《Dark Moon /✔️/》6. Ятга
Advertisement
Зайрмагны машин дохиогоо хангинуулсаар сургуулийн гадаа ирж зогсоход хүүхдүүд гайхаж орхив. Ахлах сургуулийн тэр тусмаа ихэвчлэн 3-р ангийнхан байдаг энэ сургуульд ийм хөөрхөн жижигхэн чимэглэлүүдтэй зайрмагны машин ирж зогсох нь хэн бүхний төдийлөн дассан дүр зураг биш.
"Байршлаа буруу л сонгож дээ" гэж амандаа бувтначихаад үдийн цайгаа авахаар эргэв. Хэдхэн алхам явж байтал сүр сархийсээр өнөө машин цонхоо дэлгэж байгаа их чимээ гарахад өөрийн эрхгүй толгойгоо эргүүллээ.
Гайхмаар нь тэдгээр их чимээний цаанаас, хаалга нь нээгдэж MENU бичсэн самбараа гаргаж тавьж байгаа нэгэн. Пак Сонхүн.
Худалдан авалт хийх ёстой том цонхоо дэлгэвэл тэд бүгд тэр машин дотор харагдах аж. Зайрмаг зарахаар шийдээ юу? Мэдээж дасал болсон дүр зураг үзэгдэж тэр хавийн бүх охид тийшээ шуурч байгаа үзэгдэв.
Олон хүний түлхэлтээс болж нэг нь өнөө MENU бичсэн самбарыг наашаа эргүүлж орхив. Тоглож байгаа байлгүй дээ. Учир нь тэдний зарж байгаа зайрмаг нэг нь л гэхэд 7 хоногийн халаасны мөнгөтэй тэнцэхүйц үнэтэй байлаа.
Галзуу биш биз дээ?
Түлхэлцэж байсан охидууд үнийг нь хараад хэсэг хугацаанд гацав бололтой уруу царайлсаар тэндээс холдоход манай сургуулийн гүнж гэгддэг, эрх мэдэлтэй айлын охин тунаж үлдэв. Аргагүй л дээ, түүнд бол энэ мөнгийг өдөр бүр гаргасан ч чадахаар биз. Ким Жина.
Зайрмаг жигнэмэгэн дээр тавьж өгч байсан Сонү руу илт хандарсан харцаар харсаар мөнгөө төлөн гарыг нь илэх шахам авлаа. Ойлгомжтой. Сонүд сайн байх нь.
Сонү ч бас өөдөөс нь инээмсэглэсээр зайрмагаа өгчихөөд чихэнд нь юм шивнэх шиг болов. Жина баярласан амьтан толгойгоо дохичихоод хичээлдээ орохоор явлаа.
Удалгүй тэнд байсан сурагчид ч тарав.
Ангидаа орж ирэн суудал дээрээ суугаад хүндрэх зовхио арай ядан өргөнө. Ойрд гэрийн цонх руу хэн нэгэн чулуу шидэж хүн айлгаад байгаа.
Хаалга дуугарч хүн орж ирээд хажууд цүнхээ шидэхэд нь Сонхүн гэдгийг мэдэв. Их л ууртай байгаа бололтой хүнд хүнд амьсгална. Яачихаа вэ бас. Түрүүхэн л зайрмаг зараад их л баясгалантай байгаагүй билүү? Нүдээ аниж гүнзгий амьсгаа авчихаад наашаа харав. Тэгсэнээ гарнаас татаж хацарны энд тэнд хүрч үзээд, гэмтсэн үгүйг л шалгаад байгаа бололтой.
Advertisement
"Яагаад байгаа юм?" Гараа шалгуулж байхдаа асуусан асуулт минь энэ байлаа.
"Гэмтээгүй биз? Өнөөдрөөс өглөө би очиж авна, орой би хүргэж өгнө. Дэлгүүр гарах шаардлагатай бол ойрхон юм чинь гүйчихнэ гэсэн бодолгүйгээр намайг дууд. Ойлгов уу?"
"Гэхдээ яагаад-" гэж хэлж дуусаагүй байтал Сонхүн ам таглаад
"Аюултай! Ойрд охидууд сураггүй алга болоод байгааг мэдэхгүй юу? Сургуулийн захиргаанаас охидуудаа ингэж хамгаалж бай гэсэн болохоор арга алга." гэлээ.
Тийм юм уг нь сонсогдоогүй дээ?
Гэнэт яагаад байгааг нь ойлгохгүй байгаа ч толгой дохисоор гараа татах гэж хичээв. Гарнаас зуурчихаад тавихгүй байсан юм.
Удалгүй дахин хаалга тасхийж Асахи цүнхээ үүрсээр орж ирэв. Сонхүн рүү нэг харчихаад наашаа даллахад нь би зөрүүлэн даллаж байлаа.
Сонхүн рүү харахад түүний харц нь ширүүсэн юу юугүй босоод цохих гэж байгаа мэт л болоод ирэв. Анхаарлыг нь сарниулахын тулд иштэй чихэр гаргаж ирж задлаад аманд нь хийхэд тэр наашаа харчихаад харцаа зөөлрүүлэн урагш харан суув.
Багш ч орж ирэн хичээл эхлэлээ.
Их завсарлагаанаар босон гарах гэхэд Сонхүн дагаад босоод ирлээ.
"Хүүе, та яах гэж байгаа билээ?"
"Чамайг хүргэж өгч, авч, ерөнхийдөө бол сүүдэр шиг чинь амьдарна гэж хэлсэн байх аа." гээд мөрөө хавчив.
"Сургууль дотор ч уу? Олон хүний дунд зүгээр ээ, би гаръя. Арай угаалгын өрөө дагаж орох гээд байгаа юм биш биз дээ." гэхэд тэр нэг юм сэхээ орсон бололтой цамцнаас зуурсан гараа авлаа.
Угаалгын өрөө орчихоод эргэх гэтэл дээрийн мухрын өрөөнүүдээс дахиад л хөгжим сонсогдоод эхлэв. Гэхдээ энэ удаад уламжлалт хөгжим байх чинь. Сониуч гэдгийг минь мэднэ дээ, угаасаа тийшээ зүглэнэ гэдгийг ч мэдэж байгаа.
Тод сонсогдож байгаа хаалгыг татаад ортол төсөөлөөгүй хүн угтаж авлаа. Асахи.
Ширээний ард суучихсан босоо ятганы ард суугаад хуруугаа гүйлгэн тоглож байх аж. Ятганых нь хажуугийн модон дээр "TritSy" гэж сийлсэн байх нь үзэгдэнэ.
Үгээр хэлэмгүй үзэсгэлэнтэй харагдаж байхын хажуугаар хаалгаа ч хаахаа мартаж орхив. Ятга. Уран яруу тансаг хөгжмийн зэмсэг.
Advertisement
Тэр тансаг зэмсэгийг эрэгтэй хүн тоглоод сууж байхыг амьдралдаа үзсэнгүй. Анх удаа л харсан минь Асахи байв.
Энэхэн зуур хүчтэй сэтгэгдэл төрөх ч түр зуурынх байсан бололтой удалгүй намжих нь мэдрэгдэнэ.
Үгүй ээ! Андуурсан бололтой. Ятгын утсаар хуруугаа гүйлгэх түүнийг хараад зүрх зогсчих шахна. Асахи, ингэж үзэсгэлэнтэй харагдахаа болиоч.
Гүнзгий гэгч нь ширтээд зогсчихсон байсаныг Асахи анзааран над руу харж инээмсэглэв. Тэгээд ичсэн бололтой гараа дагзныхаа ард аван намайг дуудав.
Хажууд нь суугаад дөнгөж ятгын утсанд хүрж байтал, Асахи нүдэн дээр дараад нүдээ ань гээд өөрөө дахин тоглож эхлэлээ.
"Эрэгтэй байж ятга тоглоод л. Мундаг юм аа."
Нүдээ аньсан чигээрээ хэлэхэд Асахи хоёр дахь аяаа эхлүүлээд
"Ятгыг заавал эмэгтэй хүн тоглоно гэсэн дүрэм байхгүй шүү дээ." гэчихээд үргэлжлүүлэн төвлөрлөө.
Зүгээр л тансаг. Яг л өглөөний сэргэг кофе, өдрийн нартай бороо, үдшийн тэнгэрт гялтганах од мэт. Зүйрлэшгүй таатай мэдрэмж эргэн тойрныг бүрхнэ.
Хэтэрхий тайван бас амгалан. Таалагдаж байна.
Саяхан эхлэсэн ая талдаа ч ороогүй байтал хаалга савагдаж уурандаа дэлбэрэх шахсан Сонхүн орж ирээд гарнаас угз татан чирээд гараад явчихав. Асахи надаас буцаан татсан ч Сонхүн түүнийг цохиод унагаачихсан.
Коридорт чирэгдсээр эцэст нь гадагшаа гарч ирлээ. Бугуй өвдөж байна.
"Хүн хэлээд байхад яах гэж дагаж яваад байгаа юм!"
Тэр бухимдсандаа над руу хашгирч эхлэхэд миний уур ч бас дүрэлзээд ирэв.
"Зүгээр л сонирхсон юм! Яасан? Яагаад гэнэт надад санаа тавьж гүйгээд байгаа юм." гэчихээд түүнийг түлхэн анги руугаа гүйж орхив.
Аль хэдийнээ хичээл орчихсон бололтой коридорт нэг ч хүн үзэгдэхгүй байлаа.
Шатаар уруудаад ангийн зүг явж байтал нэг хүнтэй мөргөлдөөд газар уначихав.
Гялс өндийн боссоор өнөөх мөргөлдсөн хүн маань өндийж чадахгүй байхыг нь хараад туслахаар ойрттол нэг л танил үс. Жина байна уу даа?
Гарнаас нь татаад босгох гэтэл тэр миний гарыг хүчтэйхэн савчихаад өөрөө хана түшсээр өндийв.
Хэд алхчихаад дахиад уначихсанд яаран очтол нүд нь нэг л биш. Гайхсаар нүүрээ наах шахам ойртож харлаа.
Т-ТЭР МАНСУУРЧИХАЖ!
Нүднийх нь хүүхэн хараа томорч, нулимс нь бага зэрэг гоожсон тэр намайг харах гэж хичээн, улайсан нүдээ нухласан ч чадаагүй бололтой энд тэнд гишгэлсээр яваад өглөө.
Түүний гарт өнөө зайрмагны цаас үнгэгдсээр атгагдах бөгөөд гаран дээр нь дусаад хатсан зайрмагны хэсгийг долоох шахам явна.
Удалгүй хамгийн захын анги руу ороод хаалгаа хаах үед өдөр харсан Сонүгийн зүүж байсан бугуйн цаг хальт үзэгдлээ.
Өглөө чихэнд нь шивнээд байсан үг ийм учиртай байх нь.
Баян айлын бардам охин мансуурсан байдалтай СУРГУУЛЬ дээр явж байна гэдэг байж болох уу даа?
A/N - Гоё гоё үйл явдал одоо болно оо🤩
.
Advertisement
- In Serial742 Chapters
Once Human, Now A Parasite
Arthur, once a successful and rich businessman, was given a second chance in another world. He was tortured for months by men his wife hired and, now… he was offered a new beginning but it wasn't what he wished for.
8 982 - In Serial7 Chapters
Fortress Seven
Two thousand years ago, a nameless hero sacrificed himself to save the world. With his sacrifice came a world filled with Orbs – powerful naturally occurring sources of magic. His seven companions, the seven fortresses, returned to this changed world, splitting it into seven kingdoms and changing it forever. Exactly two millennia after the incident, the world remains heavily unchanged – and a mysterious boy is found in the deepest depths of the Wildlands. Quickly learning the rules of the world and more about himself – will the real truth be revealed, or will the peace of the land continue for another two thousand years in stagnation? Inspired by Japanese light novels such as Overlord, Tsuki ga Michibiku Isekai Douchuu, and Tate no Yuusha no Nariagari, Fortress Seven is both a mixture of a Fantasy Adventure and Underdog novel that not only brings about the development of its characters but the development of an entire nation.
8 208 - In Serial26 Chapters
Oaths: A Tale of Two Brothers
The Prismatic Dragon, the God of Conquest declared his dictatorship over the world. And sent his dragons and their servants to conquer it. The Platinum Dragon, the God of Order met his counterparts armies with his own. The two dragons fashioned servants in their images, made for war. And the world burned. But that was 1000 years ago. And this is a tale not of a pair of gods, but instead one of Brothers, and Oaths.
8 96 - In Serial10 Chapters
We All Are Same
This is not a Story would love to clarify .It's a collection of the poems written by me.I will make sure you will live through each emotion,each phase we all face in our life while reading them.Give this a chance it will mean a lot!!
8 134 - In Serial31 Chapters
Summoner's Pact
Lucas a young man who only wished for the easy life ends up breaking everything when he introduces powers that should never have existed in his universe.
8 94 - In Serial187 Chapters
The Vampire Diaries Preferences & Imagines
Damon Stefan Klaus Kol Elijah Jeremy Kai I don't own TVD or the pics i'll put in
8 147

