《Your Loving Heart /✔️/》06.
Advertisement
Нүдээ нээсэн даруйдаа цагаа харвал 7:40 би ч дуусчээ. Сонүг бодож хацраа улайлгаж, ичиж догдолсоор байгаад үүрээр шахуу унтсан. Өнөөдөр уг нь хариугаа хэлэх юмсан. Хөөрхөн харагдах хэрэгтэй байсан ч хоцрох гээд байсан тул дүүрсэн хэрэг гэж бодоод сургууль руу хурдлав.
Гүйсэн ч хоцорчихлоо. Ангийн гадаа ирээд амьсгаадан зогсож байгаад, цонхоор харвал багш аль хэдийн хичээлээ эхлэсэн харагдана. Яах учраа олохгүй хэсэг зогссоны эцэст Сонү рүү зурвас бичихээр шийдэв.
Эгдүүтэй Сохи🌸
Сонү би хоцорчихлоо,
намайг аргалаад өгөөч
тэгэх үү?
Өхөөрдөм Сонү👅
Окей.
Утсаа далд хийчихээд яаж аргалахыг нь бодож, хаалганд жаахан ойртоод сонсвол
"Багшаа Сохи хичээлдээ ирж байгаад бэртсэн гэнээ. Одоо эмчийн өрөөнд байна гэж байна, би очоод аваад ирэх үү?"
Багш дургүйцэлгүй зөвшөөрч Сонү утсаа халаасласаар гарч ирээд над руу харав.
Хүрж ирээд гарнаас хөтлөн, баруун гараараа намайг бага зэрэг түшээд:
"Шагайгаа бэртээсэн юм шиг бага зэрэг доголоод ороорой за юу."
Амжилттай. Цэвэрхэн гэгч нь доголсоор орон суудалдаа суусан. Багш биеийг минь нэг асуугаад эргээд хичээлдээ орсон.
Сая хоцорсоныгоо яаж аятайхан аргалж орох вэ гэж бодож байгаад өнөөх асуудлаа мартчихаж. Бид аль хэдийн ширээндээ ирээд суучихсан хэрнээ одоо ч гараа тавиагүй байгаагаа анзаарч гялс салгав.
Сонүд хариугаа хэлэх хэрэгтэй юмсан.
Хонх дуугарч завсарлав уу? үгүй юу? Хисын тэргүүтэй бусдууд маань ангийн хаалгаар орж ирсэнээ:
"Ээе манай үнсэлцдэ-"
Бушуухан босож амыг нь дарахгүй бол бүр тэнэгтэх нь ээ энэ.
"Орой би гарынхаа хоолыг хийж өгөхгүй шүү, хоосон хононо гэж мэдээрэй И Хисын!"
Тэр шүлсээ гүд хийтэл залгиад ойлгосоноо илэрхийлж толгойгоо дохиход нь би санаа амарч гараа авав. Хойшоо харвал Сонү инээчихсэн харагдана.
Үдийн хоолны үеэр хэлэхээс.
Дараагийн цаг математик. Үхэхээс наагуур юм болох байхдаа. Бурхан минь энэ 2 цагийг давах эрч хүч хайрла. Санаа алдсаар ширээгээ дэрлэн хэвтэхэд Сонү үс илсээр сууна. Нойр хүргэчихлээ.
"Сохи? Хоёулаа таслах уу? Хэтэрхий уйтгартай байна."
Үсийг минь илэх гарын эзэн чихэнд минь шивнэх үед миний нүд сэргээд ирэв. Таслаж үзээгүй ч энэ удаад дажгүй сонсогдож байна. Өндийгөөд цаг руу харвал орох хонх дуугарахад 2 минут дутуу.
Advertisement
"Гэхдээ Сонү одоо багш орж ирлээ, хоёрхон минут дутуу байна."
"Зүгээр л гүйцгээе. Жаахан хөгжилдье Сохи мм?"
Дэвтрээ хам хум цүнхэндээ чихэж дуустал Сонү босоод гарнаас татсаар чирээд ангиас гараад гүйчихэв. Яг гарах үед багш ирж таарсан бөгөөд бид эсрэг зүг рүү нь гүйхдээ инээцгээж байсан юм.
Сонүг дагуулсаар бага байхаасаа эхлүүлээд одоог хүртэл тайвширмаар санагдсан үедээ, эсвэл зүгээр л тэнгэр ширтмээр санагдсан үедээ заримдаа бүр ямар ч шалтгаангүй ирдэг гүүрний доор ирэн суув.
"Сонү? Үнэндээ би чамайг надад сэтгэлээ илчлэнэ гэж ерөөсөө бодож байгаагүй ээ. Би чамд ямар ч мэдрэмж төрүүлдэггүй байх ч гэж бодож байсан."
Чимээгүй орчныг эвдэн би ингэж хэлэхэд түүний хөмсөг бага зэрэг зангираад ирэв. Би гарынх нь чигчий хуруунаас барьж, өөрийнхөө долоовор хуруутай харьцуулж хараад надаас хэд дахин түүний гарыг атгаад нүд рүү нь харан:
"Гэхдээ сэтгэлээ хэлэхэд чинь тэнгэрт нисэх шиг л санагдаж байсан. Тийм болохоор би-" гээд үгээ таслан инээмсэглээд хоёр зөөлхөн хацарнаас нь барьж, өлмийгөө өргөсөөр үнсэж орхив.
Ичээд бас зүрх маань дэлбэрчих шахам хүчтэй цохилж байсан тул холдох гээд нэг алхам хойшилтол,
тэр гэнэтийн хөдөлгөөн хийн бэлхүүсээр минь ороон тэврээд өөрлүүгээ татаж улам биедээ наан дахин нэг удаа уруул дээр минь үнсэв.
Би гараа хүзүүгээр нь оруулан тэвэрч, нүдээ аньсан юм.
Хэсэг хугацаанд үргэлжилсэн үнсэлт дуусахад тэр духаа миний духтай нийлүүлэн зогсоод
"Тэгэхээр чи зөвшөөрч байгаа байх нь... Бас
Дахиад л иччихлээ. Нүд рүү бас уруул руу ширтэж байгаад ингэж хэлэхээр чинь яах болж байна аа Сонү?
"Чамайг зөвшөөрвөл өгнө дөө гэж бодоод бэлэг авчихсан байсан юм. Нүдээ ань даа."
Нүдээ анин зогсоход тэр алган дээр ямар нэгэн зүйл тавив. Нээгээд харвал-
Хөөх
Их чамин ягаан өнгийн үсний боолттой хамт бяцхан шигтгээтэй зүүлт тавьсан байх бөгөөд сарны хэлбэртэй юм.
"" гээд цамцныхаа цаанаас аль хэдийн зүүчихсэн одны хэлбэртэй зүүлтээ гаргаж ирэв.
"Тэгье ээ. Сарнаас
Энэ өдөр 5 сарын 07.
Advertisement
——
Дэлгүүрийн гадаах сандал дээр суун тэнгэрийг ажиглаж байхдаа удахгүй нар жаргаж, сар гарахыг мэдэв. Сонүтай хамт байхаар цаг хугацаа яаж өнгөрсөнийг ч анзаарахгүй болчих юм.
Дэлгүүр ороод гарч ирэхийг нь хүлээн зогсохдоо жаахан даарч байсан юм. Хамраа үрсээр үзүүрийг нь дулаацуулах гэж оролдвол Сонү халуун сүү, шоколадтай жигнэмэг барьсаар гарч ирнэ. Даарсандаа гялс сүүг нь аван хамрандаа нааж байтал Сонү гарнаас сүүг аваад өөрөө үнсэж орхив.
Хөлдөх шахам улайж байсан хамрын үзүүр одоо халууцсанаасаа болж улайж байх шиг байна. Намайг ингэтэл минь догдлуулж, ганцхан үнсэлтээрээ халууцуулж орхидог эрхэм нандин хүн минь ганцхан чи байг.
—-
"Одоо чи миний найз охин болохоор би чамайг бусдад зөндөө чангаар зарлаж явах болно оо. Маргааш сургууль дээр очоод чамайг миний охин гэдэгийг хүн бүри хэлнэ ээ, сахиусан тэнгэр минь."
"Сонү намайг ингэтлээ догдлуулахаа болихгүй бол нэг л өдөр зүрх минь ачааллаа даахгүй болох вий дээ."
"Зүгээр дээ, чамайг юу ч гэж хэлж, юу ч хийсэн гэсэн би чамаас хэзээ ч холдохгүй. Бас зүрхээ дасгах хэрэгтэй шүү дээ, одооноос өдөр бүр эрхлүүлмээр байхад."
Гэрийн гадаа шивнэлдэн зогсоно. Нар аль хэдийн жаргаж саран авхай айлчилжээ. Сонү намайг хүргэж өгч байгаа хэрнээ одоо хүртэл оруулахгүй ингээд л хоёр гараараа хананд тулсан намайг шахаж зогсчихоод байгаа юм.
"Сонү одоо оръё л доо."
"Үгүй ээ, дахиад жаахан. Ийм жаахан" гээд эрхий долоовор хуруугаа нийлүүтэх шахам жижигхэн зайтай үлдээхэд нь би:
"Сонү хэрвээ чи мартаагүй бол бид өнөөдөр бөөндөө манайд хонож байгаа. Бас би та нарт хоол хийж өгөх хэрэгтэй. Өнөө хэдийн ходоод гэдэс нь наалдлаа." гээд хөтлөсөөр дотогш оров.
Жэйк, Ники хоёр уралдсаар гүйж ирээд ямар уддаг юм гэж үглэж байхдаа гар луу маань хараад тэрүүгээр нэг орилов.
Бусад нь бүгд хүрч ирээд ашгүй учраа олчихов уу гэсэн харцаар харж Хисын бүр бахтай нь аргагүй инээж байснаа төд удалгүй хоол нэхэцгээнэ.
Сонү гарнаас татаж ардаа оруулаад
"Манай найз охиноор өнөөдрөөс эхлээд өөр илүү дутуу зүйл хийлгэхийг хатуу хориглоно. Тэр та нарын зарц биш" гэж хэлэхэд нь би ичин хацар улайж, нөгөө хэд орилолдсон юм.
Хамгийн амттай, их порцтой гэсэн хоолыг хийгээд ширээ тойрон сууцгааж, яаж хонохоо шийдэж байтал тэндээс Жэй өндийж ирсэнээ:
"Хос хоёрыг нэг өрөөнд оруулахгүй шүү. Эрхлэлдээд унана. Сохи ганцаараа өрөөндөө орж хоноорой, бид Сонүтай тоглож хононо." гээд л нээх сүртэй хэлэхэд нь бусад нь бүгд толгой дохино.
—-
Унтах гээд яг зүүрмэглэн хэвтэж байхад хаалга зөөлөн онгойх нь сонсдож, тэр зүг рүү харвал Сонү дэрээ тэвэрчихсэн инээж байв.
Хажуу талаараа зай гаргаж хэвтүүлтэл, гараа гэдсэн дээгүүр давуулан тэвэрч, хүзүүнд нүүрээ наагаад унтаад өгөв. Эрхийн балай шүү нээрээ.
A/N-Өөрөө ичээд догдолж үхэх нь ээ.^^
Advertisement
- In Serial251 Chapters
Humanity’s Next Steps
Stories about humanity transcending with VR, BCI, implants, uploading conciousness, cloning, genetics, and cybernetics, and more.
8 313 - In Serial34 Chapters
Listonia Online
In the future, the biggest game that took the world by storm is Listonia Online, A full dive fantasy VRMMO. Jay is the foremost class researcher for one of the top professional teams in the game. However, even though he has made a name for himself, he still regrets not taking the game more seriously when playing during its early years. He finds a new dream by trying to become the pioneer for a Tier 5 class, the pinnacle in the game! However, the power structure amongst the top factions in the game makes it currently impossible, even though he finally found a way to make the first Tier 5! When he is thrown 10 years into the past, It seems his opportunity to realize his dream has come! Note: My current release schedule is 1 chapter at 12PM EST (4pm UTC) on Saturdays. Occasionally i may be able to put out an extra chapter during the week. I will aim for extra chapters to be released on wednesdays at 12PM EST (4PM UTC) Clarification: Since some people might have questions about it, This series is not a Harem series and will not focus on romance. While there is an introduction of alot of female characters in the first few chapters, the focus for this series will be the adventure and game aspects.
8 239 - In Serial36 Chapters
You Don't Scare Me ( Laughing Jack X Reader )
You're 16 and baby sitting your Mothers bosses son, Nate. You thought it would be an easy night.Nate is only 6 years old and claims to have an imaginary friend. How hard could it be?I don't own Laughing Jack or any other creepypasta's in this story.
8 254 - In Serial37 Chapters
My Path of Justice
Set in Song China, a pair of homeless orphans, Muyou and Yiqi, were wandering across the land. With only each other to rely on, they embarked on a journey into the Jianghu. In this journey, they aimed to shake the World and leave their legacy behind. However, two orphans were simply too insignificant in this vast Jianghu. Watch how they carved out their own path, and also attempted to shed some light on the mystery of their parents’ sudden disappearance.If the traditional path rejects me,Then let me create my own path.A path which nobody has tread before,A path which defies conventions.Feel free to input your comments and thoughts, and what I can improve on!Website: www.worldofjotham.wordpress.com and https://silvalibrary.com/
8 178 - In Serial11 Chapters
Obstinate Han
A power progression fantasy with a main character who trains constantly but who lacks purpose, direction, and motivation. The world he lives in, however, is not a peaceful one. As obstinate as Han can be, with all of humanity edging slowly towards annihilation, will he truly be able to avoid becoming entangled in the affairs of the deities fighting over his new universe? This story is a slow burn rather than a fast paced action/adventure, and is centered around the perspective of a main character who struggles with depression, apathy, anhedonia, and asociality. This world was doomed well before he arrived, and he knows it. Rather than following the traditional hero model, he just wants to train for its own sake, and to scrape out occasional moments of happiness in a ruined and dying world.
8 197 - In Serial10 Chapters
Boxes of Boxers ✓
BakuIida shorts because I don't feel like starting another story but wanna write. • I'm a firm believer that Bakugou is aswitch and nothing will change that •[not marked Mature but contains foul language]Best Ranks:#1 in BakuIida
8 177

