《Your Loving Heart /✔️/》10.
Advertisement
Өглөө хичээлдээ ахаар хүргүүлж ирсэн болохоор Сонү хамт ирээгүй. Ангид орж ирэхэд байхгүй байсан болохоор гайхсан ч удахгүй ороод ирэх байх гэж бодон суулаа.
Эхний цаг дээр ирсэнгүй. Гайхаад нөгөө хэдийнхээ анги руу очтол бас байсангүй. Бөөнөөрөө хааччихав аа? Зурвасанд хариулахгүй байх юм.
2-р цаг дээр Сонүгаас зурвас ирлээ.
"Нөгөө дээрийн яриад байсан газартаа модель болж байна Сохи, 3-р цагаас очно оо."
Аан тийм байх нь. Нээрээ манай найзууд чинь царайлаг нь дэндсэн сайхан од залуучууд шүү дээ. Сургуульдаа ч алдартай гэж..
3-р цаг завсарлах хонх дуугархад би сунайн дэвтрээ хаачихаад, ширээ дэрлээд нүдээ анин хэвтэв. Сонү удахгүй ирэх байх.
Хонгилын захаас охидууд чангаар орилолдоод эхлэв. Яачихав даа бас.
Орилоон нь улам ойртсоор хажуу ангийн тэнд дуугарав.
Босоод юу болоод байгааг харах гээд өндийтөл ангийн хаалгаар нэг л танил хүн ороод ирэв.
С-Сонү?
Ангийн тавиур дээр гараа тавьчихсан над руу ямар вэ дээ гэсэн харцаар харж байлаа.
Шаргал өнгийн үс???
"Аааааа бурхан минь чамд аймшигтай зохиж байна. Үнэхээр гайхалтай"
"Энэ чинь л би. Надад юу ч байсан сайхан зохино. Чи ийм царайлаг найз залуутай гэдгээ одоо л мэдэв үү?"
Инээгээд ирж гарнаас хөтлөөд ангиас гарахад охидуудын орилох болон, санаа алдалт хослож байв.
"Чи модель болно гэсэн биздээ."
"Тийм ээ тэгээд л ийм болгочихлоо. Бидний авахуулсан зургийг үзэх үү? Сэтгүүлийн нүүрэнд тавигдах юм гэсэн."
"Нэг иймэрхүү."
Утсаа үзүүлэхэд нь авч харвал
"Жонвон үсээ бороор, Жэй Хисын хоёр хараар будуулчихсан юм уу? Нөгөө хэд нь бараанаар. Өөххх, гайхалтай. Та хэдийн visual-д ёстой сөгдөн мөргөе."
"Миний visual-д л мөргөвөл мөргө, тэр хэдэд яах юм бэ"
Хэлсэн юманд нь инээд хүрсээр бусадтайгаа уулзахаар болон сургуулийн ард хашаа руу явав.
Тэднийг олж харсан даруйдаа очиж тэвэрч аваад лаг байна, царайлаг байна гэдгийг нь хэлэв.
Бөөнөөрөө бүгд нэг тэврэлдээд салахад
"Би ч мундаг найзуудтай юм аа."
—————
"У Сэүн!!!!! Хурдлаач ээ, хоцорлоо."
"Очиж л байна штээ. За явъя"
Advertisement
Ах гутлаа угласаар хэлэх бол 20 минутын өмнө бэлэн болсон би нүдээ эргэлдүүлэн хаалгаа онгойлгов.
Бид яг одоо аав ээжийг тосохоор онгоцны буудал явах гэж байна. Онгоц буухад ердөө 10 минут үлдсэн байхад ах удсаар байгаад одоо л гарч ирж энэ тэр.
"Чи түрүүн намайг та гэлгүй шууд У Сэүн! гэсэн үү?" гээд нэг хөмсгөө өргөн асуухад нь би толгой сэгсрэв. Будилуулаад хаячихая өө, тэгэхгүй бол бүтэн цаг надад лекц тавьна. Сонү ах хоёр хоорондоо ийм адилхан. Буруу юм хийчихвэл лекц сонсгоод унана.
"Өө, ахаа байж байгаарай. Хэтэвчээ орхичихож." машины хаалгыг буцаан хаасаар хэлээд гэр лүү хурдлав.
Орон дээр тавьсан хэтэвчээ шүүрчихээд буцан гялс гүйж гараад харахад,
"Ямар уддаг юм!"
"За танийг бодвол гайгүй шүү. Ооё, гэхдээ та ямар догь харагдав аа сая."
Машинд нь орон суухад ах машинаа тойрон нөгөө талд ирж суугаад асааж байв.
"Хэлээд юугхэв, би ч сайхан амьтан шүү."
"Заза, тэгээд өөрийгөө магтаад унадаг юм. Хурдан явъя аа машинтай агаа.
Замаараа Сонүг авна шүү, цуг явъя гэсэн."
Сонүгийн гэрийн гадаа очоод зурвас бичих гэтэл ах хоёр удаа сигналаа дартал, хүлээж байсан юм шиг Сонү гараад ирэв.
"Юу вэ та хоёр, өөрсдийн гэсэн хэлтэй болсон юм уу хаашаа юм."
Сонү хойд суудал руу орж ирээд урагшлан
"Сайн уу хайраа?" гээд хацар дээр үнсэв.
Ах байгаа болохоор л хацар дээр үнсэж байгаа юм тэрнээс биш уруул руу зүтгэх байсан юм.
Аав! Ээж!
Тэр хоёрын зүг гүйхдээ би ингэж орилов. Очоод ээжээс зүүгдэхдээ хэзээ ч салахгүй юм шиг наалдаж орхилоо.
"Энэ охин чинь ээж аавыгаа саначихсан юм уу?" гээд ээж толгой илж, аав ахад ачаагаа өгөн тэврэлдлээ. Аа тийм.
"Ээж, аав Сонү ч бас ирсэн."
Гарнаас нь хөтлөөд урдаа гаргавал аав их нухацтай харчихсан зогсож байсан юм. Энд ирэхээр нь үерхсэнээ хэлье гэж байсан ч ах гэж далжийсан юм утсаар ярьж байхдаа хэлчихдэг юм даа.
Очиж байгаад тухтай ярилцъя гээд л өнгөрсөн дөө.
Advertisement
Аавын харцнаас айгаад зогсож байтал аав хөхөрснөө,
"Манай Ким хүргэн ирчихэж. Хөгшөөн хар даа. Сүүлд харсанаас өндөр болчихсон ч юм уу?" гээд нуруун дээр нь алгадаж байв.
Тайвшраад явчихлаа байна.
Сонү ч инээгээд над руу нүдээ ирмэв.
Гэртээ ирсэнийхээ дараа ачаа тээшийг нь янзлачихаад доор цугларан хоолоо хийхээр болов. Аав, ах, Сонү 3 нэвтрүүлэг үзэнгээ том өрөөнд суух бол ээж бид хоёр хоол хийж байсан юм.
"Анх танай найзуудыг харчихаад за энэ царайлаг хэдээсээ л найз залуутай болчихоосой гэж бодож билээ. Ашгүй харин Сонүтай үерхчихэж. Сайн байна штээ. Найзууд дундаасаа л үерхчихээсэй, таньж мэддэг хөөрхөн хүүхдүүд гээд л боддог байлаа."
Хоолоо хууран зогсож байхад ээж чанга инээгээд хэлэв. Би эргэж харан ээжид Сонүг магтаж гаран, ээж харин инээмсэглэн сонсож байлаа.
Хоол ч болж, ширээ тойрон сууж байхдаа тэд Сонү бид хоёрын талаар л ярьж, бид бүр газар доор ортол иччихсэн доошоо харан сууж байтал ах:
"Удахгүй гэрлэх юм байна л даа. Ахаасаа түрүүлээд хүнтэй болчих гэж. Тэгээд бас хүүхэдтэй болох л байх даа."
Энэ ах одоо хэзээ болох юмыг яриад байгаа юм. Ичиж үхлээээ.
"Та юу яриад-"
"Би Сохиг л зөвшөөрнө гэвэл одоо ч гэрлэчихмээр санагддаг. Гэхдээ үерхэхээсээ өмнө дөнгөж найзлаж эхлэж байхдаа анзаарахад их нарийн төлөвлөгөөтэй, ахлах сургуульдаа лав гэрлэхгүй юм шиг санагдаж байсан."
Сонү яриа таслан ороод ирэхэд нь би бүр шоконд оров. Ю-Юу??
"Манай Сонү аргагүй л анзаарга сайтай, Сохигийн төлөвлөдөг юмсыг сайн мэдэж байна шүү."
Үгүй ээ, ээж бас юу яриад...
"Ахлах сургуульд угаасаа яаж гэрлэх юм. 20 гарчихаад л юу юм гэхээс."
Ээ аав...
Та 3 ч намайг байдалд хийж ханахгүй юм даа.
"Гэрлэлтийн талаар ярихаа болихгүй бол би ичиж үхлээ. Г-Гэхдээ гэрлэхгүй гэж хэлээгүй шүү." нүүрээ дарсаар хэлтэл бүгд зэрэг инээж энэ тэр.
Хоолоо дуусгачихаад бид хоёр жаахан гарч алхахаар шийдэв. Сонү өнөөдөр манайд хононо гэсэн.
"Гадаа гоё байна."
"Тийм байна."
Хөтлөлцөж явсаар, хамгийн анх таардаг дэлгүүр дээрээ ирэн зогсов. Дурсамж сэргэж, өөрийн эрхгүй инээсээр дотогшоо ороод 2 сүү аваад буцан гарлаа.
"Хувь тавилангийн дэлгүүр."
Сонү сүүгээ ууж дуусгачихаад, хогийн саванд хийх гэж байхдаа хэлэв.
"Харин тийм ээ. Хувь тавилан."
Орой болоогүй байгаагийнх нөгөө хэдтэйгээ уулзахаар болон бид Никигийн гэр лүү алхлаа. Аав ээж нь хаашаа ч гэнэ үү томилолтоор явсан хүрээд ир гэнэ ээ.
Хаалга онгойлгон ороход тэр хэд дэрээр байлдаж байсанаа зогсон, Жэй "За манай хайрын шувуухайнууд ирлээ. Мань хэдийгээ жийгээд явчихдаг ханилгаагүй хоёр доо." гээд бүгд дэрээ тэврээд наашаа гүйгээд эхлэв.
Бид хоёр ч яаж зүгээр байхав. Гялс бултан нэг нэг дэр шүүрч аваад тулаанд нэгдэн орлоо.
Эцэст нь бүгд ядран буйдан дээр тэрий хадан унацгаагаад амьсгаадан хэвтэв.
"Баахан тоглоод хоолоо шингээчихэж ээ. Хэдүүлээ гоймон чанаж идэх үү?" гэж Жонвон асуухад Хисын, Жэйк хлёр хамгийн түрүүнд тэгье гэж гараа өргөсөн юм.
Хайч чулуу даавуудаад хожигдсон нь гарахаар болоход эхний удаа Ники бид хоёр хожигдлоо.
Яалт ч үгүй гэрийн эзэн нь юм болохоор хөөрхөн бултчихдаг шүү. Уг нь хамаагүй гардаг байсан ч нөгөө хэд ч тэр Никиг авж үлдэх гээд байсан болохоор дахиад тоглов.
Энэ удаад дахиад л би. Бас Жонвон. Гарахгүй хэд нь yess гэж орилчихоод цаашаа гүйлдэхэд би Жонвоныг цохин явж гутлаа өмсөж байв. Сонү хүрж ирээд цуг гаръя гэхэд нь би яавал гэж дээ гэсээр байгаад үлдээсэн. Жонвон руу бас муухай харчихаж ээ. Санаа зовохын хажуугаар бас хөөрхөн хардаастай.
Дэлгүүрт авсан юмнуудаа бичүүлчихээд торонд хийчихээд гараад ирээрэй гэж Жонвонд хэлээд гадаа хүлээн зогсов.
Хэдэн юм торонд хийх гэж яасан ч уддаг юм.
Гарч ирэхэд нь хүзүүдсээр буцан явлаа.
"Let's Eat Ramyeonnn!!"
A/N- Одоо Солонгос цагаар албан ёсоор 12:00 болж манай бичвэрийн гол дүр эгдүүтэй хөөрхөн, заримдаа күүл агаа болчихдог Ким Сонү-ийн төрсөн өдөр болж байна аа.
Happyy Birthdaaayyy Kim Sunoo.🥳❤️
Live-аа дуусгаад шууд update хийх гээд хүрээд ирлээ. Сүүлд хөөрхөн гадилыг микрофон болгоод ярьж байгаад, бялуугаа бариад л дуусгалаа даа.🎂
생일 축하해 선우야❤️
ENHYPEN&ENGENE
🔀
Advertisement
- In Serial70 Chapters
Path of the Lilies
Ever since she was a child, Ye Jiao was treated as a trash in Chen Kingdom. Suffered from countless beating and humiliation, Ye Jiao endured the harsh life without able to do anything. Only a rare few of them cared for her and gave her warmth in the harsh world. But the Heaven didn’t give her any chance to live peacefully. It took the little things she had and pushed her into the bottom abyss. Filled with despair and sadness, she had to hide and bid her time for a lot of people wished for her death. “I have lost everything; you can’t take anything else from me. But I too will gain much more in my path as Eon Energy Master, I’ll not give up and someday, I’ll reach the peak.” Her small arm picked up the white lily flower and gripped it tighter with determination flashed in her eyes. Trash? Her small lips smiled in a tinged of mockery. Even if everyone around her wished to kill her, she would never give up. She will show them who the real trash is and become the greatest genius in the world! Even if the entire world is against her, she would not cower. She will reach the peak.
8 144 - In Serial14 Chapters
The Return of the Universal Tamer.
The human race had waged a war against itself for far too long, to the point that the creator abandoned them, leaving them to their vices. Their day of reckoning would occur when the individual born with the will of the creator appears. The world would ecperience the beginning and end of a new phenomenon.
8 156 - In Serial7 Chapters
Warware Damudo
What would you do if you had survived the unthinkable?What if everyone you once knew and loved had gone, just dissipated into thin air?How would you feel?A Nuclear Implosion should kill everyone within a 200 mile vicinity... not this time. Students are enduring a normal, boring, math class when the unthinkable happens. A Nuclear Implosion siren sounds. They were dead men living. But they survived...They will set out on a gripping quest to find out the true answer, are they truly the last people? Are there others? What has happened? and most importantly, What happens next?Only you can find out...
8 218 - In Serial11 Chapters
Tyrion's Revenge - The Untold Beginning
Edited By: Paradox Edited By: Paradox """What's a childhood friend? A person you grow up with? Someone one you trust?The one person you believe will always have your back?If those word's are true, then why did mine decide to betray me in the worse way possible?And to make matters worse, she was supposed to be my fiance!?That should be the end right?.... right? Then where the hell am I?Wait...... There's someone else here..... can't see his face too dark...Hey man where are we?""""........""""""HEY! I'M TALKING TO YOU!"""""".........""""""WHO THE HELL ARE YOU?! DID YOU BRING ME HERE OR NOT? IF YOU DID, SEND ME BACK!"""Untold Beginning are detailed chapters describing Sebastian life leading up to Tyrion;s revenge.All chapters have been updated closing out any pointed out plot holes.My blog Link chapters will always be released here first: https://tyrionsrevenge.wordpress.com/
8 214 - In Serial38 Chapters
In 27 Days (Watty Award Winner 2012)
Hadley Jamison doesn't know what to think when she hears that her classmate, Archer Morales, committed suicide. She didn't exactly know him, but that doesn't stop her from feeling like there was something she could have done to help him. So to Hadley's surprise, on the very night of Archer's funeral, she has a run in with Death himself and is offered the chance to go back in time to stop Archer from ending his life. The catch? She only has twenty-seven days to do it. And if Hadley doesn't succeed? Well, she doesn't want to think about that.
8 185 - In Serial25 Chapters
Prom Queen 。 Michael Langdon
PROM QUEEN.❝ I touched heavenand returned howling. ❞ Michael Langdon / American Horror Story fanfiction AU © lookingforlucy 2020plot by stxrmborncover by humaneity
8.18 277

