《Given&Taken|FOREST》003.|OUR STORY
Advertisement
=
=
Жонвон Сонү хоёрыг мэдсэнээс хойш 7 хоногийн дараа тэд бүгдийг анзааран,том ээж тэр орой хэн хамт байсныг аль хэдийнээ мэдэж орхижээ.
Том нууцаа алдсан тэдэнд зүгээр ч нэг тайван орхино гэж байхгүй бололтой.
"Тэдэнд зориулж хоол хийхдээ миний өгсөн эмийг хийхээ мартав даа"хэмээн тогоочид захичхаад инээмсэглэл тодруулсаар явах аж.
"Та нарын л сонголт шүү дээ,ядаж үгэнд минь орж гараагүй байсан бол
хоёр жил хүн шиг жаргалтай амьдрах байсан юм..."тэр тэднийг өрөөний цаанаас ажиглангаа шивнэх бөгөөд удалгүй өөрийн дагуулдаа дамжуулан "Удахгүй туршилтаа эхэлцгээе,өнөө орой авч явах бүх зүйлээ цэвэрхэн шиг бэлдээд байж бай"хэмээсээр цааш явсан юм.
Оройн хоолны дараа:
"Юу болоод байнаа ахаа,миний бие нэг л..."Ники газар унан урд нь байх Хисыны гараас сүүлийн хүчээ шавхан сэгсэрсээр хэллээ.
"Биднийг хордуулчихсан бололтой..."Хисын хэдийнээ ярих тэнхэлгүй болж сүүлийн удаа ингэж хэлээд үхтэл мэт газар унав.
Бүгдийнх нь санаа балартаж,тэдний саяхан идсэн хоолонд ямар нэг зүйл хийсэн гэдгийг биеэ мэдрэж чадахгүй байхдаа л мэдрэх шиг болов.
"Яагаад...яагаад та нар бидэнд ийм зүйл хийгээд байгаа юм"Сонүд харин тэр зүйл бусдыгаа бодвол бага үйлчилж буй бололтой ухаан алдаагүй ч бага багаар хүчээ алдаж байв.
"Удахгүй харнаа,бүгд та нарын төлөө шүү дээ" том ээж Сонүгийн хацрыг илсээр хэлэх бөгөөд аль хэдийнээ тэд бүгдээрээ ухаан алдан газар хэвтэцгээнэ.
=
•Учир шалтгаан•
=
Хаана байгаа нь үл мэдэгдэх бүдэг гэрэл дунд хачин чигтэй дуу чимээ сонсогдож тэд одоо л нэг нүдээ нээн сэрэх аж.
Хэн ч харахад хачин чигтэй жихүүдэс төрөм орчныг хараад асрамжийн газраас тэс өөр газар байгааг тэд ойлгох шиг болов.
Тэднийг бүгдийг нь ортой бэхлэн уяж,хөдөлж чадхааргүй болтол гар хөлийг нь төмөр гинжээр уясан харагдана.
Удалгүй эргэн тойрноор битүү цагаан хувцас өмссөн хүмүүс эргэлдэн гэрлийг улам тодотгох бөгөөд ямар нэгэн зүйл найруулан тэдэнрүү ойртож эхлэх нь тэр.
"Өө сэрчихсэн үү?"том ээж өрөөнд орж ирэхэд тэд бүгд сэрцгээн мултрахын тулд хий дэмий хөдөлцгөөнө.
Advertisement
"Биднийг яах гээв,юу хүсээд байгаа юм!Та нар ийм аймшигтай зүйл хийж энэ хүртэл ирчихээд ичихгүй байна уу!Муусайн араатангууд" Сонхүн орилсоор хөлөө татах бөгөөд түүний хажууд хэн нэгэн гаранд нь үл мэдэгдэх зүйл тарьж эхэллээ.
Том ээж тэднийг харсаар "Эцэсийн эцэст бид бүгд араатангууд болж хувирдаг энэ ертөнцөд ирчихээд ингэж хэлэх чинь үнэхээр инээдтэй байна"
Цагаан хувцастай сувилагч нар нэг нэгээрээ тэдний гаранд үл мэдэгдэх зүйл тарьж дууссаны дараа дахиад л өмнөх шигээ ямар ч хүчгүй болж эхэлж байгааг мэдэрч эхлэв.
"Жэйк...Жэйкийг та нар яаснаа хэл,түүнд яагаад тийм муухай зүйл хийж байгаа юм"
"Хонгор минь томоотой бай л даа,чи улам л өвдөх зүйлээ хийгээд байна"
Хисын орилсоор түүнд тарьсан хоёр дахь зүйл аль хэдийн үйлчлээд эхэлсэн бололтой,түүнийг харсан хөвгүүд айдаст автан гараа татах гэж хий дэмий хичээнэ.
"Яагаад...яагаад...бид нар ямар гэм хийсэн гэж"
"Одоо нэгэнт энэ хүртэл ирсэн учраас мэдэх цаг нь болсон байх"том ээж хормойгоо янзлан суучхаад бүх учрыг тэдэнд ярьж өгөхөөр аягатай цайнаасаа нэг балгав.
"Олон жилийн өмнө маш урт дайн болсон.Тэнд хүмүүс чөтгөрт идүүлж,үлдсэн нь арай ядан тэмцдэг байв.Эцэстээ тэр их аймшигтай дайнд хүмүүс эцэстээ тулж хүн болон чөтгөрүүд нэг нэгэндээ амлалт өгсөн"
Тарьсан эмний үйлчлэлээс болж тэд ярьж ч чадахгүй болтолоо хүч нь суларчээ.Тархи нь хөдлөхийг,дуу гарахыг хүсэх ч бие нь хүссэнээр нь огт болсонгүй,зөвхөн амьсгал нь сонсогдохуйц том ээжийн яриаг сонсон хэвтэнэ.
"Дайнаа зогсоож бүгдээрээ тайван амьдарч болох газар болгоно гэж амлацгаасан.Чөтгөрүүд хүмүүсээс хол байна,харин хүмүүс чөтгөр алахгүй гэсэн амлалт.Мөн тэд нарын хүссэн хамгийн чухал зүйл бол жил болгон арван залуу хүүхдүүдийг явуулах гэсэн хүсэлт"
Нүүрэндээ инээмсэглэл тодруулах том ээж тархиндаа захирагдахгүй болсон хөдөлгөөнгүй тэднийг хараад улам л инээд алдсаар.
"Тэгээд л хүмүүс тэдний хүслээр жил болгон хүүхдүүдийг явуулхаар болж,тэр хүүхдүүдийг үржүүлэх ферм бий болгосон юм.Тэр нь та нар шүү дээ..."
Advertisement
Цайгаа ууж дууссан бололтой босон тэдний зүг алхангаа хажууд нь ирэн
"Тэд хүүхдүүдийг авч өөрсдийнхөө нэг болгохын тулд туршилт хийдэг,өөрсдийгөө хүчирхэг олон болгохын тулд.Онцгой цустай байвал тэдэнд бүр ч их таалагдах болно"
Сонүгийн нүд түүнийг хэдэн хэсэг тастах мэт ширтэн нулимс нь урссаар.Хамгийн их итгэж байсан хүн нь эсрэгээрээ хамгийн аймшигтай нэгэн байсанд гарт тааралдсан зүйлээрээ цохиж авахыг хүснэ.
Гэсэн хэдий ч бие нь огт хүссэнээр нь захирагдсангүй.
"Харин ч та нар өдийг хүртэл жаргалтай өсгөсөн надад баярлах хэрэгтэй.Энэ туршилтаар та нар ирээдүйд хэнийг ч өөрийнхөө дор оруулахаар тийм хүчтэй болно гэсэн үг.Та долоогийн цус онцгой учраас яалтчгүй бүтэх учиртай"гэж хэлчихээд гараад явах зуур түүний араас дахин өнөөх цагаан хувцастай хүмүүс орж ирэн тэднийг түрсээр,ямар нэг өрөөнд оруулах гэж байгаа бололтой нэг нэгээр нь зөөж эхлэв.
Урт хонгилоор явсны эцэст нэгэн өрөөнд орж ирэн харанхуй учираас ямар өрөө болохыг ч мэдсэнгүй.
Тун удалгүй гэрэл асаахад бүгд харагдах бөгөөд яг л шорон мэт ямар ч цонхгүй саарал ханатай өрөө байх ба тэднээс өөр хүн байгаа бололтой баруун буланд хөшгөөр татсан хэсэг харагдана.
"Жэйк..."тэдэн дундаас хөшгөөр хүрээлэгдсэн ортой хамгийн ойр байсан Хисын харсан зүйлдээ итгэж ч өгсөнгүй.Дуугарч чадахгүй ч гэлээ түүнийг харсандаа бага ч болов баярлана.
"Үхээгүй байж шүү дээ"ийн бодсоор тэд нэг нэгэнрүүгээ ширтэх бөгөөд Жэйк ч мөн адил биеээ захирч чадахгүй ч тэдэнтэй адил сэрүүн байсан юм.
"Ингээд бүрэн боллоо,туршилтаа эхэлцгээе"
'Хэдий энэ бидний хувь тавилан ч гэлээ,хэрэв бурхан гэж байдаг бол гуйя биднийг авраач...'
Чинь сэтгэлээсээ тэд хүссэн ч бүх зүйл харанхуй нөмрөөд авах аятай биеэр нь өвдөлт мэдрэгдэнэ.Хэзээ энэ бүх зүйл дуусахыг мэдэхгүй ч зүүд байгаасай гэж хүсээд гүн нойронд унтацгаах аж.
Сэрээд тэд юу болсоноо огтхон ч төсөөлөхийг хүссэнгүй.
=
• Бидний мэдэхгүй бид •
=
"ХУРДАН НЭМЭЛТ ХҮЧЭЭ ДУУД,ТУРШИЛТЫН БАЙДАЛ ӨӨРЧЛӨГДӨЖ БАЙНА"цагаан хоолойгоор зарлах хоолой бүгдийг сандаргаж,одоо үүсээд байгаа нөхцөл байдлыг тэд огтоос төсөөлөгүй ажээ.
Тэдэнд туршилт хийгдсэнээс хойш сар шахуу ухаангүй байсан бие аль хэдийн сэргэж ухаан орсон бөгөөд хүсэж байсан зүйлээс нь туршилт эсрэгээрээ эргэж,
эргэн тойронд удирдаж байсан чөтгөрүүд аль хэдийн үхлүүт болсон байх нь харагдана.
"АНХ УДААГАА ИЙМ ЗҮЙЛ ХАРЖ БАЙНА ХАТАГТАЙ ЛИ! ОНЦГОЙ ЦУСТАНГУУДАД ИЙМ ӨӨРЧЛӨЛТӨНД ОРНО ГЭЖ ТӨСӨӨЛСӨНГҮЙ...ТЭД БИДНЭЭС ИЛҮҮ ХҮЧТЭЙ БОЛЧИХОЖ! ТУРШИЛТЫН БАЙРЫГ ҮГҮЙ ХИЙЖ БАЙНА ХАРЖ БАЙНА УУ!"
Туршилтын байраас холгүйхэн байрлах чөтгөрүүдийн газар нутаг сандарцгаан болоод байгаа нөхцөл байдалд бүх аргаа хэрэглэсээр.
"Хяналтын өрөөний хаалга аль хэдийн эвдэрчихлээ,тэд бүгдийг устгачихсан...бид өөрсдийнхөө нэгийг бүтээх биш эсрэгээрээ жинхэнэ мангасуудыг бүтээчихлээ"цагаан хоолойгоор сүүлийн удаа сонсогдсон хоолой энэ байсан юм.
[There should be a GIF or video here. Update the app now to see it.]
A/N:Сайнуу миний хөөрхөн уншигчидаа,
өөртөө бага зэрэг амралт өгсний дараагаар өгүүллэгтээ буцан хүрээд ирлээ.
Trailer-ээ үзээд ямар санагдав даа? :> Хичээл эхэлхээс өмнө идэвхтэй оруулах төлөвлөгөөтэй байгаа,тийм удаан хэсэг өгөхгүй явна гэж байхгүй байх :3
Та нар маань vote&comment-үлдээн намайг дэмжээрэй.
Advertisement
- In Serial15 Chapters
Valor and Violence
Valor and Violence is a series of short stories following different, yet all equally colourful, characters set in the same world. Birth of a Legend, the first short, follows Captain Erskine Erwell, a newly promoted Captain in the Calandorian Royal Navy, charged with protecting his people from all who would do them harm. Great news for the Calandorian citizens, bad news for the Skjar reavers that ravage the shores in search of slaves. But when a small reaver fleet slips the net and escapes to the southern jungles of Marduk, Erwell must fight a war on two fronts; one against the raiders, and a far more difficult war against the hostile landscape. If he can't find allies in this strange land, he may end up being the one in need of saving. The first part of the second short story will be uploaded on Saturday, the 11th of June, following Ferez Ahud, an aspiring young battlemage charged with the unsavoury job of 'terminating' a rogue member of his college. But how this nobody of a mage became a fugitive remains a mystery, and when the answer is discovered, the tables are turned and the hunter becomes the prey. I'll be uploading chapters of more in-universe short stories each week or as close to, work permitting. Content Guidelines: course language and violence
8 103 - In Serial23 Chapters
Aspect of the Beast
This story is being rewritten! The new version, A Price in Memory, can be found here. I highly suggest you read the new version as this one won't be completed. Also, there has been a lot of changes so you won't be able to continue with the other where this one left off. A soldier dies on a battlefield, his body broken but his mind at peace. He died for the only thing he truly cared about, his family. In a different world a talented mage completes his life’s work, an entire rebuilding of one of the greatest ancient spells, resurrection. Bypassing the stringent requirements, he attempts to make this great magic accessible to the masses, and by doing so earn his place in history. But lost to the passage of time is the reason for these requirements. Not to unnecessarily complicate this great magic, but to ensure the transfer of only mortal souls. For there are things that dwell in the realm of the dead that should never be allowed to cross over.
8 172 - In Serial16 Chapters
The Chronicles of the Beast Master
Sania Pendragon is a normal lady that lived her life peacefully. She had a normal life, married someone, bore children, and lived long enough to see her grandchildren. Everything that she ever wanted was already given, and in the end, she was satisfied with her life.After dying, she met the god and was transferred to another world, even though she didn't want to. What would she do in a new world when everything she wished for was already given to her in her past life?
8 163 - In Serial33 Chapters
The Not Supposedly King
An orphan who is having a good life after of all his hard work.All gone in an instant.You took the body of a fool king.Your kingdom is worthless and dying.What will you do?---------------------------------------------------------------------follow our not so lucky mc on what he will do.This story is more comedy and funny misfortunes. The mc is good/nice type, if you`re looking for op,violent or mc that became unreasonable! This is not the fiction you`re looking for. There is nothing special here just another work from a noob author. Sorry if this story disappointed you.Warning: Don`t mind the grammars.Additional tags[18+]: Foul language,gore and 18+ stuff..
8 99 - In Serial200 Chapters
snowflakes and roses
roses are the representation of love. so are these poems.
8 86 - In Serial16 Chapters
For real
𝘐 𝘤𝘢𝘯 𝘩𝘦𝘢𝘳, 𝘐 𝘤𝘢𝘯 𝘧𝘦𝘦𝘭𝘐 𝘤𝘢𝘯 𝘴𝘦𝘦, 𝘐 𝘤𝘢𝘯 𝘵𝘦𝘭𝘭 𝘺𝘰𝘶 𝘢𝘳𝘦 𝘧𝘰𝘳 𝘳𝘦𝘢𝘭
8 141

