《[FIRST] Last One》II [ Sunoo ]
Advertisement
- Өглөөний мэнд! Үр минь босоорой хичээлдээ явах цаг чинь болох нь байна.
Ээж өрөөнд дуу шуутайхан орж ирсээр духан дээр үнсэн хичээлдээ явах ёстойг минь санууллаа.
- Гуйя. Тавхан минут, тавхан минут л унтчихъя.
Өчигдөр дэмий л шөнө хүртэл видео тоглоом тоглож! Үнэхээр нойр хүрч байна. Хэрвээ ийм байдалтай хичээлдээ явбал юу ч ойлгохгүй биз.
- Үгүй ээ, одоо аав чинь цайгаа уучхаад ажилдаа явах гэж байна. Аав чинь чамайг хүргэж өгнө гэсэн шүү. Хичээлийн эхний өдөр хоцрохыг хүсээгүй биз дээ? Тийм болохоор хурдан бэлэн болоод гараад ир.
Дахих нэг удаа миний толгойг илэн нойрыг минь сэргээх гэж оролдоод өрөөнөөс гарахаасаа өмнө хөшгөө нээхээ ч мартсангүй.
- Бурхан минь! Өвөл байж яасан хурц нартай юм бэ?
Саяхныг хүртэл бүүдгэр байсан өрөөг гэрэлтүүлэх хурц нарны туяа онгорхой цонхоор орж ирэхэд гэрэлд дасаагүй нүдээ таглаад уулга алдлаа.
Хичээлийн жил аль хэдийн эхлээд бүр болоо ч үгүй төгсөх анги мөртлөө өөр сургууль руу шилжиж байгаагаа одоо ч гайхаж ядна.
Энэ бүхэн аавын ажлаас л болж байгаа юм. Тэгээгүйсэн бол найзуудтайгаа ч хамт байх байсан юм. Амандаа үглэсээр толины урд очиж сэгсийсэн үсээ дарсан ч буцаад л дээш өрвийгөөд гараад ирлээ.
'Үсээ угаахаас даа' гээд залхуутай нь аргагүй угаалгын өрөөг зорив.
–
- Сайн байцгаана уу? Ким Сонү гэдэг. Тусалж дэмжиж байгаарай.
Ангид байгаа ихэнх хүүхдүүд над руу ихэд сониучирхсан харцаар хараад байсан тул сандараад арай гэж үгээ хэллээ.
- За тэгвэл сурагч Жонвоны хажууд очоод суугаарай.
Эхний цаг өөр багш орно гэсэн тул ангийн багш надад хэдэн зүйл хэлчхээд ангиас гарч, үүнтэй зэрэгцэн нарийн хүрээтэй нүдний шил зүүсэн надархуу биетэй хүү гараа өргөлөө. Энэ нь түүнийг багшийн хэлсэн сурагч Жонвон гэдгийг батлах шиг.
Би тэр гараа өргөсөн сурагчийн хажуугийн хоосон суудал дээр суун, цүнхээ байрлуулаад хажуу тал руугаа харан үл мэдэг толгой дохин 'Сайн уу' гээд мэндлэв.
- Танилцахад таатай байна. Цаашдаа илүү дотно болно гэж найдаж байна.
Advertisement
Тэр ч миний өөдөөс инээмсэглэн хэлээд эхний цаг математикийн хичээл болохыг хэлж өгөв.
Эхний өдөр тийм ч муу биш шүү. Харин ч сайн, найрсаг хамт олонтой болж байгаа мэт санагдах нь тэр.
Нэлээн нас тогтсон эр орж ирэхэд хүүхдүүд бүгд босч мэндлээд буцаж суудалдаа суулаа.
- Түүнийг На багш гэхэд болно. Манай ангид есөн жил хичээл орж байгаа багш.
Жонвон чихэнд ойртон, надад ойлгомжгүй зүйл үлдээхгүй гэсэндээ бүхнийг тайлбарлаж өгч байлаа.
- Удахгүй улсын математикийн аварга шалгаруулах тэмцээн болох гэж байгаа. Та нарт дуулгах таатай мэдээ гэвэл сурагч Ханыл маань энэ жил өөрийгөө сорьж үзэхээр болсон байгаа. Та нар ч бас түүнд чадахаараа тусалбал талархах байна.
Гэртээ эдгээрийг гүйцээгээрэй.
Эхний цаг бараг дуусаж байх үед На багш хоолойгоо засан ийн хэлэхэд ангийн хүүхдүүд шуугилдан хэн нэгний зүг заахыг харвал тийм ч өндөр биш, янз бүрийн гоёл чимэглэл зүүгээгүй, бүр нүүрээ ч будаагүй, үсээ тал боогоод үлдсэнийг нь задгай тавьж орхисон бүдэг шаргал туяатай үстэй охин гартаа үзгээ барьсан чигтээ зүгээр л багшийнхаа зүг инээмсэглэн сууж байлаа.
- Хөөрхөн юм аа.
Өөрийн мэдэлгүй амнаас ингээд гарчихсанд өөрөө ч гайхаж байсанд хажуунаас Жонвон
- Юм хэлсэн үү?
- Үгүй дээ юу ч биш. Тэр охиныг Ханыл гэсэн үү?
Сониуч зан ч гэх үү эсвэл тэр охин таалагдсан ч гэх үү ямартай ч түүнийг мэдмээр санагдан ширээний хамтрагчаасаа асууж орхилоо.
- Тийм ээ. Манай ангийн ч гэлтгүй сургууль, дүүрэг, улсын шилдэг сурагч байгаа юм. Түүнд бараг чадахгүй зүйл гэж байхгүй. Бүх л хичээлдээ сайн, ялангуяа математик. Тэгээд төрөл бүрийн хөгжим ч тоглодог. Хийлийн мэргэжилтэн л гэсэн үг. Гэхдээ үнэхээр ийм мундаг байж тийм гэхээргүй эелдэг даруу хүүхэд. Хүн бүр л түүнд дуртай байдаг юм.
Тэр үнэхээр л чин сэтгэлээсээ түүнийг биширдэг мэт санагдсан юм. Ямар ч хоргүй гэнэн цайлган царайгаараа, нүд нь гэрэлтэж ирээд л түүнийг ярьж байгаа нь үнэхээр л тэр охины ямар мундаг гэдгийг үг, үйлдэл хоёулангаар нь харуулж байх шиг.
Advertisement
- Аан тийм байх нь ээ. Баярлалаа хэлж өгсөнд.
–
'Тийм ээ. Шинэ дүүрэг болохоор шинэ найзтайгаа энэ хавиар жаахан зугаалж байгаад очно оо. Санаа битгий зовоорой~' гэх зурвасыг ээж рүүгээ явуулаад өнөөдөрхөн танилцсан найзтайгаа хамт сургуулийн ойр орчмыг ажиглан алхаж байлаа.
- Тэр нөгөө Ханыл гээд охин мөн үү?
Зам гарахаар гэрлэн дохио хүлээж буй нэгнийг ард талын үсний засалтыг хараад л танин Жонвоноос асуулаа.
- Аан тийм байна. Бодвол хийлийн дугуйландаа явж байгаа байх. Хийлээ үүрчхэж.
Жонвон миний заасан зүг рүү харсаар хэлээд бид хоёул цааш алхлаа.
- Тэр их сайн тоглодог бололтой, тийм үү?
- Мэдээж! Үнэхээр сайн тоглодог. Жил бүрийн урлагийн үзлэг бүрээр тэр байнга хийл хөгжмөө тоглоод нэгдүгээр байранд ордог гээч. Манай ангийн аврагч л гэсэн үг. Өөр зөндөө төрлийн авьяас ч байгаа. Дуулахыг нь хальт сонсож байсан. Бас л гоё дуулдаг.
Нээрээ дараа долоо хоногт урлагын төв театрт болох тоглолтод үзүүлбэр үзүүлнэ гэж байсан. Сургууль даяар л шуураад байсан.
- Тэгвэл тэр үед нь хоёулаа хамт явж үзэх үү? Их сонирхолтой санагдаж байна.
- Тэгье ээ. Бололгүй яахав. Би ч бас үзэхийг хүсэж байсан юм.
–
Оройн хоолны ширээний ард бүгд л халуун дулаанаар нэгэнтэйгээ үг солин ярилцана.
- Үнэхээр авьяаслаг гэсэн. Олон хөгжмийн зэмсэг тоглож чадна. Бас дээрээс нь удахгүй болох математикийн улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцоно гэсэн.
Үнэхээр яаж тийм мундаг байдаг байна аа гэж бодсондоо өөрийн эрхгүй л амнаас үг унаж ирээд гэрийнхэндээ баахан юм ярьж байгаа минь энэ.
- Тэгвэл үнэхээр мундаг юм аа. Манай Сонү хүртэл ингэж ам хуурайгүй магтаж байхыг бодвол.
Аав ч бас түүнийг магтахад нь өөрийн мэдэлгүй сайн найзаараа бахархаж байгаа мэт л санагдах нь тэр.
Өрөөндөө орж ирээд маргааш хэрэгтэй гэсэн зүйлсээ бэлдэж тавиад, дахиж дутуу нойртой явахгүйн тулд эрт унтахаар орондоо орлоо.
—
2022.08.05
Эхний хэдэн хэсэг дээр хоёр гол дүрийнхээ амьдралын хэв шинж, хоорондын ялгааг нь харуулахыг зорьсон байгаа шүү 🌈
Advertisement
- In Serial7 Chapters
Demon Lord- Earth's No:1 FAN!
This is an exploration. I throw out random ideas to see where the story goes! Inspiration for the 1st chapter is:- What would happen if a Demon Lord is put in a Slimes body and acquired memories from earth? Would he gain knowledge on A.I and Supercomputers OR would his head be filled with Sound Cloud rappers and Tick-Tock memes!? I think we already know the answer! So, hold on to your butts’ ladies and gentlemen! There is a new meme lord coming to your Isekai! Gives the most intense dab in all of existence!
8 156 - In Serial131 Chapters
Dungeon Building For Beginners
Mobs die. This is truth universally acknowledged by anyone who has ever played an RPG. But not all of them want to. Follow a young Drakeling on his path to no longer get fed his own legs by over leveled fighters; his path to finding a home in the brutal world of Arkus; and maybe even his path to true love!.. nah. Fair bit of smut though! This is a migration fic from CHYOA, and as such has quite a lot of mature content in it. Also, this story is told in 2nd person. You have been pre-warned.
8 520 - In Serial16 Chapters
The Lemurian Paradox
Side story from 'God Rising: THe Cult of Ainz' an Overlord Fanfiction War looms before the New World, and the Sorcerer King Ainz Ooal Goan tours his domain, along the way he proves that his greatest strength, his greatest skill, is pure dumb luck.
8 200 - In Serial35 Chapters
the black phone preferences
the black phone preferences (maybe some imagines)(only finney and robin until part 34)
8 183 - In Serial34 Chapters
Motherly Love
Kayla is a single mother that is about it graduate high school with supporting parents, after her last boyfriend who did some unforgivable things to her, she kinda gave up on love but what happens when she meets Jayceon.Jayceon is a laid back kinda guy, he focus on school, and has only a supporting friends with not many people in the picture he really isn't looking for love, he doesn't mess with anyone and he stays to himself but what happens when he meets Kayla.
8 317 - In Serial18 Chapters
Will you be mine?
When The Cullen's leave Bella, she falls pregnant. What will she do and will she ever find the Cullen's again!?!
8 97

