《Dark Moon /✔️/》5. Төгөлдөр хуур
Advertisement
Өглөө сэрэхэд орны хажуу талын шүүгээн дээр өнөөх ном харагдана. Чамайг удахгүй уншиж эхлэнэ ээ. Хүлээж байгаарай Carnival.
Удахгүй төгсөх нь ээ! Аль хэдийн дулаараад, бороо ч ороод, ногоороод эхлэчихэж. Зунтай хамт төрсөн өдөр минь бас ирнэ дээ.
Сургууль руугаа алхаж байх зуураа эргэн тойрноо ажигласан би бодолд автан явна. Сургууль дээр ирэхэд долоо хоногийн өмнө болсон төгөлдөр хуурын тэмцээний ялагчид самбар дээр тавигдсан үзэгдэв. Хүүхдүүд ам амандаа шуугилдаж, ялагчийг харахаар самбарын урд чихэлдэж байхад надад сонирхолтой санагдаагүй тул анги руугаа явахаар шийдсэн байлаа.
Тэр нэрийг сонсох хүртэл.
"1-р байранд 3-2 ангийн Пак Сонхүн гэнэ ээ." Хэдэн хүүхэд ярилцсаар холдоход би зогтусав. Тэр ганцхан гитар тоглодог биш бас төгөлдөр хуур тоглодог байжээ. Бүр тэмцээнд түрүүлэх хэмжээний сайн байж.
Хичээлдээ орохоор зэхэн ангидаа сууж байтал хаалга савагдан онгойж тэр зүг рүү хартал Сонхүн зогсож байв. Өө тийм л дээ, тэр манай анги болчихсон. Манай сургуулийн жилд хоёр удаа анги хольдогийг чөтгөр аваасай.
Хажууд ирж зогссоноо ширээний хамтрагч руу минь харан дохиход тэр надаас уучлалт гуйсаар босов.
"Үгүй шүү Пак Сонхүн. Би чамтай суухгүй." Тэр жуумалзсаар хажууд ирж гарнаас минь татан суулгаад "Яагаад сууж болохгүй гэж. Би чамаас үнэртдэг үнэрт дуртай." гэж чихэнд шивнэчихээд холдов.
Саяны бие арзас хийлгэм хоолой юу байсан бэ?
Яг л суухгүй бол ална шүү гэсэн мэт би байрандаа хөлдөн зүгээр л урагш гөлрөнө. Яагаад ч юм түүний хажууд байхаар бие минь тархиндаа захирагдалгүй хөшчихөөд байх юм.
Хэсэг тийм байдалтай суусаны эцэст хичээлийн их завсарлагаан болж бушуухан цүнхээ аван босов. Ауранаас нь айгаад бас догдлоод байсан юм.
Бүтэн нэг цагийн завсарлагаанд хоолоо идчихээд хаачихаа мэдэхгүй булангийн эзгүй ангиудаар тэнэж байтал нэг өрөөнөөс хийл бас төгөлдөр хуурын хоршсон аялгуу сонсогдоход чигээрээ алхаж байсан би өрөөнийх нь хаалганы гадаа очин чагналаа.
Энэ аялгууг хэн ингэж урнаар гаргаж, мэдрэмжээ зөв илэрхийлж байгааг мэдэхийн тулд зөөлнөөр хаалганы бариулыг даран онгойлгож орхив. Би нүдэндээ ч итгэсэнгүй. Тэнд Сонхүн төгөлдөр хуурны ард сууж, хажууд нь Жэйк хийл барьчихсан зогсож байсан юм.
Намайг орж ирэхийг харсан Жэйк мэнд мэдчихээд хийлээ цүнхлэн гарч одсон бол Сонхүн байрандаа суусаар үлдэв. Сургуулийн хэн ч зүглэдэггүй булангийн өрөөнүүдэд тэд ирдэг байх нь.
Advertisement
Яахаа мэдэхгүй хэсэг зогсож байгаад гарах гэтэл Сонхүн "Нааш ир. Ийшээ суу" гээд өөрийн хажуудаа суулгаад гараа төгөлдөр хууран дээр аваачив.
"Нүдээ ань"
Зөөлөн дуугаар хэлэхэд нь би биеэ суллан нүдээ аниж орхив. Удалгүй төгөлдөр хуурын намуухан чимээ сонсогдох нь таатай санагдаж байлаа. Дундуур нь хальт нүдээ нээхэд түүний урт хуруу төгөлдөр хууран дээгүүр гүйж байх нь үзэгдэж, би буцаагаад л нүдээ анина.
Багаасаа л төгөлдөр хууранд дуртай хэрнээ чаддаг ганцхан аятай би тоглож сурахыг их хүсдэг байсан ч яагаад ч юм үнэхээр сурдаггүй байж билээ. Одоо бодоход яг ингэж чин сэтгэлээсээ аялгуу бүрийг нь мэдэрч байсан удаагүй байх.
Хэдэн минут үргэлжилсэн түүний аяз дуусахад би хэдийнээ төсөөллийн ертөнцдөө живэн тэр аялгуун дээр бүжиглэж байснаасаа салав. Нүдээ алгуурхан нээхэд тэр яг над руу ширтэж байгаад инээмсэглэв. Соронз шиг юм. Зүрх минь хүчтэй цохилох нь мэдэгдэв.
"Саяных ямар ая юм? Би сонсох гэсэн юм" гэхэд тэр инээмсэглэсэн чигээрээ наашаа улам ойртож нүүрэнд тулаад "Би өөрөө зохиосон юм" гэлээ.
"Төрсөн өдрөөрөө ийм ая сонсвол сайхансан." Үүнийг хэлчихээд нүд томрон амаа дарлаа. Тэнэг Мирэ бодлоо хэлчихдэг.
"Санаа зоволтгүй ээ, би төрсөн өдрөөр чинь тоглож өгнө. Бүр дуулж өгсөн ч яахав" гээд Сонхүн инээд алдлаа.
Би инээмсэглэв. Магадгүй түүний сайн талыг ганц ч болтугай харсан болохоор байх.
"Чиний гитар тоглож байгаа чинь ч янзтай. Яг үнэндээ үдэшлэг дээр гитар тоглож байхыг чинь харчихаад ёстой царайлаг юм аа гэж бодсон шүү" гэлээ. Мирэ чи ч ёстой ичдэггүй болжээ.
"Үгүй ээ, яахав олон талын авъяастай хүний зовлон юм даа. Ингэхэд төрсөн өдөр чинь хэзээ болох юм? Би одооноос бэлдэх хэрэгтэй байх" гээд дахин инээхэд би түүнийг цохиод "Битгий шоолоод бай. Миний төрсөн өдөр 6 сарын 29-нд болдог юм." гээд гараа төгөлдөр хууран дээр тавилаа. Сонхүн амандаа зургаан сарын хорин есөн гэж бувтначихаад наашаа харав.
Бүтэн 2 сарын хугацаа. Би ч бас түүний өөдөөс нь харчихаад ганц чаддаг аяаа тоглохоор шийдэн гүнзгий амьсгаа авлаа.
Даралтуудыг дотроо бодон бяцхан охин байхдаа асрамжийн газрын төгөлдөр хууран дээр өнждөг байсанаа санан инээв. Үнэхээр чаддаггүй хэрнээ өдөржин тэнд байж төгөлдөр хуурын бүх хэсгийг ажигладаг байж билээ.
Advertisement
Нүдээ анин инээмсэглэн тоглох Мирэг харж байгаа Сонхүн анх удаа цуснаас нь өөр зүйлийг бодов. Мирэгийн хэр хөөрхөн харагдаж байгааг дотроо бодсоор тэр ч бас хуруунуудаа хөдөлгөн хослон тоглож эхлэв.
Гэнэт хажуунаас орж ирсэн Сонхүнийг харахдаа би ганц нэг алдаа гаргаж орхив. Харин тэр тайван үргэлжлүүлэхэд би харцаа салган тоглолоо.
Бяцхан тоглолт маань дуусахад хэн хэн нь сэтгэл хангалуун үлдсэн бөгөөд би
"Чи энэ аяыг яаж ингэж сайн мэдэрсэн юм?"
"Зүгээр л. Тоглож байгаа аяаа мэдрэхгүй байвал нэг тийм өөрийгөө хуураад байгаа юм шиг мэдрэмж төрдөг" гэж хэлсэнийх нь дараа бид хоёр хоёул инээд алдлаа.
Үнэндээ Сонхүн ч бас яаж ингэж сайн мэдэрч, өмнө нь өөр хүнтэй тоглож байгаагүй хэрнээ Мирэтэй хамт ингэж сайн зохицсоноо ойлгохгүй байгаа ч тоосонгүй.
"Тэгэхээр, би чиний төрсөн өдрөөр өөрийн зохиосон аяаа тоглож өгнө бас дуулж өгнө зөв үү? Миний дуулахыг сонсоод дурлачихав аа."
"Үдэшлэг дээр дуулахыг чинь сонссон шүү дээ. Бас би чамд дурлахгүй гэдэг дээр мөрий тавьсан ч яахав."
Тоосон шинжгүй миний хэлсэнийг тэр шүүрч аваад "Тэр үед чинь хүчтэй дуу дуулж байсан болохоос саяны аян дээр тохирох зөөлөн дуу дуулаагүй. Тэгээд мөрийцчихье. Би 3 удаа чиний зүрхийг хүчтэй цохилуулвал чи надад дурласан гэж үзье."
"Хэрвээ тэгэхгүй бол яах юм?"
"Хэрвээ тэгэхгүй бол би өөрөө чиний араас гүйнэ."
Юу вэ? Сэтгэлээ илчлээд байгаа юм уу гэж хэлмээр байсан ч хэлээ хазаад өнгөрч гараа сунган за яахав гээд тохирлоо. Би угаасаа чамд дурлахгүй гэдэгтээ итгэлтэй байна.
Төгөлдөр хуурын сандалнаас босон тэр өрөөнөөс гарахдаа инээж ханиан, бие биенээрээ тоглоом хийж явлаа. Ямартай ч саяны явдлаас хойш бид арай чөлөөтэй байдаг болж, найзууд шиг болсон гэхэд хилсдэхгүй.
Яахав, Пак Сонхүн дажгүй бололтой. Муухай аашаа засчихвал.
Ангидаа орж ирээд удахгүй физик орох болохоор дуусахаар нь сэрээгээрэй гэж хэлээд ширээгээ дэрлээд хэвтээд өглөө.
Хичээл эхлэж физикийн багш ид самбар дүүрэн бодлого бичиж байхад тайван унтах Мирэг харсан Сонхүн инээд алдана. Хөөрхөн ч юм шиг, бас үгүй ч юм шиг. Тэгснээ хэсэг хугацааны дараа бас гэнэт хацар луугаа цохиод урагшаа самбар харна. Тэгчихээд удалгүй буцаад л Мирэ рүү харна.
Үнэхээр түүний байгаараа сонгосон нэгэн хальтхан ч болов догдлуулаад байгаад итгэж чадахгүй байлаа.
"Үгүй ээ, тэр зөвхөн миний дараагийн зоог байх болно. Пак Сонхүн ухаантай бай." гэж шивнэчихээд урагш харав.
☲☲☲☲☲☲☲☲☲☲☲☲☲
Харин үүнийг ангийн хамгийн хойд талын суудлаас анхааралтай гэгч нь ажиглаж байсан залуу олзоо олсон араатан мэт инээмсэглэлээ. Түүний энгэр дээр Хамада Асахи гэдэг нэр зурайн үзэгдэх ажээ.
"Хэдэн хоног юу ч хийхгүй байсан эцэст нь нэг юм анхаарал тавьж эхлэх шив."
Асахи Сонхүнийг өөр лүү нь нүднийхээ булангаар харж буйг мэдсэн бололтой дэвтэр дээрээ бодлого бичсээр амандаа шивэгнэв.
☲☲☲☲☲☲☲☲☲☲☲☲☲☲
Хонхны дуутай зэрэгцэн Сонхүн толгой дээр тогших нь мэдрэгдэж сэрчихлээ. Гадагшаа харвал нар жаргаж байна. Юмнуудаа далд хийгээд Сонхүн рүү даллан баяртай гэчихээд гарах гэтэл араас малгайтай цамцныхаа малгайг өмсөөд гүйгээд гараад ирэв.
"Яасан бэ?"
"Хүргээд өгье."
Айн гээд орилчихсонд Сонхүн ам дараад хурдан явъя аа гээд чирээд алхчихав.
"Алив гараа аваач" гэж гарыг нь авж шидсэнийхээ дараа би түүн рүү муухай харахад Сонхүн гэмгүй царай гаргасанаа гэр лүү араас түрж оруулаад хаалга хаачихав. Тэгсэнээ гэрээсээ маргааш болтол битгий гараарай гэж хэлээд буцаад гүйчихлээ. Юу болоод байна аа?
Гэртээ орж ирчихээд буланд байх цохиураа харж санаа алдав. Дахиад тэр шөнө шиг тиймэрхүү аймар явдал битгий болоосой. Өлсөөд бас ааш зан тааруу байгаа болохоор сэтгэлээ засах гэж зайрмаганд гарах гэснээ зогтусав.
Сонхүн маргааш хүртэл гэрээсээ битгий гараарай гэсэн. Энэ удаадаа түүний үгэнд итгээд үзэх хэрэгтэй байх.
Харин Мирэгийн орцноос гүйхээрээ гарч ирсэн Сонхүн байрны булан руу чиглэн алхахдаа жуумалзана. Хайрцаг тамхи дундаасаа нэгийг гаргаж ирэн сороод улам бүр ёжтой инээмсэглэл тодруулахад харанхуй дунд нэг юм хөдлөх шиг болов.
"Баригдчихлаа. Буруу угсаагаар, буруу цус сорогчоороо оролдож байна даа чи" гэж хэлээд тамхиа хаян нүдээ анилаа. Төд удалгүй нээхэд нүд нь цусан улаан болж, уруулных нь цаана уртаас урт соёо гялалзаж байв.
Харин түүний өөдөөс харсан эрхмийн сүүдэр сарны гэрэлд томорч араатан мэт хувирч эхлэв ээ.
A/N - Ойр, ойрхон update өгнө гэж өөртөө зорилго тавьсан😆💞
.
Advertisement
- In Serial6 Chapters
Colourland Series 2: King Bobby's Justice
King Bobby has demanded justice against Crayon and his friends for refusing to fight in the war. The link is here: https://inkstone.webnovel.com/novels/view/16581485205458105?targetTab=published
8 92 - In Serial186 Chapters
The Strength of Duality (Newly Edited)
There is nothing especially grand about the main character. He only wanted to live happily with his family, but this kind of life was taken away from him twice. So, with a heart set on cultivating and growing as strong as possible as fast as possible he will grow to unimaginable heights take revenge and then continue growing stronger while protecting those dear to him. Here is the link to the discord I made https://discord.gg/3zwyj97Phj Cover provided by gej302.
8 206 - In Serial35 Chapters
Risky Sailing
Gabe was weak.. he was destined to die at an early age... and his clan had discarded him like scrap paper. with only his servant Colin at his side, he has been forced to trek accross the unending face of the world simply to grasp at the hope of survining past 20. But really, there was no hope at all he would make it. that is untill Destiny, chance, and Doom hand deliver a package to his doorstep. a package that should he accept would allow him to lead a better life. who would have thought however that Gabe would not be satisfied with just that, and instead sets his sights on the very heavens themselves, risking everything time and time again to gain what no-one ever thought was posible to gain. And while this young man is stealing his own fate back from the hands of higherpowers, A greater danger is lurking beyond the world he calls home. a danger Gabe will have to colide with one way or another.
8 154 - In Serial24 Chapters
Never Bring Sword Into a Gun Fight
For anyone that goes to heaven, they can always choose to go to a new world rather than spent their life leisurely in heaven. The new world is purposely designed by God for each individual to enjoy, but as a God, the means of 'enjoy' might be hard to grasp by a simple human.Dean Donovan is one of that individuals. With access to the gun store from God, he wonders a medieval world filled with magic and monster. He is supposed to enjoy his life retirement here, but can he even survive by bringing a modern arsenal to this world? Also published in Wattpad under username: @Power_drill
8 129 - In Serial114 Chapters
The Flash GIF Imagines
This is really just a book of imagines that are based off of GIFs. I do almost all characters from the Flash TV show that people have an interest in. For example:-Villains-Barry Allen, Earth 1 and 2-Wally West-H.R. and Harry-Caitlin-Iris-RalphAnd many more
8 146 - In Serial39 Chapters
siyari.
𝗍𝗁𝖾 𝗅𝗂𝖿𝖾 𝗈𝖿 𝗌𝗂𝗒𝖺𝗋𝗂.
8 90

