《[FIRST] Last One》VII [ Warmth ]
Advertisement
" Амьдралд минь тийм л гэгээлэг, ' хөөрхөн ' гэх үгний төгс тодорхойлолт болсон хүү гарч ирээд богинохон ч бай урт удаан ч бай миний инээмсэглэх шалтгаан болж билээ "
Өглөө сэрээд нүдээ нээгээд харвал өчигдөр орой бүгчимдөөд онгойлгоод орхисон цонх хаалттай, дээрээс нэг хүнд зүйл дараад байх шиг санагдлаа.
Хажуу тийш харвал ээжийн нүд нь ихэд бүлцийчихсэн намайг чанга тэвэрчихсэн унтаж байсан юм.
Сул гараараа урдуур нь замбараагүй гэгч нь унжсан үсийг нь хойшлуулаад сайн харваас нэлээн их уйлсан бололтой. Уйлснаас болж нүд нь хавдчихаж.
" Гэсэн ч миний ээж хөөрхөн байна "
Хичээлдээ бэлдэхээр түргэхэн босоод нүүр гараа угаахаар явтал бие нэг л сонин хүйт даагаад, их л тухгүй байгаад байв.
Цонх онгойлгосноос болж даарчихжээ дээ янз нь. Гэхдээ хичээлдээ явахгүй бол өнөөдөр шалгалттай юм сан.
Хичээл орох болоогүй дөнгөж л 5 өнгөрч байхад зуршил болсноороо ямар ч сэрүүлгэгүй босдог тул хангалттай хугацаа байна гэж бодоод ваннанд халуун ус дүүргээд хэдхэн минут хэвтээд гарлаа.
Буцан өрөө лүүгээ орж харвал ээж ямар ч сэрэх шинжгүй байсан болохоор нь өөрөө л өглөөний цай бэлдэх хүндхэн ажилтай тулгарчихлаа даа.
Тэгэхээр ямар ч байсан өндөг шарах хэрэгтэй байх. Тэгээд нэг аяга бүлээн сүү. Иймхэн зүйл хийж байхад л хамаг биений хүйтэн хөлс цуваад ёстой жинхэнэ ядаргаа болж байв.
Ширээндээ юмнуудаа өрчхөөд суух гэхэд нүдний буланд ээжийн өглөө бүр уудаг кофе харагдах нь тэр.
Угаас энэ сониуч зангаа яаж ч чаддагүй болохоор амсаж үзэхээр шийдэн өмнө нь харж байснаараа дуурайн хийж үзээд амсахад үнэхээр муухай гашуун амт л амтагдсан юм.
"Яаж ийм муухай юм уудаг байна аа" нэг ярвайгаад өнөөхөө асгаад хурдхан шиг цайгаа уугаад, ээжид ч бас бэлдсэн зүйлсээ тавиад гэрээс гарлаа.
–
Бие өнөөдөр үнэхээр тавгүй байна. Өөртөө бурууг биш тэр кофенд ч буруу өгөх шиг.
Цонхоо дэмий л онгойлгож, ядаж байхад хурдан өвддөгийг ч хэлэх үү. Энэ байдлаараа шалгалтандаа унавал ч балрах нь дээ.
Advertisement
Сонү "Зүгээр үү? Бие чинь таагүй байгаа юм уу? Өнөөдөр нэг ч үг дуугарсангүй" гэхэд нь хариулах ч тэнхэл байгаагүйд зүгээр л инээмсэглэх аядаад толгой сэгсэрлээ.
Яалаа гэж хүнд өвчнөө тоочоод явах билээ дээ.
Цайны цаг болсон ч бие тавгүй байгааг ч хэлэх үү хоол идэх ч хүсэл төрсөнгүй зүгээр л толгойны өвчин намдаасай гэсээр ширээгээ дэрлэн хэвтлээ. Харин Сонү миний хажууд нэг хүндхэн санаа алдаад ангиас гарав.
–
Цайны цаг болоод өнгөрөхөөр удаан хугацаа болсон байхад одоо ч чимээгүй байгаад байсанд арай гэж нойрноосоо сэрэн харвал эмчийн өрөөнд хэвтэж байлаа.
- Би яагаад энд байгаа юм?
Толгой өвдөх нь гайгүй болчихсон ч бага зэрэг толгой эргээд байхаар нь зөөлнөөр босон суулаа.
- Хичээлийн цаг эхэлсэн ч гэсэн чи унтсан хэвээр л байсан. Би уг нь чамд дэлгүүрээс идэх юм авчрах гээд явсан юм. Тэгээд чамайг унтаж байхаар чинь амраад аваг гэж бодоод сэрээгээгүй юм. Тэгсэн бүр аймшигтай халуурчихсан байсан шүү. Тэгчхээд өөрийгөө зүгээр гэнэ шүү. Тийм аймар халуунтай байж хэлэхгүй, хүний санаа зовоогоод. Хэчнээн их айсан гэж санана.
Сонү намайг энд авчран саяхныг хүртэл хамт байсан бололтой, үнэхээр л санаа нь зовж хөмсөг нь атиралдаж ирээд гомдох, уурлах хоёрын завсраар хэлэх шиг болов.
- Уучлаарай даа.
Ингэж хэлэхдээ зэрэгцэн миний гэдэс хоржигнотол дуугарах нь тэр. Тэр даруй л хацар улайгаад явчихсаныг яана.
- Энийг ид. Сая яг сүүгээ халаагаад ирсэн байсан юм. Бүлээнээрээ байгаа.
Сонү инээгээд цаанаас аягатай сүү, талхтай өгөөд миний духан дээр гараа тавьж үзээд арай нэг санаа нь амрах шиг болов.
- Гэхдээ жаахан халуунтай л байх шиг байна. Эртхэн харьж амрах хэрэгтэй юм байна даа.
- Би орой хүртэл давтлагатай шдээ.
- Юун давтлага, одоо бараг давтлага чинь ороод дуусчих хугацаа болж байна.
Түүнийг ийн дуржигнуулахад л би хэр удаан энд унтсанаа ухаарлаа.
Талхаа идэж дуусчхаад үсээ янзлаад орноос босоход Сонү над руу дөхөж ирээд тэврээд авах аж.
Advertisement
- Ч-Чи яагаад байна аа?
Ээрч ядсаар улаан хацарт царайлсаар таг гөлрөөд арай гэж ийн асууж чадлаа.
- Халууныг чинь буулгаж байна. Ингэвэл халуун нь хурдан буудаг гээд ээж намайг дандаа тэвэрч өгдөг юм.
Тэврэлтээ мэдэгдэхүйц чангалаад тэрээр үргэлжлүүлэн
- Хэцүү байвал хэцүү байна, таалагдахгүй байвал онцгүй байна, өвдөж байвал өвдөөд байна, жаргалтай байвал баяртай байна гэж хэлж бай. Ганцхан өөртөө л хадгалаад байх нь тийм ч сайн биш шүү.
Тэрээр энгийн ярьдаг хоолойноосоо хэд дахин зөөлөн, намуухан өнгө аясаар ингэж хэлээд нурууг минь илж өгсөн.
Надад таалагдаж байсан. Тухтай байсан.
- Гэхдээ надад тэр бүхнээ ярих хүн байхгүй.
- Яагаад байхгүй гэж? Одоо би хажууд чинь байна шдээ. Тийм болохоор утгагүй тэнэг зүйл байсан ч хамаагүй надад хэлж бай. Би дуртайяа сонсож чамтай ярилцах болно.
Ийн хэлэхдээ ч тэр тэврэлтээ салгаагүй хэвээр байсан юм.
- Дулаахан байна.
Түүний хэлснээр яг тухайн мөчид би юу мэдэрч байгаагаа өрөөл бусдад анх удаагаа илэрхийлж үзлээ.
Түүний энгэрт байвал хэзээд дулаахан байж, хүйтэнд ажрахгүй юм шиг, тэврүүлээд л баймаар санагдсан.
- Сайн байна. Яг ингээд л яриад байхад болно. Чи л байвал бүх зүйл надад таатай байх болно.
- Надад ч бас тухтай байна.
Зоригоо чангалан байж хэлчхээд, гараа аажмаар хөдөлгөн түүнийг зөрүүлэн тэвэрч орхилоо.
–
- Өнөөдрийн явдалд баярлалаа.
- Харин ч би баяртай байна. Мэдрэмжээ илэрхийлж сурч буй чи үнэхээр эгдүүтэй байсан болохоор.
- Тэгвэл би чамд тийм эгдүүтэй төрхөө өдөр бүр харуулж байх болно оо Донү-яа!
Албаар хүүхэд шиг хэлээ хазаж яриад ичиж байсан ч надаас илүү ичиж байгаа нь Сонү бололтой.
Бүрий байгаа ч хацар нь тодоор ягаарч байгаа нь хангалттай харагдаж байв.
- С.Сайхан амраарай. Хурдан гэртээ ор доо, би явлаа
Тэрээр доош юу ч юм ширтэнгээ түгдчин хэлээд, сонин сонин гишгэсээр гэрийнхээ зүг явж одсон юм.
Түүнийг яаж ийм эгдүүтэй байдгийг гайхсаар гэртээ ороход ээж хоол хийчихсэн намайг хүлээж байгаа бололтой сууж байв.
Өрөөндөө орж хувцсаа сольж гарч ирэхэд ээж намайг тэвэрч аваад "Ээж нь зөв цаг нь ирвэл хэлэх болохоор, тэр хүртэл аз жаргалтай байх хэрэгтэй шүү. Юу ч болсон ээж нь хамт байх болохоор" гэх учир битүүлэг зүйл хэлчхээд нулимсаа шувтарч нэг инээмсэглээд угаалгийн өрөө орохоор явж харин би ширээн дээрх хоолнуудыг ширтсээр үлдэв.
Хоолоо идэж дуусахтай зэрэгцэн ээж хүрч ирэн хамт унтахыг санал болголоо.
Би ч бас дуртайяа зөвшөөрсөн юм.
- Танаас чихэр үнэртэж байна.
Том болсноосоо хойш анх удаагаа л ингэж ээжийгээ тэврээд хамт унтаж байна. Өмнө нь анзаардаггүй байсан ч ээж ер сүрчиг хэрэглэдэггүй. Гэсэн ч зүгээр л энгийнээрээ байхад түүнээс ийм хөөрхөн үнэр үнэртэж байна. Ийм юм байж болдог оо? Аргагүй л манай ээж хамгийн хөөрхөн нь.
- Яагаад гэдгийг мэдэх үү? Чам шиг байхад ерөөсөө ийм үнэр үнэртдэггүй байсан. Харин чамайг төрснөөс хойш л зүгээр байхад ингэж үнэртэх болсон. Тэгээд ээж нь үүнийг бурхнаас чамтай минь хамт явуулсан бэлэг гэж үзээд сүрчиг түрхэхээ ч больчихсон юм.
Намайг тэвэрсэн чигээр инээмсэглэн үгээ гүйцээгээд духан дээр минь үнсэв.
- Чи минь наддаа тийм л нандин шүү дээ, охин минь. Ээж нь охиндоо хязгааргүй их хайртай.
"Ээж ч бас адилхан дулаахан юм. Магад миний Ким Сонүг гэх сэтгэл ээжийгээ хайрладагтай ижил ч байж болох юм. Яг л тэдний дулаахан илч нь адилхан байдаг шиг"
–
2021.09.09
Бүгдэд нь хичээлийн шинэ жилийн мэнд! 🥰💞 Энэ жил ч бас хичээл номоо чадахаараа сайн хийгээд даваад гараарай 🙆🏻♀️ Би нь энэ жилээс хичээлээс болоод нэлээн завгүй болж байгаа болохоор удаан хугацааны дараа шинэ хэсгүүд орж байвал ойлгож өгөөрэй. ☺️🥺
Зөндөө удаачихсан болохоор 1000+ үгтэй биччихлээ :3
Advertisement
- In Serial54 Chapters
Nameless Immortal
Kingdom's fall, Empires rise, the world has been ruthless since the beginning of time. Abandoned by his father and losing his mother, Eznho tried to live a simple life with just his aunt and an adopted big brother. Despite, trying to stay low key and live his life in peace, fate does not want to leave him alone. Encountering a pampered fat boy was only just the beginning of his journey. Watch Eznho as he grows from a timid boy into the most feared man in the world which would lead him to the truth about his purpose in life. Meh, sorry such a lame synopsis but please try to read. I'll try to make atleast two chapters per week as I have to work and study thanks. First few chapters and about 1k to 2k but the succeeding chapters will surely be 2k words and above. Please be nice as I have limited choice of words on my vocabulary and just trying to share my imagination with everyone thanks. You can show support by voicing out your opinions or check out my patreon (search Nameless Immortal). Thanks.
8 141 - In Serial33 Chapters
Claimed By Darkness
By the age of sixteen, all elves are claimed by one of the six Gods and inherit some of their abilities. There is Aria (air), Lionel (earth), Kalama (fire), Beck (water), Gianna (mind), and Kai (dreams). Sorry, I seem to have left out one of the Gods, the most powerful God. Caspian, the God of darkness and death. He is the outsider, the most feared and dangerous God. Only two people have ever been claimed by Caspian, and they were both driven to insanity. Odette Parks was finally going to the academy to be claimed and learn to control her new powers. But instead of a fun high school experience, she is met with a scary prophecy...*Warning: Strong language!* COMPLETED
8 135 - In Serial20 Chapters
The creator's diary
The world was not fair to him, but he decided to go along with it.... Decided to abandon his life for his own twin little sister, he was swallowed by death, but as his soul drifted along nothingness it wanders off in to a new world..... A world he himself created.
8 207 - In Serial6 Chapters
Zarath: Age of Growth
A young lady died in a not such fun way but was given a second chance. Given more freedom and options than ever before she has to decide between taking over the world or not. Follow Vanessa, as she creates her wacky dungeon and the adventures that unfortunately travel through her halls.
8 168 - In Serial19 Chapters
Ducosym - My Dungeon Core System
In the world of magic, ‘Cores’ emerge. They are powerful entities with power over the very fabric of reality. They can alter the world through their mind, enslaving other creatures to build powerful structures only known as “Dungeons”. But what happens when a core isn’t born into the heart of lava or cold of ice, but the dirty mud? What happens when a core doesn’t start out as a tyrant over trolls or the leader of a nation, but the prey of spiders and bugs? “Huh?” Sunny wakes up in the prison of a gemstone, missing all his memories. And what appears to be just another fever dream soon becomes a challenge for survival. – – – Hi! This is a novel I’m very excited about. If you have any suggestions on what creatures and monsters to include in the next chapter, feel free to leave a comment on the latest issue! I love listening to your creative ideas! I have the best readers ever! ^w^ Don’t forget to join our Discord server if you like fantasy and memes!!! Discord: https://discord.gg/keXHAYP5
8 254 - In Serial25 Chapters
A Ghoul's Legend
There are stories of people slaying demons, of those who rise up against evil and those who save the world in a time of peril. They are legends, beings who have left their mark in history and admired by the masses. This is the story of a corporate businessman who awakens as a ghoul in an unfamiliar world, surrounded by magic and technology. Watch as he claws his way up and stand atop the world.
8 134

