《[FIRST] Last One》I [ Haneul ]
Advertisement
'Тийм ээ, одоо хичээлээ тараад хийлийн дугуйландаа явж байна. Дараа нь математикийн давтлагатай. Тэгээд дуусаад харих байх аа' гэх зурвасыг ээж рүү явуулаад утсаа буцаж цүнхлээд дугуйлангийнхаа зүг алхлаа.
Өчигдөрхөн цас ороод тэнгэр бүрхэг байсан ч одоо тэнгэр цэлмэг үнэхээр сайхан цаг агаартай байна.
Хичээлгүй байсан бол хэдэн цагаар ч хамаагүй суугаад орчлон дэлхийг өөрөөрөө хучиж орхисон сэвсгэр цаснуудыг ажиглах байлаа.
Бодолдоо дарагдан явах намайг араас дуудах хэн нэгэн сатааруулаад хаячихлаа.
Хойш эргээд харвал үс нь бууралтсан, тослог буурал үсээ хойш жимбийтэл нь самнасан ахимаг насны эр, миний өдөр бүр хардаг математикийн багш байлаа.
- Завтай бол багштайгаа түр хэдэн үг солиоч хө.
Ердийн байдаг шигээ л, хэзээд тайван тунгалаг байх харцаараа удаан гэгч нь намайг ширтээд ийн хэлсэн юм.
- Хичээл эрт тарсан болохоор танд хэдэн минут зарцуулахад төвөггүй гэж бодож байна.
Долоо хоногийн ганц эрт тардаг өдөр учир гадаахыг ажиглангаа тайван явъя гэж бодсон ч түүний саналаас татгалзаж хэрхэн чадах билээ гэж бодоод түүнтэй л адил тайван өгүүлээд түрүүний л алхаж ирсэн замаараа буцан сургууль руу зүглэлээ.
-
- Сарын дараа болох математикийн улсын аварга шалгаруулах тэмцээнд чамайг оролцоосой гэж хүсч байна. Сургуулиас ердөө хоёр хүүхэд оролцуулахаар болсон. Тэрний нэг заавал чамайг байгаасай гэж ихээхэн хүсч байгаагаа нуух юун.
Урдаа хандалж тавьсан ногоон цайнаасаа хоёр аяганд хувааж хийчхээд буцан над руу хараад тэр өөрийнхөө хэлэх гэсэн зүйл энэ болохыг надад хэллээ.
Ердөө таван настай байхаасаа л энд тэндхийн тэмцээн уралдаанд оролцож, ихээхэн туршлагатай болж, тэгээд ч болоогүй хамгийн хайртай багш, өдийг хүрэхэд минь хамгийн их туслалцаа үзүүлсэн нэгэн минь намайг ингэж өндрөөр үнэлэж байхад надад татгалзах шалтгаан байсангүй.
‐ Баярлалаа багш аа, та хэлж байгаа болохоор би заавал орно оо. Өөрийгөө дахиад нэг сориод үзэх боломж гэж харж байна. Орой очоод би ээжид хэлнэ ээ. Ээж ч бас нааштайгаар хүлээж авах болно оо.
Эхэндээ инээмсэглэсээр хэлж байсан ч өгүүлбэрийн сүүлд өөрийн мэдэлгүй гаргасан инээмсэглэл минь замхарч байлаа.
Advertisement
Өнөө орой дахиад л ээжтэй уулзана шүү дээ. Тэгээд өнөөдөр болсон бүхнээ тайлбарлаад, цаашдаа хичээлдээ бүр ч илүү хичээхээ ч бас хэлчхээд шөнө болтол хичээлээ давтан суух ёстойгоо санаад л тэр.
- Тэгвэл ашгүй дээ. Энэ жил чи төгсөх анги болохоор магадгүй хамгийн сүүлчийн ийм хэмжээний том тэмцээн чинь ч гэхэд хилсдэхгүй болохоор би ч бас чамд чадах чинээгээрээ туслах болно оо.
- Тэгвэл би үнэхээр их талархах болно оо. За одоо ингээд явахгүй бол цаг явж өглөө. Таны хүсэлтэд баярлалаа. Би хамгийн сайнаараа хичээх болно оо.
Бугуйн цагаа эцсийн удаа нэг шалгаад одоо гараад алхахад яг тохирно гэж үзээд багшид явахаа хэлээд ангиас нь гаран цаашлаад сургуулиас гарах хүртэл тааралдсан багш, эрхлэгч нартай мэнд мэдсээр сургуулиас гаран дугуйлангийн зүг урьдын адил тайван алхлаа.
–
- Долоо хоногийн дараа үзүүлбэр үзүүлэхээ мэдэж байгаа биз дээ?
Багш гарын байрлалыг минь дахин нэг удаа шалгачхаад буцан миний урд байх сандал дээрээ суунгаа дараа долоо хоногт болох тоглолтыг дахин нэг санууллаа.
- Тийм ээ, би гэртээ ч тэр хамгийн сайнаараа бэлдэж байгаа.
Сандарч байгаа ч аль болох тайван байхыг хичээн хариуллаа.
- За тэгвэл багш нь итгэж байгаа шүү.
Инээмсэглэж хэлсэн үг нь яагаад ийм хүнд, дарамттай сонсогдоод байна аа?
-
'Өнөөдөр давтлага ороогүй тул одоо гэртээ харьж байна' дахин нэг товч, тодорхой зурвас илгээгээд гэр лүүгээ орлоо.
Гэсэн ч зурвас илгээх шаардлага байгаагүйг гэртээ орсон даруйдаа мэдлээ.
Амттай хоолны үнэр бус хурц дарсны үнэр хамар цоргиулах аж.
- Би ирлээ!
Ингэж хэлээд хувцсаа солин, өмнөхийн л адил ээжид бүхнээ тайлагнаад өрөө лүүгээ орон хичээлээ хийж эхэллээ.
Энэ бол миний өдөр бүрийн амьдралын хэмнэл.
Маш энгийн.
Бүгд дүрмийн дагуу байхад л ямар ч асуудалгүй.
–
2022.08.04
Advertisement
- In Serial17 Chapters
Dungeon Code
Excerpt from the Cow River Crossing Dictionary. Dungeon n. A spontaneously occurring intelligent crystalline life form originating from high concentrations of green goo. For further information see ~ types in Encyclopaedia Multiverca. Follow the life of a transmigrated Earthling - as a dungeon core! Yes, not the most original, and my first story. Please be gentle! Feel free to comment and rate (I will try to read them all).
8 79 - In Serial15 Chapters
Airi
Airi is a girl who lived a miserable life of 11 years in a hospital with a feeble body.When she thought she died, she found herself in a forest and the first life that greated her was a...huge white tiger...WARNING MATURE CONTENT: language, violence, gore, sex…(Read at your own risk)(This is my first fiction I hope you will be lenient on me...:p)
8 95 - In Serial14 Chapters
Quest for the Elysian Fields
Wünder is a fifteen year old, four feet tall lad who likes nature and loves discovering vistas every now and then. Elysia is a prim and proper girl who dreams of finding her prince charming one day. They live in the village of Delossus, and live an inane life bereft of excitement, but for the stories told by Mrs. Detroit. One day, a miner wounds up dead in the Taitanus Caves, the place where Wünder's brother works. That incident leads Elysia, Wünder and his brother to an expedition into the depths of a mountain so colossal, that it has terrified villagers and noblemen alike about the possible existence of a certain god residing in its depths. What they find instead is nothing short of the incarnation of tyranny, and trails leading to a certain legend - the realms long forgotten, not even a remnant of lores... The Elysian Fields.
8 185 - In Serial55 Chapters
Deck of Cards
Echo, 18 year old man, with a horrible past is summoned to an another world with his class. The reason for their summoning is Simple: kill the demon lords. AN: it won't be the usual "MC is weak or/and has useless skill and later is betrayed by his classmates" kinda story.
8 213 - In Serial19 Chapters
stars
Its a very well defined formula: the world goes through ridiculous shift where the laws of physics go belly up while everyone gets a videogame status. the hero adapts to the system,
8 198 - In Serial200 Chapters
Face Claim Part II
Just the second part of my Face Claims Saga. Hopefully this will also help you pick a face claim for your stories.
8 191

