《[FIRST] Last One》X [ My Universe ]
Advertisement
Үүрд зүрхэндээ хүлж орхиод, хэзээ ч тавьж явуулахыг хүсэхгүй дурсамж.
Нандигнан байж эргүүлж сөхчхөөд хайрлан дурсах тэр дурсамжийн минь эзэн.
Тэр бол зөвхөн чи.
–
- Болзох гэж байгаа юм уу?
Аль хэдийн орж ирчхээд намайг ажиглан зогсож байсныг нь анзаараагүйдээ цочиж орхилоо.
- Юу.. Үгүй дээ, ямар юмны болзоо байх билээ
Ингээд харвал үнэхээр л илт байсан нь би бололтой. Өглөөнөөс хойш тольны өмнө эргэлдсэн байхад шүү.
- Тийм байж, гэхдээ саянаас хойш нэг хөөрхөн залуу манай гадаа зогсоод л байх юм.
- За яахав, та яллаа.
Түүнээс юм нууна гэж худлаа бололтой. Багаасаа л чихэр нууж идсэн ч баригдчихдаг байсан болохоор гайхах зүйл алга.
- Тэгвэл тэр хөөрхөн хөвгүүний талаар?
Ээж надтай санал нийлж байгаа нь сайн хэрэг. Ер нь Ким Сонү бол угаас л хэнд ч сайхан харагдах хөөрхөн хөвгүүн шүү дээ. Хэн үүнтэй маргаж зүрхэлнэ гэж?
- Манай ангид шинээр шилжиж ирсэн юм. Надад их тусалдаг, намайг хамгийн сайн ойлгодог хүүхэд байгаа юм. Хамгийн сүүлд хийлийн үзүүлбэрээ үзүүлээд явж байхад таарсан даа.
- Нээрээ тийм шүү дээ, их харсан санагдсан юм аа. Тэгвэл өнөөдөр миний охин хөгжилтэй байгаарай!
Ээжийн нүд нь гэрэлтэж ирээд л өгүүлэх бөгөөд өмнөх хүйтэн хөндий ээж маань хаачсаныг аль эртнээс одоо ч хүртэл гайхсаар л байна.
- Гэхдээ удахгүй математикийн тэмцээн болох гэж байхад ингээд явж байгаа нь зөв гэж бодохгүй л байна.
- Зүгээр дээ. Зугаацах цагтаа зугаацах хэрэгтэй. Миний охин хангалттай их сурсан болохоор одоо хүссэнээрээ байх цаг чинь ирсэн.
Тэрээр ингэж хэлээд толгойг минь илээд өрөөнөөс гарав.
–
Сони бид хоёр гар гараасаа хөтлөлцөн, үг дуугарахгүй явсаар л байв. Үнэндээ би хаашаа явж байгаагаа мэдэхгүй байгаа ч Сонү их л өөртэй итгэлтэй харагдах бөгөөд хурдан хурдан алхаж байгаагаас үзвэл их л догдолж байгаа байх. Би ч бас анхны болзоондоо явж байна гэхээр ер итгэж өгөхгүй л байна.
- Ирчихлээ!
Элдвийг бодон хөтлөлцөн гар луугаа доош ширтсээр явж байтал Сонүгийн цовоо дуу дуулдахад л зорьсон газраа ирсэн гэдгээ мэдэв.
Advertisement
- Хөөрхөн юм аа.
Нэлээн алхсаны эцэст ирсэн газар минь үнэхээр л дуу алдахаар хэмжээний байсан юм. Тийм ч том биш жижигхэн байшин хажуугийн барилгуудаасаа хэдэн алхмын зайд өөрийнхөө өнгийг тодорхойлон гэрэлтэн байх аж. Байшингийн гадар хэсгээ ягаан цэцгээр бүрсэн нь өвөл хэдий ч зуны улирлыг санагдуулна. Хаалганыхаа хажууд хоёр том цонхтой ба цонхон дээрээ үнэхээр хөөрхөн зүйлс зурж чимэглэсэн нь давхар шинэ жилийн уур амьсгал бэлэглэмээр.
- Тийм байгаа биз, яг чам шиг.
Сая л кафен үзэмжийг бишрэн байсан намайг тэр ердөө энэ өгүүлбэрээрээ л хичээж орхилоо.
Өмнө нь би түүнд өчнөөн ийм зүйл хэлдэг байж билээ. Тэр үед ийм мэдрэмж төрдөг болоод л Сонү тэгж их ичиж, улайгаад байдаг байсан байх нь ээ.
- Хоёулаа иймэрхүү үгээ жаахан хянамгай хэлж байхгүй бол хоёул хоёулаа улаан лооль хосууд болох нь байна.
Түүний улайхаараа яг л эгдүүтэй улаан лооль шиг болчихдог нь санаанд орон ингээд хэлчихсэн юм.
- За ойлголоо доо. Орцгооё.
Орж ирээд гадуур хувцсаа тайлахад Сонү ягаан өнгийн ноосон цамц өмссөн байх ба шаргал үстэй нь төгс зохицох нь түүнээс хараагаа салгахад улам л хэцүү болгож байлаа.
- Өнөөдөр бүр хөөрхөн болчихжээ манай Донү.
- Бурхан минь! Ханыл чи үнэхээр дүрсгүй хүүхэд юм аа.
- Зүгээр дээ ийм дээрээ чи улам хөөрхөн болдог болохоор би дуртай.
Сонү хариу болгон инээгээд захиалгаа өгөөд барьж явсан цаасан уутнаасаа нэг ном гаргаж ирэх нь тэр.
- Чамд авсан юм.
Хавтаснаас нь харахад л миний дуртай төрлийн ном байсанд уулга алдаж орхив.
- Хөөх, чи намайг ном унших дуртай, тэгээд бүр яруу найргийн номонд дуртай яаж мэдээ вэ?
- Уран зохиолын хичээл дээр ажигласан юм. Чиний дуртай хичээл шдээ.
Иймхэн жижиг зүйлсийг хүртэл санаад, намайг баярлуулж байгаа нь хэчнээн сэтгэл догдолмоор гээч.
- Чи ч бас ийм хөөрхөн байгаа болохоор би чамд бэлэг өгье.
Гэж хэлээд суудлаасаа өндийгөөд түүний баруун хацар дээр үнсэв. Түүний царайны хувирлаас үзвэл гайхсан нь илт байх бөгөөд түрүүнийхээсээ ч илүү улаан хацартай болчихсон байх аж.
Advertisement
- Хөөх чи үнэхээр зөөлөн хацартай юм. Яг хүүхдийнх шиг. Бурхан минь гэж яаж ийм байдаг байна аа!
- Кан Ханыл чи ч үнэхээр ичихээ байжээ.
Тэр халуу шатах харцаа гарын алгаараа хаасаар нүдээ нарийсган хэлэх нь дахиад л эгдүүтэй харагдаад байв.
- Би угаасаа л ийм байгаагүй гэж үү?
- Тийм л дээ, гэхдээ одоо бүр ч илүү болчихож.
Ийнхүү бид ярилцаж цагийг үнэхээр сайхан өнгөрүүлж байлаа.
Сонүгийн утас дуугаран ярьчхаад ирье гээд боссоны дараа орчин тойрноо ажиглан байтал толгойгоор гэнэт маш хүчтэй хатгаад эхлэв.
Яг л хадаас зоож байгаа мэт хүчтэй өвдөлтүүд ар араасаа ирсээр арай гайгүй болж байхад дахин толгой эргээд бүх зүйлс бүрэлзээд байв.
Толгойгоор хэд сайн сэгсэрч аваад нүдээ нухалсны дараа овоо дээрдэх аж.
Сонү аль хэдийн миний хажууд ирж суусан байх ба их л санаа зовсон байртай сууж байлаа.
- Намайг сонсож байна уу?
Тэгэхээр түрүүнээс хойш би ямар ч чимээ сонсож чадаагүй байх нь.
- Тийм ээ, одоо зүгээр. Санаа зоволтгүй.
- Тийм л гэж найдъя. Удаан алхаад даарсан бололтой. Хурдан гэрт чинь хүргэж өгье.
–
Би түүнд зүгээр гэдгээ хэлсэн ч тэр одоог хүртэл өөрийгөө буруутгасаар аль хэдийн гэрийн гадаа иржээ.
- Эртхэн орж амар даа.
Миний хацранд гараа хэсэг наагаад, хамрын үзүүр дээр үнсчхээд буцан хойш болоод ийн хэлээд амжлаа.
Ингэх тусам нь түүнээс хармааргүй байх нь хачин.
- Чи ингээд байхаар чинь би гэр лүүгээ шууд орчхож чадахгүй шдээ.
Сонүгийн ачаар өөрийнхөө мэдрэмжийг илэрхийлж сурч байгаа болохоор юуг ч нууж хаахыг хүсээгүйдээ хошуугаа унжуулсаар хэлчихэв.
- Тэгвэл яавал орох юм?
Тэр илт надад санаа зовж байгаа болохоор аль болох л хурдан гэрт оруулж амраахыг хүсэж байгаа нь тодорхой байв.
- Дахиад нэг удаа үнсчихвэл бүр ч орж чадахгүй болохоор явахаас чинь өмнө зүгээр л нэг тэвэрчихье.
Сонү зөөлөн мишээсээр надад дөхөж ирэн гараа алдлаад энэ дэлхий дээрх хамгийн дулаан тэврэлтээ надад өгсөн юм.
- Би нэг удаа сурталчилгаа үзэж байгаад 'Чамайг инээмсэглэх үед дэлхий ч бас чамтай хамт инээмсэглэж байдаг гэх үгийг сонссон. Тэгээд бодсон юм л даа. Намайг инээх үед хамт байх хүн ч үгүй байхад яаж бүхэл бүтэн дэлхий надтай хамт инээмсэглэнэ гэж? гээд. Гэхдээ одоо бодоход одоо надад Ким Сонү гэх хөөрхөн залуу байгаа болохоор би үргэлж инээмсэглэх юм шиг байна. Намайг инээмсэглэх үед чи дагаад инээмсэглэдэг болохоор. Надад бол чи л миний бүтэн орчлон ертөнц минь юм шиг байна.
Чи бол миний бүхэл бүтэн орчлон ертөнц минь.
–
2022.11.13
Zaa, sain uu! Sain suuj baiw uu :> uchnuun udaan alga bolj irlee dee! Ymartai ch udaan huleesnii etsest shine heseg. Udaan bicheegui bsan chin bur tusuurchihsen bnoo >
Anyways, hope you guys like it!♡
Advertisement
- In Serial15 Chapters
Aaron, A Shadow Monster
Aaron is a boy who lives a happy childhood in a happy, rich family. Things take a turn for the worst as their family slowly start to crumble apart. In the worst of it all, Aaron's mom murders Aaron for insurance money, and Aaron is reborn in another world. I am floating lazily through an empty void. Where am I? What's happening? Who am I? Aaron Leum Flashes of memories come to me. I begin to remember everything that has happened. I died, haven't I? -------- Aaron is a fourteen year old boy reborn as a Shade Beast. He explores the cavernous area he's been dropped in while getting stronger and struggling with the trauma from his past. This story won't involve any harems.
8 210 - In Serial9 Chapters
Reality Breakers (Hiatus)
An American boy living in Washington was heading to school when a random hobo appeared before him, asking random questions about the world. After the coversation the hobo did something to him that would turn his entire life upside down, as he is confronted and has to learn about the ultimate concept: Reality!
8 216 - In Serial16 Chapters
World of Warcraft: The Beholder
A young man with not so amazing talent and no achievement in life was transported in azeroth.Will this young man achieve something in his life in this blasted world or will he succumbed to power like Prince Arthas,follow this young man as he rose to greater heights in the realistic world of azeroth!When he was transported in a world that almost took his life, Elijah was driven into an corner that change both his mind and body, will he become the embodiment of the land of lordaeron or will he be the cause for its second downfall, will he begin a terrifying act that will butcher the people like the betrayer Arthas or will he be the one to unify it all again.________________________ Mature Content : Bloody scenes (I'LL leave that to your imaginations my friends)
8 137 - In Serial12 Chapters
Dropped into a Xianxia World
I think all of us have thought about what we would do in case of sudden Zombie apocolypse at least once.Acquiring a chainsaw and a team to get your back is a no brainer, but what do you do in case of sudden reincarnation?Not only that but in an all too familiar setting too...----This story should be a rather interesting journey for most, not the usual level up simulator that many Xianxia stories tend to be.I tried to create a very real personality of the Main character with quite a few flaws so don't expect him to always be right.A quick warning but 99% of the story will be held directly inside the MC's head and he tends to break the 4th wall very frequently, so don't be surprised.MATURE WARNING!This story has cursing, delicate subjects that may or may not offend people like the idea of slavery for example, descriptions of gore and death as well as erotic scenes!You have been warned!
8 132 - In Serial84 Chapters
Hex [h.s]
"To break the curse is to kill the one who casted it upon you."Book #1Trailer is made by: @BoundToLoveHighest rank: #51 in Fanfiction
8 200 - In Serial15 Chapters
Path of the Outsider
Path of the Outsider is the story of Roland, a university student...who's also gained the ability to travel to and from Hristomver, a world filled with magic and barely stepping into its own age of enlightenment. As the Outsider, he acts as adjutant and advisor to Madeline, a Magister in service to the court of the Kingdom of Straskey, where, in that capacity, he is able to bring the wonders of the modern world to Hristomver. But the times are changing. The Kingdom of Straskey is but a fragment of a greater whole, one of the five splinter kingdoms that were born in the catastrophic fall of their parent state of the Strovian Realm. And from these Kingdoms, men and women, both opportunistic and dutiful seek to reunite the Realm - by the pen, or by the sword. The wheel of fate turns, and no Outsider is exempt from being caught in its wake. And as the tides shift, Roland must grapple with his unique position, and find his trail to blaze, across Earth and Hristomver... Updates every two Mondays, Also posted on SufficientVelocity/Fictionpress
8 133

