《Your Loving Heart /✔️/》14.
Advertisement
Өдий 17 хүрчихээд найзуудаасаа ганцаараа хайртайгаа учраагүй нь би байлаа. Тэд ядаж л хайртай болоод үерхээд салсан бол би үерхсэн ч огт хайртай байж үзээгүй.
Сүүлдээ амьдралдаа хайртай охинтой болж чадахгүй нь гээд бараг найдвар тасарч байсан. Анхны харцаар дурладаг л гэнэ, ахиж уулзмаар санагддаг л гэнэ, бүх юм нь эгдүүтэй болж харагддаг л гэнэ.
Гутарчихсан амьтан маргааш шилжих сургуулийн дүрэмт хувцасаа барьсаар дэлгүүрээс ундаа авч уучихаад гарч ирж байтал их сандарсан гэмээр охин ирж цээж мөргөсөн. Эндээс л бүх зүйл эхлэсэн байх.
Би үнэхээр анхны харцаар дурласан, дээрээс нь уучлалт гуйж байгаа хоолой нь дэндүү үзэсгэлэнтэй.
Уучлаарайгаа хэлчихээд над руу харахад нь би ширтэж байснаасаа гаран сандарч бас догдолсондоо гацаад хариулчихсан.
Би энэ дэлхийн хамгийн азгүй амьтан байх аа.
Гэхдээ нэг зүйлийг анзаарсан нь тэр миний шинэ сургуулийн дүрэмт хувцастай байсан. Таарна гэж найдъя.
Тэгхээр... Би түүнийг олчихсон. Үгүй ээ энэ яг хувь тавилан байх. Шинэхэн ангийн минь сурагч байж таарсан. Хажууд нь суугаад танилцан бид найзууд болсон.
Одоохондоо найзаас хэтрэхгүйгээо чамд ойртъё. Түүний нүдэнд найзаас илүү харагдах үгүйгээ мэдэхгүй байгаа ч... Зүгээр л оролдоод үзэх хэрэгтэй тийм биз?
Нэр нь хүртэл ямар хөөрхөн гээч. У Сохи. Хязгааргүй гялалзах очир эрдэнэ мэт.
Яахав албан ёсоор танилцаагүй ч дэвтэрнээс нь харчихсан.
Завсарлах үеэр ангиас гаран найзуудаа олохоор явав. Надаас бусад нь энд сурдаг харин би сая л шилжиж ирж байгаа юм.
Тэднийг олж харсан даруйдаа очин гар цохилцож сандал татаад сууцгаалаа.
"Манайхаан.."
"Яасан?" идэж байсан юмаа гялс залгицгаачихаад бүгд зэрэг хэлэхэд нь би нүүрэн дэх инээмсэглэлээ нуухаа болихоор шийдэн малийгаад,
"Би нэг охинд дурлачихсан. Ямар үзэсгэлэнтэй гээч. Өчигдөр дэлгүүрт хальт таараад дурласан байх. Өнөөдөр манай ангийн охин болж таарсан."
Хацраа чимхсээр ингэж хэлэхэд зарим нь барьж байсан талхаа унагаж, зарим нь амаа ангайх аж.
"Гайхалтай! Манай Сонү эцэст нь хайраа олчихож."
"Ёстой үерхэнэ үү гэхээс дурласангүй ээ гээд гараад ирдэг хүн, хүнд сайн болчихлоо гэхээр ямар эвгүй сонсогддог юм бэ"
Advertisement
Юм идчихээд босон буцаж ангидаа орлоо. Ширээгээ дэрлээд унтаж байна. Яасан ч хөөрхөн хамартай юм.
Хичээл тарсаны дараа хаачдаг юм билээ нөгөө хэд рүүгээ ярьж уулзах уу гэж бодож байтал Сохи урд алхаж яваа нь харагдав.
Албан ёсоор танилцсаны эцэст гэр лүүгээ явах гэж байхад нь би хүргэж өгье гэж зөрүүдэлсээр байгаад хүргэж өглөө.
Үнэхээр намайг хэтэрхий хурдан алхам хийчихлээ гэж чи бодох ч би үгүйсгэн зориг гаргаад түүний гарнаас хөтлөсөн.
Тэр түлхэж хашгираа ч үгүй, үнэхээр дуртай ч байгаагүй. Зүгээр л гайхсан харцаар хараад
"Яагаад гарнаас атгаад байгаа юм?"
"Учир нь чи эгдүүтэй болохоор."
Биднийг ингээд зогсож байхад ах нь гараад ирсэн. Бантсандаа нэгэнт дүүрсэн хэрэг гээд найз залуу нь гээд хэлчихсэн. Яана аа.
"Хөөе Ким Сонү чи чинь юугаа яриад-"
Ичээд байсан болохоор барьж байсан гарыг нь ахад нь өгчихөөд нүдээ ирмэчихээд буцаад явсан.
Би арай түргэдчихсэн үү? Маргааш надаас зайгаа бариад байвал яана аа..
Гэхдээ зүгээр ээ. Одоо түүнийг найз охиноо болгохын тулд бүхнийг хийнэ. Мэдрэмжээ дарахгүй бүгдийг нь ил гаргахад л болно.
———————
"Өчигдөр чамаас болоод, ялангуяа чиний хэлсэн үгнээс болоод би ахад загнуулах шахсан."
"Аан тэгээд л өнөөдөр ийм урвагар дуу муутай байсан байх нь"
"Юу аан гэж! Чи найз залуу нтр гэж хэлээгүй байсан бол би бүтэн нойртой тухтай амрах байсан юм за юу!"
"Манай хөөрхөн эгдүү Сохи, миний хэлсэн үгнээс болоод догдлоод унтаж чадаагүй байх нь ээ? Юухан байхав хоёулаа тэр үгийг үнэн болгож болно шүү дээ сахиусан тэнгэр минь"
———————-
"Хөөх, арааны шүлс асгарч байна. Чи хийсэн юм уу."
"Өө ирчихсэн үү. Тийм ээ би хийсэн."
"Надад ингэж хоол бэлдэж өгдөг нь яаж байгаа юм?"
"Яах юу байхав дээ. Чамайг өөртөө дурлуулах гэж л."
———————-
"Яасан бэ? Иччихсэн юм уу. Зүгээр дээ би чамтай гэрлэхийн тулд бүхнийг хийнэ."
"Г-Гэхдээ Сонү чиний ярьж байгаа чинь арай л хурдан?"
Advertisement
"Мэднэ ээ. Тэгээд л би чамайг надад дурлатал чинь хүлээх болно."
———————
"Ядарч байна уу? Би хүргээд өгье."
"Чамаар хүргүүлсэн ч адилхан л явна штээ"
"Би чамайг хүргэж өгөх гээд өнөөдөр авч ирсэн юм. Аав аль дээр надад өгсөн ч би унадаггүй байсан юм."
"Байз! Чи жолооны үнэмлэхтэй юм уу? Үнэмлэхгүй бол би суухгүй ээ нээрээ шүү. Амьдралаа дэнчин тавихгүй."
"Яахаараа ийм эгдүүтэй байдаг байна? Мэдээж би жолооны үнэмлэхтэй, машин барьж сураад удаж байна."
———————-
"Сонбэним... Миний найз охинтой яагаад ийм дотно байгаа юм? Найз охин маань болохоор танд боломж байхгүй ээ."
"Дахиж Сохитой битгий яриарай Хан-Үшиг- Сон- Бэ- Ним."
"Сонү чи яагаад түрүүн уурласан юм?"
"Зүгээр л... Хардсан даа."
"А-Айн?"
—————————
"Би анх мөргөлдөхөд чиний нүдийг хараад л дурлачихсан! Тийм эгдүүтэй, үзэсгэлэнтэй бор нүдэнд яаж татагдахгүй байх юм? Тиймээс-"
"Надтай үерхэж, миний албан ёсны найз охин болох уу У Сохи? Чамайг бусдаас харамлаад байна. Би ч бас чамд мэдрэмж төрүүлж, зүрхийг чинь догдлуулдаг тийм биздээ?"
———————-
"Сонү? Үнэндээ би чамайг надад сэтгэлээ илчлэнэ гэж ерөөсөө бодож байгаагүй ээ. Би чамд ямар ч мэдрэмж төрүүлдэггүй байх ч гэж бодож байсан."
"Гэхдээ сэтгэлээ хэлэхэд чинь тэнгэрт нисэх шиг л санагдаж байсан. Тийм болохоор би-" гээд Сохи үгээ таслан инээмсэглээд хоёр зөөлхөн хацарнаас нь барьж, өлмийгөө өргөсөөр намайг үнсэв.
————————
"Чи миний сар байж өгөх үү? Харин би чамтай үргэлж хамт байж хайрладаг од чинь байя. Зөвхөн чи мандаж байж л би оршин тогтноно." гээд цамцныхаа цаанаас аль хэдийн зүүчихсэн одны хэлбэртэй зүүлтээ гаргаж ирэв.
"Тэгье ээ. Сарнаас хэзээ ч урвадаггүй, хэзээ ч нүүрээ буруулдаггүй, жижигхэн ч тодоос тод гэрэлтдэг од минь чи болж өгөөрэй."
Энэ өдөр 5 сарын 07.
Миний Сохи-Миний сар.
———————
"Би түрүүн гэрээ цэвэрлэж байсан, дуусгаад шууд усанд орсон болохоор утсаа харж амжаагүй хэрэг. Тийм болохоор миний Сонү өөрийгөө буруутгахаа боль за юу."
"Хүрэхээс ч хайрлам, үнэт ваар мэт хүрвэл бохирдчих гээд, жаахан чанга атгачихвал хагарчих гээд байгаа юм чинь яах юм. Тийм бяцхан охиныгоо хайраар л услах хэрэгтэй биз дээ."
"Чи аль хэдийн намайг хайраар ургуулчихсан Сонү."
———————-
"Гэнэтийн бэлэг. Шөнийн болзоонд хүндэт Сохи таныг урьж байгаа тул дулаан хувцаслаад гарж ирэхийг хүсэж байна. Аан бас өөрийг тань хулгайлж байгаа учраас ах мэдэх ёсгүй."
"Үгүй ээ, чи юу яриад-"
Үг таслан нэг зүйл өгөхөөр нь хартал зузаан ноосон цахилгаантай хар цамц.
"Миний цамцтай хос болохоор хурдан өмсөөд гараад ир. Сайн дулаан хувцаслана шүү.. Бас би эсэргүүцсэн хариу авахгүй. Буцаж буугаад хүлээж байя."
—————————
Үүнээс цааш юу юу болсоныг та нар сайн мэдэж байгаа. Би хүссэн шигээ түүнтэйгээ үерхэж, түүнийгээ хайрласан. Нандигнаж хэнд ч харуулахгүй нуучихмаар санагддаг байсан.
Миний төрсөн өдөр гээд өдөр нь юм бэлдээд надад мэдэгдэхгүы лаа асаах гэж байгаад хуруугаа жижигхэн түлчихсэн бялуу бариад зогсож байсныг нь би одоо ч тод санадаг.
Үнэхээр түүнгүйгээр миний амьдрал яах байсныг мэдэхгүй юм.
Хэрвээ тэр өдөр дэлгүүр ороогүй бол,
Хэрвээ тэр сургууль руу шилжилгүй тас гүрийсэн бол
Хэрвээ хажууд нь шууд очиж суугаагүй бол
Хэрвээ гэрт нь хүргэж өгөөгүй бол
Хэрвээ тэр орой зориглож гарнаас нь атгаагүй бол
Би өдийд юугаа хийж явах байсан бол? Бодохоос ч аймар юм.
Би хүртэл дуугах өндөрсгөж, ширүүн харж, чанга хүрдэггүй хайрладаг байхад
Өөр нэгэн тэгсэн бол би тэр нэгнийг алах байх.
Миний Сохи, бүхнээс илүү хайрлаж харамлах ёстой эгдүүтэй гүнж минь. Би чамд өөрийнхөө амьнаас ч илүү хайртай.
Өнгөрсөн дурсамжуудаа бодон инээж суутал утас дуугарахад нь авч харвал Сохигоос байх ба
"Сонү, би болчихсон."
"Заа хайр нь очоод авъя."
Миний хөөрхөн Сохи номын санд суугаад болчихсон гэнэ ээ. Би гарахдаа залгаарай очиж авна гээд хэлчихсэн юм.
Савхиа шүүрэн гарахдаа би нэг л зүйлийг бодож байв.
Түүнтэй минь л хамт байлгасаар байвал надад гомдоллох зүйл огт байхгүй.
Дахиад хэлье
Би чамд өөрөөсөө ч илүү хайртай У Сохи.
A/N-Сонү маань ийм хөөрхөн, ингэж бодож явдаг байж ээ.😘
Advertisement
- In Serial9 Chapters
No Easy Mode
Reincarnation isn't easy, Sure you might have a status menu but unlike a video game the training is real, the blood, sweat, and tears are real. Unfortunately for Samuel Erasi Fuller he found out that no amount of video game knowledge can prepare you for a world of skills, attributes and magic and even his top notch survival skills only go so far when there are beasts that shoot fireballs or move like a bolt of lighting. Worse yet there are no levels of skills just a name and description and a percentage display! Edit: Yes the poorly done cover is my personal work. Drawing anything using your finger and an app on your phone was not as easy as the tutorial made it look!
8 113 - In Serial8 Chapters
Correcting My Martial Path
This story follows a young student on modern Earth, who got sucked in a spatial dimension that suddenly appeared in his living room. Follow his adventure in a world unknown to him as he tries his best to cope up and find a way to return to earth.
8 205 - In Serial63 Chapters
Yuri life! In Another World
Yui Kusaka and Airi Mochizuki, first-year high school students, are childhood friends and lovers. While nurturing love at a love hotel, these two Yuri couples are hit by fire and smoke as they fell unconscious inside the burning love hotel. The next time they wake up, they are in a forest lined with giant trees they have never seen. Apparently, the two who have transferred to a different world are attacked by monsters, but escape the difficulty with ease when each of them unlocks their super hidden potential. Yui who was bestowed upon with the greatest physical ability ⸺ God's Fist. & Airi's magical supreme skill ⸺ Concept Domination. After that they decide to do what to do with their life. They form a female-only adventurer party with Risha, a fledgling adventurer, and Saffy, an alchemist who happened to meet them in the woods. The girls will work hard rising to the top and become the strongest adventuring party. Read 10 chapters in advance and illustrations by supporting me on patreon - https://www.patreon.com/asdark
8 88 - In Serial9 Chapters
Mistakes Made. A Hamgelica fic
So this is a modernized Hamgelica fic. Basically Angelica loves someone Alexander loves someone someone loves them. It's just a lot of who loves who.
8 202 - In Serial27 Chapters
Coding His Heart // dreamnotfound
Two students struggling to keep their grades and pants up. Will this Florida man survive university in England?(DNF)
8 123 - In Serial44 Chapters
Just Friends
You don't fall in love with your best friend. Especially if he has a girlfriend. A girlfriend who is drop- dead gorgeous and has a sophisticated British accent. But that's exactly what happens to Jade Tucker. When her best friend Alexander Carter comes back home after almost 8 years the last thing she expected was for him to have a girlfriend. Now her life is in a mess. She's is in love with her best friend who's getting engaged. And he wants to be Just Friends. Or does he? A story of friends, family and love!!
8 185

