хүйтэн байсан уу? Хацар чинь бүр улайчихаж... гэж хэлэн ард байх Жиминийг харан гайхаж нүд нь томроод ирэв.
Advertisement
- Аав энэ нөгөө... гээд намайг үргэлжлүүлэх гэтэл Жимин аавд бөхийгөөд:
- Сайн байна уу, та? Намайг Жимин гэдэг. Минжигийн найз залуу. гэж хэлэхэд би цочирдон газар ширтэж эхэллээ. Аав хоолойгоо засан:
- Энд юу хийж яваа юм? гэхэд Жимин таван секунд орчим чимээгүй зогсож байгаад:
- Минжитэй уулзах гээд... гэхэд аав:
- Охинтой минь уулзаж яах гэсэн юм?
- Санаад байсан юм... гэж Жиминийг үргэлжлүүлэн хэлэхэд нь ааваас ичин нүүр хийх газаргүй болов. Аавыг одоо юу гэж хэлэх бол гэхээс айн аав луу харвал тэр хөмсөг зангидсан харагдав.
За ингээд л дууслаа, амьдрал минь баяртай. Жимин~ah! 2хон сар ч гэсэн жаргалтай сайхан байсан шүү. гэж бодож дуусаагүй байтал аавын чанга инээх сонсогдов. Би гайхан түүн лүү дахин харвал аав:
- Залуу хосууд аргагүй, аргагүй. Минжи юу хийгээд байгаа юм. Цай, хоол унд хийж өгөөч! Холоос ирсэн өлсөж байгаа байлгүй. гэхэд нь би:
- А.. аан. За. Одоо хийлээ. гэж хэлээд гал тогооны өрөө лүү орлоо. Намайг хоол бэлдэж байхад аав Жимин хоёр цочны өрөөнд ярилцаж байв. Тэдний царай нэг бол нухацтай болон аль эсвэл инээд алдан сууцгааж байв. Би үнэхээр их сандарч байсан болохоор хурдхан шиг хоолоо хийж дуусгаад тэдэнд өглөө. Ийм зүйл болсны дараа надад идэх ч сонирхол төрөхгүй байсан тул дэмий л хоолоо оролдон сууна харин тэд хажууд янз бүрийн зүйлсийн талаар ярилцана. Тэд ч идэж дуусан би гал тогоогоо цэвэрлэхээр ортол араас Жимин орж ирлээ. Би:
- Аав яасан? гэхэд тэр:
- Амрах гээд өрөө лүүгээ орсон гэж хэллээ. Би санаа алдаад:
- Чи яаж байгаа юм бэ? Би ямар их ичиж байгааг мэдэж байна уу? гэхэд Жимин:
- Чи тэгээд намайг гудамжны сэтгэцийн өвчтэй хүүхэд гэж хэлсний дараа чамтай гэрлэнэ гээд ороод ирвэл аав чинь намайг хөөгөөд явуулна биз дээ? Тэрний оронд үнэнээ хэлээд хэцүү ч байсан нүүр тулах хэрэгтэй шүү дээ... гэж хэлэхэд нь би дахин санаа алдан түүн лүү хараад:
- Тийм ээ, чиний зөв. Намайг уучлаарай. гэхэд Жиминийг намайг тэвэрлээ. Яг энэ мөчид аавын өрөөний хаалга онгойн аав гараад ирэв. Би шууд л түүнийг түлхэхэд Жимин инээдээ барьж ядан хажууд зогсоно. Аав бидэн лүү харан жуумалдаад угаалгын өрөө лүү оров.
Advertisement
- Ичиж үхэхнээ... Би энэ хавиа цэвэрлэх хэрэгтэй байна. Надад ойртоод үзээрэй! гэхэд тэр инээд алдан толгой дохьлоо.
.
.
.
Намайг бүх юмаа цэгцэлж дуусаж байтал аав угаалгын өрөөнөөс гарч ирлээ. Аав намайг дуудан:
- Миний өрөөнд ор зас. гэхэд нь би гайхан:
- Айн? гэхэд аав:
- Энэ золиг тэгээд танай өрөөнд унтах гэж үү? гэхэд нь би доош харан:
- Аан... Үгүй л дээ... гэхэд аав хоолойгоо засаад өрөө лүүгээ оров. Би буцан гал тогоо руу ороод Жиминд бүх учрыг хэлтэл тэр:
- Аавын чинь зөв л дөө... Бид хөгжилтэйгөөр амрацгаах байх аа. гэхэд нь би түүний хацрыг илбээд:
- Орыг чинь засаад ирье. гэж хэлэн аавын өрөө лүү орлоо. Жиминий орыг засаж байхад аав:
- Үерхээд тийм ч удаагүй байгаа гэсэн. гэхэд нь би толгой дохьлоо.
- Энэ хүү чамтай гэрлэнэ гэж бодож байгаа гэсэн. гэхэд нь би юу ч хэлэлгүй зүгээр л сонсохоор шийдлээ. Аав ч мөн хэсэг чимээгүй байж байгаад:
- Аав нь энэ хүүд чамайг өгөхөөс татгалзахгүй ээ, сайн хүү бололтой. Тэгэхдээ зарим зүйлсийг чамтай биш тэрэнтэй ярилцана аа... гэхэд нь би аав луу харахад тэр над луу харж байсан тул харцнаас нь дальдчин буцан доош харлаа. Надад үнэндээ маргааш нөгөөдөргүй л гэрэлчих гээд байгаа юм шиг санагдан, гоё ч юм шиг сонин ч юм шиг тийм мэдрэмж төрж байв.
- Аав аа, юу юугүй хуримаа хийх гээд байгаа биш шүү дээ... Болох ёстой бол тэр болох цагт нь л ярилцаарай. гэхэд аав хариу хэлсэнгүй. Би аав дээр очин түүнийг тэврээд:
- Ямартай ч биднийг зөвшөөрч байгаад баярлалаа. Сайхан амраарай. гэж хэлээд хацар дээр нь үнсээд өрөөнөөс нь гарлаа. Тэндээс гармагц Жимин хүлээж байсан бөгөөд би түүнийг тэврээд:
- Сайхан амраарай.
- Чи ч бас сайхан амраарай. гэж хэлэв.
.
.
.
.
Аав болон Ким ах(Тэхёны аав) хоёр уламжлалт ёсоор жил болгоны өдийд өвлийн загасчилга хийхээр явах гэж байв. Би аавд дулаан хувцас, идэж уух зүйлсийг нь бэлдэж байхад Жимин аавд уургыг нь угсрахад нь туслаж байв. Аавын бүх зүйл бэлэн болсон байхад Ким ах аавыг авахаар ирээд надтай хэсэг ярин Жиминтэй танилцаад авлаа. Тэд замдаа гарах гэж байхад аав намайг тэврэн үнсээд, Жимин лүү хачин хараад гараад явчихав.
- Чи аавыг уурлуулчихсан юм уу? гэж намайг асуухад Жимин:
- Үгүй л гэж найдаж байна. гэж хэлэв.
.
.
Бид хэдэн хоног тусдаа байж чадаагүй болохоор тэр цагаа нөхөх гэсэн мэт бие биендээ эрхлэн, кино үзэж, амттан идсээр өдрийг өнгөрөөлөө.
.
.
Шөнө болмогц хачин бодлууд толгой дотор эргэлдэн өөрөө өөрөөсөө ичин суухад Жимин над луу ойртон:
- Наад нүүр чинь яагаад улайгаад байгаа юм? гэхэд нь би өөрийгөө сэвэн:
- Харин аймар халуун байна шүү тэ? гэхэд Жимин:
- Харин ч хүйтэн байгаа юм биш үү? гэж хэлэн өвдгийг минь дэрлэн хэвтлээ. Энэ үед тэр зурагт үзэн харин би түүнийг цоо ширтэнэ. Хааяа хааяахан гараараа үсийг нь оролдон хойш самнана. Хэсэг хугацаанд тэгж суусны эцэст Жимин:
- Би царайлаг гэдгээ мэднэ л дээ, тэгэхдээ ингэж ширтээд байхаар чинь хамаг анхаарал чам дээр төвлөрөөд киногоо үзэж чадахгүй байна. гэхэд нь би инээж байтал тэр дээшээ над луу харан хэвтлээ. Бид хэсэг юу ч ярилгүйгээр ширтэлцэж байхад Жимин над луу бага багаар ойртон уруул дээр минь үнслээ. Бид хэсэг үнсэлцсэний эцэст нэг л мэдэхэд Жимин дээр минь гарчихсан байв. Түүний гар хацарнаас минь доош яван хүзүү эгэм дээр ирэн зүүн гар нь улам доошлон гарнаас минь атгаж баруун гар нь хөх нь дээр ирнэ. Хэзээ ч мэдэрч байгаагүй хачин мэдрэмж биеийг эзэмдэж, амьсгаа түргэсээд ирэв.
Хайртай л бол хамгийн нандин зүйл ч байсан хамаагүй өгөх ёстой бол өгч чадна. Тэгэхдээ би бага зэрэг айж байна... Магадгүй энэ эртдэж байгаа байх...
----------------------------------
A/N: Зиа зиа... Юу ч гэмээр юм... :')))
Үжээнээ ✌✌✌
Advertisement
- In Serial215 Chapters
World Seed
The year is 2245, and the world has undergone explosive growth in multiple industries. The age of Virtual Reality came long ago, opening up new fields for people to enjoy and seek employment. There were even those that chose to sacrifice their physical bodies, becoming digital existences that lived within internet communities. But with the age of VR, everyone still dreamed of that next step, the next level of adventure. And after a hundred years, it has finally arrived. The first consoles, known as Seeds, mass distributed among the people, with such realism that they no longer qualified as a Virtual Reality, but as an Artificial Reality. But what happens when things become too real? Cover art by Madelyn Black, who is taking commissions both free and paid!
8 132 - In Serial38 Chapters
Book Of Soul
Someone’s end is another’s beginning,That has always been the case and here is no different,Except this time they didn’t know, it wasn’t only my end, it was also “My” beginning !.
8 194 - In Serial7 Chapters
FADE DAM
After loosing her memories at a young age then also loosing her best friend, Sian thought that was all for her not realising there's more to her than her normal appearance. One day while trying to escape from her debtors things got physical and in trying to save herself she unknowingly unleashed the power in her and that got her debtors distracted in that moment she escaped. While trying to understand what happened, she met Isabel who ended up explaining some certain things which are unknown to the outside world also telling her the powers were inherited from her parents introducing her to Fade Dam. Joining Fade Dam opened up new adventures for her. Will this be considered goodluck?
8 187 - In Serial24 Chapters
Lucky Kiss Number 13
Pineview High's Football team has a tradition. Before every game the Quarterback throws the ball randomly into the audience, and the lucky girl who catches it gets to kiss him which brings the team luck. For more than a decade, the tradition has been successful, until this streak has been broken when one girl refuses to give a kiss. What happens when its the final game that decides whether they make it to semi finals and Tessa gets hit by the ball? The exact same girl who happened to refused to give away a kiss before? What started of as a little thing called revenge, but things don't go by plan. One cold harsh jock along with a sarcastic and broken girl are thrown together, showing a side of them that no one ever knew existed. Its a change of plans.
8 171 - In Serial131 Chapters
hunter x hunter
I had so much fun reading all the boyfriend scenarios on here that I decided to start my own collection. Enjoy Gon, Killua, Kurapika, Leorio, Illumi, Chrollo, Feitan, Shalnark, and Hisoka! Feitan is my fave! (I'll try to write them as gender neutral as possible but these will prob lean toward a girl reader)
8 164 - In Serial5 Chapters
Jealous (Yugyeom X Reader)
Got7 Yugyeom X Reader, College AUYugyeom has developed a crush on you after sitting next to you in one of your college classes. He wants to ask you out but begins to think you and Jackson are a couple. How long will Yugyeom sit back and watch one of his closest friends flirt with his crush?Short Story
8 96

