《Dark Moon /✔️/》7. Амиа хорлолт
Advertisement
Зайрмаг зардаг болоод нилээд удаж байна. Магадгүй 14 хоносон байх. Энэ хугацаанд тэдний борлуулалт эрс нэмэгдэж, хүүхдүүд байнга тэр машин руу гүйдэг болсон.
Үнэхээр амттай гэж ам уралдан ярьцгаах тэр зайрмагнаас авахыг хүсэвч хэтэрхий үнэтэй байна. Ганцаараа байдаг надад бол энэ долоо хоногийн хүнсний мөнгө.
Дахиад л зайрмаг зарж байгаа тэднийг ажиглан зогсож байлаа. Маркетингээ тултал нь хийж байгааг мэдэх ч сургуулийнхан тэр аяараа гүйхээр гэдгийг мэдсэнгүй. Удалгүй баячуудын унадаг тансаг хар Jeep ирэн зогсоход дотроос нь Ким Жина бууж ирэв.
Сүүлд мансуурчихсан байдалтай Сонүгийн байгаа мухрын өрөө рүү орсоор хаалгаа түгжсэнтэй нь таарсан юм байна.
Жина машинаас үсрэх шахам буугаад зайрмаг руу гүйх бол Сонү өөдөөс нь инээмсэглэж харагдав. Тэд үерхэж байгаа юм байх даа?
Арай ядан амьсгаагаа дарсаар бөөрөлзгөнөтэй зайрмаг Сонүгийн гарнаас авсанаа амаа олохгүй шахам идэж эхлэв. Бүр зайрмаганд нь донтчихжээ.
Тэгж байгаад нэгийг санасан бололтой эргэн харж машин руугаа даллахад дахин хаалга онгойж хоёр охин бууж ирэх авай. Зэргэлдээх охидын сургуулийн хатад, тэргүүн баячуудын охид болох Кан Сэми, Юн Мисү хоёр.
Жинаг тэдэнтэй найз гэдгийг мэдэх юм байна. Ойрд дурлаад байгаа зайрмагнаасаа амсуулахаар ирж дээ гэж бодож байлаа. Бууж ирээд тэд эхэндээ ийм хямдхан машиныг голсон бололтой харж байсанаа дотор нь зогсох залуусыг хараад инээмсэглэж эхлэлээ.
Гэхдээ тус бүр хувийн жолоочтой явдаг охид өнөөдөр нэг машинд сууж ирсэн шалтгаан юу байв?
Сэми түрүүлж гүзээлзгэнэ захиалахад Сонхүн авч өгөөд инээв. Түүнийг дурласан гэдэгт мөрийцье. Пак Сонхүнийг сэтгэл татам инээмсэглэлтэй гэдгийг бол үгүйсгэхгүй.
Жаахан харамлах мэдрэмж төрөөд-
Үгүй ээ, би чинь юу бодоод байна аа?
Сэмиг зайрмагаа аваад холдсоны дараа Мисү урагшилсаар нэрстэй зайрмаг захиаллаа. Түрүүнээс хойш байдлыг ажиглаж жуумалзан зогссон Жонвон гэнэт ухас хийгээд түүний зайрмагийг хийж өгөх нь тэр.
Өөдөөс нь инээмсэглээд зогсож байгаа сайхан залууд ер нь хэн татгалзах юм бэ?
Мисү ч бас үсээ чихнийхээ араар хийж, сормуусаа хөдөлгөсөөр аваад Сэмитэй нэгдэхээр шийджээ.
Тэр хоёр зэрэг шахам зайрмагнаас амсаж үзээд нүд нь томрох үзэгдэв. Ухаан жолоогүй идэж дуусгачихаад дахин нэгийг авахаар эргэсэн ч аль хэдийн зайрмагны машин оргүй алга болжээ.
Адерналин ихээр ялгарсан тэдний нүд итгэж ядан эргэн тойрноо хараад бага зэрэг гуйвсаар машинд буцан суулаа. Жина ч тэднийг орсоны дараа өөрөө сууж, тас хар машин тоос бужигнуулсаар алсран холдов.
Үнэндээ одоо бол хонх дуугаран, завсарлагаа дууссаныг илтгэж байгаа ч тэд чинь баячууд шүү дээ, хэнд хамаатай юм.
Advertisement
Үүнээс хойш тэр гурван охид өглөө бүр ирж зайрмаг авдаг болсон. Зайрмаганд ингэж гүн донтно гэж байдаг аа?
Өдөр бүр үйлчлүүлэхийн хажуугаар Сонхүн, Жонвон, Сонү 3-тай улам дотно болсон харагдана.
Уран зохиолын багш орж ирчихээд утга зохиол, дэлхийн сонгодог туужуудыг ярьж байтал Тэжүн инээсээр гараа өргөлөө.
"Багшаа, хэдүүлээ ийм уйтгартай зүйл ярьж байсанаас хөгжилдье л дөө." гэхэд багш балмагдаж орхив. Ёс зүйгүй байна даа, Тэжүн гуай.
"Дэлхийн сонгодог урлагийг, тэр тусмаа Франц утга зохиолыг уйтгартай гэж хэлдэг хүн хэзээнээс манай ангид гараад ирчихээв?"
Жэйк хамгийн дуртай цаг нь орж байхад ийнхүү бүдүүлэг аашласанд уурласан бололтой Тэжүн рүү муухай харахад өнөөх нь амаа хаагаад чимээгүй болов.
Сонхүн хажууд Жэйкийг зөв хэллээ гэсэн шиг дэмжих бол ард суух Асахигийн царай бас л ууртай боллоо. Удахгүй би хэт айсандаа зүрхээр явах байх аа.
Багахан хагаралтай хичээлийн цаг дуусч Сонхүн намайг хүргэж өгөхөөр гарлаа.
Залуу охиныг гарнаас нь хөтлөсөөр гарч одоход ард нь үлдсэн залуу уураа барьсаар хүнд хүнд амьсгалж байв. Цаад суудлаас нь цүнхээ үүрсээр босч ирсэн өнөөх бүдүүлэг сурагч мөрөн дээр нь алгадаад чихэнд нь ойртлоо.
"Хурдлахгүй бол Дани уурлаж эхлэх байх шүү."
Тэжүнийг хэлэхэд Асахи гэх залуу хүү улам бухимдсан бололтой хамаг сандлаа өшигчсөөр гарч одов. Өөрт нь боломж олдохгүй, Со Мирэг үргэлж тэр муу салахгүй нохой шиг дагаад байх нь эгдүүцлийг нь дээд цэгт нь хүргэнэ.
Гэртээ харихаар явж байх замдаа хөтлөлцсөн гар луугаа дахин нэг ширтлээ.
Хэзээнээс айдаг байсан нэгнээсээ догдлолыг мэдэрдэг болчихсон юм бэ? Яагаад үргэлж толгойд минь эргэлдэж, санаанаас гарахаа байчихсан юм бэ чи. Пак Сонхүн.
Учир нь олдохгүй энэ харилцаандаа хэзээ нэгэн цагт шантарна, тэр намайг шархлуулна гэдгийг мэдэж байгаа ч бага багаар дасаж эхлээд байна. Чамайг чөтгөр аваасай.
Тэр өдөр мухрын өрөөгөөр тэнэж яваагүй, чиний төгөлдөр хуурын аяыг сонсоогүй, тэнд анх чамаас догдлолыг мэдрээгүй бол... Үгүй ээ бүр анхнаасаа тэр тэнэг үдэшлэгт очоогүй бол би өнөөдөр зүгээр байх байсан юм.
Явсаар хаалганы маань гадаа ирчихээд Сонхүн гараа салгаж, намайг ор гэлээ. Гэрээ түлхүүрдэн эргүүлж байхдаа битгий явчихаасай гэж бодсон ч хаалгаа онгойлгов уу үгүй юу тэр далласаар яваад өглөө.
Мирэг хүргэж өгчихөөд Жонвоны зурвас илгээсэн газар луу явахаар болж жолоогоо атгав. Гэрээсээ харанхуй шөнө гарчих вий гэж бодсон ч өмнөх тохиолдсон явдалаа санаад гарахгүй байх гэж бодлоо.
Advertisement
Өмнө нь:
Мирэ ойрын хэд хоног тайван байгаа тул зүгээр гэж бодоод гэгээ тасарч байх үед дэлгүүр орохоор гэрээсээ гарав.
Хэрэгтэй зүйлээ авчихаад гэр лүүгээ ордогийн даваан дээр наана харанхуй буланд хэдэн хүмүүс тамхи татахыг харав. Яагаад заавал энэ цагаар гэж?
Зүгээр гэж бодоод хажуугаар нь зөртөл тэд Мирэг дагуулан ширтэж байсанаа араас нь дагав. Жаал охин сандарсандаа утсаа гаргаж ирэн Сонхүн рүү залгах гэсэн ч хэн нэгэн гүйцэж ирээд утсыг нь түлхэж орхилоо.
Харанхуйд царай нь харагдсангүй. Ингээд л баларлаа гэж бодохуй дор зодоон нүдээн болоод явчихав.
Өдөр бороо орсоны үүднээс Мирэд өгсөн хүрмээ эргүүлэн авахаар ирж байсан Сонхүн. Тэр охиныг таниж ирсэнээр аврагджээ.
Арай гэж сиймхий гаран Мирэг татсаар залуу хөвгүүн гэрт нь оруулж өгөхөөр явлаа. Ард үлдсэн өнөөх залуусыг араас нь хөөх гэхэд зогсоосон нэгнийх нь дүрэмт хувцасны энгэр дээр И Тэжүн гэж байсаныг охин залуу хэн нь ч анзаарсангүй.
☲☲☲☲☲☲☲☲☲☲☲☲
Машинаа барин Жонвон, Сонү хоёр дээр очиж байхдаа соёогоо харсаар явав. Удахгүй чамайг баярлуулна аа.
Тоормослон зогсоход тэр хоёр намайг тосоод бусад залуус анд гарсан, харин тэд намайг л хүлээж байсан гэлээ.
Хотоос зайдуу орших модон байшинд ирэх гэсээр байтал харанхуй болсон гэдгийг анзаарчихаад дотогш орлоо.
Газраар нэг зайрмагны уут бас зүү тариур. Амархан гэгч нь бидний урхинд ороод ирчихсэн өнөөх гурван охин бүр цагаандаа гарч тариуртай бодис судас руугаа шахсаар сууж байлаа.
Асуусан харцаар харвал,
"Зайрмаг гэх мэт энэ бүгдийг идээд дуусгачихсан. Тэгэхээр нь угаасаа мансуурчихсанаас хойш гээд тариур өгчихсөн юм." гээд Сонү мөрөө хавчив.
Аль хэдийнээ гүнээс гүн мансуурчихсан байсан ч намайг харчихаад аальгүйтэж инээлдэх охид. Амь гуйн уйлж байхдаа ч хөөрхөн байх даа?
За боль доо, залуус аа. Одоо хар тамхийг ил задгай, нэг удаагийн уутанд хэтэрхий ойлгомжтойгоор хийж зарахаа байсан шүү дээ. Тэгж зарж байгаа бол усан тэнэг л байна даа.
Энэ бол цоо шинэ, илүү олон хүнд хүртээх боломж. Хар тамхи гол орц нь болсон өнгө алагласан амтат зайрмаг. Хэн ч биднийг өвс зарж байна гэж мэдэхгүй шүү дээ.
Адгийн наад зах нь үнэртэхгүй, бас амтагдахгүй. Цагдаа нарыг хуурч байна. Хэт амархан.
Энэ зайрмагнаас нэг л амссан бол дахиж идэхийг хүснэ. Тэр хүслээ дарж чадвал зүгээр өнгөрөх ч, хоёр дахиа идэхээр ирвэл маш хүчтэй донтолтын шинж тэмдэг илрэх болно.
Эцэст нь хэзээ ч салж хагацаж чадахгүйгээр гүн мансуурагч, хар тамхичин болдог юм.
Ахлах суруулийнхныг бүхэлд нь оруулж орхисон. Бахархмаар биш гэж үү? Энэ чинь бараг л сүлжээ бизнес. Ашиг ч сайн олдог. Солонгос улсын бүх ахлах сургууль дахь зах зээлийг бид атгаж байна.
Тэдний мансууралт болсон гэж үзсэн тул тэр гурвыг салгаад өөр өөр өрөө рүү авч явлаа.
Сэми билүү дээ тэр охиныг нэг өрөөнд оруулж ирж суулгаад, хаалга цонхоо сайн түгжиж эхлэлээ. Өөрийн мэдэлгүй загатнаагаа гаргах гэсэн соёо минь ил болчихож.
Урд нь очоод аажмаар дөхөн хүзүүн дээр нь үнстэл тэр инээд алдан тэврэв. Бүх зүйл эхлэлээ хонгор минь.
Хэсэг азнаад соёогоо бүрэн бүтэн гаргаж ирээд албаар өвтгөхөөр шийдэн хүзүүнд нь хүчтэйхэн зоож орхилоо.
Саяхан л тухтай нь аргагүй инээмсэглэж байсан түүний царай огцом хувиран намайг түлхсээр босов. Гэсэн ч өвсний үйлчлэл арай гараагүй шүү дээ. Удалгүй хөл алдан унаж орхив. Дээш харан унасан тэр шантрав бололтой босох гэж хичээсэнгүйд баярласаар соёогоо зоолоо. Аманд орж ирэх амтат цустай цуг тэр эцсийн амьсгалаа татав.
Амаа арчаад гарч ирэн камераа шалгатал нөгөө хоёр арай эхлээгүй байх чинь. Би л ганцаараа түргэдчихжээ? Элдэв янзын юм ярьж аргандаа улам оруулах тэд намайг харж байгааг мэдэх шиг наашаа инээмсэглэв.
Сонү түрүүлж хийхээр шийдсэн бололтой, соёогоо ил болгох нь үзэгдэж хүзүүнд нь шигтгэж орхив. Жина дуу ч гаргахгүй бие нь сулран унах нь тэр. Чимээгүй. Таалагдаж байна.
Сонү наашаа гарч ирэхтэй зэрэгцэн харцаа Жонвон дээр төвлөрүүллээ. Жаахан уянгалахаар шийдсэн бололтой тэврэлдэн сууна.
Мисү гэгч тэр охин инээд алдан шулганан ярьж байсанаа царай нь хачин болоод ирэв. Жонвон хазчихаж. Байдаг хүчээрээ түлхсэн ч тэр дийлсэнгүй. Ингээд гар нь сулрахтай зэрэгцэн Жонвон эрүүгээ даган хальт урсах цусаа ч арчилгүй өрөөнөөс гарч ирлээ.
Соёо минь сайхан байсан биз дээ?
"Шуурхай мэдээ: Солонгос улсын их гурвал гэгддэг гурван том корпорацийн хоорондоо найзууд охид цуг алга болоод хэд хонож байсан билээ. Тэгвэл өнөөдөр тэднийг олсон бөгөөд хөхөрч цайсан цогцос нь хүйтэн горхиноос гарч ирсэн аж. Нэгнийх нь халааснаас бид ингэж торонд хоригдсон шувуу шиг амьдарч чадахгүй, уучлаарай аав аа, ээж ээ гэсэн утга бүхий захидал гарч ирсэн бөгөөд эцэг эх нь охидынхоо бичиг мөн гэдгийг батлаж, энэ хэргийг амиа хорлолт гэж үзэн хаажээ..."
A/N - HEHE
.
Advertisement
- In Serial29 Chapters
Eating Fast Is My "Overpowered" Ability
Mei is a girl with a peculiar habit. She eats very quickly. That's supposed to be overpowered? [Discord]
8 299 - In Serial12 Chapters
Supervillains aren't all bad!
OK, so he was a supervillain...does that make him a bad guy? He hadn't had the best start in life and things weren't going to get much better for the Professor. An accomplished supervillain he may well be but events were about to force him to rethink his lifestyle choices in a BIG way! Grab the seat of your pants and join him for an adventure that is out of this world... 'A rollicking good adventure that spans time, space, other dimensions and the problems that families can bring even for a villain' - The author
8 170 - In Serial7 Chapters
Phoenix Marked Asura
A young man reborn as a chicken will fight his path across a new world. The question he must ask himself is will he be dining or served up? What the hell! even a chicken can cultivate!
8 196 - In Serial50 Chapters
Tearha: Titan War
A war had raged on for centuries in an isolated part of the world. Under a smog of burning rust, the continent of Katoki tore itself apart with Titan battles between mechs and golems. With Adelaide Wiltkins and Joashden Stalewaver at her side, Lucinda Baerrinska returns to the Titan War she escaped from in hopes of finding a doctor to save her comatose sister, only to arrive to a new threat. Elsewhere, deserter Shou Kenta performs an experiment that could change the outlook of the war and put an end to the conflict but finds himself back in the crosshair of the army he had escaped from. As the players move onto the board, the wheels of the eternal conflict begin to tremble.
8 127 - In Serial17 Chapters
Reborn as a Dungeon Boss
If anyone were to take my actions, my feats, my influence on the world, and write them down as a story, there would be one point that needs to be raised before all else. This is not a song of redemption. This is not a tale of hope. This is not a parable of goodness. No. Mine is a warning of destruction. Slaughter. Death. For death brought me into this world...and death I shall bring to it. This will be my second attempt at writing a novel. For the fans of my first work, I'm sorry for disappearing for so long...life happened. I will continue that one at some point, but for now I want to try to get back into the groove of writing. Thank you for giving me a chance.
8 151 - In Serial25 Chapters
Caring For You [Yoongi X Reader]
Your a nurse at Northwest Hospital.You are sitting at your desk, when a light goes off for a patient.This patient isn't just anyone.Warning: Violence
8 218

