《Your Loving Heart /✔️/》08.
Advertisement
"Сайхан амраарай, ах аа."
"Чи ч бас сайхан амраарай."
Ахад сайхан амраарай гэж хэлчихээд өрөөндөө орж ирэн тааз ширтэн хэвтэнэ. Аав ээж аялалаасаа хэзээ ирэх юм бол? Хуримын ой гээд л аялаад явсан. Сонү бид хоёроос нялуун байгаа юм шүү нээрээ.
Маргааш амралтын өдөр болохоор юу хийх үү? Ахтай хамт цагийн ажил хийх үү?
Бодол болоод хэвтэж байхад цонх руу юм шидэх шиг болов. 00 цаг өнгөрч байхад юу билээ? Ямар нэгэн салхины нөлөөтэй л зүйл биз гэж бодоод тоолгүй хэвтэж байтал гэнэт юм тогших чимээ гарав. Босохоос айж байсан ч сонирхол татаад цонхоо нээтэл тагт руу хартал-
Өө, Сонү сайхан гар инээчихсэн зогсож байдаг юм.
"Хэзээ ирсэн юм? Бас яаж наашаа гараад ирэв ээ?"
"Гэнэтийн бэлэг. Шөнийн болзоонд хүндэт Сохи таныг урьж байгаа тул дулаан хувцаслаад гарж ирэхийг хүсэж байна. Аан бас өөрийг тань хулгайлж байгаа учраас ах мэдэх ёсгүй."
"Үгүй ээ, чи юу яриад-"
Үг таслан нэг зүйл өгөхөөр нь хартал зузаан ноосон цахилгаантай хар цамц.
"Миний цамцтай хос болохоор хурдан өмсөөд гараад ир. Сайн дулаан хувцаслана шүү.. Бас би эсэргүүцсэн хариу авахгүй. Буцаж буугаад хүлээж байя."
Надад ч бас сонирхолтой санагдаад эхлэсэн тул инээсээр толгойгоо дохичихоод цонхоо хаан хувцаслахаар шийдэн эргэсэн юм. Хүйтэндүү байгаа учраас зузаан бэлтгэлийн өмд, Сонүгийн өгсөн цамц.
Цамцнаас нь тэр чигтээ Сонү үнэртэж байнашт. Энэ хүүхэд чинь өөрөө өмсөж байгаад надад өгөө юу? Шунаглан үнэрлээд, утсаа халааслав.
Үсээ аятайхан дээшээ боочихоод өрөөнөөсөө гартал ах унтаагүй утсаараа тоглож байгаа харагдав. Буцаж ороод ерөөсөө тагтаараа буух уу? гэж бодсон ч зүрх хүрэхгүй байхаар нь чимээ гаргахгүйг хичээн доошоо бууж, гутлаа өмсөөд хаалгаа түлхсээр гарав. Түлхүүрээ мартаагүй азны юм. Бас ах чихэвчтэй байсан болохоор анзаараагүй байх.
Хаалгаа зөөлөн гэгч нь хаагаад эргэн тойрноо хартал Сонү модны хажууд цаашаа хараад сууж байсан юм.
Гэтэж араас нь очсоор гэнэт тэврээд авав. Сонү тэр даруй эргэж хараад босон намайг буцааж тэврэхэд, би түүний цээжинд эвлүүлдэг тоглоом шиг л таарч байсан юм.
Advertisement
"Санаад үхэх шахлаа. Арга ядсандаа чамайг ингэж хулгайлж байхгүй юу."
"Үнэхээр сүүлийн хэд хоног завгүй байсан юм. Гэрээ цэгцэлж янзлаад, өрөөгөө ч цэвэрлэнэ гээд их ажилтай байлаа. Миний Донү яасан юм, санасан юм уу?" гээд хацар дээр нь үнсэхэд тэр инээснээ дахиад л хүн ороогоод тэвэрчих нь тэр.
"Чамд өгсөн цамцанд би өөрийнхөөө үнэрийг шингээх гээд хэдэн өдөр тэвэрч унтсан. Одоо энэ цамцанд чиний үнэрийг шингээхийн тулд ханатлаа тэврэх хэрэгтэй байна."
Ёстой нэг! Хүний зүрх догдлуулаад хаячих юм.
Удалгүй тэврэхээ болин гарнаас хөтлөхөд нь дуртай нь аргагүй хөтлүүлээд, бид адхаж эхлэв.
Сонүд хөтлүүлэн алхаж явахдаа эргэн тойрноо ажиглахад гадаа бороо саяхан ороод зогссон шинжтэй, зам дээр багахаан ус тогтож, чийгтэй болчихож.
Түр зогсож гүнзгий амьсгаа аван, борооны дараах үнэрийг уушгиндаа тултал үнэрлээд инээмсэглэлээ.
Миний энэ бүх үйлдлийг Сонү анхааралтай гэгч нь ажиглаад инээж байсан бөгөөд бороонд дуртайг болсныг минь мэдэж байсан болохоор албаар дагуулж гарж ирсэн байв. Бас санасан болохоороо.
Өмнө нь бороонд дуртай биш байсан ч, дээр болсон явдлаас болж, ер нь Сонүгаас болж дуртай болчихсон хэрэг.
"Ингэхэд одоо хаачих юм?"
"Мм... Шөнө, бороо орсоны дараах тогтуун сайхан үе байхад энэ үзэсгэлэнтэй охиныг хаашаа дагуулж явах уу?"
Инээхэд минь тэр
"Хоёулаа зүгээр л алхъя. Чиний эгдүүтэй царай, шөнийн гэрэл хоёр төгс зохицолтой байгаа болохоор."
"Гадаа ч дулаахан болж байна. Яахав, чиний саналыг хүлээж авлаа. Бас дулаан хувцасласан тул даарна гэж айлтгүй." гээд цамцныхаа малгайг өмсөхөд хамрын үзүүр дээр Сонү үнсээд орхив.
Бид явсаар, алхсаар.
Үнэхээр хайртай хүнийхээ гараас хөтлөөд, борооны үнэр үнэртээд алхах шиг гайхалтай мэдрэмж алга.
Доошоо уруудаж алхаад, гэрээс холдож алхаж байгаад бид нэгэн хүний хөлнөөс хол, бараг л анзаарахгүй саравчны урд ирэв. Дотор нь CD тоглуулагч байх агаад гарнаас минь татан саравчин дотор оруулж ирэв.
"Төлөвлөгөөгүй алхъя гээд байсан хүн юу вэ? Төлөвлөгөөтэй л байсан байнашт" гээд сандал дээр нь суухад зөөлөн бороо шивэрч эхлэсэн юм.
Advertisement
Сонү тоглуулагчин дээр дуу тавьчихаад, гэнэт татан босгож тэврээд зөөлнөөр хоёр тийшээ найгаж эхлэв. Би удалгүй цээжээр нь гараа оруулж зөрүүлэн тэврээд, хэмнэлд нь тааран хөдлөв.
Төсөөл дөө?
Зөөлөн бороо шивэрч, саравчинд намуухан хөгжим тавьчихсан, түүний тэврэлтэнд багтан, үнэрийг нь тархиа дүүртэл уушиглах. Нэмээд бяцхан хөдөлгөөн.
Үлгэрийн юм шиг сайхан байна.
Үнэхээр тэр өдөр ангиа орхиод гарч яваагүй бол, дэлгүүр орохоор шийдээгүй бол, тэрэнтэй мөргөлдөөгүй бол.
Би өнөөдөр юугаа хийж явах байсан бол?
Тэвэрч байх дундуураа нүдэн дээр минь үнсэхэд түүнтэй зэрэгцэн дуу ч дууссан юм. Сонү инээмсэглээд,
"Таалагдсан уу?"
"Маш их."
"Өнөөдрөөс энэ саравч чи бид хоёрын нууц газар шүү. Өөр хэнийг ч авчрахгүй. Зөвхөн биднийх."
Буцаж алхаж байхдаа бага зэрэг даарч байсан болохоор 24 цагийн дэлгүүр орж халуун сүү авав. Дэлгүүрийн сүүдрэвчийн хуурай сандал дээр зэрэгцэн суугаад шөнийн хотыг ажиглан сүүгээ ууж байлаа.
Шөнийн 2 цаг өнгөрч байгаа гэхэд гэрэлтэй байна шүү. Сайхан харагдаж байна.
Сүүгээ ууж дуусан хогийн саванд хийсэний дараа Сонүг гараа өгөхөд нь хөтлөөд гэр лүүгээ явав. Намайг хүргэж өгчихөөд харьна гэсэн.
"Баяртай Сонү. Дахин нэг гайхалтай дурсамж бүтээж өгсөнд баярлалаа. Үнэхээр их хайртай шүү."
"Өөрийнхөө охинд иймэрхүү зүйл хийж өгөх хэрэгтэй шүү дээ. Цаашдаа ч бас ингэх болохоор хөөрхөн жижигхэн зүрхээ сайн тэс гэж хэлээрэй. Би ч бас чамд маш их хайртай үзэсгэлэн минь." гэчихээд духан дээр үнсэн
"Одоо ор доо. Хаалгаа түгжээрэй, би сонсчихоод явна."
"За. Харин чи болгоомжтой хариарай. Оччихоод зурвас бичээрэй."
Гараа далласаар орж ирээд хаалгаа хаан дотроос нь түгжив. Тэгэх зуур хөлийн чимээ гарч явж байгаа нь сонсогдох нь тэр.
Ахыг яасан бол гэж бодоод гэтэн дээшээ гараад харвал, утсаараа тоглож байгаад унтсан бололтой атгаастай байх юм. Амжилттай. Ах мэдээгүй байна.
Хувцасаа тайлан эвхээд, түүний үнэр шингэсэн цамцыг нь шүүгээндээ хийх гэж байгаад болин дэрнийхээ хажууд тавив.
Нүүр гараа угаагаад шууд ор луугаа үсрэхэд зурвас ирсэн мэдэгдэл ирлээ.
Өхөөрдөм Сонү👅
Би гэртээ ирчихлээ.
Миний найз охин сайхан
амраарай. Үнсье😚
Эгдүүтэй Сохи🌸
Ашгүй дээ. Чи ч бас
сайхан амраарай.
Хичээл орохоор уулзъя.😻
Өхөөрдөм Сонү👅
Байз?? Яагаад бидний
nickname одоо хүртэл
ийм байдаг билээ?
Солих хэрэгтэй.
Өхөөрдөм Сонү👅 нэрээ "Хайр💗" болгож өөрчлөв.
"Хайр💗" Эгдүүтэй Сохи🌸 нэрийг "Миний охин❤️" болгож өөрчлөв.
A/N- Унтах гээд цонх руу хараад хэвтэж байхдаа гэнэт бодоод биччихлээ. 💘
2021.06.19 шөнийн 02:13 минут.
Advertisement
- In Serial78 Chapters
King of the Mountain
Normal over 30 science teacher is "abducted" and tested by the GREAT GAME as a beta trial inductee. The GREAT GAME will eventually be implemented and remake the world. Our protagonist however is the only one that actually passes the beta test, which was not designed to be survivable, through sheer dumb luck and thus has an extreme head start on all other citizens of Earth. Follow the journey of our hero as he tries to walk a thin line between preparing to save as much of his family and friends as possible while also trying to make sure that he will have enough power to make other people do most of the work while remaining safe and sound. Poor guy is just a proto-hermit who wants to be left alone but also realizes the importance of others and family. The new reality just complicates things.
8 153 - In Serial31 Chapters
Dungeoneers
In an alternate world, instead of the pandemic, a different worldwide problem occurred. The outbreak of the first dungeons. Strange monsters appeared out of the sudden, mysterious portals. While modern human weapons were capable of dealing with the initial outbreak, only special individuals, later known as Dungeoneers could deal with them through the use of special skills and abilities. This is a series of stories revolving around some of the first Dungeoneers and what they would later go on to do as the world continues to be afflicted by increasingly more dangerous dungeons.
8 187 - In Serial72 Chapters
The Healer From The Fringe
A young, scheme-prone Healer teams up with a old soldier, a Demon-slaying huntress, and a Battle Florist as they explore, grow, and endure a fantasy world full of Classes and Levels, mad Kings, and misguided cults. As questions and struggles mount, the team's loyalties, beliefs, and capabilities are expanded and put to the test. War mounts on the horizon, and clarity is sought with grasping fingers. UPDATES EVERY MONDAY AND FRIDAY
8 101 - In Serial43 Chapters
Shades Of The Lion City
[Currently re-planning future of the story] In a post-war world where humans live alongside entities from myths and legends, not every being is willing to exist peacefully alongside humanity. Beasts stalk the wilderness and ruins left by war while dark rituals and deadly curses have become a weekly occurrence in the cities. Enter the Special Hazard Exorcism Unit, a division within the police of Singapore that specializes in such cases. With nearly two-third of its members made up of mages, exorcists, monsters and even the undead, the Shades, as they are notoriously refered to as, are the supernatural solution to any supernatural problem... Disclaimer: All police procedures in this stories are completely fictional and unassociated with the actual police organization of Singapore. Cases in each story are loosely based on actual crimes around the world, some of which will also be occassionally mentioned Episode 1 - The Special Hazard Exorcism (SHADE) UnitEpisode 2 - Grey Team And The Little Bird GirlEpisode 3 - Blood ServantEpisode 4 - Haxe (Ongoing)Episode 5 - (Title pending)
8 83 - In Serial51 Chapters
Kinda Real Online
"When you try KRO you will finally understand what you've been missing. You might even crow about it." Somehow KRO managed to become an extremely successful game even with the cheesy slogans, and massive opposition. When was first announced many questioned the safety of playing a game while hooked up to a simple headset that caused a coma. The company struggled for a few years, only supported by a few fans, and a couple wealthy investors, until the FDA finally finished their tests and determined the technology was perfectly safe. When the release date was finally announced, the only information that anyone had about the game was that it would be almost like lucid dreaming, with other people and a system of rules. This is the story of one of the first to enter KRO, and the exploration of an uknown universe.
8 101 - In Serial21 Chapters
Orochimaru X Reader X Itachi {completed}
The story of a love triangle between Orochimaru, (Y/N) and Itachi Uchiha continues.HIGHEST RANKING#3 Orochimaruxreader (2/7/19) #1 Itachixreader (08/13/18) #3 on Itachixreader (8/03/18)
8 202

