《Dark Moon /✔️/》14. Онцгой
Advertisement
Удахгүй болох зүйлээс би битгий хэл дэлхий тэр аяараа айх байх. Эгэл бус төрөлхтөний түүхэн дэх хамгийн том, хамгийн хэрцгий дайн болох гэж байна шүү дээ. Дайн.
Эдвард урагшлан "Дани эртний анд минь. Тэртээ дээр үед хоёулаа биесээ хөнөөчихсөн агуу хоёр удирдагчдынхаа төлөө хар сувдыг хэн ч авахгүй орхино гэж зөвшилцөөгүй бил үү? Гэтэл хэн нэгэн амлалтаа зөрчөөд хулгайлчихсан байх ч гэж дээ." гээд шогширлоо.
Дани тачигнатал хөхрөөд "Амаа тат, танай удирдагч манай удирдагчийг хөнөөгөөд өөрөө авсан шархаа дийлэлгүй үхсэнийг би нүдээрээ харсан. Тийм байтал манай удирдагчид хэтэрхий гомдолтой биш гэж үү? Хар сувд хүн чонон угсааных байх болно. Байсаар ч ирсэн." гээд нулимлаа.
Эдвард уурласан харагдах ч хурдхан эхлэ гэсэн шиг гараа дохилоо. Эхлэсэнийг мэдэгдэхээр бүрээ дуугарч, аварга бөмбөрийг нүдэх үед чонон сүрэг, цус сорогчдын их арми өөд өөдөөсөө гүйлдэн тулалдаж эхлэлээ.
Цус нөж ихээр харахаас халширдаг би удалгүй үүссэн цусан далайг хараад нүдээ анилаа. Бурхан минь хурдан дуусгаж өгөөч. Сонхүнийг хамгаалж өгөөч.
Их армийг төлөөлөн тэргүүн эгнээнд Хисын, Жэйк хоёр явах бол тэдний араас бусдууд нь дайрна. Хэдий цус сорогчид хүчтэй, хурдтай ч гэлээ эсрэг тал нь хүн чоно шүү дээ. Аварга том биетэй, дөрвөн хөллөвөл гүйцэгдэхгүй. Чонон сүргийн тэргүүн эгнээнд Асахи тулалдах бол түүний араас зах хязгааргүй хүн чоно харагдах аж.
Жэйк урагшаа гүйж, замдаа таарсан бүгдийн толгойг таслахдаа баясан хашгирна. Түүнийг ийм галзуу гэдгийг мэдээгүй явжээ. Удалгүй түүн дээр хүн чонууд хоёр гурваараа бөөгнөрөхөд нэг нэгээр нь толгойг нь таслаж арай чадахгүйгээ мэдрэх мэт хүчээ ашиглах нь тэр. Жижиг хэмжээний дэлбэрэлтийн дараа Жэйкийг тойрон хиншүү хярвас ханхлуулах цогцоснууд.
Сонү тун шалмагхан хөдлөж, гүйцэгдэхгүй. Хөл гарт битгий хэл хараанд ч гүйцэгдэхгүйгээр уян налархай хөдлөж хөнгөн гэгч нь бултчихна. Тэгээд дайснууд нь Сонүг олж харахаа болин хайхад араас нь дайрч хүзүүг нь хугалана. Хэдийнээ өөрийн тулалдах хэв маягаа олчихсон тэр тун ч хөгжилтэй харагдаж байлаа.
Жонвон. Түүнийг даруухан нялх муурын зулзага шиг төрхтэй гэж боддог байсан ч би үүнийгээ буцааж авлаа. Харц нь ширүүсээд, ганц л гараараа яс хугартал базах тэр яг л арслан шиг мэдрэмж өгч байв. Байн байн ийш тийш шилжиж дайснуудаа төөрөгдөлд оруулна. Тэгээд тас татна. Түүний тактик энэ.
Жэй. Бурхан минь гэж тэр яг л дундад зууны үеийн язгууртан ноён шиг харагддаг шүү дээ. Хар савхи өмсөж, гартаа төмөр зүүгээд хүнд нударгаараа босч ирэхгүй болтол нь цохино. Тэгээд л үхлүүт биеийг нь дэвсэж орхино.
Ники эхлэсэнээс хойш урагш явалгүй байрандаа зогсоод энергиэ нөхөх мэт нүдээ анин гүнзгий амьсгаа авна. Үргэлж л тоглоом шоглоом хийдэг түүнд нухацтай төрх нь дэндүү зохижээ. Удалгүй эрчээ аван урагш гүйх замдаа зүгээр л хажуугаар нь зөрнө. Хүлээгээрэй, бүгд унаад өглөө. Яаж алчихав?
Advertisement
Хисын зүгээр л хүчээр биш ухаанаар тоглож байна. Тийм ээ, тоглож байна. Түүнд ямар ч тулаан хийж байгаа юм шиг царайны хувирал байхгүй, зүгээр л хөгжилдөж байна. Эхлээд өрсөлдөгчөө өднө. Дараа нь алж орхино. Ийм л энгийн.
Эцэст нь Сонхүн. Тулаан эхлэсэнээс хойш л түүн дээр бөөгнөрсөн олон хүн чоныг тал тал тийш нь авч шидэж, толгойг нь таслаж, хөл гарнаас нь хазаж цусыг нь садруулна. Бэртэхгүй байгаасай гэж хэлмээр байгаа ч энэ чинь дайн тулаан. Бэртэхгүй байна гэдэг худлаа. Тиймээс гуйя, амьд л байгаарай.
Сэтгэлээ олигтой уудлаж, уруулыг чинь ч амтлаж үзээгүй байхад хорвоогоос явж болохгүй шүү дээ. Миний Сонхүн, миний хайрт.
Жэйк бараг зуугаад хүн чоно алчихаад нүүр лүүгээ үсэрсэн цусыг арчин инээмсэглэнэ. Түүний дургүйг хамгийн их хүргэсэн нэгнийг онилж байлаа. И Тэжүн дөнгөж анхан шатны зэрэглэл бага өчүүхэн цус сорогчдыг алчихаад өөртөө бардаж буй нь үзэгдэнэ.
Жэйк Тэжүн рүү гүйсээр очиж, ноцолдож эхлэлээ. Дөрвөн мөчнөөс нь эхлээд нэг нэгээр нь хуга дарсаар хамгийн сүүлд хүзүүг нь хуга мушгичихаад инээд алдана. Болж муу хог. Хүний уур их хүргээд байсан юм.
Энэ өгүүлэх түүхийн минь гол дүр болох Сонхүн Асахитай харц тулгармагцаа өөдөөс нь гүйхэд Асахи ч бас чоно төрхөндөө орон дөрвөн хөллөнө. Салхи шиг давхилдан өөд өөдөөсөө ирсэн залуус гүнзгий тулаан өрнүүллээ. Дээр доороо орж, шороогоор нэг өнхөрсөний эцэст шийдвэрлэгдэх тийш хандав.
Сонхүн хүчээ ашиглан гал гаргах ч Асахи эргээд л босч ирээд дайрна. Хоёр залуусын эн тэнцүү тулаан үргэлжилсээр. Тэгэн тэгсээр урьд өмнө нь хэзээ ч харж байгаагүй үйл явдал боллоо. Сонхүн Асахигийн цусыг сорсон нь энэ юм. Дусал ч цусгүй болсон хөөрхий хүн чоно үхэтхийн унахад Сонхүний нүдний өнгө солигдож эхлэх нь тэр.
"Харин тэгээд хэн чамайг гол дүр болно гэж томор гэсэн юм. Эндэхийн гол дүр бол би. Пак Сонхүн"
Анх бий болсон цагаас өдийг хүртэл эгэл бус төрөлхтөний түүхэнд цус сорогч хэзээ ч хүн чоно зэрэг бусад эгэл бусуудын цусыг сорж байгаагүй. Бичигдээгүй хууль мэт л явдаг байлаа. Харин үүнийг Сонхүн хагалж, цоо шинэ түүхийн хуудсыг нээлээ.
Хүн чонын цусыг сорсон Сонхүн нүд нь өнгөө сольж бүрэлзэхийг мэдэрсээр зогсоно. Удалгүй булчин нь чангарч сарвуу нь ургасаар чоно болон хувирлаа. Байж боломгүй юм. Тэр чинь цус сорогч шүү дээ.
Түүнийг харсан бусад цус сорогчид тулалдан буй хүн чонынхоо цусыг сорж эхлэлээ. Гэвч хэнд нь ч Сонхүн шиг өөрчлөлт орсонгүй. Зүгээр л амны цангаагаа тайлсан мэт.
Энэ явдлыг үзэгчийн суудлаас харж суусан Эдвард алгаа ташин хөхөрсөөр суудлаасаа босон "Сонхүн хүү минь. Ийм болохоор л чамайг суудалдаа суулгах гээд байсан юм шүү дээ. Чи онцгой. Бүр хамгийн онцгой нь гэдгээ одоо л мэдэж байна уу?"
Advertisement
Сонхүн нүдээ анин буцаад өөрийгөө хэвийн болгож цус сорогч болох үед Дани хэдхэн хүн чонотой үлдсэнээр дийлэхгүй гэдгээ мэдэн хожигдлоо зарлалаа.
Цус сорогчдын арми уухай хашгиран баяраа хуваалцана.
Хайртыгаа онцгой нэгэн гэдгийг нь мэдэж, амь үрэгдээгүйд нь талархаж байгаа ч ...
Асахи. Тэр миний найз байсан. Хэдий хайрт нэгний минь өстөн дайсан ч гэлээ надад үргэлж тухтай мэдрэмж өгсөн найз минь. Түүний амьгүй бие рүү нулимстай нүдээр ширтэж байтал сүүл нь хөдлөх шиг болов. Буруу харсан хэмээн бодож байхдаа нулимсаа шудрав.
Намайг хүлсэн мэт тэвэрсэн цус сорогч сул тавих үед би мултарч хайртынхаа зүг гүйлээ. Очоод түүндээ баяр хүргэж уруул дээр нь чангаас чанга үнсэх сэн.
5 метр, 4 метр.
Түүн рүүгээ баярын нулимс урсгасаар гүйхдээ цаанаас нь Асахи өндийхийг харлаа.
"СОНХҮН!!"
Яаж амилсан юм бүү мэд, гэнэт л босоод ирсэн Асахи Сонхүний нуруу руу сарвуугаа шигтгэх үед орилсон минь.
Сонхүн наашаа харахад Жэй гүйж ирээд намайг татан тэндээс холдууллаа. Би тийчигнэж, хайрт руугаа очихыг хүсэх ч Жэйг огтхон ч дийлэхгүй байв. Үхээд сэхсэн хэрнээ урьдынхаасаа ч илүү хүчтэй болсон Асахитай хайрт минь бүх хүчээ шавхан тулалдсаар. Аргагүй шүү дээ, тэр минь бараг гурван зуугаад хүн чоно цааш харуулсан. Тамиргүйдэж байгаа.
Эхэндээ буцааж цохиж, үзэлцэж байсан ч Асахи Сонхүний хамгийн мэдрэмтгий хэсэг болох хэвлий рүү нь цохиход сөхөрч эхлэлээ. Түүнийг нь далимдуулан Асахи өшигчиж, дэвссээр.
Сонхүн хүн чоно болж хувираад, Асахигийн өөдөөс тэмцнэ. Унатал нь цохиж, замаасаа зайлуулсан ч Асахид ямар хараал идмэр нь болсныг бүү мэд босч ирсээр л. Гэвч Сонхүн онцгой ч гэсэн саяхан л хүн чоно болж хувирч сурсан шүү дээ. Удалгүй бие нь дийлэхээ байж, хэт их цус алдсанаас шингэн нөхөх хэрэгтэй болох ч ойр хавьд нь үхсэн чоно харагдсангүй.
"Асахи, гуйя! Хэрвээ чи энийг хийвэл би чамайг өөрийн гараар хөнөөнө шүү."
Саяхан л хөрсөн биеийг нь хараад нулимс унагаж байсан би одоо хайртыг минь алах шахаж буй түүн рүү зэвүүцлийн харц шидлэн хашгирлаа.
Асахи инээмсэглэсээр "Эцсээ хүртэл түүний талд. Пак Сонхүн бол адгийн хар тамхи борлуулагч, охидыг тамлагч алуурчин новш гэж байна. Мирэ, чи яавал над дээр ирж миний эмэгтэй болох юм?"
Асахи хайртад минь өгсөн тодорхойлолт бүртээ түүнийг дэвснэ. Сонхүний амнаас цус садарсан ч дээшээ өндийн босох үед Асахи эцсийн дайралтаа хийхээр урт сарвуугаа ил болголоо.
Галзуу мэт инээмсэглэх Асахи Сонхүн руу хамаг хүчээрээ өнөөх хутга шиг сарвуугаа дүрэх үед Сонхүний царай өөрчлөгдсөнгүй. Асахи гайхан түүн рүү дүрсэн эсэхээ харахуй цаг дор өөрийн ухаанаа алдах мэт боллоо.
Мирэ Сонхүний урдуур орон ар нуруундаа түүний хумсыг хүлээн авсан байх аж. Хайртыгаа энхрийлэн ширтэнгээ уруул дээр нь шүргэх төдий үнсээд бие нь Сонхүний гар дээр уналаа.
Асахи хийсэн үйлдэлдээ харамссаар. Тэр дөнгөж сая хайртай эмэгтэйгээ өөрийн гараар хөнөөчихлөө. Аль эрт зугтчихсан Дани ч байхгүй болохыг анзаарахдаа түүнээс ганцхан дусал сул нулимс урсах аж.
Одоо л Сонхүний ухаан, урам зориг, хүч эргэж ирсэн үү гэлтэй Мирэг газар зөөлөн хэвтүүлээд өөрөө Асахиг жийж унагаад дээр нь гаран нүдэж эхлэлээ. Асахи өөдөөс нь эсэргүүцэл үзүүлсэнгүй. Тэр хайртай эмэгтэйдээ өөрийн гарны хурц сарвуугаа дүрчихсэн.
Асахигийн амь нь хаана байна гэмээр амьсгал нь тасалдах үед цустай нь хольсон Сонхүн дээрээс нь бослоо. Түүнийг тэр чигт нь үлдээгээд тэр холоос энэ бүхнийг тун чиг баясгалантай үзэж буй Эдвард дээр Мирэгийн сулхан амьсгаатай биеийг тэвэрсээр очлоо.
"Түүнийг авраач."
Нүдэн дээр нь үхэж буй хайртынхаа гарнаас атгасаар үзэн яддаг хүнийхээ өмнө сөгдөж буй онцгой нэгэн гэгдэх Сонхүн.
"Тэгвэл үүрд миний үгээр амьдар."
"Хараал идсэн өв залгамжлалын суудалд чинь суух болохоор яг одоо Мирэг эмчлээдэх!"
Эдвард хүссэнээ авсан шиг инээгээд туслахаасаа цэнхэр шингэн аван Мирэгийн цээж рүү тарьж орхилоо. Тэгээд Сонхүн руу харан "Хаз" гэх үед Мирэ татганан хөдлөж эхлэлээ.
Сонхүн хайртыгаа алдах вий гэж айсандаа Эдвардыг заамдсаар "Новш чинь юу тарьчихсан юм? Хэлээч!" гэж хашгирахад Мирэгийн бие хөдөлгөөнгүй боллоо.
Эдвард гайхширсандаа таг чимээгүй. Удалгүй Мирэгийн амьсгал тасарлаа. Сонхүн шаналан хашгирсаар хайртыгаа тэврэн авахад нөхдүүд нь ч бас доошоо харцгаана.
Хэсэг хөдөлгөөнгүй хөшиж, Мирэгийн биеийг тэврэн суусан Сонхүн дээр Жонвон очиж явъя гэвээс найз нь гарыг нь авч шидчихээд улам бүр Мирэд шигдэнэ. Жонвон санаа алдсаар босохдоо Мирэгийн сормуус чичирхийлэн хөдлөхийг анзаарлаа. Сонхүн анзаарсан ч шинжгүй.
"Сонхүн, Мирэгийн биеийг тавиад газар хэвтүүлээдэх."
"Үгүй."
"Хурдалж үз." гээд Жонвон Сонхүнийг түлхэж Мирэг тавиуллаа. Сормуус чичирхийлж байсан бол одоо хурууны үзүүр нь хөдлөх шиг.
Аль хэдийн явсан Эдвардыг харах ч сөхөөгүй бүгд цугларсан 7 нөхөд. Нэгнийхээ хайртай охиныг ширтэн зогсоно.
Мирэгийн амьсгал нь эргээд ирж, нүдээ нээлээ. Час улаан өнгөөр гялтганах түүний нүдийг үзсэн Сонхүн амьд байгаад нь баярлан сэтгэлийн үгсээ шивнээд тэврэх аж.
Сэтгэлтэй охиноо өөрөө хөнөөсөн алуурчин. Энэ л түүнд тохирох тодорхойлолт. Асахи цустай биеэ нэг хараад босон чимээгүйхэн шиг ойн гүн рүү орлоо. Тэгээд цаахна байх хадан хавцал дээр очин Мирэгийн царайг зүрхэндээ сийлэн, нэрийг нь амандаа шивнэсээр үсэрч орхив.
Хүйтэн далайн ус руу шигдэж, Асахи амиа алдах тэр мөчид Мирэ улаан нүдтэйгээр эргэж ирж байлаа. Түүнийг гэмтээсэндээ амиа золих, Мирэгийн анзаараагүй түүнд дурласан хүү.
"Чи гол дүр биш бол хүчээр гол дүр болно гэж хэзээ ч байхгүй. Хүний зүрх сэтгэлийг ч бас булаана гэдэг худлаа. Эцэст нь чи өөрөө л шаналан хоцорно."
-Asahi Hamada
.
Advertisement
- In Serial9 Chapters
What A Dream Wants
Crepitating lines of code fill the room, corrugating the world around him, and only he bends them. Seventeen muscles to smile and to pretend everything is okay, but the pertinacious wait will make every return more gratifying. Forgotten by everyone, was the price she had to pay. Died too many times trying to save one person. Still, she can't help but remember and do it again. He woke up too late. If he hadn't slept till now, then maybe everything wouldn't have been a mess. How could he be so stupid? Yet, out of them all, this is the one itinerary he chooses not to change. What a dream wants isn't what a sin desires. What i long for, will never come back to me. Characters come and go, but sometimes, words die out forever. I am a pretentious writer.
8 174 - In Serial14 Chapters
The Immortal Cultivator Is An Otaku
The age of cultivation has finally descended unto the world. It was a bloody era, brutal for everyone; one to revere for the weak, one to oppress for the strong.In this new era, the forsaken scrap for food while the talentless put their hopes in the next generation.In this new era, the dauntless awaken through countless tortures while the gifted ascend through sheer enlightenment.In this new era, the rich eat medicinal pills like candy and repress those who possess solid foundations...Bloodlines, classes, skills, perks, and mana pool:Those were the five determinants for assessing the potential of young cultivators.Hibari, who was born in a prominent clan of exorcists, didn't show attunement for any of those.For seven years, he who was recognized as "trash" by his contemporaries, has lived the path of a recluse, spending his days watching anime or playing video games.Like any hot-blooded kid, the young man had dreamed of a golden finger.But a prayer he made on his fifteenth birthday would compromise the majesty of the heavens for eternity.The second: "I must have heard you wrong."Heaven's Dao:"The first Immortal Emperor was an Otaku..."The third: "..."The fourth: "..."
8 281 - In Serial47 Chapters
Spatial storage of all things ( Dropped )
The Fourth Best Ability Of The Universe is in the hands of a peculiar assassin This will include a sort of system and some half assed comedythe MC will be a jerk and I will try to make him true to his characterAh and no harem Dropped
8 284 - In Serial25 Chapters
Chase
"Go to prom with me." "No."Side note: this story is pretty "fluffy" and was made from the many boring moments I had on bus rides.#17 in Chicklit (27/03/2018)
8 177 - In Serial14 Chapters
The way of life - Edser Fan fiction
This a book about the story of Edser, this is completely fictional. I don't own any of the characters they belong to MF Yapim. This is just how I thought the story would go. Eda and Ferit are siblings who live in Istanbul while Eda has a secret crush on the famous architect Serkan Bolat, see what happens in their life and how destiny will bring them together or not..
8 102 - In Serial30 Chapters
HER ALEXEI (Her Volkovs Book 2)
Her Volkovs Series Book TwoBelle and Nikolai's relationship is put to a test as Artan, the Albanian Mob Boss comes into the picture. He is obsessed with her and he will cross the Russian Mafia just to have her. Artan is daring, relentless and he has the means to make things happen.After finding out about Artan, Nikolai plans to end him in his tracks. However, Belle finds out about a woman who might change the course of their relationship. Meanwhile, Belle and Alexei's relationship develops into something undeniable. He has harbored feelings for her and she has become dangerously attached to him. How long can they deny each other something they secretly want?
8 210

