《[FIRST] Last One》III [ Beautiful ]
Advertisement
- Гайхалтай, чамайг төгс хийж чадна гэж мэдэж байсан юм! Ээж чинь чамаар бахархаад хүлээж байгаа байх.
Хатагтай Жон ийн хэлээд хүлээлгийн өрөөг орхин би л ганцаар үлдэв.
Өөрийгөө нэг ажаад үзлээ.
Хүчээр нэг инээмсэглэх аядлаа.
Жаргалтай байна гэж өөртөө итгүүлэхийг хүслээ.
Харин энэ бүхний дараа надад мэдрэгдсэн цор ганц зүйл нь ганцаардал л байсан юм.
Гунигтаа автан доголон нулимс унаган суухад хаалга дуугаран, гартаа баглаа дүүрэн цэцэг барьсаар орж ирэх нь тэр.
Гартаа байх цэцгээ над руу сунгалаа. Би харин толины өмнө тайзны будалттай өөрийн төрх, төрөлхийн шаргал өнгийн бүдэгхэн туяатай үсээ юу ч үгүй хоосон харцаар харан сууж байгаад сая нэг юм босон сунгасан цэцгийн баглааг авлаа.
Ажаад харвал өмнө нь ер харж байгаагүй цагаан цэцэг байлаа.
- Цагаан намуу цэцэг байгаа юм. Өнөөдөр миний охин сайн байлаа. Хамгийн тодоор гэрэлтсэн од нь байлаа.
Ээж намайг тэврээд нуруун дээр зөөлөн товшингоо өмнө нь байгаагүй тайван өнгө аясаар хэлсэн юм.
Би гайхаж орхив. Хэзээ хамгийн сүүлд ингэж ээжийнхээ халуун тэвэрт багтлаа даа. Өмнө нь түүнээс үнэртэж дассан хурц дарсны үнэр бус анхилуун цэцэгсийн үнэр сэнгэнэж байна. Түүнийг цэцэг сонгох гэж хэчнээн удаан дэлгүүр дундуур холхисон бол гэж бодоход л сая хүчлээд хүчлээд тодрохгүй байсан инээмсэглэл гараад ирэх аж.
- Дулаахан байна.
Толгойн доторх хэдэн мянган бодрол дундаас үүнийгээ л би ил гаргасан юм. Тайзан дээр удаан хугацаанд хийл тоглож даарсан гар минь ч дулаацчихсан бололтой.
- За тэгвэл харьцгаая, ээж нь амттай хоол хийж өгнө өө.
Нүдэндээ хуралдсан нулимсаа барин байж, инээмсэглэн хэлсэн түүний үгэнд нь дахиад л би итгэж өгсөнгүй. Одоо ч гараас минь тавиагүй түүний гар бага зэрэг чичирч байгаа нь мэдрэгдэж, түүнийг яагаад ингээд байгааг гайхахад хүргэлээ.
- Би сайн байж чадсан бол ашгүй дээ. Хурдан гэртээ харьцгаая. Удахгүй болох тэмцээндээ ч бэлдье.
Ээж энэ удаад хариу дуугарсангүй. Зүгээр л толгой дохин миний жижиг цүнхийг хажуугийн сандлаас аван хүлээлгийн өрөөнөөс гарав.
Advertisement
- Өө Кан Ханыл--
Театраас гараад явж байхад нэгэн хөвгүүнтэй таарсан нь ингэж хэлсэн юм. Нүднийх нь урдуур орж ирсэн шаргал үс нь түүнийг илүү дэгжин харагдуулж байлаа. Надаас нэлээн өндөр, нуруундаа үүрсэн үүргэвчнийхээ хоёр мөрнөөс атгасан нь түүнийг бага ангийн сурагч шиг л эгдүүтэй харагдуулж байлаа. Нэг л харсан царай, даанч санахгүй юм.
Би түр зогсоод, ээжийг түрүүлж явж байхыг хэлээд түүн рүү харлаа.
- Сайн уу? Хэн билээ?
- Би танай ангид шинээр шилжиж ирсэн сурагч байна аа. Ким Сонү.
Тэрээр инээмсэглэн, гараа сунган надтай танилцахыг хүсэж буйгаа илэрхийлж байлаа.
- Уучлаарай, завгүй явж байгаад чамайг анзаараагүй бололтой. Танилцахад таатай байна.
- Би зүгээр л өнөөдөр чамайг ямар сайн байсан талаар хэлэхийг хүссэн юм.
Тэр дахиад л хүүхдийн гэмээр гэнэн томоогүй инээмсэглэл тодрууллаа. Гадаа харанхуй болж байхад хүртэл түүний царай энэ инээмсэглэлийнх нь ачаар хотын гудмын гэрэлтүүлгээс ч тод гэрэлтэж байгаа юм шиг санагдаж байх чинь.
- Тийм гэж үү? Үнэхээр их баярлалаа. Зорьж ирэн намайг сайшаасанд үнэхээр их баярлалаа. Харин одоо би явахгүй бол болохгүй нь. Чи ч бас явахгүй бол оройтох нь. Хичээл дээр дахин уулзъя.
Үнэхээр би маш их баярлаж байсан юм шүү. Анх удаагаа л түүн шиг сэтгэлтэй хүнтэй таарсан минь энэ.
–
Түүнийг инээмсэглээд анги дээр уулзъя ' гэж хэлэхэд яагаад ч юм сандарч, биеэ бариад эхлэх нь тэр. Үг хэлж амжаагүй байтал тэр цааш гүйсээр алга боллоо.
Өнөөдөр тэр үнэхээр гайхамшигтай байсан. Миний амьдралдаа сонсож байсан хамгийн яруу төгөлдөр эгшгийг, өв тэгш цагаан хуруунуудаа ашиглан эгшиглүүлэх тэр үнэхээр үзэсгэлэнтэй.
Үе үе хийсэх шаргал туяатай үс нь түүний үзэмжид улам л өнгө нэмж байсан сан.
Гэр лүүгээ харих замдаа би хэзээ түүний тэр сайхан аялгууг дахин сонсох боломж олдох бол гэж бодсоор замыг барсан юм.
Сургууль дээр дахиж таарна гэхээс зүрхний хэм алдагдах шиг болж, хэвлий дотор учир нь ойлгогдохгүй мэдрэмж хуралдана.
-
Амттай оройн зоогны дараа үнэхээр удаан хугацааны дараа ээжтэй нэг өрөөнд суугаад ярилцаж байгаа минь энэ.
Advertisement
- Ямар нэг хэлэх зүйл байгаа хэрэг үү?
Өрөөнд нэлээн эвгүй, чимээгүй уур амьсгал удтал ноёлсны дараа би энэ байдлыг удаан тэвчихгүй мэт санагдан түүнээс асууж орхилоо.
- Өөрийгөө хэт хүчлэх хэрэггүй. Хүссэн зүйлээ хийж амьдар.
Миний хоёр гарыг нийлүүлэн атгасан атгалтаа мэдэгдэхүйц чангалаад инээмсэглэн хэлсэн тэр үг. Яагаад ч юм миний дасаагүй, эсвэл сонсож ч үзээгүй үг байсан юм. Гэхдээ тэр инээмсэглэл түүний сэтгэлийн гүнээс гардаг ховорхон инээмсэглэл байсан гэдэгт би эргэлзсэнгүй.
- Би хүссэнээ л хийж байгаа шүү дээ. Би юуг ч хүчлээгүй.
Юу гэж хариулахаа мэдсэнгүйдээ л ингээд хэлчихсэн хэрэг.
- Би чамайг хариул гээгүй шүү дээ. Хариу өгөх гэж худлаа хэлэх ч шаардлагагүй. Зүгээр л саяны миний хэлснээр хий. Бүхнийг өөрийнхөө хүслээр.
Ингэж хэлчхээд л гараад явсан юм. Харин би хэсэг хана гөлөрч сууж байгаад өрөөгөө цэгцлэх аядан, түрүүн ээжийн өгсөн цэцгийг аван баглаанаас нь гаргаж ирээд цэцгийн вааранд нямбайлан хийлээ.
Дараа нь буцан хичээлийн ширээн дээрээ суун, тоолж барахгүй их ном дэвтэр гаргаж ирээд хичээлээ хийж эхэлсэн юм.
Дахин нэг удаа ээжээрээ тэврүүлэхийн тулд энэ тэмцээндээ ч бас амжилт гаргаж, бахархалт охин нь болохыг хүссэндээ тэр.
' Математик ' гэж хаягласан олон олон дэвтэр дэлгэж тавин хэрэгтэй гэсэн зүйлсээ шинээр бичиж, бодохыг нь бодсоор үүр цайхын алдад орондоо орж хэсэг дуг хийж аваад босч өнөөдрийнхөө хичээлд бэлдлээ.
-
- Сайн уу? Ханыл аа!
Өчигдөрхөн танил болсон гэрэлтсэн инээмсэглэлтэй өнөөх хүү над руу даллан ийн хэлсэн юм.
Түүний инээмсэглэл ч бас гайхалтай юм.
Намайг гайхалтай гэж хэлсэн тэр өөрөө ч бас хэтэрхий гайхалтай оршихуй юм.
-
2022.08.11
Яагаад ч юм энийгээ бичих үедээ хэтэрхий тайван болчихоод байх юм? Цаанаасаа л нэг тайван мэдрэмж өгөөд 🤍,, Бас миний хувьд ч үнэхээр нандин бичвэр болно гэж найдаж байна Сэтгэгдлээ хуваалцвал үнэхээр талархана шүү~
Advertisement
- In Serial9705 Chapters
Salvos [A Monster Evolution LitRPG]
The Netherworld: it is a hellish landscape inhabited only by demons, creatures born from the dark abyss. It is also the only world Salvos knows. Joining the ranks of newborn demons, Salvos is thrown into the violent, anarchy-ruled landscape of that world. To survive, she will have to learn, she will have to adapt, and she will have to evolve. She will gain experience to reach new Levels of power. Her curiosity aids her but her pride could be her fall. It is the nature of the Netherworld to avoid or conquer any threats faced. After all, the law of evolution is survival of the fittest, and Salvos is a survivor. And perhaps, eventually, she will leave this world behind for a better place. But is that what she even wants? Do note that it's a slow-paced but action-packed litrpg! Join my subreddit! Boost me on TopWebFiction! Salvos Vol. 1 is now available as an eBook in these stores! Salvos Vol. 1 is also available as an Audiobook on Audible! Click here to read up to 20 chapters ahead on my patreon! Click here to join my Discord Copyright © 2020 MelasD PMs are for business purposes only. Do not PM me with unsolicited criticisms.
8 6228 - In Serial44 Chapters
Mr. Familiar
You've all heard the story before: boy gets hit by a truck in the prime of his life. Boy is given a second chance in the world of his favorite video game. Boy meets voluptuous girl and really hits it off. Boy faithfully serves as girl's cosmetic companion animal. …wait, what? Run that last one by me again? I'm a what now? ...Aw, flick. This isn't what I signed up for! Hey there, E.O. Tenkey here! Thank you for checking out my second serialized work here on Royal Road (the first being My Life is not a Manga, or maybe...). We'll be playing things a bit straighter this time around (no genre swaps, I promise!), but, well...not that straight. Here's what you're getting yourself into: • No profanity (technically)!• A new chapter every Wednesday (I'll let you know ahead of time if I'm going to miss a week)!• A complete story (I finish what I start)!• WHO'S A FUZZY-WUZZY LI'L GUY? YOU ARE! YES, YOU ARE!
8 255 - In Serial32 Chapters
Amusement Park
AMUSEMENT PARK IS NOT FOR GOOD BOYS AND/OR GIRLS. PLEASE READ ANOTHER WORK OF FICTION IF YOU WANT TO REMAIN GOOD AND PURE AND HOLY. THANK YOU. An anthology of semi-related writings ranging from the fairly ordinary to the experimental. You may encounter a short story, an essay, maybe a message of some sort, maybe something else, all taking place in a corrupt modern world that is hard to distinguish from nightmare and reality, which may or may not be close to our own. The views expressed in this program does not reflect the views of [REDACTED]. Please enjoy your time here at the Amusement Park!
8 151 - In Serial6 Chapters
Hattoran Chronicle
There is a hostile sky above me. Man will never conquer space. He may live in it, but he will never conquer it. The sky above is void, and very black, and very hostile. -- Joseph Kittinger A pair of extragalactic supersoldiers are betrayed and stranded in the Milky Way at the end of the 29th century, potentially shaking the balance of power within the galaxy, but there's far more going on than anyone realizes. Allies are few in a galaxy eager to learn their secrets, and their ancient enemy continues to threaten the existence of the entire universe. The two Hattorans are forced to rely on each other and a few unlikely allies to solve a problem they for once can't simply fight their way out of.(Technically Star Trek fanfic but outside of existing storylines and I'm considering how easily the serial numbers could be filed off) This is all in progress and constructive feedback is strongly encouraged! I've got a lot in the air as I bring this all together.
8 194 - In Serial20 Chapters
Till I Die (Chris and Crawford Collins)
Katy is Crawford's best friend. They do everything together. What happens when Crawford starts to fall for Katy, but Katy has her eyes set on his brother Chris. Will Katy choose Crawford or Chris? Will Crawford's and Katy's friendship be ruined over this?
8 108 - In Serial26 Chapters
Words (Muke)
COMPLETED.He's not strong, or brave, or even smart. He believes himself ugly, useless and his parents enforce it every day. He has nothing and no one. Well, Michael has nothing but words. Words and a certain Luke Hemmings.
8 124

