《[Completed]••Just One Day••Park Jimin••Mongolia••》~~Chapter 19~~
Advertisement
Жимин намайг үнсэж байгаад уруулаа салган духаа нийлүүлж байгаад:
- Энэ бага зэрэг эртдэх байх... гэхэд нь би амьсгаагаа дарах гэж хичээн:
- Би ч бас тэгж бодож байна... Бас айж байна. гэхэд Жимин:
- Намайг уучлаарай. гэж хэлээд хацар дээр үнсэн дээрээс минь бослоо. Би ч бас хэвтэхээ болин буйдан дээр сууж хажууд Жимин сууна. Энэ үед бидний хооронд эвгүй орчин үүсэж байгааг мэдрэн бүр ч их эвгүй болоод ирлээ. Төд удалгүй хонх дуугарахад бид бие бие лүүгээ харахтайгаа болон босож хаалгаа тайлвал Тэхён байв. Жимин бид хоёр бие биенлүүгээ гайхан харж дараа нь Тэхён луу харвал тэр:
- Битгий ингэж хараад бай! Бён ах та хоёрыг харж байгаарай гэж надад захисан юм. Надад ч ер нь хосуудтай цуг байгаад байх сонирхол алга зүгээр... гэж хэлэн гутлаа тайлчихаад хажуугаар зөрөн орж буйдан дээр суулаа. Энэ үед Жимин бид хоёр бие биенлүүгээ хараад түүнийг шоолон инээхэд Тэхён:
- Минжи~ah!! Хоол хийгээд өг? Хоол идмээр байна! гэхэд Жимин:
- Яа~! Би ч ингэж хэлж үзээгүй байхад чи одоо юу вэ? гэхэд Тэхён Жимин лүү хачин харан:
- Тэр чинь надад ямар хамаатай юм? Эсвэл чи хоол хийгээд өг? гэхэд Жимин түүн лүү очоод:
- Чи ямар том дуутай юм бэ? Хөөе! гээд тэд ноцолдож гарлаа. Би толгой сэгсрэн:
- Тэнэгүүдээ!!! гэж хэлэн тэдний голоор орон салгаад:
- Би хоол хийх болохоор та хоёр бие биенийгээ алчихгүйхэн шиг байж бай! Ойлгов уу? гэхэд тэд бие биенлүүгээ муухай харж байв. Би гал тогоо луу орохдоо толгой сэгсрэн инээд алдлаа.
.
.
Тэдэнд хоол хийж өгөхөд тэд яг л жоохон хүүхдүүд шиг хоорондоо уралдан идэж байв. Намайг ямар нэгэн зүйл гуйхад уралдаж гүйгээд л бие биенээсээ өрсөн хийцгээж байлаа. Бараг л шөнө дунд болох гэж байсан тул бид унтацгаахаар боллоо. Би тэднийг явуулан:
- Та хоёр арай надтай цуг унтах гэж уралдахгүй юм байгаа биз дээ? гэхэд тэд нэгэн зэрэг:
Advertisement
- Би цуг унтана. гэж хэлснийхээ дараа бие биенлүүгээ хачин харан:
- Үгүй ээ, шал тэнэг зүйл хэлчихлээ. гэхэд нь би инээд алдлаа. Жимин:
- Би зочны өрөөнд унтана. Харин Тэхён чи гадаа унт! гэхэд Тэхён:
- Яахаараа! Би чамтай цуг унтана. гэхэд миний инээд бүр ч ихээр хүрэн тэсгэлгүй чангаар инээлээ. Би тэр хоёрын хацрыг нэг нэг гараараа барин хооронд нь шахаад:
- За тэгвэл та хоёр цуг сайхан амраарай. гэж хэлээд инээд алдсаар өрөө лүүгээ орлоо.
.
.
.
.
.
Аав ч аялалаасаа ирэн хэдэн загас барьж ирсэнд би түүнийг нь цэвэрлэн тэдэнд шөл хийж өглөө. Маргааш нь Жимин бид хоёр Сөүл рүүгээ буцах байсан тул юмнуудаа цэгцлэж эхлэж байлаа. Жимин миний өрөөнд орж ирэн:
- Ямар хурдан өнгөрчихвөө энэ цаг хугацаа?
- Чи ганцаараа Сөүлд байсан бол ингэж хэлэхгүй л байсан байх...
- Тийм шүү, би гэртээ шаналаж үхэх гэж байгаа амьтан л байх байсан...
- Маргааш эрт явах юм чинь Хусогтой одоо уулзаад ирье.
- Хусог? Яах гэж?
- Бид чинь найзууд шүү дээ. Цуг явъя Жимин~ah?
- Угаасаа би чамайг ганцааранг чинь Хусогтой уулзуулахаар явуулмааргүй байна. Хувцасаа өмсөж бай. гэж хэлээд өрөөнөөс гараад явчихав.
Бас л нэг тийм эвгүй мэдрэмж. Найз ч гэсэн ex найз залуутайгаа уулзахаар найз залуутайгаа явах гэж байгаа над шиг тэнэг хүн байвал дэлхийгээс зайлуулъя!
.
.
.
.
Бид Хусогтой уулзан бага зэрэг юм ярилцан суулаа. Бид ч гэж би л ганцхан Хусогтой ярьж байсан юм. Орой ч болон бид явахаар бэлдэх ёстой тул салах ёсоо гүйцэтгэлээ.
- За Хусог минь! Сайн сууж байгаарай. Хүссэн сургуульдаа ороод сайн хүн болоорой. гэхэд Хусог инээвхийлэн мөрөн дээр минь гараа тавин:
- I'm your hope. I'm your angel. Санаж байна уу? гэж хэллээ.
Энэ үед Жимин мөрөн минь дээр байх Хусогийн гарыг аваад:
- Заза... Сахиусан тэнгэр минь баяртай. Бид явахдаа бэлдэх хэрэгтэй байна. гэж хэлээд намайг гэрийн зүг чирж эхэллээ. Би арай гэж нэг юм эргэж харан:
Advertisement
- Хусог~ ah! Баяртай! гэж хэлээд гараа даллахад тэр гайхсан царайтаагаар гараа даллаж байв. Хусогийг харагдахгүй болмогц би урагш харан Жимин лүү муухай хараад:
- Би найзтайгаа салах ёс гүйцэтгэж болохгүй юу? гэхэд Жимин:
- Сая тэр санаж байна уу? гэж хэлсэн. Тэр тэгэхээр чамд саяны хачин нялуун үгээ урьд нь хэлж байсан гэсэн үг. Тэгэхээр чинь чиний урьдны амьдрал сэдрээд дурсамжууд чинь бодогдоод намайг хаячихвал яах юм? гэхэд нь би түүн лүү гайхан харсаар байлаа. Жимин над луу нүднийхээ булангаар хараад:
- Би чамайг алдахаас айдаг. Тийм болохоор найз ч гэлээ эрэгтэй хүмүүстэй битгий уулзаад бай! Яг яс ярьвал Жонгүг та хоёр ч бас л... гэхэд нь түүний тэврэлтээс гаран байрандаа зогсоод:
- Пээ... Ёстой зүүдээ ярих гэж байгаад хулгайгаа ярьна гэгчээр... Чи ч ёстой аймшигтай хартай юм байна шт. гэхэд Жимин намайг буцан тэврэн:
- За тоголсон юм аа... Найзууд энэ тэр бол хамаагүй ээ, харин Хусог л... Өмнө нь үерхэж байсан болохоор нэг л тийм эвгүй байдаг юм. гэхэд нь би түүнд тэврүүлсэн хэвээр ч юу ч хэлсэнгүй. Хэсэг тэвэрч байгаад Жимин:
- Тэгэхдээ энэ талаар дахиж ярихгүй байцгаая? Бид өнгөрсөнөө биш ирээдүйгээ харж байх хэрэгтэй. гэж хэлэхэд нь би түүн лүү инээмсэглэж бид гэрийн зүг үргэлжлүүлэн алхлаа.
.
.
.
Өглөө ч болж Жимин бид 2 галт тэргэндээ суухаар Гванжугийн өртөөн дээр ирлээ. Би аавыг тэврэн:
- Сайн сууж байгаарай... гэж хэлээд хэсэг чимээгүй болж байгаад:
- Тэгэхдээ аав аа? Та буцаад ээж бид хоёртой цуг амьдарч болохгүй гэж үү? гэхэд аав тэврэхээ болин миний гарнаас барьж байгаад:
- Аав нь хэзээ ч хамаагүй та хоёр дээрээ очиж чадна аа... Гэвч ээж чинь дургүйцэх байх. Би ээжийн чинь ууртай царайг харах дургүй болохоор тэгж чадахгүй нь... Аав нь ээжийг чинь насаар нь жаргалтай амьдруулна гэж амласан. Даан ч амлалтандаа хүрч чадаагүй шүү дээ... Аав нь ээжийг нь гомдоосон. гэж хэлэхэд нь миний нүднээс нулимс урсаж эхэллээ.
- Тэгэхдээ аав аа, та хоёр бие биендээ хайртай. гэхэд аав намайг дахин тэврээд:
- Аав нь ярьж байна аа... Сайн яваарай. гэж хэлэн духан дээр үнсээд Жимин лүү харан:
- Охиныг минь сайн харж байгаарай даа! гэхэд Жимин аавд бөхийн:
- Тэгэлгүй яахав. А...а...ахаа. гэхэд нь аав:
- Дараа ирэхдээ "аав аа" гэж дуудаж байгаарай. гэхэд нь Жимин чихэндээ хүрэх шахам том инээмсэглэн бөхийгөөд:
- Мэдлээ. Та сайн сууж байгаарай. гэж хэлээд гарнаас минь хөтлөн галт тэргэндээ суухаар дагуулан явлаа. Бид байраа эзлэн суугаад би Жиминий мөрийг дэрлэхэд тэр миний духан дээр үнсээд:
- Ээж аавыг уучилна аа. Жоохон л хүлээх хэрэгтэй.... гэж хэлэн миний нүд лүү харан:
- Магадгүй... Бидний хуримаар шалтаглаж тэднийг эвлэрүүлж болох юм. гэхэд нь би ичингүйрэн инээн түүний цээжийг хөнгөхөн цохиод:
- Хурим гэнэ шүү! гэхэд Жимин инээд алдаж байв.
.
.
.
.
.
Бид орой Сөүлд ирэн ээж биднийг тосон авлаа. Ээж Жиминийг харан гайхаад:
- Чи тосохоор ирж байгаа юм уу? Цуг ирж байгаа юм уу? гэхэд Жимин бөхийгөөд:
- Сайн байна уу, та? Бид цуг ирж байна аа. гээд малийтал инээхэд ээж асуулт ирсэн харцаар над луу харахад нь би:
- За нарийн ширийн юмыг дараа яръяа, ээж! Одоо Жиминийг хүргэж өгөөд хурдан харьцгаая, ядарч байна! гэхэд Жимин гараа урдаа савчин:
- Тэгж төвөг удах хэрэггүй дээ, би алхаад орчихно. гэхэд ээж:
- Хүргэн хүүгээ хүргэж өгөлгүй яахав. гэхэд нь би ээж рүү харан:
- Ээж л дээ...
- Юун ээж гэж? Үнэн л биз дээ? Хэдхэн хоног Гванжу руу яваад ирэхэд чинь санаж мэтгэлзээд араас чинь очсон юм биш үү! гэж ээжийг хэлэхэд нь бид хэлэх үггүй болон дуугүй машинд нь суугаад Жиминий гэрийн зүг явлаа.
-----------------------------
A/N: За тийм ч гоё хэсэг гарсангүй тийм үү? За одоо хоёрхон парт гараад л дууслаа... :'))))
All the love.
Үжээнээ ✌✌✌
Advertisement
- In Serial716 Chapters
World Keeper
Dale Mitchell, your average guy in a below-average job. But, what happens to him is anything but average. After hitting someone in his truck, his world was turned upside down, inside out, and more than fifty shades of grey.Now, he seems to be something called a World Keeper, and must create and manage his own world. Is this his afterlife, or something else entirely?
8 228 - In Serial6 Chapters
The Magical Revolution of the Reincarnated Princess and the Genius Young Lady
Anne-Sophia, the Princess who remembered her previous life at a young age, as well as her old self’s intense love of magic, set off to live out her fantasies in this fantasy world.One day, during a magical mishap, she stumbled upon a scene where her brother Algard was breaking off his engagement to his fiancee, Euphilia.What nobody could have foreseen is that this strange meeting would end up changing the course of history.
8 220 - In Serial13 Chapters
HS Dungeon Crawl
The first day of high school is never fun. There's the new campus, classmates, and teachers. It's an entirely new world. Literally. Everything has changed. People are turning into heroes and monsters. Classrooms have become entire levels of unexplored danger.All Mason has to do is level up enough to survive the sprawling dungeon and get home. As long as home is still there. Level 1 is Complete. Level 2 forthcoming. ~ Added spacing upon request
8 63 - In Serial17 Chapters
Darkness Rising
Ciar, the Primordial Oblivion, has been banished to the mortal plane by his progenitor to atone for his sins. Having taken the place of a human baby, Ciar must learn to live in a fleshly body while masking his monstrous nature. At first, he believed this would be easy. However, he soon learns that emotions are complicated things, and his primal instincts may be harder to control than he first believed. ------------------------------ Ciar will be overpowered, though his power is justified No Harem will be present, as I hate harems
8 116 - In Serial44 Chapters
Abducted by an Alien
Gavin Smith is 22 years old and a senior in college studying accounting. He is shy and doesn't have many friends. He is bisexual, but has never really been in a serious relationship. He lives a pretty boring life, but that is soon about to change. Anders Blithe is a 28 year old alien from the planet Zion. He is a prince and the next heir to the throne of Zoro. He is gay and has had many boyfriends, but none of them were ever the one. Therefore he is forced to venture out into the universe to find his soul mate before he turns 30. His first stop is the little blue planet known as Earth.
8 209 - In Serial7 Chapters
Insane Romance
This is a Toga x Uraraka x Tsu #18 in tsuraraka
8 262

