《Your Loving Heart /✔️/》16. Ойд PART1
Advertisement
"Сохи дулаан хувцасаа авсан биз? Тэнд хүйтэн шүү. Заза ер нь би чамд аятайхан том дулаан хувцас аваад явъя."
"Сонү би даарахгүй дээ. Тэглээ ч цас ороогүй байна шт. Бас хэдүүлээ тэнд нээх удах биш, ер нь хэдхэн хувцас л авахад болно."
Амралт эхлэсэн далимдаа ойн гүн рүү Никигийн авга ахын байшин руу нь 2 хоног явах гэж байгаа юм.
Бас би Жонвоныг бараг мэдчихсэн. Нөгөө хэд л мэдэхгүй байгаа байх. Ер нь өнөөдөр бараг ирэх байх өө.
Хаалгаа хааж, түгжээд үүргэвчээ үүрсээр гэрээсээ гаран зогсоход яг Хисыний машин үүдэнд ирж таарав. Сонүгийн араас машин руу ороод бүсээ зүүлээ. Өглөө эрт босож хоол бэлдсэн болохоор нойр хүрээд байх юм.
Хисыний машинд Сонү бид хоёр, бас Жэйк, Ники.
Ард Жэйн машинд Сонхүн, Жонвон гурав байгаа гэнэ ээ.
Нойр хүрээд байсан болохоор Сонүгийн мөрийг налаад нүдээ анихад Хисын хөгжимөө багасгаж өгөв. Баярлалаа Хисын аа.
Өвөл болж байхад цас нь орохгүй л юм байх даа.
Юм бодож байгаад нэг мэдсэн унтчихсан байлаа.
"Сохи? Сохи сэрээрэй."
Сонүгийн мөрнөөс зөөлөн сэгсрэн дуудах нь сонсогдож нүдээ нээж ядсаар өндийвөл бид ирсэн бололтой. 2 давхар хөөрхөн байшингийн урд ирэн зогсоцгоосон байх бөгөөд хүүхдүүд машинаас бууж харагдав.
"Сонү, хэдүүлээ ангийн зугаалганд явж байгаа билүү? Юун хөөрхөн охидууд вэ тэнд..." гэчихээд би нүдээ нухлан
"Гурван охин.... ХҮҮШ ЭЭ НЭЭРЭЭ ЮУН ХӨӨРХӨН ОХИДУУД ВЭ?"
Бараг Сонүг машинд хаяж буугаад үсрэн гарч тэр охидууд руу гүйж байтал Ники хажуунаас татаад:
"Жэй, Жонвон, Сонхүн 3-тай хамт ирсэн охидууд."
За эндээс бэрүүдийн үнэр ханхлаад эхлэх чинь..
Би гүйж очсоор тэр гурвыг татан
"Сайн уу? Би бол У Сохи. Танилцсандаа таатай байна."
"Сайн уу? Би Чүэ Эни."
"Намайг Ким Жина гэдэг."
"Пак Жүхи. Танилцахад таатай байна."
Авввв ёстой хөөрхөн. Би хэт хөөрхөн охидууд харахаараа хайлж урсах гээд байдаг зантай.
"Хөгжилтэй байгаарай." гэж хэлчихээд хэргийн эзэдийг чихдэж байшингийн ард авчраад "Тайлбарла."
Advertisement
Хамгийн түрүүнд Жонвон чихээ илсээр
"Би Эниг зарим танилуудаа дагуулаад ирээрэй гэсэн байхгүй юу. Тэгсэн харин энэ хэд бие биенээ мэддэг байсан байж таараад."
"Аа нээрээ ёстой хөөрхөн шүү. Алив амжилт хүсье. Бэрүүдийг маань гомдоовол зодно.
Жонвон гуай далжиганаад байсан ийм хөөрхөн охин дагуулж ирэх гээд байж л дээ." гээд нүдээ ирмэчихээд Сонү руу гүйлээ.
Очиж чихэнд нь түрүүний сонссоноо хэлвэл нүд нь томорч ирээд л. Хөөрхөн.
Өнөөдөр яагаад бүх юм хөөрхөн харагдаад байна аа?
Бүгд ачаагаа өрөө өрөөнд нь оруулж тавичихаад бууж ирцгээв. Охид хөвгүүдээрээ хуваагдсан.
Манай 3 одоо ч дасаагүй юм шиг байхаар нь дуудаж авчраад хажуудаа суулгаж, яриа эхлүүлэхийг хичээлээ.
Тээр би мундаг охидууд гэж мэдээд байсан юм. Сүүлдээ бүр яриандаа халаад дэлхийн хамаг юмыг хамж шимж ярив өө.
"Та 3 ус уудаг биз дээ?"
"Мэдээж."
"Манай гурван найз ч бас ус уудаг шт. Янзын уу."
Жэй, Сонхүн, Жонвон гурвыгаа одоо шахна аа.
Тэд инээлдээд өнгөрөв.
Хоол хийх гээд охидуудаараа гал тогоо орсон ч яриастай. Бид нарыг яриандаа анхаараад хажуугаар нь хоол хийгээд завгүй байхад Сонү тэргүүтэй Жэй, Сонхүн, Жонвон 4 байн байн гал тогоонд орж ирээд л байсан. Худлаа наагуур цаагуур яваад л.
Эни Жонвон хоёр ч яахав, Жэй, Сонхүн хоёр яах гээд байгаа юм? Алив далд санаа байгаа юм уу ㅋㅋ
Хэн нь хэнийх вэ гэдэг нь удахгүй мэдэгдэнэ ээ за юу. Хоолны юм бэлдэхээ түр зогсоогоод ажиглахаар шийдэн тэдний асуултанд хариу өгч байтал гал тогоонд Сонхүн орж ирж байна.
Чонын аманд өөрөө гүйгээд ирлээ Сонхүн минь. Одоо эгч нь мэдчихнэ штээ.
Хөргөгчнөөс ус авч ууж байгаа болоод нүднийхээ булангаар Жүхи, Жина хоёрын зүг харж байна шт.
Жүхи хоолонд бэлдэх гэсэн бололтой шилтэй өргөст хэмхний таг онгойлгох гээд чадахгүй байхаар нь би очих гэтэл нүдний урдуур маш хурдтай юм сүнгэнээд өнгөрөв.
Нүдээ цавчаад хартал... Ингээд ойлгомжтой штээ, Сонхүн аа миний хөгшин. Гүйхээрээ очиж Жүхид туслаж онгойлгож өгч энэ тэр.
Advertisement
Нэг юм мэдсэндээ баярлан жуумалзаад сууж байтал Жина гараа жижигхэн эсгэчихлээ. Хаалгаар орж ирж байсан Жэй наашаа ирж байна. Заза баярлалаа энэ бүхэн ингээд мэдэгдэж байна, би ч ажигч шүү.
Жуумалзсан чигээрээ Жэй гаранд нь шархны лент нааж өгөөд дуусахад нь Сонхүнтай хамт хөөж гаргаад
"ХООЛ ХИЙЖ ДУУСТАЛ ДАХИЖ ОРЖ ИРЭХИЙГ ХОРИГЛОНО." гэж хашгирчихаад хаалгаа тас хийтэл хаав.
Миний 3 шинэ найз гайхсан бололтой харахаар нь өөдөөс нь инээчихээд хоолоо үргэлжлүүллээ.
"АЛИВ БҮГД ШИРЭЭНДЭЭ ИРЖ СУУ, ХООЛОО ИДЭЦГЭЭЕ. ТЭР ДЭЭД ДАВХАРТ БАЙГАА GAMING БАГИЙНХАН БУУЖ ИР ДЭЭ." гэж хашгирвал Хисын, Ники, Жэйк гурав шуугиан болсоор бууж ирлээ. Энэ 3т тоглоомоос бусад зүйлд нээх анхаарал хандуулдаггүй дээ. Бид хоолоо өрж дуусгаад сууцгаалаа.
"АМЬ АМИА БОДООРОЙ." гэж нөгөө 7-тойгоо нийлэн хашгирчихаад хоолоо савхдаж эхлэв. Хурдан идэхгүй бол эд нар хуу хамна даа.
Хажууд сууж байсан Эни миний тохойнд хүрээд бага зэрэг ойртон
"Та нар үргэлж ийм чимээтэй байдаг уу?"
"АА yes yes. Одоо цаашдаа дасна даа. Чи бараг сарын дараа над шиг болно дөө, энэ хэд дундаа хүн уусгахдаа аймар сайн."
Би үргэлжлүүлэн хоолоо идэж эхлэсэнд Эни толгой дохиод будаанаасаа савхдана.
ХҮҮЕ ТЭНД ЮУН ХӨӨРХӨН ДРАМА ӨРНӨӨД БАЙНА АА.
Жэй Жинагийн будаан дээр мах тавьж өгөөд л...
Ооё тэнд бас Сонхүн Жүхигийн усыг задлаж өгсөнөө өөдөөс нь инээж гэнэ.
Хоолоо идэж дуусгаад Ники Жэйк хоёр аягаа угаахаар болж харин би Сонүтай хамт гадагшаа гарав.
Бага зэрэг жиндүүхэн байсан болохоор малгайгаа доошоо сайн дарж, ороолтоо зөвхөн нүдээ гаргаж ороогоод, зузаан хувцастай бөөрөнхий юм Сонүгийн гарнаас хөтлөхөд тэр ч бас яг адилхан болсон байлаа.
Ойн зах даган алхаж сүүлдээ бараг халууцан явж байгаад жаахан амрахаар болон газар юм дэвсэн сууцгаалаа.
Нар саяхан шингэсэн болохоор тэнгэр үзэсгэлэнтэй байна. Цугтаа тэнгэр лүү харан хэвтэж байтал үүлнүүд хуралдан юу юугүй хүйтрэх нь.
Бага зэрэг салхины сэвшээг мэдрэн хэвтэцгээж байгаад босохоор шийдэв.
"Сонү, чи санаж байна уу? Хоёулаа анх хөтлөлцөж байсан үеийг."
"Мэдээж санаж байна. Түүнээс хойш удаан хугацаа өнгөрчээ."
"Би ичиж сандраад л, улайгаад ёстой бөөн юм болдог байж билээ. Одоо бодсон бүр хөөрхөн санагдчихлаа."
"Тийм шүү. Чи үргэлж улайчихдаг байсан яг интоор шиг. Тэр үед хоёулаа үргэлж Dancing With Your Ghost сонсдог байсан даа."
"Нээрээ тийм. Чиний хамгийн анхны надад дуулж өгч байсан дуу. Хоолойг чинь сонсоод уярахаас гадна, бүүвэйлүүлээд бүр унтаад өгч билээ."
"Чамаас илүү миний хоолойг хайрлаж байсан хүнийг би лав хараагүй ээ."
Сонү ингэж хэлээд атгасан гараа улам чангаруулж, духан дээр минь үнсэв.
Удахгүй нилээн хүйтрэх шинж ороод байсан тул гялс босоод байшин руугаа алхаж байтал хөлний урд цагаан зүйлс унаж эхлэв. Тэр дороо зогсон Сонүг татаад
"Сонү... Энэ жилийн анхны цас." гэж дээшээ харсаар хэлтэл тэр ч бас дээшээ харж салхи нүүр илбэхийг мэдрэн зогслоо.
"Чамтай хамт байна гэдэг анхны цаснаас ч үнэ цэнэтэй юм. Цаашдаа ч бас олон олон анхны цасыг хамтдаа харцгаая." Сонү инээмсэглэсээр хэллээ.
"Тэгье ээ."
Зузаан куртиктай гараараа нуруугаар нь чангаас чанга ороон тэврэхэд Сонү ч бас малгайг маань янзалж өгчихөөд тэвэрчихэв. Хэсэг зуур анхны цасан доор тэврэлдэн зогсоход тэр доошлон үнсээд буцааж гарнаас хөтлөн явцгаалаа.
Анхны цасан доор хайртай хүндээ үнсүүлэх.
Сайхан мэдрэмж.
Үүрд энэ чигээр маань байлгаж өгөөрэй. Гуйя...
💘💘
Advertisement
- In Serial42 Chapters
Yagacore: The Dungeon that Walks Like a Man
The Dungeon System is breaking. Now the mutant cores will rise. Zaria was just a normal woman, living a simple life, right up until demons burst down her door and ate her heart. Normally that would be the end of the story, but Zaria was reborn as a dungeon core. Except nothing is normal for her. Due to instability throughout the universe, Dungeon Core generation is experiencing some unique bugs and glitches. Most of these mutant cores just explode after only a few hours of life. Zaria is one of those cores. Luckily for her, there’s a way to prevent her detonation - she must find and form a bond with a human witch to create a striga. Only then will she be stable enough to survive. Normally, this would be a death sentence anyway, but Zaria’s mutation gives her an ability no other dungeon core has had before: Legs. Now a walking house, Zaria sets off to find her striga, fight demons and monsters, build up a dungeon worthy of being run by the greatest heroes in the lands…and feed the insatiable appetite of her mimic mobs. Life sure isn’t simple anymore.From the author of Dinosaur Dungeon, Factory of the Gods, and others! Plus part of the same universe as those books as well as Roots and Steel and Block Dungeon!
8 464 - In Serial7 Chapters
Manifesto
Sometimes, even the most outright affront to liberty seems to be justified under certain contexts. Or maybe I should stop reading about Stalin, I think it's affecting me.
8 195 - In Serial11 Chapters
Hero? Again? No Way
O, Humankind have you heard this story? A man made full of flesh, Despite being stabbed in the heart, he will still smile, Despite being burned over all the body, he will still laugh, Despite being smitten from head to toe, he will still move, Despite being torn apart from all his body, he will still walk, He is the one hated by the heaven itself, The Immortal Hero *Before reading, please take caution of the horrible gramma as I am not a native english speaker, there will be a lot of horrendous mistake. Please wear a safety helmet before anything happen.
8 80 - In Serial27 Chapters
Queen of the Sun (Book 1)
River is a 25-year old mountain-hiker hobbyist and a chef blogger who finds herself entrenched in the colorful mythological designs of a universe that is not her own. The only thing keeping her sane? The words of her therapist Dr. Malia nagging in her head. What does she want? Home. What does she need? Family But a cruel goddess pulls her into the heart of tribal drama and their corrupting issues that threatens the fate of their great world. It's up to River to unite the tribes and make them whole again. After all, isn't this other universe a product of her deepening psychosis? Or is it? ♦ | ♦ | ♦ - 0 - ♦ | ♦ | ♦ Queen of the Sun is a fantasy adventure inspired by Sumerian, Greek, and German folklore. Heavy emphasis on underworld myths. ♦ | ♦ | ♦ - 0 - ♦ | ♦ | ♦
8 191 - In Serial47 Chapters
The Jerk | A Lizkook FF
What will happen between Lisa Blackpink and Jungkook BTS? Will they be able to love each other again? Or will they find a new person to be the love of their lives? Lets find out soon!
8 100 - In Serial5 Chapters
Promethean Knight x Rwby (The Knight of Blue Light)
Ajay Blue Light, Former Human aged 13, current Age 100,000."So Far I have escaped from the Didact but now I somehow stucked in a different Dimension, fighting These Unknown Monasteries along side with the... 4 Adolescent Humans?
8 161

