《Dark Moon /✔️/》9. "UP"
Advertisement
Зайрмаг барьсаар ирсэн Асахи нүүр дүүрэн инээмсэглэнэ. Үнэнийг хэлэхэд сүүлийн үед бид хоёр дотно болоод байгаа. Тэр хонхорхойгоо гаргаад инээх үед нь би хайлах шиг л болдог юм.
Хэдий хугацаа өнгөрч Асахи хажууд байгаа ч тэр зүүд санаанаас гарахгүй юм. Бас Carnival номны 2-р бүлгийг нээж үзэх хэрэгтэй.
Тэр зүүднээс хойш нилээн удаж байгаа тул би дассан бас мартагнаж эхлэсэн. Гэртээ хариад Up бүлгийг үзэхээр бат шийдэв. Гэхдээ хичээл амарсанаас хойш Сонхүн сураг ажиггүй байсаар л. Ирэхгүй удахаар нь санаа зовоод байх юм.
Асахигаар хүргүүлчихээд гэртээ орж ирэн жүүс аягалсаар номын хавтасыг дэлгэв.
Нэг гүнзгий амьсгал аваад эхний хуудсыг эргүүллээ. Гарчиг.
"UP-Шаргал болон Хөх"
Алтлаг үсгээр товойлгон бичсэн байх эхний хуудсыг хараад би мөн л гайхширч орхив.
"Гүнж урилгыг хүлээн авлаа." гэсэн жижигхэн хэсэгтэй хамт тэр үдэшлэгний урилгын зураг. Гэхдээ илүү сонгодог хэв маягтай.
Гадаа гэгээ тасартал гүнж болон шаргал өнгийн тухай бодсоор суулаа. Арай зоригтой болсон би шууд цааш нь хуудсуудыг эргүүлсэн ч юу ч бичигдээгүй хоосон. Гагцхүү алтан үсэгтэй гарчиг.
Энэ ном яг ямар учиртайг, Сонхүн яагаад өгсөнийг, яг надад ирсэн үдэшлэгний үгс зурган дээр байгааг тайлбарлах нэгэн хэрэгтэй байна.
Шөнө болж эхлэх үед удаан суусан би өндийж, хөргөгчнөөс бялуу гарган идэж байв.
Тог, тог, тог.
Яг л гурван тогшилт. Хар шөнө манайд ирэх хүн байхгүй, ойрын үед надад болоод байгаа үл ойлгогдом зүйлс дахиж байгаа бололтой.
Зөөлхнөөр эхлэсэн тогшилт бага зэрэг чангарсанаа удалгүй суларч, хэн нэгэн хаалга дагаж гулсан унах чимээ гарлаа. Хараал ид, яагаад надад ийм зүйл болдог юм бэ?
Чимээ гаргалгүй өрөөндөө орохоор зэхэн эргэтэл хаалганы цаанаас "Цайзын ирээдүй" гэж зовиуртай нь аргагүй бувтнах сонсогдох үед би гартаа барьсан модоо алдаж орхилоо.
Энэ тэр байна.
Хаалгаа бушуухан онгойлгохоор шийдэж гүйж очихдоо хөлөө цохиж, догонцсоор нээлээ. Урд минь хүйтэн хөлс нь цувж, уруул нь сэтэрч цустайгаа холилдсон Сонхүн хэвтэх аж. Нүд нь хагас нээлттэй арай ч ухаанаа алдчихаагүй байна.
"Бурхан минь, Сонхүн аа чи..."
"Мирэ миний хажууд байна. Ашгүй дээ."
гээд түшихээр ухас хийсэн миний гаран дээр ухаан алдчихав.
Энэ мөчид би түүнд хэцүү үедээ зориод ирдэг, хажууд нь байвал санаа амар өөрийгөө гаргуунд нь гаргадаг нэгэн нь болсондоо туйлын баяртай байлаа.
Хэд хэдэн удаа унах шахсан ч гарыг нь тавилгүй түшсээр орон дээрээ буулгаж, эхлээд шархыг нь цэвэрлэн эм түрхлээ. Бас үргэлж хүйтэн явдаг бие нь халуу шатсаныг болиулахаар хүйтэн жин бэлдэв.
Advertisement
Зутан хийж өгмөөр байгаа ч тэр хэзээ ч гадуур, тэр тусмаа бусдын гэрт хоол иддэггүй. Түүнийг нь шалтгаантай гэж үзэн хүндлэж, зүгээр л халууныг нь буулгах үүрэгтэй боллоо.
Бас тэр хэнд ингэтлээ зодуулж, хаана бэртчихэв ээ? Олон хоног сураггүй байхад нь л гайхаж байсан юмсан.
Хүйтэн жинг нь сэлбэсээр үүр цайж халуун нь дөнгөж буурч эхлэхэд түүний уруул цайрч эхлэв. Яахаа мэдэхгүй дэмий л холхиж, ус ч болтугай өгч уруулыг нь чийглэх гэсэн ч буцааж гаргаад ер залгисангүй.
Хүйтэн алчуур солиод ирэхтэй зэрэгцэн хаалга дуугарав. Гайхан очиж дурангаар харахад И Хисын зогсож байлаа. Энэ цагаар манай гэрт юу хийж байгаа билээ гэж бодоод оруулахгүй байхаар шийдсэн ч тэр Сонхүнд хэрэгтэй гэхэд нь хаалгаа тайлав.
Үүнд та нар гайхаж байгаа байх даа. Үргэлж аюултай үгүйг нь мэдэхгүй байж хаалгаа онгойлгодог намайг.
Хисын орж ирээд үгийн зөрүүгүй Сонхүн руу явж цүнхнээсээ ууттай шүүс гаргаж ирэн уулгалаа. Хачин нь Сонхүн тэрийг тун сайн уух бөгөөд бие нь тавирч, амраад ирэв.
Дуустал нь ам руу нь шүүсээ барьж байсан Хисын-ийг ажиглахад тэр бас л уруулаа сэтэртэл зодуулсан, бие нь энд тэндээ хөхөрсөн байдалтай байх аж. Адилхан л сайнгүй харагдсан болохоор амрахыг асуутал хэрэггүй гэчихээд шүүснийхээ хогийг буцаан цүнхлээд "Сайн асраарай" хэмээн үүд рүү эргэв.
"Гэхдээ энэ юуны шүүс юм бэ?" гарахаас нь урьтаж асуутал Хисын эргэж хараад инээмсэглэн "Хүн орхоодой бас тамир сэргээдэг эртний тан. Манай эмээгийн жороор уулнаас түүсэн ургамлаар хийдэг юм. За тэгвэл баяртай." гээд гарч одов.
Харин Сонхүн халуун нь ч бууж, бие нь сулраад ирсэн болохоор гайгүй гэж бодон гарнаас нь атгасан чигтээ хажууд нь сууж, ороо дэрлээд хэвтэв. Жаахан л унтчихъя. "Шөнөжингөө сэрүүн байж Сонхүний халууныг сайн буулгасан." гэж бодсоор нүдээ анилаа.
"Гүнжтээн, босох цаг боллоо."
Тасралтгүй дуудах хэн нэгний хоолойноос болоод нүдээ нээхэд, хээ хуараар чимэглэсэн алтлаг таазтай өрөөнд сэрэв.
Юу болоод байна аа? Өчигдөр Сонхүнийг асарсан даа. Яагаад энд сэрж байдаг билээ?
Гайхсан нүдээр эргэн тойрноо ажиглаж байсан намайг нэгэн эрхэм сэргээн "Өнөөдөр цэнгүүнд явах өдөр." гэсэн билээ. Юун цэнгүүн?
Арай өнөөх зүүд дахиад болоод байна уу? Өөрийгөө чимхэж үзсэн ч өвдөөд энэ зүүд биш хэрэг үү...
Өрөөнөөс гарахдаа золтой л хашгирчихсангүй. Энэ чинь дундад зуун байна. Гүнгийн авхай юм уу би? Эсвэл хааны гүнж? Английн язгууртан айл шиг л засалтай хэрнээ ажилчид нь цөм Ази.
Advertisement
Өөрийгөө ордоны даамал гэж хэлсэн эрхэм миний араас дохин ордоны үйлчлэгчидийг бүгдийг нь хөдөлгөөнд оруулж байлаа. Тэд орой өмсөх даашинз, нүүрэнд түрхэх энгэсэг, үсний туузыг хүртэл бэлдэх бөгөөд удалгүй бөөндөө урд жагсан зогсов.
Даамал "Гүнжийг усанд оруул" гэхэд бүгд ирээд намайг авч явлаа. Цэцгийн дэлбэн хөвсөн сайхан үнэртэй усны дэргэд ирээд хувцас тайлж эхлэхэд гайхсанаасаа болоод "Би өөрөө орчихно." гээд бараг л орилчихлоо.
Хэн нэгэн танихгүй хүн биед хүрээд байх яасан эвгүй юм бэ? "
"Та нар гарцгаа. Ганцаараа тайван баймаар байна." гээд ширэв татахад үйлчлэгчид толгой бөхийн гарцгаав.
Сарнайн хандтай шампунь хэрэглээд гарч ирэхэд цөм миний даашинзыг тойрон зогсох бөгөөд уулга алдаж байсанаа намайг хараад хурдхан хойш боллоо.
Дөхөж очоод харахад язгууртан гэдгийг минь илтгэх шиг тансаг даашинз угтав. Дундад зууны даашинз гэсэндээ корсет бас олон хуниас, нугалаатай дэгжин, нүсэр хормойтой хөх даашинз.
Түүний хажууд усан болортой шаахай, мөн баг. Багт наадам байх нь ээ. Номын гол утга санаа. CARNIVAL
Даашинзтайгаа хослосон хөх баг. Одоо багагүй туршлагатай болсон учраас, өмнөх зүүд шиг хажуунаас нь харж зогсохгүй өөрөө гол дүр нь болохоор хөгжилдөөд авъя.
Бүх юм бэлэн болж ордоноос гарахад сүйх тэрэг угтаж, дотогш орон суухад хаалга хаагдав. Хаашаа явж, хэнтэй учрах бол?
Гадаа бүрий болохтой зэрэгцэн сүйх тэрэг гэнэт зогслоо. Цэнгүүн болох улсад ирсэн бололтой. Тэргийн хөтөч харуулд урилгаа үзүүлэх үед би аягатай цайгаа алдах шахав.
UP бүлэг дээрх урилганы зураг. Пак Сонхүн энэ бүх зүйл чамтай холбоотой тийм үү? Яах гээд надад энэ бүгдийг үзүүлж харуулаад байгаа юм бэ?
Нэг л үүлэрхэг, харанхуй улсад ирсэн болохоор жихүүцсэн ч, түүнээс илүүтэй үзэсгэлэнтэй ордон сонирхол татаж байлаа.
Урилгаа гартаа атгасаар танхимын хаалгаар ороход тэнд нэлэнхүйдээ улаан болон хүрэн өнгөөр хослосон гүнж ханхүү нар байх агаад би л ганцаараа сондгой хөх даашинз, багтай бололтой.
Таних хүн үгүй тул ганцаар бүх хүний нүд над дээр тусаж буйг мэдрэн алхсаар зоогийн ширээний хажууд очлоо.
Нэг танил зүйл. Ахлах сургуулийн үдэшлэгэн дээр аягатай дарс байсан бол энэ цэнгүүн дээр хундагатай болж өөрчлөгджээ. Мөн л хүмүүс шунан ууж байлаа.
"Улсын хунтайж Пак Сонхүн морилж байна."
Хүмүүс ам амандаа шивнэлдэж эхлэхэд толгойгоо өргөн дээшээ харлаа. Хар хөх хослол түүнд гайхалтай зохижээ.
Удалгүй араас нь бусад хунтайж нар гарч ирэхэд бүгд нир хийтэл алга ташлаа. Алгаа хорстол.
Сонхүнийг багаа гаргаж ирэн зүүх үед миний багтай ижил загвартайг анзаарав. Хөөх.
Долоон гол хунтайж нар өөрсдийн таалагдсан гүнж дээрээ очих ёстой болоход бүгд нэг нэг гүнж дээр очиж, эцэст нь ганцаар үлдсэн Сонхүн над дээр ирлээ.
Үнэхээр хувь тавилан бололтой тийм үү? Зүүдэнд минь хоёулаа үргэлж холбоотой байгаа нь...
"Эрхэмсэг гүнж таныг бүжгэнд урих гэсэн юм." гээд гараа өгөхөд нь би нэг гараараа даашинзныхаа хормойноос барьж нөгөө гараа түүнд өгсөөр явлаа.
Сонгодог аяз танхим дүүрэн эгшиглүүлж багт наадам албан ёсоор эхлэлээ.
Багтай учраас нүүр лүү нь биш зөвхөн нүд рүү нь ширтсээр бидний бүжиг өндөрлөхөд хэн хэн нь бага зэрэг амьсгаадсан байлаа.
Жаахан дуу чимээнээс холдох гэсэндээ хаалга руу эргэвэл Сонхүн араас дагаад хүрээд ирэв. Тэгснээ гараа өгч хөтлөж аваад цуг алхлаа.
Хүн догдлуулаад байх юм.
Гадуур, цэцэрлэгт хүрээлэнгээр алхсаар, сонирхолтой зүйлс ярилцсаар. Энэ хугацаанд түүнийг ямар догь хүн болохыг дахин дахин мэдэрч байлаа.
Модон дээрх шувууг ажиглаж байх зуур Сонхүн надад час улаан сарнай бэлэглэв. Аваад үсэндээ хатгахад тэр хөөрхөн байна гэсэн.
Удалгүй бүрэнхий болж Сонхүн намайг сүйх тэргэнд минь хүргэж өгөв.
"Өнөөдрийн хувьд баярлалаа. Дараа дахин уулзна гэж найдаж байна." гээд сүйх рүүгээ орохоор эргэхэд хунтайж гэнэт гарнаас минь татаад духан дээр үнсэж орхив.
Дараа нь инээмсэглээд "Баяртай." гээд язгууртан ёсоор мэхийж намайг үдлээ. Бусад хунтайжтай явсан гүнж нарыг мэдэхгүй юм. Ямартай ч намайг явж байхад тэдний сүйх байсан байрандаа зогссоор байсан.
Өөрийн ордондоо ирээд түрүүхэн болсон үнсэлтийг бодон тийчилсээр унтаж орхив.
Харин өглөө нэг мэдээтэй сэрсэн юм.
Улс даяар зарлах нь: Өчигдөр цэнгүүнд явсан зургаан гүнж алга болсон тул харсан үзсэн хүнд өндөр шагналтай...
Хацарт нэг зүйл хүрэхийг мэдрэн нүдээ нухласаар нээвэл Сонхүн сэрчихсэн инээж харагдана.
"Хэзээ сэрсэн юм? Сэрчихээд хэлэхгүй дээ."
"Тухтай нь аргагүй инээгээд унтаж байхад чинь яаж сэрээх юм. Сайхан зүүд зүүдлээ юу?"
"Тийм ээ, их сайхан зүүд. Гэхдээ төгсгөл нь муухай."
Сонхүн арай дээрдсэн бололтой босоод нүүр гараа угааж байх хооронд гэнэт өнөө номоо санаад очиж дэлгэхэд 2-р бүлгийн сүүлийн хуудсанд алтан үсэг товойжээ.
"ЭДВАРДИЙН ГАР БИЧМЭЛ
Хунтайж болон Гүнж." гээд Сонхүний зүүдэнд минь өгсөн улаан сарнайн зураг байлаа.
A/N - Ёстой удаан хугацааны дараа уулзлаа шүү хэдүүлээ.🙏 Одоо ёстой update өгөхгүй бол болохгүй гэж гүрийсээр байгаад бичсэн парт. Удаасанд уучлаарай.♡♡
.
Advertisement
- In Serial28 Chapters
Divine Empress of Chaos
A mysterious old man appeared before Yu Liang and her younger brother one day, throwing her peaceful world into chaos. Trapped inside the Divine Chaos Pagoda, she must safeguard her brother and reach the top while fending off enemies if they wish to escape the tower. Just what secrets does this pagoda hold? With the promise of a legendary divine artifact as a reward, bloodshed and sacrifices taint the path to the top. Yu Liang wouldn’t bat an eye at the gore. Her steel cold heart disregards all besides her brother. But since when has he made a dent in her iron heart? The allure of the legendary divine artifact pales in comparison to the devastating male evildoer. Is he a friend or foe? If she has to make a choice between her brother and him, will she choose the familiarity of family or the unknown future of love? The old man entwined our fate together, but it is up to us to choose the path of destiny we wish to embark on. Note: This novel is also posted on my blog at Queendrops.wordpress.comPlease visit my site for faster release and access to the story. Thanks!
8 223 - In Serial12 Chapters
Armoured World
600 years into the future, there are only 5 countries ruling over the world. They are not the countries that we know now, but totally new countries, dictated by 5 different rulthless men and women. Guns and missiles have gone extinct, but people now wear advanced suits, capable to break down a building in one blow. Brian Smith, a man preparing to be a soldier and who loves his motherland, wants to achieve Peace for his country. This is his story of how he achieves his dream. P.S. Thanks Asviloka for the cover art. I will definitely finish this story one day. I think I need to improve for now. Really sorry.
8 175 - In Serial27 Chapters
My Trans-Dimensional, Overpowered Protagonist, Harem Comedy is Wrong, as Expected. (Oregairu/Danmachi)
Summary: Hikigaya Hachiman, shortly after an odd Valentine's day, finds himself in a new world filled with magic, monsters, and gods. Though he knows not how he got there, he knows that the only way back to his home is through the Dungeon. Armed with a few tricks, a wholly unnatural affinity for magic, and his own, self-serving mindset, he just might manage to achieve his goal. Well, if he ever manages to get a party. Note: Once got uploaded here by another person (using my title) this is the official release and will be updated after everything has been posted.
8 344 - In Serial18 Chapters
The Two Stories of Frontier Online: A Tale of A Boy and A Beast (Dropped)
Two brothers have anticipated the arrival of a new VMMORPG called Frontier online, a game Where the players create the game, from all the towns, kingdoms, NPCs, even the monsters that spawn in certain places and what loot they drop. Having missed out on Beta testing the game, the two brothers dive into the game, and when entering given the choice: Do you want to be a race of the [Kingdom], or do you want to be [Beast of the Wild]. (Leaving the original tag off, and the fan fiction tag on, due to unknown if someone else is doing something like this. Warning: If my grammer is bad, or my wording is wrong, its because this is my first time writing and do not understand customs that well.)
8 226 - In Serial31 Chapters
Random gay one shots
I have a shit load of screenshots of prompts saved to my phone so I just kinda thought I'd make oneshots out of some of them. Also like if anyone has any requests I'll probs write them (beware I'm slow af at writing)Some cringe some well written some fluff some (incredibly light) smutAll labeled and warned with word counts
8 198 - In Serial37 Chapters
Unplanned//Luke Hemmings
Jaymee Reynolds met Luke Hemmings a punk. Fell in love with that punk. Shared her past with that punk. Then got pregnant with that punks baby. 2 years later will Luke and Jaymee come together and forget what has happened in the past. Will they stay together for there child or stay together for each other.
8 100

