《[Completed]••Just One Day••Park Jimin••Mongolia••》~~The Last Chapter~~
Advertisement
Уйтгартай цаг хугацаа өнгөрсөн ч аль хэдийн Жимин цэргээс халагдах болжээ. Жиминий аав ээж бид гурав түүнийг тосон авахаар дахин төв талбай дээр ирсэн юм. Би догдлоод тайван ч сууж чадахгүй байв. Удаа ч үгүй хэд хэдэн машин ирэн дотроос нь цэргээс халагдсан эрчүүд нэг нэгээрээ гарч ирнэ. Хүн бүр л хайртай хүмүүстэйгээ уулзалдан халуун дотноор тэврэлдэнэ. Гэвч миний тэврэх ёстой хүн одоо болтол бууж ирээгүй л байна. Энэ нь миний санааг зовоож эхэллээ.
Цэргийн ангидаа ганцаараа үлдчихнэ гэж байхгүй биз дээ? Эсвэл тушаал дэвшээд үлдчихсэн юм болов уу? Тэгж болохгүй биз дээ? Намайг хүлээж байгааг мэдсээр байж...
Хусог Намжүүн хоёрыг хараад шууд л тэдний зүг гүйлээ.
- Жимин... Жимин яасан? гэхэд Хусог гайхсан царайтайгаар:
- Мм... Бууж ирээгүй хэрэг үү? Ууг нь бидний арын автобусанд суусан юмсан. гэж хэлэхэд нь тэдний голоор гаран тэр автобус луу гүйлээ. Цонхоор нь харахад л хүн үлдээгүй гэдэг нь илт байх бөгөөд худлаа байгаасаа гэдэгт найдаад автобус луу орлоо. Нүдээрээ гүйлгэн харвал тэр минь хойно суудал дээрээ унтаж байх нь тэр. Сэтгэл тайвширсан даруйдаа нулимс урсчихав. Түүн рүү очиж хажууд нь явган суун өвдөг дээр нь гараа тавих төдийд тэр сэрчихэв. Намайг харсан даруйдаа инээмсэглэн нулимсыг минь харан гайхаж хацраар минь гараа гүйлгэн арчина. Жимин:
- Яагаад уйлаад байгаа юм?
- Чамайг гарч ирэхгүй болохоор чинь намайг орхиод цэрэгтээ үлдчихэж гэж бодсон. гэхэд тэр инээмсэглэн намайг тэврээд:
- Юу гэж ийм сайхан охиныг орхихов дээ. За гарцгаая? гэж хэлээд намайг хөтөлсөөр автобуснаасаа буулаа. Жимин аав ээжтэйгээ тэврэлдэн хэсэг юм ярьж зогссоны эцэст намайг гэрт минь хүргэж өгөхөөр боллоо. Аав ээж хоёрын дэргэд эвгүй байсан тул гарнаас нь удаан гэгч нь атгаад тэдэнд бөхийгөөд гэр лүүгээ орлоо. Намайг ирэхэд аав тосч авсан бөгөөд инээмсэглэн:
- Жимин нь ирчихсэн үү? гэхэд би толгой дохин инээмсэглэлээ. Аав ардаасаа нэг зүйл гаргаж ирэн надад өгөхөд нь харвал snickers байв. Би инээмсэглэн аваад:
- Дахиад л таныг twix өгч байна гэж бодлоо. гэхэд аав инээд алдан:
- Аав нь нэг алдаагаа дахин давтдаг хүн биш шүү дээ! гэхэд нь би толгой дохин бөхийгөөд өрөө лүүгээ орлоо.
.
.
.
.
7 хоногийн дараа.
Жиминий аав ээж хоёр Хи Ён-ы аавынд зочилохоор явсан тул би тэднийд Жиминтэй цуг байлаа. Бид хоол хийж идэцгээн, кино үзсэний дараагаар түүний өрөөнд тэврэлэдэн хэвтэцгээнэ. Жимин:
- Хурдан гэрлээд чамайгаа өдөр болгон тэвэрч хэвтмээр байна.
- Би ч бас... хэмээн нойрмог дуугаар хэлэхэд тэр:
- Энэ тав дугаар сард гэрлэцгээе? гэхэд миний нойр шууд л алга болон түүн рүү гайхан хараад:
- Юу? гэхэд Жимин:
- Чи хүсэж байгаа биз дээ? гэж асуугаад нүд лүү минь харахад дальдчин:
- Хүсэж байна л даа... Тэгэхдээ...
- Тэгэхдээ юу гэж? хэмээн хэлэхдээ түүний хоолойны өнгө ширүүн сонсогдож байв. Би буцан нүд лүү нь харахад түүний харц ч бас ширүүн байсны дараагаар намайг харан бага зэрэг зөөлрөв.
- Тэгэхдээ би айж байна. Энэ арай эрт юм шиг санагдаж байна. Дөнгөж л хоёр дугаар курс шүү дээ?
- Би чамайг уул нь гэрлэхийг хүсэж байгаа гэж бодсон. гэж хэлээд тэврэхээ болин орон дээр суулаа.
- Үгүй ээ, Жимин~a! Би хүсэж байна! гэхэд Жимин босон өрөөнөөсөө гарахдаа:
- Чин сэтгэлээсээ хүсэж байсан бол бидний жоохон байх ямар ч хамаагүй байх байсан. гэж хэлээд гараад явчихав. Би нүдээ зовиуртайгаар анин орных нь толгойг налан өвдөгөө тэврэн суулаа.
.
.
.
Өрөөнд нь удаан суусны дараагаар гэр лүүгээ харихаар цүнхээ аван цамцаа өмсөөд доош буулаа. Жимин зурагт үзэж байх бөгөөд хажуунаас нь харахад хөмсөг зангидсан нь илт байв. Би буйдангийнх нь ард очоод түүнийг араас нь тэврэн хацар дээр нь үнсэх гэтэл тэр хажуу тийш болон бултах нь тэр. Би тэвэрсэн гараа аваад үүд рүү очин гутлаа өмсчихөөд гарахдаа:
- Жимин~a, ямар ч байсан би чамд маш их хайртай гэдгийг л санаарай! гэж хэлчихээд гарлаа. Намайг гарсны дараагаар тэдний гэрээс чанга хөгжимний дуу явж эхлэв.
Advertisement
.
.
.
7 хоногийн турш тэр над луу залгасангүй, зурвас бичсэнгүй. Бид салаагүй л гэж найдъя.
.
.
.
.
Жимин's POV:
Минжиг тэгж хэлсэний дараагаар уур дэндүү ихээр хүрж өрөөндөө түүнийг орхин гарлаа. Ариун цэврийн өрөө орон нүүрээ сайтар угаачихаад доош буун зурагт асаан үзлээ. Үзэх ч гэж элдэв янзын бодлууд толгойд эргэлдэн уур бүр их хүрч байв. Төд удалгүй Минжи дээрээс бууж ирэн араас тэврэн үнсэх гэхэд нь би бултаж орхилоо. Магадгүй түүнд гомдчихсон болохоор уурлаж буй мэт байсан байх. Тэр надаас гараа салган аваад үүдэнд очин гутлаа өмсөж байв. Түүн лүү эргэж харан гэр лүү нь хүргэж өгөх эсэхдээ эргэлзэн сууж байхад Минжи дээш өндийхөд нь би буцан зурагт луугаа харлаа. Тэр гарахдаа надад хайртай гэдгээ дахин хэлээд гэрээс гарч явав. Хүчтэй амьсгаагаа гаргаад хөгжимөө асаан тултал нь чангаллаа.
.
.
.
.
7 хоногийн турш түүнтэй ямар ч холбоо барилгүйгээр өнгөрөөв. Харин бүх ажил цэгцэрсэний эцэст түүн лүү залгалаа.
.
.
.
Минжи's POV:
Жиминтэй уулзахаар бидний дурсамжтай газруудын нэг болох цэцэрлэгт хүрээлэн лүү явж байна. Тэр надтай ярихдаа өмнөх шигээ ямар ч сэтгэл хөдлөлгүй ярьсан нь намайг маш их айлгаж байсан юм. Дахиж цэрэгт явахгүй нь лавтай, тэгэхээр.... гадаадад очиж сурах гэж байгаа гэж л битгий хэлээрэй. Жимин~a, гуйя! Тэгж л болохгүй шүү.
Гадаа аль хэдийнээ харанхуй болчихсон байсан ч хүрээлэнгийн гэрэл одоо болтол асаагүй байгаа нь намайг гайхшруулж байв. Уулзах газраа ирчихсэн тул Жимин лүү залгалаа. Эхний удаа тэр утсаа авсангүй. Би сандарч эхэллээ. Дахин залгахад тэр бараг салдагийн даваан дээр утсаа авлаа.
- Ж... Жимин~ah? гээд арай ядан хэлэхэд тэр:
- Эргээд хардаа. гэж хэлэв. Би ч түүний хэлсэнээр эргэж харвал хурц гэрэл хаанаас ч юм бэ тусан цэцэрлэгт хүрээлэнгийн талбай дээр долоон залуу сандал дээр сууцгааж удалгүй хөгжим явж эхэллээ.
.
.
Тэднийг дуулж байхад би нулимсаа барьж дийлсэнгүй. Миний хамгийн их хүндэлдэг, хайрладаг найзууд болон ах нар минь цуг байгаад миний сэтгэл үнэхээр их хөдөлж байлаа. Тэд дуулж дуусмагц нэг нэгээрээ босон ирж надад сарнай цэцэг өгч байв. Бүгд л над луу халуун дотноор инээмсэглэнэ. Хамгийн сүүлд Жимин сандалаасаа босон над луу дөхөн ирлээ.
- Бён Минжи, би чамайг бусдад алдахаасаа айж байна. Тийм болохоор хоёулаа одоо сүй тавьцгаая? Тэгээд чамайг бэлэн болсон цагт... Миний эхнэр болоход бэлэн болсон цагт чинь хуримаа хийцгээе? гэж хэлэхэд нь би нулимсаа арай гэж тэвчин зогсоход тэр:
- Яагаад уйлаад байгаа юм? Юу ч эхлээгүй байхад... гэж хэлэхэд нь би тайвширахыг хичээн түүн лүү харвал тэр гарнаас минь барьж байгаад өвдөг дээрээ сөхрөх нь тэр. Дахин нулимс минь хайр найргүй урсаж эхэллээ. Жимин халааснаасаа улаан хайрцаг гаргаж ирэн онгойлгоод, хоолойгоо засаж байгаад:
- Бён Минжи, надтай гэрлээч? гэж хэлэхэд нь би уйлсан хэвээр толгой дохьлоо. Жимин хайрцагнаас бөгжөө гаргаж ирэн ядам хуруунд зүүгээд босч ирэн намайг үнслээ.
Энд тэндээс алга ташилт цуурайтан сонсогдож эхлэв. Энэ үед л маш их хүн биднийг харан баясаж байсныг мэдсэн юм. Жонгүг бидэн дээр хүрч ирээд:
- За баяр хүргье. гэж хэлэн биднийг тэвэрлээ. Бусад маань ч хүрж ирэн баяр хүргэцгээн тэврэнэ. Жин убба над дээр хүрч ирэн:
- Жоохноо, баяр хүргье. гэж хэлэн үс сэгсийлгэж байв. Би түүнд зүүн гараа үзүүлэн:
- Сүй тавьсан хүнийг "Жоохноо" гэнэ шүү? гэхэд тэр зүгээр л инээмсэглэж байлаа.
.
.
.
.
.
.
Энэ явдалаас хойш бүтэн жилийн хугацаа өнгөрч Жимин бид хоёрын харилцаа улам батжин сайжирч, аав ээж нартайгаа чөлөөтэй харьцдаг болсон байлаа. Нэг орой тэднийд оройн хоол идэхээр бид уригдсан байгаа юм. Аавууд хоорондоо ярилцан, ээжүүд хоол хийцгээж байв. Жимин надад ус аягалаж өгөөд урд эм тавин дэргэд минь суулаа. Ойрдоо миний бие тааруу байгаа болохоор тэр намайг халамжлаж байгаа юм.
Ээжүүд хоолоо бэлэн болгоод ширээн дээр тавьлаа. Бүгд хоолоо идэхэд бэлэн болсон байхад би яагаад ч юм хоолны үнэрт огьж орхилоо. Гараа амаараа даран аав ээж лүү хараад дахин огих мөчдөө ариун цэврийн өрөө лүү гүйлээ.
Advertisement
.
.
.
Жимин's POV:
Минжиг тэгж огих мөчид бүгд тэрэн лүү гайхан харж байв. Тэр дахин нэг удаа огиод ариун цэврийн өрөө рүү гүйлээ. Би амьсгаагаа гаргаад:
- Тэр хоолны хордлогонд орсон бололтой. гэхэд ээж:
- Энэ хүүхэд чинь арай...
- Би гараад өөр эм аваад ирье. гэхэд Минжигийн ээж:
- Жирэмсэн болчихсон юм байх даа? гэх нь намайг зог тусуулж орхилоо. Аав:
- Жимин~а! Алив юу хийгээд байгаа юм? Минжи дээр очооч? гэхэд нь би ухаан орон тэрэн лүү очлоо. Ариун цэврийн өрөө орохд тэр нүүрээ угаагаад зогсож байв. Тэр усаа хаагаад гараа хөнгөхөн сэгсрэн:
- Хий огиулаад байна. Ойрд их идчихсэн болохоор хордлого авчихсан бололтой. гэж хэлээд намайг тэвэрлээ. Би түүнийг зөрүүлэн тэврээд:
- Ээжүүд чамайг жирэмсэн болсон гэж бодож байгаа. гэхэд тэр тэврэлтээ салган над луу гайхан харлаа. Дараа нь буцаж тэврээд:
- Хэрвээ тийм бол... Би эхнэр чинь болоход бэлэн болсон байна. гэж хэлэхэд нь би түүний хацар дээр үнслээ.
.
.
.
.
Ээжүүд биднийг эмнэлэг явахыг шахаад байсан тул бид ямар ч бултах аргагүйгээр эмнэлэг рүү явахаар боллоо. Биднийг замдаа явж байхад би түүний гарнаас тавиагүй юм. Энэ үед түүний алга үнэхээр их хөлөрч байв. Би түүний гарыг барьсан хэвээр дээш өргөөд:
- Үнэхээр их хөлөрч байна шүү? гэхэд тэр худал инээд алдаад:
- Харин бага зэрэг сандраад... гэж хэлэх нь үнэхээр өхөөрдөм санагдаж байв.
.
.
Эмчийн өрөөнд орж ирэхэд түүний гар бүр салаганаж байгааг би анзаарсан юм. Түүний гарыг улам чанга атган эмчид бөхийхөд эмч инээмсэглэж байв. Минжи миний гарнаас тавин гэдэс рүүгээ заан:
- Эмчээ энд хүүхэд байгаа эсэхийг мэдээд өгөөч? хэмээн эв хавгүй хэлэх нь эмч бид хоёрын инээдийг хүргэж байлаа. Эмч:
- За тэгье. Энд хэвтээрээ. гэж хэлэн ор луугаа заахад Минжи хэвтэн эмч гэдсийг нь гарган нэг зүйл түрхэж дараа нь нэг зүйл дээрээс нь гүйлгэж эхэллээ. Минжи эмчийн хийж буй зүйлийг нүд салгалгүй харж эмчийн юу гэж хэлэхийг хүлээж байх шиг байв. Эмч удалгүй инээмсэглээд:
- Баяр хүргье! Та хоёр аав ээж болох нь! гэж хэлэхэд нь Минжигийн нүд нь томрон эмч лүү хараад:
- Тэгэхээр энэ өрөөнд бид 3 биш 4үүлээ байгаа гэсэн үг үү? Би жирэмсэн гэсэн үг үү? Үнэхээр миний гэдсэнд хүүхэд байгаа гэсэн үг үү? гэхэд эмч инээд алдан:
- Тийм ээ, хүүхэд гэдсэнд чинь гурван долоо хоног болсон байна. гэхэд нь би:
- Жирэмсний хордлого ийм эрт эхэлж болдог хэрэг үү? Хоол үнэрлээд огиулаад байгаа. гэхэд эмч:
- Хордлогын эрт үе бололтой. Тэгэхээр их л удаан хордлоготой байх нь дээ. гэхэд нь би түүнээс юу хийх талаар асуун бага зэрэг мэдлэгтэй болоод эмчид дахин бөхийн өрөөнөөс нь гарлаа. Би түүн лүү харан инээмсэглээд:
- Баярлалаа. Би маш их баяртай байна. гэхэд Минжи над луу харан намайг тэврээд:
- Одоо хурдан хуримаа хийцгээе дээ... гэхэд нь би инээвхийлэн:
- Тэгж их яараад байгаа юм уу?
- Бүтэн жил хүлээсэн. Чамайг хэзээ дахиж хуримлах талаар асуух юм бол оо л гэж боддог байсан. Яг үнэндээ чамайг гэрлье гэхэд чинь айгаад байна гэж хэлсэндээ харамсаж байсан юм. гэхэд нь би түүний толгойн дээр үнсэн:
- Мангар охин. гэж хэллээ.
.
.
.
.
.
Минжи's POV:
Хи Ён миний нүүр болон үсийг янзлан даашинз өмсөхөд туслаж байлаа.
Тэр гэдсэн дээр минь гараа тавиад:
- Үжүжүж... Миний дүү энд байна уу? Ээж чинь хуримаа хийж байна шүү! Мэдэж байна уу? гэхэд нь би инээд алдан:
- Одоо ч дасаж эхлэж байх шиг байна даа... гэхэд Хи Ён нүдийг минь будангаа:
- Томрохоос нь өмнө хуримаа хийсэн нь болсон юм. Гаргасаныхаа дараа хийнэ гэсэн бол ойрын 5 жилдээ лав хурим хийхгүй байсан байх. гэхэд нь би толгой дохьлоо. Хи Ён:
- За сүйт бүсгүй бэлэн. Зураг авах хүнийг дуудаарай. гэхэд нь гаднаас зурагчин орж ирэн Хи Ён бид хоёрын зургийг авч байхад гаднаас Жиминээс бусад зургаан хослол өмссөн залуус орж ирлээ.
( Жиминийг ань:']] )
.
.
Тэхён орилон:
- Ваа... Манай сүйт бүсгүй. Хөөрхөн байна аа! гэхэд Жонгүг:
- Нугасны муухай дэгдээхийг хун болгосон хүнд шагнал өгье. гэхэд нь би:
- Хи Ён штэ? гэхэд түүний царай хувиран:
- Аан тийм үү? гээд бараг сонсогдохтой үгүйтэй хэллээ. Намайг инээвхийлэн түүнийг шоолоход, Намжүүн:
- За юугаа хийцгээгээд байгаа юм? Сүйт бүсгүйтэй зургаа авахуулцгаая! гэж хэлээд тэд миний ард зогсон зургаа авахуулцгаалаа. Тэд буцан гарах гэж байхад Жин убба над дээр ирэн:
- Жоохноо, баяр хүргье. гэхэд нь би инээвхийлэн:
- Гэрлэх гэж байгаа хүнийг жоохноо гэнэ шүү? гэхэд хажуунаас Хи Ён:
- Хүүхэдтэй болох гэж байгаа хүнийг жоохноо гэх нэг л авцалдаагүй юм. гэхэд гарах гэж байсан хүмүүс болох Жин уббагийн нүд нь томрон:
- Хүүхэд ээ? хэмээн нэгэн зэрэг хэллээ. Би тэдэн лүү гэмшингүй харан:
- Ууг нь хэлэх гэж байсан юм аа... гэхэд тэд буцан над дээр ирэн намайг тэврээд:
- За баяр хүргье. гэж хэлцгээж байв. Жонгүг:
- Даан ч тийм байх аа... Сургууль төгсөхөөс нааш хурим хийхгүй юм шиг байсан хүмүүс хуримаа хийчихсэн юм. Ийм л байж дээ... гэж хэлэн тэд тоглоом хийцгээсээр буцан гарч явлаа. Хи Ён:
- Яана аа, Минжи? Би буруу зүйл хэлчихсэн үү? гэхэд нь би түүний өөдөөс инээгээд:
- Зүгээр дээ харин ч яаж хэлье даа гэж бодоод байсан юм. Чамд баярлалаа. гэхэд түүний санаа нь амарсан бололтой инээмсэглэж байв.
.
.
.
.
Жимин's POV:
Өрөөндөө хослолоо өмсчихсөн санарсандаа ийш тийш алхаж байтал нөгөө хэд шуугилдсаар ороод ирэв. Тэхён буйдан дээр суугаад:
- Сүйт бүсгүйтэй чинь зургаа авахуулаад ирлээ. Хурим чинь эхлэхээс өмнө хулгайлах хэрэгтэй байна. гэхэд Хусог:
- Үгүй ээ, би хулгайлна гээд бодчихсон байсан юм. гэхэд хажуунаас нь Жонгүг:
- Үгүй штэ? Би хамгийн түрүүнд тэгж бодчихсон байсан. гэх мэтээр тэд үргэлжлүүлэн наргиан хийсээр байсан ч сандарсан надад инээх ч ухаан байсангүй. Намжүүн:
- За цаг болох нь... Та нар угаасаа хулгайлж чадахгүй. 10 минутын дараа цаад хавчиганаад байгаа хүн нөхөр нь болох гээд байна. гэж хэлэхэд тэд бүгд над луу харлаа. Би инээд алдан тэдэн лүү хараад:
- За гарцгаа, гарцгаа. Би араас чинь очно. гэхэд тэд дахин шуугилдсаар гараад явлаа.
.
.
.
.
Танхим дахь бүх хүмүүс босон арагш харан Минжиг аавдаа хөтлүүлэн нааш ирэхийг харна. Тэр алхаж байхдаа над луу харчихаад ичингүйрэн доош харан инээхэд миний хайр улам бүр буцлах шиг болон зүрх хурдан хурдан цохилно. Ардаас хуримын гэрч болсон залуус:
- Азтай юм аа, Пак Жимин. гэх мэтээр аажуухнаар орьлоно. Минжиг аав нь үнсэн гарыг нь надад өгөхөд би аван өөртөө сугадууллаа. Би дахин Минжи руу харан инээмсэглэж бид аажуухнаар алхаж номлогчийн урд ирэн өөд өөдөөсөө харан зогслоо.
.
.
.
Сүүлд Минжиг "Би зөвшөөрч байна." гэж хэлэхэд номлогч:
- Хосууд хайраа илэрхийлэн үнсэлцэнэ үү? гэхэд би инээмсэглэсээр Минжи рүү ойртон уруулыг нь үнслээ. Тэгээд чихэнд нь:
- чи миний эхнэр болно гэдгийг мэдэж байсан юм. гэхэд Минжи инээмсэглэж байв.
.
.
.
.
.
.
Зохиогчийн талаас.
Тэд бал сарынхаа аялалаар Австрали орон луу аяласан юм. Хуримнаас хэдхэн сарын дараа буюу 7 сарын дараа тэд Минмин гэх бяцхан хүүтэй болжээ.
Жонгүг эцэст нь нэг охинтой танилцаж, Намжүүн Хусог 2 ижилхэн мэргэжилээр суралцаж, Тэхён саксафон хөгжимөөр хичээллэж, Юнги өөрийн lounge-аа хэд хэдэн салбар болгон өргөтгөн, Жин шиг өөрийнхөө царайнд итгэлтэй хүн бол өөртөөгөө л гэрлэх байх даа.
Жин Минжиг яагаад "Жоохноо" гэж дуудаад байсан бэ гэхээр тэр Минжигийн нэрийг мартчихсан байсан юм. Сүүлд номлогч "Пак Жимин, Бён Минжи нарыг эхнэр нөхөр болсныг зарлаж байна." гэж хэлэхэд нь л санасан юм.
.
.
.
.
.
Цэлмэг-Оюу as Бён Минжи.
--------------------------------------------------------
A/N: Хүү... Ингээд дууслаа даа... Тийм ч их зүйл өрнөөгүй уйтгартай болсон бол уучлаарай... Ямартай ч их урт байгаа байх гэж найдаж байна.
Цэлмэг-Оюугийнхаа төрсөн өдөрт зориулан бичсэн юм л даа. :'))) Их урт хугацаанд үргэлжилсэн бэлэг байсан гэдэгт итгэлтэй байна :'))))
Bangtan болон Үжин-Энх миний бие 2 сарын турш та бүхэнтэй цуг байлаа. :)
Алгасалгүй уншиж, vote хийж, санал бодлоо хуваалцаж байсан та бүхэндээ маш их баярлалаа. Дахин зөндөө олон fanfic-үүд бичих болно оо. Одоо шинээр 17 оны 3-р сарын 28нд Wang Jackson-ыг гол дүрээ болгосон fanfic маань гарна. Тэр болтол бусдыгаа дуусгана аа. :)
Дахин баярлалаа та бүхэндээ.
All the love.
Үжээнээ ✌✌✌
Advertisement
- In Serial12 Chapters
Wake up and Run
Abducted and sent to another world to study humans and invade earth he needs to survive first to save earth or choose to save both
8 196 - In Serial8 Chapters
Shadow Lord: The Strongest Legendary Hero is a NEET
A 25-year-old NEET programmer thought the vision that flashed before his eyes at the computer was just a daydream, but it turned out to be the gateway to another world! One of guns, magic, and medieval villages.He soon learns that life in another world isn't the relaxing power fantasy he'd seen in anime. Trial after misfortune awaits him as he learns to step out of his shell and survive in a world that has it in for him from the start."A wizard? Me? Because of this stick? But it doesn't do anything!"Will he laugh at the top or give in to the despair that awaits him?
8 68 - In Serial13 Chapters
Shadow the cat
Shadow is very cool. HE IS THE BEST CAT EVER IN THE HISTORY OF CATS. Fortunately he is getting lots of attention and pets from his humans. Unfortunately he got dropped into a different world fortunately he got dropped-claws first-into weakened end boss on one hp and got to level 999 and became the end boss himself. He doesn’t know what that means. P.s: This is my first time on royal road P.s.s: I am writing this for enjoyment don’t expect too much chapters at a time P.s.s.s: anything said about dogs is not true I love them
8 180 - In Serial9 Chapters
True Nobility
Noble. A title respected by all, but what exactly does it mean?The nobility rule the land like gods. They hold all of the money. They direct all of the military. Their word is law.Atlas is a young boy born to the second most powerful noble in the country.He never had to sweat in his life.He can have whatever he desires with a few words.He is respected by the commoners, and even the other nobles must bow their heads before him.To top it all off, his parents cherish him like no other.What happens when this boy is left to fend for himself?Follow Atlas as he learns what it means to truly be noble.
8 191 - In Serial23 Chapters
The Fight We Chose
"No one starts a war—or rather, no one in his senses ought to do so—without first being clear in his mind what he intends to achieve by that war and how he intends to conduct it."- Harold G. Moore November 22nd, 1963: The eyes of the world turn to the American city of Dallas, Texas, where normality has been forever shattered. An attack the likes of which the world has never seen before has turned the Cold War on its head as the new factor in the silent conflict threatens the balance. The world already teetering on the brink of war, the United States and those that lead it now have to balance a new threat, fantastical in origin, alongside the many others that come with the turbulent era of the 1960s. Eras collide. Values clash. The nature of war remains unchanged.
8 133 - In Serial111 Chapters
The Fallen Ascending
The tale of Michael Ramsey."Who's he?"", you ask.Read it and find out. Story not related to The 8th Day in any manner. This is something different that I thought I'd try out and have some fun with from time to time. No release schedule is promised, so don't expect one. I'll simply work and write on this adventure when the mood strikes me. We may have 100 updates in one day, and not have any updates for 100 days... As for what it actually is?That's S. E. C. R. E. T!(In other words, I'm not certain where this story is going to take me yet. Decide for yourself if you want to follow along on the ride as I uncover where and what it's about as it grows and evolves!)
8 454

