《Given&Taken|FOREST》005.|OUR STORY
Advertisement
=
Control reason and instinct, growth and escape
=
Энэ өглөө тэд Бэилийн чанга дуугаар цочирдон сэрсээр дээш өндийн босов.
"Яагаад тэднийг өрөөнд нь оруулаагүй юм Сежин.Би чамд хэлсэн санагдах юм?"тэр түүнд уурласаар хэлчихээд гараад өгөв.
"Одоо үзлэг эхлэх бололтой та нар өрөөрүүгээ орцгоо"
Хажуунаас нь аль хэдийн дээрдсэн бололтой Жонвон сэрчээ"Бүгд зүгээр үү,би хамаагүй дээрдсэн.Санаа зовох хэрэггүй дээ"түүнийг харсандаа тэд сэтгэл нь бага ч болов амарсаар хамгаалагчдаас болж хуваарилагдсан өрөөнд орцгоохоор өөр аргагүй болов.
"Жонвон удахгүй араас чинь очно түрүүлээд өрөөндөө орж бай"Сежин түүнийг үлдээсээр бусдыг нь явуулчхад түүнтэй хоёул үлдсэн юм.
Өрөөний хуваарилалтыг хаалганы урд наасан байх бөгөөд нэгдүгээр өрөөнд Сонхүн-Жэйк-Жэй.Хоёрдугаар өрөөнд Сонү-Жонвон.Гуравдугаар өрөөнд Хисын-Ники хоёр хуваагдсан байх аж.
Сонхүн Жэйк Жэй гурав өрөөндөө ороход ханаар дүүрэн хэн нэгний зурсан зургууд харагдах энгийн л нэг өрөө байв.
Харин Сонү өрөөндөө ганцаар орж ирэхдээ эргэн тойрон нь хүүхэлдэйн тоглоомоор хүрээлэгдсэн өрөөнд орж ирэв.
Ники Хисын хоёрын өрөө орноос бусад зүйлгүй цагаан өрөө байх нь хачирхалтай.
Өрөө тус бүр хачирхалтай нь цэлгэр том цонхтой ч бүгдийг хар хөшгөөр халхлан хаажээ.
"Гараад ирцгээ одоо үзлэг хийгдэнэ"хамгаалагчийг даган тэд явсаар доод давхарт ирцгээх бөгөөд юу хийх гэж байгааг нь огт ойлгосонгүй.
"Үзлэг гэхээр яана гэж? бие шалгах юм чинь арай хувцасаа тайлах ёстой юу"
"Ники байж бай,тэд эхлээд бидэнд хэлэх байх"
Сувилагчид тэднийг ямар ч хувцасаа тайлах талаар хэлээгүй бөгөөд гартаа жижиг гэрэл барьсаар "Амаа ангай"хэмээн өнөөх гэрлээ тусган яг л шүд шалгаж буй мэт нэг нэгэнгүй ажиглана.
Жэй хамгийн эхэнд шалгуулж дууссаны дараа тэд тэмдэглэл дээр нэрнийх нь хажууд "X" гэж бичсээр үлдсэнийг нь үргэлжлүүлэн шалгана.
"Шүд шалгаж яах гэж байгаа юм бол"
"Харинээ"
Жэйкийг үзүүлж байх зуур Жонвон бууж ирэн тэднийг бусдынхаасаа арай удаан үзэж эхэллээ.
"Ганцхан шүд үзэх гэж энэ хоёр дээр яагаад удаад байнаа"нийтдээ хорин минут шахуу удаан үзсэний эцэст тэднийг явуулах бөгөөд тэд өглөөний цайны өрөөнд орж иржээ.
Сежин ч хүртэл энд байх бөгөөд урдаа байх цайгаа найруулах нь харагдана
"Яасан бэ ядаж суугаад юм уухгүй хэрэг үү?"
"Юу ч хийчихсэн юм билээ,өмнөх шиг хор хийчихсэн байвал яах юм" Сонхүн огтхон ч уухыг хүссэнгүй бусдыгаа ятгасаар суухад Сежин найруулсан цайгаа тэднээс түрүүлэн ганцаар уух аж.
"Хор хийгэгүй,энэ зүгээр л цай.Намайг харж байна уу"яг л сонсчихсон юмшиг тэр түүнрүү харсаар хэлэхэд Хисын цайнаас балгаад амжлаа.
"Ахаа та..."
"Зүгээрээ ууцгаа"ам нь цангаж байсныг ч хэлэх үү бүгд урдаа байх цайнаас ууцгаан ширээ дүүрэн харагдах өрж тавьсан өглөөний хоолноос огтхон ч идэхийг хүссэнгүй.Өмнө нь амттай хоол хараад идэхийг хүсдэг байсан хүсэл нь яагаад ч юм огтхон ч мэдрэгдэхгүй байв.
Advertisement
Эсрэгээрээ ам нь цангаж зүгээр л ус уухыг хүснэ.
"Тэд өчигдөр эмээ уугаагүй учраас өнөөдөр хоёр тунгаар тэдэнд өгцгөө" Бэил цайгаа ууж дууссаны дараа сувилагчдыг дагуулсаар тэдний урд дахин өнөөх цагаан эмийг тавих нь тэр.
"Энэ ямар учиртай эм юм?"
"Зүгээр л ууцгаа"тэр огтхон ч хэлсэнгүй өмнөх шигээ ширүүн аашилсаар хөвгүүдийн уухыг харан хүлээнэ.Энэ хооронд тэд огтхон ч уухыг хүссэнгүй,ямар ч үйлдэл хийлгүй сууна.
"Би уулгачихъя та зүгээр л гараад байж бай"Сежин түүнийг арай гэж гаргасаар амьсгаа аван хөвгүүдрүү харав.
"Наад эмээ яасан ч битгий уу,сувилагчид шалгахаас өмнө хурдхан шиг нуучих"
Тэр яагаад тэдэнд ингэж хэлснийг мэдэхгүй ч "битгий уу"гэснийг бодвол тийм ч таатай зүйл биш бололтой,бүгд өмсөж байсан цамц болон халаасандаа шургуулах зуур сувилагчид орж ирэв.
"Уулгасан уу хатагтай Сежин?"
"Тэглээ тэд уусан"
Уусан мэт бүгд аягатай уснаас балган сувилагчид эргэн тойрныг цэвэрлэх зуур өрөө өрөөндөө очицгоох болсон юм.
Эргэн тойрон чимээ аниргүй,нам гүнд автан зөвхөн тэдний шатаар өгсөх дуу л сонсогдоно.Энэ дунд Жонвон хүрч ирсэнээсээ хойш юу ч дуугарсангүй нэрийг нь дуудахад хүртэл сонссонгүй.Яг л ямар нэг зүйл нуусан аятай царайн хувьсан өөрчлөгдөн алхах ба Никиг зөөлөн зохиход л юу яриад байгааг сонсож чадлаа.
"Тэр яагаад бидэнд битгий эм уу гэж хэлсэн юм бол?"
"Мэдэхгүй л юм,тэр эм нэг л шижигтэй байсан.Уугаагүй нь болж"
"Тиймээ цаашдаа огтхон ч уугаад хэрэггүй.Ингэхэд Жонвонаа дахиад бие чинь өвдчихсөн юм уу,чимээгүй болчих юм"
"Би зүгээрээ,юм бодоод..."Жонвон өрөөнийхөө гадаа ирсээр Сонүтай хамт орцгоох бөгөөд бусад нь ч мөн өрөө өрөөндөө орж амжив.
Ядарсандаа ч тэр үү шөнө огтхон ч унтаагүйгээс болоод Сонү тэсэлгүй нойрондоо ялагдан зүүрмэглээд өгчээ.Энэ хооронд Жонвон урдаа байх шилэн шүүгээнд өөрийгөө харж эхэллээ.
"Бие чинь дахиад ийм болж,ам чинь цангаж,ямар нэг загтнах мэдрэмж төрвөл шууд хэлэх хэрэгтэй Жонвонаа.Үнэнийг хэлэхэд та нар туршилтаас болж өөрчлөгдсөн.Одоо удахгүй өгөх эм байгаагаас чинь дордуулах эм учраас огтхон ч ууж болохгүй шүү"
Сежины хэлсэн үг толгойд нь бодогдсоор,сүүлийн хэлсэн өгүүлбэр нь толгойд сонсогдон цуурайтуулна.
"Хэрвээ сая хэлсэнчлэн энэ шинж тэмдэг илэрч байвал заавал мэдэгдээрэй,учир нь Бэил гэх орой харсан эрэгтэй өөрчлөгдөж эхэлсэн нэг л хүүхэд байвал бүгдийг нь ална гэсэн болхоор."
"Хэрвээ маргааш үзлэгт орж тэд мэдвэл надаас болж найзууд минь бүгд үхнэ гэж үү?" өвдөгөө тэвэрсээр нулимс нь цийлгэнэн толиотой шүүгээнд улам ойртлоо.
Advertisement
"Ам яагаад цангаад байгаа юм бол...үгүй ээ ингэх учиргүй"амаа ангайсаар толинд хархад одоогоор ямар ч зүйл ажиглагдсангүй,шүүгэн дээр байх шилэн аяганд ус хийн уучхаад ор налан суув.
"Зугтах хэрэгтэй,өөрийгөө өөрчлөгдөхөөс өмнө бусдыгаа дагуулаад заавал гарах хэрэгтэй"хэмээн бодсоор Сонүрүү хархад тэр аль хэдийн нүдээ нухсаар сэржээ.
"Юу ингэтлээ бодсон юм Жонвонаа.Би сэрчихсэн болохоор чи унтмаар байвал унтдаа,би харж байя"
Энэ өрөөнд дан ганц Жонвоны биед өөрчлөлт явагдаагүй бөгөөд тэдний нэг нь түүнтэй адил өөрчлөгдөж эхлэсэн юм.Магадгүй аль хэдийнээ бүрэн өөрчлөгдсөн ч байж магадгүй.
=
What is given (life as a human)
What has been won (life as a vampire)
=
4 хоног өнгөрсний дараа:
Өдөр хоног өнгөрч чөтгөрүүд одоогоор тэдэнд ямар ч муу зүйл хийгээгүй ч тэдний байдал удах тусам бишдэж эхэллээ.
Энэ удаагийн үзлэгийг Бэил өөрөө удирдан хийхэд ямар ч сэжигтэй зүйл гараагүй ч дараагийн өдөр юу угтаж байхыг хэн ч мэдэхгүй шүү дээ.
Шөнө дунд болж хөвгүүд Жонвоны хэлсэн бүх зүйлийг мэдсээр зугтах аргуудыг бодсоор л байв.Гэсэн хэдий хамгаалалт хаа сайгүй байх бөгөөд дахиад л нум сум үүрсэн хаалганы хажууд байх хянагчийг харчхаад элдэв зүйл хийсэнгүй.
Гэнэтхэн байрлах өрөөний хаалганы завсраар цаас унан "Яг одоо миний өрөөнд 5 минутын дараа"хэмээх Сежины бичигийг хараад тэдэнд туслах сүүлчийн боломж гэж бодсоор өрөөнөөсөө гарч ирлээ.
Болгоомжтой гэгч нь хаалга нээхэд
үргэлж байрладаг байсан харуулууд ч огт харагдсангүй.Сэмээрхэн явсаар дуудсан өрөөнд орж ирэн бүгд цугларав.
"Яг одоо та нар эндээс явахгүй бол маргааш бүгд үхэх юмшиг байна.Биечинь аль хэдийн өөрчлөгдсөн,тийм болохоор зугтах хэрэгтэй.Алив энэ цонхоор олс холбосон байгаа.Хурдхан шиг буугаад тэр саарал машинд сууцгаа"тэр цонхоо томоо гэгч нь онгойлгон олс холбосонд хөвгүүд хэлсэн үгэнд нь итгэж өгсөнгүй.
"Т-та анхнаасаа бидэнд туслаж байсан.Яагаад гэж?"
"Та нарт хийж өгөх ёстой миний хийх зүйл болохоор.Харж байна уу би муу хүн биш гэж хэлсэнийг.Та нарт амласан амлалтандаа хүрээд зугтахад чинь туслаж байна"
Сежин гартаа байх олсоо тэдэнд өгөхөд цонхны доор саарал машин харагдах аж.
"Ингэж зогсох цаг байхгүй нь та нарыг хүргэж өгөх хүн тэнд байгаа.Өглөө болхоос өмнө хангалттай эндээс холдож чадах байх"
Хэн нэгэн мэдэхээс өмнө хурдхан шиг эхнээсээ олсоор буусаар зугтахад огтхон ч харуулууд харагдсангүй.Ойр орчим нь яг л хэн ч байхгүй мэт чимээгүй байв.
Хамгийн сүүлд Сонү буусаар Сежинээс сүүлийн удаа ганц зүйлийг асуув "Бид үнэхээр цус сорогчид болчихсон юм уу?"
"Нар мандахад хариултаа өөрсдөө олоорой.Та нарыг хүргэж өгөх энэ машин ой хүртэл явна.Ойд очоод тусалж чадах хүн тааралдаж магадгүй байх"түүнийг доош буухад нь тусалсаар амжилттай суулгаж чадлаа.
Эцэст нь бүгд машинд суун хөдлөхөд ахимаг насны инээмсэглэл тодруулсан жолооч тэдэнрүү нэг харчхаад хөдөлнө.
"Селен дарь эх та нарт тусалжээ"
"Селен?"гэсээр жолоочийг харан гайхсаар асуув.
"Сая тусалсан эмэгтэй бол сарны дарь эх шүү дээ.Тэр үргэлж бүтэн сартай өдөр төрсөн хүүхдүүдэд тусалдаг юм.Ялангуяа арван нэгэн сарын гучин.Санахгүй байна уу?"
"Үгүй ээ..."хөвгүүд түүний юу яриад байгааг бүрэн ойлгож чадсангүй.
Замдаа нэгнийхээ мөрийг налсаар аюулгүйгээр цамхагаас холдоход одоо л нэг тайвширч байв.
"Та гуравын бие яаж байна?"
Ники хажууд байх Жонвон,Жэйк,Сонү харсаар асуухад тэд толгой дохисоор "Зүгээр байгаа,харж байна уу? Нөгөө аймар шүд алга болчихсон байгаа биз"гээд гурвуул шүдээ ярзайлган инээв.
"Гэнэт гарч ирээд,гэнэт алга ирчихдэг бололтой"
Жэйк санаа алдсаар "Энэ хүртэл та нарыг ийм байдалд оруулсан нь миний буруу.Одоо хүртэл уучлаарай гэж хэлсэнгүй,намайг уучлаарай"гэх нь тэр.
"Үгүй ээ хэзээ ч нэгнийгээ аварсаны төлөө уучлалт гуйдгүй юм.Тэр өдөр чамайг алдахыг хүсээгүй болхоор яг одоо
бүгдээрээ хамтдаа байна шүү дээ.Тэгэхээр чиний буруу биш,хэний ч буруу биш"
Замдаа тэд олон зүйлийг ярилцан явсаар аль хэдийн үүр цайж эхлэв.Удахгүй ой модод ч харагдаж эхлэх ба үзэслэнтэй орчин цонхны цаанаас харагдах аж.
Үргэлж асрамжийн газрын ханан дунд дүрэмд захирагдаж,
гадаах ямар харагддагийг,яаж нар манддагийг илүү тодоор харахыг хүсдэг хөвгүүдийн хүсэл нүдэн дээр нь тоглогдож буй аятай нар цухуйхийг хараад хэсэг чимээгүй ширтлээ.
"Ирж байна шүү хөвгүүдээ,энэ ой хүрээд зам дуусах болно"жолооч тэдэнд хэлсээр цонхоо нээхэд сэрүүн агаар угтах хэдий ч ойн үнэрийг шингээсэн гайхалтай үнэр үнэртэнэ.
"Хардаа нар мандаж байна,бууцгаах уу?"
"Итгэлтэй байна уу"
"Аливээ нар мандахыг харцгаая л даа"
A/N:
Ингээд хөвгүүд маань өөрсдийгөө цус сорогч болоод хувирчихсаныг мэдэх болно.
OUR STORY-маань энэ хүрээд дуусаж байна.Цаашид тэд яаж өөрсдийгөө мэдэж бүгдийг туулсан талаар дараа дараачийн үйл явдалууд дээр дурьдагдах болноо.Мөн манай хөвгүүдэд анхнаасаа тусалж байсан Сежиний учир шалтгаанч бас гарнаа~
/Сежин ингэхэд гол дүрийн эмэгтэй биш шүү манайхан😂/
OUR STORY-гоороо тэднийг яаж цус сорогчид болсон талаар хэсгүүдийг хүргэх гэж зорисон юмаа.Дараачийн хэсгүүдээр гол үйл явдал маань эхлэх гэж байна~♥️
Та нар маань намайг дэмжин сэтгэгдэл болон vote-оо дарж болно шүү~
Advertisement
- In Serial42 Chapters
Breached Earth (Human Core)
A dungeon core, accidentally transported from its world and stranded on Earth. Dean, a young Australian man who stumbles across it and has his life changed forever. With the core now residing inside him, Dean marvels at the amazing abilities he has gained. He doesn’t have long to adjust to his new circumstances, however. For the core’s arrival on Earth has set in motion events that threaten the lives of every living thing. And, with even the planet itself at risk, he has been called on to act. This is a PRE-apocalypse progression fantasy story set in the real world. Contains elements of litRPG. Constructive criticism, suggestions, and ideas are all welcome! :) [The dungeon elements are minimal, so if that is your main attraction, maybe give this story a miss :) ]
8 256 - In Serial7 Chapters
Back to Day One (On Hiatus)
Jaime Barrett is the last human on Earth, at least the only sane one. After launching a suicide attack on an army of zombies, he finds himself back in school, the day the virus first came in contact with humanity. He now has his former weak body and only the knowledge of his future to survive the apocalypse (which he survived once without anyways) without losing anyone important to himself.
8 81 - In Serial53 Chapters
The Alien's Retaliation
The novel takes place in an alternate universe that is brimming with life. There are a lot of planets were life has greatly developed, as many civilizations were born. Fearsome aliens and strange creatures inhabit the space, and at the same time wars and conflicts are not such a rare sight. On a remote planet, ignorant of everything, Xeno is living a hard and monotonous life, waiting for time to make its course. However once again the mysteries of the universe will present before his eyes, changing his life completely. Follow Xeno on a long journey through the vast space, as he will seek the strength and knowledge necessary to uncover the secrets of his new gained origins. The narration has been changed to third person from chapter 24. However there will still be POV changes every so often. This is an original work and at the same time my first novel, as such constructive criticism is welcomed. English is not my first language too, feel free to point out any mistakes you may find. WARNING: The novel will have elements of gore, violence and some pretty strong scenes. I have posted this novel on WebNovel too. There I have put a brief comment about what to expect from the novel in more detail, if you are still uncertain, you might want to check it out. (https://www.webnovel.com/book/the-alien's-retaliation_18948068206835105) Average words per chapter --> 1400 Chapter release (?). I don't own the cover of the novel, if the author wants me to change it he just needs to tell me to.
8 101 - In Serial124 Chapters
Warrior's Heart
Highest Ranks: #1 in Badassgirl #1 in Warrior #1 in Powers #1 Strongfemalelead Leyla is a Warrior. Strong. Fast. Unwavering. Yet she looks nothing like a Warrior. Dark haired and green eyed, she stands out in a Kingdom full blonde-haired blue-eyed citizens who all tower over her. Despite their differences, her rank as an officer in the Warrior Army makes her untouchable to most. But things start getting complicated when Leyla attracts the attention of the idol of all, the shoe-in for the next Warrior King: Colonel Alec of the House of Steel. Jealous princesses and angry superiors are not the only problems on the horizon when a messenger appears from the powerful Land of Light with an offer for the Warrior King that will change Leyla's life...(This is Book 1 in the Crossing Novels)
8 176 - In Serial34 Chapters
Building An Army In Another World With My Smartphone
I woke up in a strange new place and learnt that I had sacrificed my memories for a powerful gift during my transmigration to another world. I guess all I can do is to build up my army...using my smartphone.
8 461 - In Serial28 Chapters
Protected // solby
Colby goes exploring with his roommate when he comes across this hybrid cat. also known as sam. the minute colby finds him they connect. what happens when colby starts falling in love with this hybrid even though its against the law to.
8 105

