《[FIRST] Last One》VIII [ Snow ]
Advertisement
"Ээж ч бас адилхан дулаахан юм. Магад миний Ким Сонүг гэх сэтгэл ээжийгээ хайрладагтай ижил чбайж болох юм. Яг л тэдний дулаахан илч нь адилхан байдаг шиг"
- Чи чалчихаа больж болох уу? Хичээлдээ анхаарвал яаж байна.
Хичээлийн эхний цаг эхэлснээс хойш л Сонү миний хажууд хэрэгтэй хэрэггүй зүйлс чалчиж эхэлсэн юм. Түүнээс хичээлээ ойлгож байгаа эсэхийг асуухаар зүгээр л толгой дохино, тэгчхээд бусад зүйлс дээр ам хуурайгүй ярихыг нь яана.
- Чи надаар хичээлээ заалгана гэж хамт суугаагүй юм уу?
- Би ойлгож байгаа болохоор зүгээр дээ... Аан бас би нээрээ нэг удаа кино үзэж байг‐...
Би тэсэлгүй түүний амыг гараараа дарж орхисон юм. Бараг миний чих тасрах шахлаа шүү. Бурхан минь гэж.
Гэсэн ч яагаад түүний ингээд нүдээ бүлтийлгэчхээд гайхаж хараад байгаа нь ийм жаахан хүүхэд шиг байгаа юм? Төгсөх ангийн сурагч биш билүү?
- Чи ингэхэд яг төгсөх ангийн сурагч мөн үү?
- Мөн болоод л одоо ингээд чиний хажууд сууж байна даг!
- Тэгвэл чи яагаад ийм жаахан хүүхэд шиг өхөөрдөм байдаг юм? Арьс чинь хүртэл өөгүй цэвэрхэн байх юм!
Үнэндээ би гайхаж байсан юм. Түүнийг яаж ингээд юунд ч санаа зоволгүй, хүссэн үедээ чалчиж, хүссэн үедээ намайг догдлуулж, хичээгээгүй атлаа ийм өхөөрдөм байгаа нь гээд энэ бүхэн хэтэрхий шударга бус байна.
- Хар даа, цас орж байна.
Сонү миний ярьж байсныг ч тоосон шинжгүй, мөрөн дээр товшин бодлыг минь сатааруулан цонх руу заагаад их л догдолсон байртай ийн хэлэв.
- Тийм байна. Чи цасанд тийм дуртай хэрэг үү?
- Үгүй ээ, зүгээр л цас харахаар чи санаанд ордог юм. Тэгээд л тэр.
Тэр түүнд намайг санагдуулдаг зүйл байдаг гэсэн. Энэ дэлхий дээр байж болох хамгийн үзэсгэлэнтэй зүйл түүнд намайг санагдуулдаг байх нь. Нандин юм.
- Тэгвэл чи хичээлээ сайн хийх юм бол хичээл тарсан хойно би чамд гоё юм ярьж өгье. Тохирох уу?
Хичээл тарсны дараа ч гэсэн түүнтэй цагийг өнгөрөөмөөр санагдаад байсанд ердөө л шалтаг гаргаж буй минь энэ.
Advertisement
Үнэхээр би одоо өөрийгөө ойлгохгүй үе дээрээ ирчихсэн бололтой.
Яагаад үргэлж түүнтэй хамт байхыг хүсээд байгаа мэдрэмжээ ч тэр, өөрийгөө ч тэр ойлгохгүй нь.
- Янзтай, тохирлоо.
Тэрээр нүдээрээ инээчхээд саянаас хойш чимээгүй болохгүй байсан амаа жимийгээд хичээлээ хийж эхэлсэн юм.
–
- Цас гоё өнгөтэй байгаа биз? Цав цагаан.
- Тийм шүү. Яг л чам шиг цав цагаахан.
Над шиг гэнэ ээ? Гэхдээ би үнэхээр түүний хэлсэн шиг мөн гэж үү?
- Чи мэдэх үү? Цас ганцхан цагаан биш өөр өнгөтэй байж болдог гэдгийг?
- Хөөх, тийм гэж үү? Тэгвэл ямар өнгөтэй байдаг юм?
Би түүнд энэ талаар ярьж өгөхийг хүссэн юм. Түүнийг ийм хөөрхөн царайгаа гаргачхаад, бүлтийж ирээд сониучирхан асууна гэдгийг нь би мэдэж байсан болохоор.
- Би нэг удаа судалгааны ажилд оролцож байсан юм-...
- Хөөх, чи ийм залуухан байж судалгааны ажил хүртэл хийж байсан байх нь ээ. Хэдтэй байсан юм?
- 16 настай байсан. Намайг хамт явахыг санал болгосон юм. Би тийм ч дуртай биш байсан ч гэсэн ээж яв гэсэн болохоор нь явсан. Гэтэл миний санаснаас ч хөгжилтэй ажил байсан гээч. Үүний ач тус их сургуульд минь ч бас хэрэгтэй байх биз.
- Чи бүр их сургуулийнхаа талаар бодоод эхэлчихжээ.
Саяхан л сониучирхан, гэрэлтэн байсан нүд нь нурмайн ирээд асуух нь тэр.
- Бараг л 3 жилийн өмнөөс бодсоор ирсэн зүйл юм сан. Харин чи одоохондоо бодсон юм байхгүй байх нь ээ.
- Тийм ээ.
Тэр одоо ч доош ширтсээр явах аж. Ингээд харвал тэр өөрийгөө надтай харьцуулж байгаа бололтой.
- Гэсэн ч зүгээр дээ. Амьдралд юу тохиолдохыг хэн ч мэдэхгүй шүү дээ. Тийм болохоор өөдрөг байх хэрэгтэй. Бас би гоё юмаа ярьж дуусаагүй байхад битгий урвайгаад бай. Надад муухай байна.
Өөрөө ч тийм мундаг өөдрөг биш байж, хүнийг өөдрөг бай гэчихжээ. Би ч их том толгойтой болжээ.
Өөрийгөө харьцуулахгүй байсан ч миний хувьд үргэлж тэр миний сонголт байх бололтой.
Advertisement
Хамгийн хөөрхөн тэр минь миний цор ганц сонголт бололтой.
- Тэгэхэд өвөл, бас өндөр уулын орой дээр судалгаа хийсэн юм. Тэгээд бид улаан цасан дээр судалгаа хийсэн гээч. Ногоон өнгөтэй цас ч бий.
- Хөөх, гоё юм аа.
- Харж байгаа биз. Цас ганцхан цагаан өнгөтэй биш байгаа биз дээ.
Би ч бас чиний хэлсэн шиг цав цагаан өнгөтэй биш ч байж магадгүй. Эсвэл мөн ч байж магадгүй.
Харин миний мэдэх яг л тэр цас шиг хамгийн ариухан оршихуй бол ЧИ шүү дээ.
Ким Сонү, чи.
- Миний ярьсан зүйл сонирхолтой байж чадав уу?
- Тийм ээ, хичээлээ сайн хийгээд үүнийг сонсож чадсан минь сайн зүйл боллоо.
- Дахиад ч бас хичээлээ сайн хийнэ биз дээ?
- Тэгвэл надад нэг зүйлийг амла.
- Сонсож байж болъё оо.
Үнэхээр шийдэмгий ингэж хэлсэн нь намайг бүр гайхахад хүргэсэн шүү. Гэсэн ч тэрхэн мөчид тэр зүйл нь юу ч байсан биелүүлэхийг хүсэх сэдэл надад төрсөн юм.
- Дараа нь заавал хамтдаа явж ногоон цасыг харцгаая.
Энэ хөөрхөн залуугийн хэлж байгаа зүйл нь хүртэл яахаараа ийм хөөрхөн байдаг байна?
- Тэгье ээ, хамтдаа ногоон өнгийн цасыг олж очоод заавал харчхаад ирье. Гэхдээ өвөл хүйтэнд даарвал яана?
- Зүгээр дээ. Чамайг даарвал гараас чинь атгаад, энгэртээ багтаагаад дулаацуулах болохоор айлтгүй.
Намайг асуухад нэлээн бодож байгаад инээмсэглэн, хоёр гараа дэлгээд ингэж хэлсэн нь намайг даарч байгааг мэдэв үү л гэлтэй энгэртээ тэврээд дулаацуулъя гэх шиг санагдсан юм.
Би илүү үг дуугаралгүй зүгээр л түүнд улам ойртон түүнд тэврүүлсэн юм.
Дахиад л түүнийг хэчнээн хөөрхөн, хайрламаар хүн гэдгийг нь мэдрэх шиг.
Түүний тэвэрт байх энэ мөчдөө л өөрийгөө ойлгох шиг. Түүнийг гэх сэтгэлээ. Энэ сэтгэлээ дахиад тийм ч удаан хорьж дийлэхгүй гэдгээ ч мөн ойлгох шиг болох аж.
Түүний тэвэр хэчнээн дулаахан гээч. Гүйгээд очиход яг таарахаар, надад зориулсан нэгэн мөн болов уу?
Тэвэрт нь ханатлаа уйлчхаад дулаахан гараар нь нулимсаа арчуулаад суухыг л би хүссэн юм.
Тэвэрч аваад хайртай гээд шивнэхийг мөнхүү би хүслээ.
–
2022.10.01
Shine sariin mend! Gesnees hicheeliin shine jiliin mend geed l shine hseg oruulj baih shig bsan barag sar boltsimu daa. Zndu udaasand uuchlaarai 🙇🏻♀️. Eniigee dahij ingej udaahguig hicheene ee 🥺.
Ymartai ch unshdagt bayrlalaa 💕
Advertisement
- In Serial96 Chapters
God of Eyes
Speaking heresy on my deathbed led me to meet god. Maybe it was a curse, or a blessing, but he decided I would work it off--as one of many gods on another world of magic and sorcery. It wasn't something I intended or was prepared for, but I am willing to work to make the world a better place. Isn't that what a god SHOULD do? Part of the Demonsword Project universe (First Age).
8 180 - In Serial14 Chapters
A Nation of Riflemen
Adrian, Nick and Ron inexplicably found themselves in an alien world with no known way of coming back. The land, the Baimux continent had just come out of a decades long war. Deserters turned bandits wait in ambush near roads, monsters roam the forests in hunt for prey, and Kings rule what’s left of their small kingdoms with an iron fist casting a distrustful eye towards any outsiders. Traces of strange magic are found in the abandoned zone and new devastating weapons are being found finding their ways into the hands of the commoners. With the technical expertise of a modern day professional, a survivalist’s mindset, and a truckbed full of guns and ammunition, their presence in this alien land would shake the foundations of the established society as they build their own.
8 297 - In Serial31 Chapters
The Strongest in the World
Nephew of the Emperor, the Firstborn Son of Terror's Mother, the next in line for the throne of the Jabarian Empire, victorious general, unbeatable warrior.. Gottfried Jabara has all that one could want in life despite being barely a man's age... everything that is... except a choice about what to do with his life. Iris Vansi Valoisin is a slave. The daughter of a once noble house which committed treason against the Jabarian Empire. And yet deprived of all choice, she has her cunning and her iron will.Conspiracy, treason, and terror in the heart of the Empire clash against desire, family, and destiny which will answer the question, 'What does it mean to be 'The Strongest in the World?'
8 256 - In Serial11 Chapters
Silent wrath
A world of swords and magic, and a guy coincidentally thrown in the middle of an upcoming war. However, there's always more to what first can be seen, and in the case of this guy, there's much more to him than anyone could ever conceive. A story about his life and adventures in an unknown fantasy world.
8 233 - In Serial17 Chapters
Agni Kai [2] Zuko
Uzume makes a choice to leave behind her loved ones and decides to not be on the wrong side of the war.-Book 3: Fire Book 2 of UzumeZuko x fem!occredit to the creators of the show
8 213 - In Serial20 Chapters
Catastrophe || n.s
"Why are you in such a hurry, Mr. Scamander?""Uh, I may or may not have accidentally sent a load of magical creatures loose in the city.""Well, isn't that a catastrophe."[ extended summary inside ][ newt scamander x oc]a voidsangster original story; copyright 2016 ©
8 173

