《[FIRST] Last One》IX [ Dream ]
Advertisement
Түүний тэвэр хэчнээн дулаахан гээч. Гүйгээд очиход яг таарахаар, надад зориулсан нэгэн мөн болов уу?
Тэвэрт нь ханатлаа уйлчхаад дулаахан гараар нь нулимсаа арчуулаад суухыг л би хүссэн юм.
Тэвэрч аваад хайртай гээд шивнэхийг мөнхүү би хүслээ.
–
Өглөөний мэнд!
- Чи юу хийж яваа юм?
Гэрээсээ гараад ирэхэд Сонү зогсож байсанд нь гайхан асуусан минь энэ.
- Чи надад амлалт өгсөн болохоор, одооноос чамд сайн хандах хэрэгтэй юм шиг санагдаад ирлээ.
Тэр намайг гарж ирснээс хойш л инээмсэглэсээр одоо ч инээмсэглэсэн чигээр, чихэр аваад баярлаж буй хүүхэд шиг л зогсох аж.
- Худлаа
Түүнийг харахад л миний нүүрэнд өөрийн эрхгүй инээмсэглэл тодроод, өглөө бүр түүнтэй хамт явахыг хүсэх нь хачин.
- Юу худлаа гэж?
- Чи угаасаа л надад үргэлж сайн ханддаг, чамтай байхад би яг л гүнж шиг санагддаг. Тийм байхад сайн хандана гэнэ шүү.
Сонүгаас болоод цаг агаарыг ч анзаарахаа мартаж орхиж. Гадаа үнэхээр хүйтэн байна. Түүний хацар аль хэдийн даарснаасаа улайж, тэрээр гараа халааснаасаа ер гаргахгүй байлаа. Түүн дээр очин хацрыг барьж үзвэл даарсан шинж огт байхгүй харин ч халуу дүүгэж байх нь тэр.
- Чи даараагүй юм уу? Хацар чинь яагаад ийм халуун байгаа юм?
Би үнэхээр гайхсандаа асуухгүй байж чадсангүй.
- Чамаас болоод ичсэндээ хацар халуун оргичихлоо.
- Хөөе, би яасан юм?
- Чи ийм хөөрхөн байж дээрээс нь нэмээд өөр шигээ хөөрхөн юм яриад байхаар чинь би яах учраа олохгүй болчхоод байна.
Тэр хэзээдээ ийм шулуухан болчхоо вэ? Би л ийм юм сан.
Гэхдээ... Магадгүй бид ижил зүйл мэдэрдэг болсон бол яах вэ? Тэр ч бас надаас миний түүнээс мэдэрдэг шиг мэдрэмжийг мэдэрдэг бол?
Тэгвэл магадгүй би маргаангүй энэ дэлхийн хамгийн жаргалтай нэгэн болох биз.
- За тэр ч яахав. Явцгаах уу?
Сонүг хэлэлтгүй, би өөрөө өөрийнхөө бодсон зүйлээс болж ичиж орхисондоо хурдхан урагшаагаа хараад явахыг хүслээ.
Харин Сонү намайг хэлэхэд түрүүнээс хойш халаасандаа байлгасан гараа гаргаж ирэн, аль хэдийн даараад эхэлсэн гарыг минь атгаад явж эхлэв.
Advertisement
- Чи миний гарыг дулаацуулахыг хүссэндээ гараа халаасандаа байлгаад л байсан хэрэг үү?
- Тэгсэн юм аа, чи даарчихвал дахиад л өвдөнө. Өвдчихвөл би чамайг дахиад л тэврэх хэрэг гарна.
- Тэгвэл чи намайг тэврэх дургүй юм уу? Би уг нь өвдөөд л байж баймаар юм байна гэж бодсон юм сан.
- Үгүй дээ, би чамайг тэврэх хамгийн дуртай. Гэхдээ чи өвдвөл чамд хэцүү шдээ. Харин өвдөөгүй үед чинь ч би чамайг тэвэрч өгч чадах болохоор битгий өвдөөрэй.
Ким Сонү хэлсэн болохоор би дахиж хэзээ ч өвдөхгүй ээ. Түүнд тэврүүлсээр байхын тулд төгсгөл хүртэл нь хамт баймаар байна.
- Гэхдээ чи гараа дулаацуулаагүй байсан ч хацар чинь намайг дулаацуулчихаж дөнгөхөөр байх шиг байна.
Түүний хацар одоо ч улаан хэвээр байгаа тул түүнийг шогломоор санагдсан юм.
Харин тэр зүгээр л ичсэн чигээр цааш явсаар байлаа.
–
- Би чамайг хүргээд өгье.
- Уг нь эндээс нээх холгүй шдээ, өөрөө явчихад болох юм сан.
- Чиний гарыг дулаацуулаад явж байя, өнөөдөр их хүйтэн байна.
Миний гарыг дулаацуулах гэнэ ээ? Зүрх минь хурдан хурдан цохилоод, би ойрд их л сонин байх чинь ээ.
Энэ бүгд чиний буруу шүү Ким Сонү!
- Чиний хийл тоглохыг дахиж сонсмоор байна.
- Тийм дуртай юм уу? Хийлэнд?
- Үгүй ээ, чи болохоор л би бүр ч их хайртай. Хэрвээ дахиж надад тоглож өгвөл оронд нь би чамд төгөлдөр хуур тоглож өгнө өө. Тийм сайн биш ч гэсэн.
Тэгэхээр тэр ч бас хөгжим тоглодог байх нь. Тэгээд л миний хийл тоглохыг хүртэл хайрлан үзсэн байж.
- Надад тоглож өгөхгүй байсан ч би чамд тоглож өгнө өө.
Чи надад чухал болохоор.
- Би алдартай төгөлдөр хуурч болохыг хүсдэг. Тэгээд өдөр бүр гэртээ давтдаг. Гэсэн ч чиний хэмжээнд хүрэхээр биш болохоор бүтэшгүй байх.
- Би ямар харин чи ямар гэж?
- Зүгээр л юу ч биш дээ.
- Тэгвэл хэрвээ чи алдартай төгөлдөр хуурч болж чадвал би чамтай хамт заавал хоршил тоглох болно. Тэгээд хамтдаа бие биенээ хараад инээмсэглэн амжилтаа тэмдэглэцгээе болох уу?
Advertisement
Энэ бол миний зүрх сэтгэлээс урган гарч ирсэн чин сэтгэлийн минь хүсэл. Ядаж л ирээдүйд түүнтэй хамт байсаар л баймаар байна.
- Дандаа л чи надад амлаад байхаар чинь би яах юм?
- Тэгвэл надад юу амлах талаараа сайн бодож байгаад хэлээрэй.
Би түүний надад төгөлдөр хуураа тоглож өгөөд инээмсэглэн, ичингүйрэн суух мөчийг хүлээж тэсэхгүй нь!
- Намайг хийлийн дугуйлангаа тарахад ирээд хүлээж байж чадах уу? Чамд үзүүлэх юм байна.
- Мэдээж, чамд л гэвэл юу ч болно.
–
- Ашгүй яг амжиж иржээ. Эндээ сууж бай.
Цас орж байна бас... Намайг гараад ирэхэд Сонү намайг хүлээж байсанд хажууханд нь байх сандал дээр түүнийг суулган, хийлээ гаргаж ирэн тоглохдоо бэлдэж эхэллээ.
- Өнөөдөр л үзүүлмээр санагдсан юм. Цаг агаар төгс байгаа үед бүр ч гоё байх болно.
Тэр үнэхээр л намайг болон миний хийл тоглох тэрхэн мөчийг хайрлаж чаддаг болохоор би түүнд хэзээ ч хийлээ гаргаж ирээд бүхнээ зориулахад бэлэн байх болно... гэдгээ ойлгосон юм.
Хийлээ гаргаж ирээд хөгжмөө тоглож эхлэв тэр үед Сонүгийн нүд ямар үзэсгэлэнтэй байсан гээч.
Бүхий л мэдрэмжээ нүдээрээ надад илэрхийлэх мэт.
Тоглож дуусаад нүдээ нээхэд Сонү өнөө л хөөрхөн нүдээрээ инээсээр, алгаа ташлаа.
- Гоё ая байгаа биз. Хэрвээ чи сайн төгөлдөр хуурч болчихвол хоёулаа хамт энэ аяыг тоглоно шүү.
- Тэгье ээ.
- Харин одоо надад чамд хэлэх зүйл байна.
Яг одоо энэ бүхнийг хэлэх эсэхдээ эргэлзэж байгаа ч, хэлэхгүй бол дараа нь харамсах юм шиг санагдаад байна.
- Ким Сонү! Чи мэдэх үү, чи надад яаж нөлөөлдөг өө? Чамайг харж инээгээд, зүрх минь хяналтаа алдаж, өөрийн эрхгүй чамтай хамт баймаар санагддаг... Тэгэхээр би чамд сайн гэсэн үг биз дээ?
Би гартаа одоо ч хийлээ барьсан чигтээ түүн рүү харах бол, тэр суусан сандалнаасаа босож ирэн урд минь тулж ирэх аж.
- Тэгвэл би ч гэсэн адилхан мэдэрдэг юм чинь, би ч бас чамд сайн гэсэн үг биз дээ?
Тэгэхээр миний бодсон зөв байж. Бид адил зүйлийг мэдэрдэг бололтой.
Намайг толгой дохиход хийлийг минь болгоомжлонгуй надаас аван сандал дээр тавьчхаад гарнаас минь атгахад тэр минь ингэж хэлсэн юм.
- Гар чинь даарчихжээ.
Үүний дараагийн мөчид тэрээр гарыг минь атгасан чигтээ духан дээр минь үнсэн, энгэртээ тэврэх аж.
Энэ цаг мөчийг би хэзээ ч мартахгүй байх.
Үүрд зүрхэндээ хүлж орхиод, хэзээ ч тавьж явуулахыг хүсэхгүй дурсамж.
Нандигнан байж эргүүлж сөхчхөөд хайрлан дурсах тэр дурсамжийн минь эзэн.
Тэр бол зөвхөн чи.
–
2022.10.02
Shuniin mend! Saihan amarch awaad shine doloo honogiig erch huchteigeer ehluuleerei >.
Advertisement
- In Serial81 Chapters
I Slipped into Another World and Became this Demonic Guy's Pet
Nastasia Mischaevna Vasiliev, an Irish-Russian American, a jack of all trades, and now a world slipper...Attacked by the people and chased by soldiers for being a Red Demon she happens upon a demonically bewitching man. If it weren't for the fact she couldn't understand a lick of what was being said, she never would have become his pet.Follow along as Nastasia overcomes languages barriers, wretched schemes, and a supernatural demon that can't keep his hands to himself.
8 275 - In Serial15 Chapters
Poems of a Demon
A collage of poems from a demon with morals.
8 182 - In Serial24 Chapters
Maverick Engineer Saga
Arjun, a first-year college student, dies because of a freak mishap and reincarnates in ancient India. Can he survive a harsh life in the ancient era without the needed skill set? Can he come to bear the loss of loved ones? Fate flings various questions and, most important of all, why did he reincarnate? Disclaimer: This story is about a modern man ill-equipped for his time in ancient India. The story delves into the realm of believability instead of wish fulfilment, with a healthy dose of supernatural elements, so no, overpowered MC. The picture is of a placeholder and does not belong to me. If I become rich or the readers donate to it, I would replace the picture. Author note: If you find errors, let me know.
8 243 - In Serial15 Chapters
Second Chronicle's
Mylo was currently lying in the hospital bed, counting his remaining time before his life finally fades away .regretting only one thing in life. Not being able to play a VR game. Wishing he could create the craziest build and dominate the world of ‘Second Chronicle’s ‘. Unfortunately for him technology couldn’t advance fast enough and at the age of 93 only one day away from the release of the first VR RPG game. He dies of heart failure.-------------------------“…”““Is this death? Why is it so dark?”“…”“What is that? Light? Is it the entrance to paradise?”
8 167 - In Serial12 Chapters
How Does One Become Strong?
What would you do if your parents were some of the strongest beings in the universe? If you are like Jack, then you would want to kill them. That's exactly what he sets out to do in a new world where the strong become rulers and the weak become stepping stones for the strong. Will Jack achieve ultinate Strength? Will he be able to kill his bastard parents? Mainly, will he even be able to survive?-By me As this is my first story please feel free to give advice and/or criticism.?
8 196 - In Serial35 Chapters
~His Hufflepuff~ Draco Malfoy
"she looked at my demons in the eye and smiled. she fell for the very thing i thought she'd fear"~the slytherin prince falls for the hufflepuff angel~{year 3 - year 4}
8 228

