《Dark Moon /✔️/》4. Шинэ сурагчид
Advertisement
Хичээлийн цаг дээр хэт их нойрмоглосондоо ширээгээ дэрлэн бараг л орчноос тасарч байтал хаалга онгойх дуулдаж ангийн багш орж ирлээ. Химийн багш түр гарчихсан байх хооронд орж ирсэн нь энэ. Харин Сонхүн өнөөдөр хичээлдээ ирээгүй. Үргэлж ялгарч явдаг хүйтэн ауранаас нь айдаг болохоор ирээгүй байсанд нь ч баярлаж байна.
"Шинэ сурагч ирсэн." гэж багш амнаасаа унагав уу, үгүй юу охид хөвгүүд шуугилдаж эрэгтэй байгаасай эсвэл эмэгтэй байгаасай гэцгээнэ. Надад хамаа алга. Зүгээр л энэ бүх хичээл хурдан дуусаад хурдан харьж унтах юмсан л гэж бодож байлаа.
Дахин хаалга дуугарч нэг хүүхэд орж ирэхэд ангийхан тэр аяараа чимээгүй болчихоод удалгүй орилолдов. Охид илүү давамгайлж байгаагаас үзвэл энэ эрэгтэй хүүхэд байх нь.
"Шилжиж ирсэн сурагч Хамада Асахи байна. Найзууд болцгооё."
Товч бөгөөд хөндий танилцуулга. Толгойгоо өндийлгөн харвал дажгүй царайлаг юм. Гадаад хүүхэд. Одоо ингээд охидууд захиа бэлэг зөөгөөд эхлэнэ дээ.
Багшаас хариу хүлээлгүй миний хажууд ирж суугаад над руу инээмсэглэв. Энэ мөчид яг л Сонхүн шиг санагдсаныг нуух юун. Тэр инээмсэглэл түүн шиг ёжтой байсан юм.
Дараагийн цаг дээр дахиад л ангийн багш хэн нэгнийг дагуулсаар орж ирлээ. Ямар их хүүхэд шилжиж ирээд байна аа?
Багш "Дахин нэг хүүхэд манай ангид хуваарилагдсан байна." гэж хэлээд өнөөх хүүхэд рүү харвал тэр бага зэрэг хоолойгоо зассаар
"И Тэжүн гэдэг. Туслаж дэмжээрэй." гэж хэлчихээд бөхийлөө.
Орж ирсэн цагаасаа хойш бөхийтлөө манай ширээний зүг, Асахи руу яг л зорьсон хэрэг нь бүтсэн мэт инээсээр харж байсан юм. Завсраар нь над руу нэг л сонжиж харсаар.
Тэр бөхийчихөөд цүнхээ барин хамгийн хойшоо явах бол Асахи түүн рүү хальт харсан болоод наашаа харлаа.
Тасралтгүй хажуунаас халуу дүүгээд тайван ч сууж чадсангүй. Сонхүн ихэвчлэн хүйтэн биетэй байдаг болохоор тийм тухгүй биш ч...
Шинэ хүүхэд Асахи. Тэр төөнөж алах нь. Ямар хүн гэхээрээ ийм өндөр биеийн температуртай байдаг байна аа.
Тарах хонх дуугарахтай зэрэгцэн хамаг юмаа цүнх рүүгээ чихэн бушуухан түүний хажуунаас холдохоор зэхэв. Бүр хөлс гарчихлаа. Ангийн хаалгаар гарж явтал "Со Мирэ" гэж Асахи дуудахад нь эргэж хартал тэр аажуухан босож ирэв.
Advertisement
Эргэн тойрноо харвал хэн ч алга. Ангийн хүүхдүүд хэдий завандаа алга болчихов оо? Сандарсандаа нэг эвгүй үйлдэл хийвэл шууд өшиглөж орхиод зугтаахад бэлэн байдал аван зогстол тэр учир зүггүй инээж эхлэв.
"Энэ охиныг хараач ээ, алив ээ би чамайг яах ч үгүй. Зүгээр л чи надад таалагдаад байгаа болохоор хүргэж өгөх гэсэн юм." гэчихээд наашаа харах үед түүний нүдэнд уусахаа шахсан ч ухаан орон
"Чамтай танилцаад удаагүй байхад юунд чинь итгэж чамаар хүргүүлэх юм. Гэрийн хаягаа ч мэдэгдүүлээд, ер нь хэрэггүй гэж бодож байна."
"Аль хэдийнээ..." гэчихээд гэнэт чимээгүй болоход нь би түүн рүү гайхан харав.
Хаалга тагласан гарыг нь холдуулчихаад гарах үед тэр араас дагасаар ядаж сургуулиас хамт гаръя гэхэд нь чимээгүй л явлаа.
Ойрхон явахад хүртэл шатаах гээд байсан учир би тэсэхээ байж "Чи яагаад ийм халуун байгаа юм?" гээд асуучихлаа. Тэр нэг зүйлийг санасан мэт биеэ хумьсаар "Уучлаарай" гээд цонхны хажууд очиж хэсэг зогсчихоод эргэж ирэв. Гайхалтай, түүний биеийн дулаан хэвийн болчихож.
Яг зэрэгцэж биш ч ойрхон алхсаар сургуулийн гадаа гарах үед Сонхүн машинтай ирчихсэн хэн нэгнийг хүлээх аятай хаалга руу ширтэж байв. Хичээлээ таслачихаад ийм тайван байж байдаг аа? Намайг харчихаад далласан ч миний араас надаас юм асуусаар гарч ирсэн хөвгүүнийг хараад хөмсөгөө зангидаж орхив.
Хашааны гаднаас миний зүг хүртэл хурдтай алхаж, бараг гүйсээр ирээд гараас атган татлаа. Унах шахсан намайг өөрийнхөө ардуур оруулав. Юу хийгээд байгаа юм гэж шивнэсэн ч тэр сонсоогүй мэт Асахитай харцаараа зодолдож байна.
Түрүүхэн надаас юм асууж инээж байсан даруухан хөвгүүн хаашаа алга болоо вэ гэмээр Асахи ч бас Сонхүн рүү алах гэж байгаа аятай харж байв.
Та хоёрын дунд ямар нэгэн юм байгаа байх нь ээ?
Удалгүй гал дээр тос гэгчээр сургуулиас өнөөх Тэжүн гарч ирээд Асахигийн хажууд зогсоод хөмсгөө өргөсөөр өөдөөс нь харахад Сонхүн бүр уурлах шиг болов.
Дахин нэг чимээ гарч хэн нэгэн хоолойгоо зассаар машинаас бууж ирсэн нь Жэйк байлаа. Тэр Тэжүний өөдөөс их л бассан шинжтэй харна. 2-ын эсрэг 2-оор зодолдох нь уу?
Advertisement
Эвгүй байдлаас гарахаар Сонхүний гарнаас татахад
"Хамада овог" гэж Сонхүн шивнэснээ намайг хөтлөсөн чигтээ Асахиг мөрлөн зөрөв. Чирүүлсээр замын эсрэг талд гарахдаа би хальт эргэж харан түүн рүү даллавал тэр өнөө эгдүүтэй инээмсэглэлээ гаргаад баяртай гэж амны хайрцгаараа хэлж байлаа.
Жэйк ч буцан машиндаа суугаад хаашаа ч юм явж одох бол Асахи, Тэжүн хоёр цааш эргэв.
Харин бид сургуулиас холдон, байшин эргэхэд би Сонхүнаас гараа татаж орхив.
"Юу болоод надтай зууралдаад байгааг чинь мэдэхгүй байгаа ч гуйя, Сонхүн намайг тайван орхи."
Харин тэр үл ялиг шүдээ зууснаа наашаа харж "Тэр шинэ хөвгүүнтэй битгий ойрт. Чамд л муу юм болно." гээд нүүр лүү унжиж ирсэн үсийг минь хойшлуулж чихний араар хийж өгөөд "Уг нь хүргэж өгье гэсэн өнөөдөртөө чадахгүй нь өөрөө харьчихна биз."
Цаашлан алсрах Сонхүний дүрсийг ажиглаж зогсохдоо улам үгнээс нь зөрж харихгүйгээр шийдэн Хэсон руу залгаж орхив. Асрамжинд байхаасаа найзласан ганц найз минь. Нэг их дотно биш ч очиход түлхэхээргүй сайхан сэтгэлтэй.
"Хэсон аа, Чи үнэхээр сайн айлд очжээ."
Орж ирээд гэрийг нь ажиглахдаа би хамгийн түрүүнд ингэж хэлэв. Учир нь гэрийнх нь ханаар дүүрэн өргөж авсан ээж аавтайгаа авахуулсан Хэсоны зураг, шагнал өргөмжлөл нь хадаастай байсан юм. Жаргалтай байгаа нь инээднээс нь л үзэгдэхэд миний санаа амарлаа. Ашгүй дээ.
Ямар ч найзгүй надтай чихрээ хувааж танилцсан Хэсон өргүүлээд явахад анх удаа гуниглаж билээ. Ээж аав нь томилолтоор явчихсан байгаа хэдий ч намайг хонохыг зөвшөөрсөн нь ямар сайн хүмүүс гэдгийг нь харуулах шиг.
Удаан хугацааны дараа уулзаж хамаг дурсамжаа ярилцаж инээсээр би маргааш хичээлээ таслахаар шийдэв.
Найзынхаа гэрт хоноод маргааш нь ч бас хичээлээ таслачихаад өдөржингөө хамтдаа байсан Мирэг энд хөгжилдөж байхад тэнд Сонхүн тэргүүтэй залуус бөөн юм болж байлаа.
ENHYPEN буюу тэдний гэр.
Гаднаас гүйлдсээр орж ирсэн Рики, Сонү хоёр соруултай цус хэсэг сорж амьсгаагаа дарчихаад Сонхүн рүү харан
"Сонхүн аа, Со Мирэ гэртээ хоноогүй байна. Бас одоо хүртэл хариагүй, өглөө хичээлээ тасласан бололтой. Эсвэл... Ирж чадахгүй байсан ч байж мэднэ."
"Хараал ид." гээд хүрмээ шүүрэн Асахи руу гүйх гэж байсан Сонхүнийг Хисыний хоолой зогсоов.
"Тэр охин орж ирж байна."
Сонхүн бушуухан эргэж компьютерийн дэлгэцэнд нүүрээ наах шахам тулж, гудамжны булангаас эхлэн гэр хүртэл нь суурилуулсан камерт дөнгөж захаас нь орж ирж буй Мирэг хараад тайвширч орхив.
Гүнзгий амьсгаа авсаар гэр лүүгээ орсоных нь дараа нүдээ анин сандал дээрээ лагхийн суув.
Жаал охин гэртээ орж ирээд хувцасаа солин өөртөө хоол хийж идэхээр шийдэж, бэлтгэж эхлэлээ. Түүний амьдралын хөгжилтэй өдрүүдийн нэг болсонд Хэсонд баярлачихаад инээмсэглэв.
Дуртай нэвтрүүлгээ үзэнгээ хоолоо дуусгасан охин аяга тавгаа цэвэрлэчихээд өрөөндөө ороод утсаа цэнэглэгчнээс нь салгаад асаавал бөөн дуудлага. Энэ бүгд Сонхүнаас ирсэн нь жаахан айлгаж орхив.
Орон дээрээ хөрвөөн биеийн чилээгээ гаргахдаа шүүгээ рүүгээ харан юм санасан мэт огцом босч ирэв.
Түүний шүүгээн дээр Carnival гэсэн гарчигтай хатуу хавтаст ном зурайн харагдав. Мэдээж түүний хажууд дээрийн өнөөх үдэшлэгний урилга хэвтэнэ.
A/N-Бичвэрийн ковер дээр Сонхүнаас гадна байсан blonde үстэй залуу чинь манай Асахи шүүдээ. Эцэст нь орж ирлээ. 💕
.
Advertisement
- In Serial52 Chapters
Block Dungeon
The world of Sleyn is a little doomed planet made of blocks. Its World Core is under assault from a corrupting force known as the Ostrum, and it seems unstoppable. As a last-ditch effort, the World Core forcespawns a bunch of Dungeon Cores so they can level up and push back the Ostrum. So far, all have failed. This fic is a dungeon core set in the CoreVerse. You do not have to read any other CoreVerse book to enjoy this. It is heavily inspired by vanilla Minecraft and Terraria, with a healthy sprinkling of mod influence, too. PG-13 ish, with a sprinkling of profanity and some violence, but the descriptions are pretty tame.
8 85 - In Serial19 Chapters
Bloody little Monster
A young catkin finds herself stranded on an island without any memories of how she got there, or who she was before. With a lack of humans in the area and monsters looking to turn her into a quick snack, she has to do everything in her power to survive or face being brutally mauled to death. Thankfully, the strange System that she woke up with seems to be just the thing that can let her survive, and turn the tables on the monster, giving her the chance to turn the tides of survival and trample over the world with impunity.
8 77 - In Serial12 Chapters
The Curse of the Baudelaire Manor
College student Carmen Vargas and her family decide to go on their famous family vacation which has been long overdue for two years. Her father takes the family to a historic manor, which the siblings learn is haunted. While learning how to break the curse and escape, the Vargas family learns an important lesson about their family.
8 119 - In Serial18 Chapters
Adopted by My Chemical Romance
{please don't read this i was 12} Adeline Abernathy survived the plane crash that killed everyone aboard, including her family. It was a miracle that the rescue team found her in time and were able to get her to a safe haven in a nearby hospital. She stayed in that hospital for three years, going through rehabilitation and therapy. with no other family, she was placed in an orphanage after being released. Adeline is now 16 years old and waiting for the day she becomes adopted.
8 152 - In Serial3 Chapters
Drews Mountain Dew
A short poem of Drews Mountain Dew
8 111 - In Serial50 Chapters
airplanes(Thiam)
Theo and Liam go on a road trip. Visiting places they've always wanted to go to, meeting an interesting pack along the way, cracking jokes here and there, flirting about and dealing with the minor dramas these two brew when together. But, here's the twist, neither boys expected to fall for one another.!!! NOT MY STORY !!!The actual creator is on ao3 >captainmintyfreshNothing is changed though. I've just put the story on Wattpad since it's easier to read on here in my opinion. :)
8 413

