《[FIRST] Last One》V [ Your Eyes ]
Advertisement
- Эгдүүтэй бас хөөрхөн юм.
–
Давтлагаа тарчхаад залхуутай нь аргагүй цасан дээгүүр гишгэлэн явлаа.
Гэртээ очоод шууд л хоол идчихээд, унтмаар санагдаж байна. Сая хичээл хийж байхад толгой яг хагарах гэж байгаа юм шиг л өвдөөд арай гэж дуусгасан шүү.
Хүний бие физиологи ч нээрээ юу сонссон тэрэндээ л тааруулах гээд байх юм даа. Энэ тэмцээнээ дуусгачхаад л сайн амарч авъя.
Ийн бодсоор явах ч бие минь яг одоо л амрахыг хүсч байгаа бололтой, юу юугүй толгой эргээд унах гээд байх чинь.
Гудамжинд уначихгүйхэн шиг явсаар арай гэж гэртээ ороход өмнөх өдрүүдийн адилаар дарсны үнэр бус, амттай хоолны хамар сэтлэм сайхан үнэр үнэртэж байлаа.
Гал тогооны өрөө рүү шагайн харвал нүүрэндээ яг тийм гээд оноогоод хэлж чадахааргүй ч нэг л сэтгэлд дотно инээмсэглэл тодруулсаар ээж хоол хийн зогсож байх нь тэр.
- Миний охин хувцсаа сольчхоод хүрээд ир. Хоолоо ид.
Намайг ирснийг анзааран инээмсэглэсэн хэвээр ийн хэлээд үргэлжлүүлэн хоолоо аягаллаа.
Өөрийн эрхгүй нулимс цийлэгнэсэнд гайхсаар, гарынхаа араар нулимсаа нэг шувтарчхаад өрөө рүүгээ орон цүнхээ тавиад дүрэмт хувцсаа солиод буцан гал тогоог зүглэв.
-Ямар амттай болж?
Миний өмнө аягалж тавьсан будаан дээрээ өөрийнхөө хийж бэлдсэн хоолнуудаа нэг нэгээр нь тавьж өгөн надад амсуулангаа ийн асуусаар байв.
Ээж, охин хоёр яг адилхан юм. Гэхдээ тэр надаас дээр хийдэг юм байна.
- Амттай байна аа. Үнэхээр гоё байгаа болохоор бүгдийг нь идсэн ч чадахаар байна.
Ээж барагтай хоол хийдэггүй харин би хэрэгцээ гарвал л өөртөө юм хийж иддэг байсан юм. Харин бусад үед үйлчлэгч эгч ирээд хоол бэлдэж өгөөд явдаг байлаа.
Харин саяхнаас ирэхээ больчихсон байсан юм. Ээж өөрийгөө сорьж үзэхээр шийдсэн бололтой.
Ээж ч санаа нь амрав бололтой өөрөө ч хоолоо идэж эхлэв.
- Давс нь жаахан сул байна уу?
Өөрийнхөө хоолыг амсчихаад хамгийн түрүүнд ингэж хэлсэн юм.
- Тийм ч гэлээ, давс эрүүл мэндэд муу болохоор зүгээр ээ.
Би түүний энэ байдлыг хараад хөнгөхөн инээгээд ийн хэллээ.
Advertisement
Тэр гартаа барьсан савхаа буцааж тавиад миний хажууд ирж суугаад
- Миний бяцхан охин. Хэзээдээ ийм мундаг том болчихдог байна аа? Эрүүл мэндэд юу тустай, юу муу болохыг хүртэл сайн мэдэж, тэмцээн уралдаанд хүртэл ороод ээжийгээ энэ дэлхий дээрх хамгийн жаргалтай хүн болгоод л. Саяхан л цэцэрлэгт явахгүй гэж уйлаад суудаг байсан. Дэндүү их цаг хугацааг алдчихсан бололтой. Жаргалтай байж чадах байсан тэр цаг хугацаагаа зүгээр л урсгаад алдчихсан бололтой. Энэ тэнэг толгой л бүхнийг ийм болгочихлоо. Уучлаарай ээжийгээ, өдий насалсан ч ухаан суугаагүй байж.
Тэрээр хажуугаас минь намайг хэсэг харж суугаад, толгой илээд байж болох хамгийн тайван өнгөөрөө инг хэлсэн юм. Түүний үг бүр надад утга учиртай санагдаж, ярьсан болгон нь нүдэнд дурсамж болон үзэгдэж байх нь сонин.
–
Ээж өглөө намайг хүргэж өгөхдөө өнөөдөр давтлагагүй болохоор найзуудтайгаа хөгжилдөж байгаад ирээрэй гэсэн. Би ч түүний хэлсэнд санал нийлэн толгой дохисоор сургууль руу орлоо.
Гэхдээ би хэдий цагийг тэгэж хөгжилтэй өнгөрөөхийг хүсэх ч надад цагийг хамт өнгөрүүлэх найз байхгүй шүү дээ.
Хамт гадуур зугаалаад, өдрийн хоолоо ч хуваагаад идэх тийм хүн надад байхгүй.
–
Энэ удаа би ээжийн бэлдэж өгсөн өдрийн хоолыг бариад доод давхар луу явж байна. Бас гартаа нэг чихэр барьчихсан.
Цайны газарт ороход Сонү, Жонвон хоёр өмнөхийн л адил хамтдаа суугаад хооллож байсан юм. Би ч бас тэдний ширээн дээр очин тэр хоёрын урдаас хараад суулаа.
- Сайхан хооллоорой. Харин энийг чамд.
Суудалдаа суугаад савтай хоолоо нээнгээ ингэж хэлээд гаран дахь чихрээ Сонүд өгсөн юм.
- Б-Баярлалаа.
- Цаашдаа та хоёр надаас асуух зүйлс, мэдэхгүй хичээл байвал асууж байгаарай. Харин түүний чинь оронд ингээд хамтдаа хөгжилдөөд өдрийн хоолоо идэж байя.
Анх удаагаа бусадтай ийнхүү нээлттэй харьцан, өөрийнхөө ямар хүн гэдгийг бусдад нээж байгаа минь энэ. Би дотогшоогоо хүн биш ч гэлээ, зүгээр л өөрийгөө бусдаас тусгаарлачихдаг байсан юм.
- Тэгвэл бид найзууд болж байгаа хэрэг үү?
Жонвон асуух эсэхээ түрүүжингээ бодсон бололтой, алгуурхнаар үг бүрээ зөөн асуулаа.
Advertisement
- Тийм ээ, одоо ингээд гурвуулаа найзууд болж байна.
Би инээмсэглэл дүүрнээр тэр хоёр луу эгцлэн ширтээд хэлэв. Харин миний нүдэнд хамгийн их тодорч, анхаарлыг минь дээд цэгт нь хүртэл татсан зүйл бол Ким Сонүгийн нүд байсан юм.
- Чиний нүд их үзэсгэлэнтэй юм.
Би зүгээр л түүний хэр үзэсгэлэнтэйг бодсон. Харин дараа нь энэ үг амнаас гарчихсан. Хурц хэлбэртэй, бор өнгөтэй бас өөртөө зохисон гэж жигтэйхэн хөөрхөн нь дэндсэн давхраатай юм. Эмэгтэй хүн хүртэл атаархмаар үзэсгэлэн гоотой юм.
Үүнээс цааш бид юм ярьсангүй. Хичээлийн цаг дуусч би тэдэнд хамтдаа гадуур зугаалах санал тавилаа. Тэд гайхсан ч зөвшөөрөн бид зүгээр л гадуур ядартлаа алхаад, амаа хаттал чалчиж, гадаа суун амттан идсэн.
Өдөр бүр хийдэг энгийн зүйлс мэт хэрнээ миний хэзээ ч хийж үзээгүй зүйлс байсан юм шүү.
Тухайн цаг мөчөө байж болох хамгийн хөгжилтэй, зугаатайгаар өнгөрөөсөн.
–
Сонү бид хоёрын гэр бараг л хөрш болж тааран гадаа харанхуй орсон ч хамтдаа тайван гэгч нь алхсаар явлаа.
- Чи их хөөрхөн юм аа. Чиний ярьж байгаа өнгө, инээж байхад чинь тодордог хацрын хонхорхой, үсээ ингээд боочихсон байгаа чинь хүртэл хөөрхөн юм.
Тэр анхны нэгэн байсан юм. Намайг хөөрхөн гэж хэлээд, намайг байгаагаар минь хүлээж авч буйгаа илэрхийлэн дулаанаар инээмсэглэсэн анхны хүн байсан юм.
Бас сүүлчийн нэгэн.
–
2022.08.15
Advertisement
- In Serial34 Chapters
Arena of Justice
Zoe is a teenage girl convicted of a murder she didn't commit, but that doesn't matter in the Arena of Justice. You either win your fights, or you die. ***** Seventeen-year-old Zoe never expected to find herself on the wrong side of the law, but when she's convicted of a murder she didn't commit, she's sentenced to the Arena of Justice - the home of gladiator matches where murderers fight murderers, and every fight ends with a death. Zoe's plan for surviving is simple: ignore the other inmates and fly under the radar until it's time to fight, but that's easier said than done. As hard as she tries to hate those she must kill, Zoe soon befriends the other inmates and falls in love - a deadly proposition when a moment's hesitation can prove fatal. It's up to Zoe to save her life, no matter how hard the system is trying to kill her.[[word count: 50,000-60,000 words]]
8 142 - In Serial6 Chapters
The Misty Gloam
Once a month the mists of the Gloamwood spread outward covering the nearby wildlands and it's inhabitants. It is an unnatural ethereal mist that steals the breath and sight of living creatures leaving a curse-like Mark on it's victims who slowly lose their mind and self to hallucinations before falling into a coma. On the outskirts of the Gloamwood lies a small village named Briarhaven. Working as a small time hunter trapper Vance Melier and his younger brother Avar eke out a humble living. During a year of erratic mists appearing without warning Avar becomes Marked when his spirit candle burns out. Now Vance must brave the Gloamwood to break the Mark on his brother before the mists return to take him. ------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------- Author Note: This is my first 'book' or attempt at writing a story so please don't tease me. I've always been a voracious reader but never worked up the courage or confidence to write a story and I still don't kind of but now I'm here to work on my writing chops. Intended to be a short story but we'll see how it pans out feel free to leave some writing tips or helpful criticism. Hope you enjoy.
8 126 - In Serial238 Chapters
Marked for Death
A deathworld version of the Naruto setting, a team of missing-nin fleeing from Mist into Fire, and one disaster after another. What could possibly go right? MfD is a quest that has been running on SufficientVelocity since 2015. Velorien and I co-author it and he has agreed to let me re-post his chapters here. "Quest" in this context means that after every update the readers vote for what they want the protagonist to do next. SV updates on Thursdays and Sundays.
8 164 - In Serial16 Chapters
Wandering through the stars
Knowing that you have reincarnated is hard. knowing that you have several reincarnations is harder. But what about having to work hard and go trough trials to remember those reincarnations? Here is the story of Alde, a normal little noble who receives a system that will help him in his mission of survival as he is trown away by his family for receiving a trash Gift (skill). But after overcoming several tribulations, what will happen when Alde is confronted with the choice of continuing living in this world or regaining his peaceful life on Earth, as his blurry memories describe it?
8 76 - In Serial37 Chapters
I'm just a new choreographer | n.h.
Они заставляют её только краснеть,наблюдая в стороне. Прикрывать глаза рукой от немыслимых движений и пренебрегать правилами хореографии. Но что делать ,когда бывший учитель ушёл? Спасать ситуацию профессионально? Нет. Делать все как One Direction.Натурально и естественно, с улыбкой на губах.# 23 в choreographer(05.09.20)# 22 в choreographer(06.09.20)# 13 в choreographer09.10.20# 4 в choreographer
8 67 - In Serial10 Chapters
The Nightmare's Dream {Morpheus x Reader}
You are Lucifer's younger sibling, which was imprisoned by Lucifer herself for a century. When she learned that Morpheus, or the renowned 'Sandman' has been released from his imprisonment, she frees you, but with one condition, you have to make Morpheus fall in love with you so Lucifer could take over the dream world and the waking world in the process in return for endless freedom for you.Will you complete this request of Lucifer? or face the gruesome consequences?All the characters here aren't mine they are a property of Neil Gaiman, I only own some oc's here and Y/N. (All Rights Reserved)
8 345

